Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 151/ШШ2017/00281

 

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 151/ШШ2017/00281

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Улаанхуаран 13 гудамж, 294 тоотод оршин суух Боржгон овогт Мэндбаярын Өлзийцэцэг /НЗ86021068/ утас: 96059505, 99229623/-ийн хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Ням-Осорыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга О.Нямдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Өлзийцэцэг шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Б.Ням-Осорт холбогдуулж гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Б.Ням-Осор нь нэхэмжлэлд дурьдсан хаягт оршин суудаггүй талаар баримт ирсэн. Одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Б.Ням-Осорын эрэн сурвалжилж хаягыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ням-Осор нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд хаана байгаа нь мэдэгдэхгүй, түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул н.Хишигбатыг эрэн сурвалжлуулах тухай М.Өлзийцэцэгийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Батсүхийн Ням-Осор нь Төв аймаг, Заамар сум, 4-р баг, 13-12 тоот оршин сууж байсан, /утас: 80929244, 95562464, 88950944, аав 95873367, ээж 95277023/ дугаарын утастай байна. Цагдаагийн байгууллага эрх, үүргийнхээ дагуу дээрх утасны дугаарын дагуу болон иргэний улсын бүртгэлийн байгууллага зэрэг холбогдох газруудаас хаягийг тодруулж. Батсүхийн Ням-Осорыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулж игэн М.Өлзийцэцэгт мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Батсүхийн Ням-Осор нь Төв аймаг, Заамар сум, 4-р баг, 13-12 тоот оршин суух, /утас: 80929244, 95562464, 88950944, аав 95873367, ээж 95277023/-ыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг тогтоож нэхэмжлэгч М.Өлзийцэцэгт мэдэгдэх ажиллагааг гүйцэтгэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ , ШҮҮГЧ   Л.ОЮУНЦЭЦЭГ