| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2021/0027/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/28 |
| Огноо | 2021-04-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга М.Гэрэлтуяа,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Т овогт Г-ын Тид холбогдох эрүүгийн 2117000000033 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 02-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 37 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сансарын .................... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй гэх, Т. овогт Г-ын Т /РД:............/
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Г.Т нь 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр согтуугаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сансарын гудамжинд хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Атай маргалдан, биеэ хамгаалж чадахгүй хөгжлийн бэрхшээлтэй болохыг мэдсээр байж түүний толгойн тус газар нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Т нь 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр согтуугаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сансарын гудамжинд хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Атай маргалдан, биеэ хамгаалж чадахгүй хөгжлийн бэрхшээлтэй болохыг мэдсээр байж түүний толгойн тус газар нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
орой 6 цагийн орчимд Ханангийн эгнээний нарийн гудамжнаас А гараад ирсэн. Би тэгэхэд Сансарын 119 тоот хашааны үүдэнд байсан 57-17 ГСА улсын дугаартай Бонго Жи-3 машинаасаа утсаа авч байсан юм. Тэгээд Аг дуудаад чи нохойгоо цааш нь уячихаач, би чамаас өвөлжингөө л гуйлаа ш дээ гэсэн чинь тийм юм байхгүй чамд ямар хамаатай юм бэ гээд хэрүүлийн өнгө аястай хэлэхээр нь уур хүрсэн. Би согтуу байсан болохоор нэг мэдсэн чинь А миний шуун дээрээс бариад авсан байсан. Би Аг цохисон болоод гарнаас барьсан байх гэж бодсон. Тэгээд миний өөдөөс ноцолдоод би таныг Дүгэрээ эгчид хэлнэ гээд манайхруу гүйгээд ороод явчихсан. Би араас нь орсон чинь А манайхаас гарч таараад үүдний амбаарт би заамдаад авсан. Тэгсэн хажуу гэрээс манай том ах П гарч ирээд биднийг салгасан. Тэгсэн араас нь Агийн хүргэн ах ороод ирсэн. Хүргэн ах Гг нь би таних болохоор би дүүг чинь зодоогүй гээд яриад зогсож байтал Г цагдаа дуудсан. Тэгэхээр нь би хойшоо гараад зугтаасан. Хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-10, 46-47-р тал/
Өнөөдөр 18 цагт ажлаасаа тараад гэртээ ирсэн чинь Сансарын 121-ын урд хажуу талын хашааны Ттой таарсан. Т намайг дуудаад Жавхаа ахын дүү нохойгоо хашааныхаа нөгөө талдаа уячих гэхээр нь би тийм юм байхгүй гээд явсан чинь араас ирээд намайг гэрлүү оруулахгүй зуураад байсан. Тэгээд намайг заамдаад чи яасан хогийн шаар вэ гэхээр нь би эрүүл байна, та согтуу байна одоо боль гэсэн чинь өөдөөс салаавч өгсөн. Би явах гээд түлхсэн чинь намайг заамдаж аваад хашааруу түлхээд миний толгойруу 3 удаа цохиод, татаж унагаад толгойруу өшиглөсөн. Тэгээд чамайг алсан ч яадгийн гээд байсан. Би босох гээд оролдоход дахиад өшиглөсөн. Яг хаана өшиглөснийг сайн мэдэхгүй байна. Би босоод тэдний гэрлүү эхнэрийг нь дуудах гээд орсон чинь эхнэр нь байгаагүй. Тэгээд утсаараа эгч Аруу залгаад болсон асуудлыг хэлсэн. Тэгсэн Т араас орж ирээд гэрийнхээ үүдний амбаарт барьж аваад миний хамарлуу 1 удаа мөргөсөн. Тэр үед удаагүй манай хүргэн ах Г хүрч ирж биднийг салгасан. Хүргэн ахыг ирэхэд Төөгөө намайг заамдчихаад чамайг алчихаад 6 жил шоронд суух нас надад байна гээд айлгаж сүрдүүлж байсан. Хүргэн ах цагдаад дуудлага өгсөн... Бид харилцан тохиролцож 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 300 000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авлаа. Цаашид ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 7-8, 75-р тал/,
Манай эхнэрийн төрсөн дүү А багадаа эмч нарын буруугаас болоод саажилттай болсон. Хөгжлийн бэрхшээлтэй, ухаан санаа эрүүл, 30 настай Сүмбэр сумын 2 дугаар баг Сансарын 123 тоотод ганцаараа амьдардаг юм. Өнөөдөр орой 18 цаг 20 минутын үед эхнэр А залгаад Ж-г хажуу айлын залуу зодоод байна гэнэ, чи очоод ирээч гэхээр нь би шууд Тийн гэрт нь очсон чинь Т Ж-г заамдчихсан, хэл амаар доромжилсон байдалтай зогсож байсан. Би очоод тэд нарыг салгаад Тид хандаад чи согтуу байна, та нар юунаас болж муудалцсан юм, муудалцлаа гэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ингэж болохгүй, яагаад дээрэлхээд байдаг юм гэсэн чинь Т би зодоогүй гээд байсан. Тэгээд би цагдаа дуудсан чинь Т зугтаасан. Тэгээд би Агаас юунаас болж муудалцсан талаар асуухад Тийн хашааг нохой нь нураагаад байна, нохойгоо өөр газар уя гэхээр нь боломжгүй гэсэн чинь толгойруу нь 2-3 удаа цохиод, татаж унагаагаад 2 удаа толгойруу нь өшиглөсөн гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/,
Би тухайн өдөр байгаагүй, манай нөхөр надад хэлэхдээ хэд хоногийн өмнө хажуу айлын залууд нохойгоо өөр газар уячих гэж хэлсэн байсан. Тэдний нохой хашааныхаа буланд байдаг учраас бид нарыг 00 орох гэхээр дайраад хашаагаа давж гарч ирээд байдаг юм. Тэгээд манай нөхөр бага зэрэг халамцуу байсан учраас муудалцаад ганц алгадчихсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/,
Миний төрсөн дүү А 2021 оны 02 дугаар сарын 23-ны орой 18 цагийн орчим надруу залгаад цагдаа дуудаад өг Төөгөө ах намайг зодоод байна гэсэн. Тэгээд би нөхөр Груу залгаад чи очоодхооч гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа нөхөрлүүгээ залгаад юу болсон талаар асуухад манай нөхрийг очиход Төөгөө дүү Аг заамдаад зогсож байна, цагдаа дуудсан чинь Төөгөө зугтаачихлаа, Агийн нүд нь хөхөрсөн, толгойруу нь 2-3 удаа өшиглөсөн байна гэсэн. Манай дүү А сайн ярьж чадахгүй, өөрийгөө ойлгуулахдаа тааруу. Зан байдал даруу төлөв зантай, хүнтэй хэрүүл маргаан хийдэггүй хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/,
Тухайн өдөр 18 цагийн үед гадаа хүмүүс хэрэлдээд байсан. Тэгээд гэр дотроос сонсоход хажуу айлын Тийн хоолой байсан учраас гэрээс гараад хашааны завсраар харахад хоёулаа бие биенээ барьчихсан муудалцаад зогсож байсан. Тийн эхнэрт нь хэлэхээр дуудахад охин нь гарч ирээд ээж байхгүй гэсэн. Би дан цамцтай гарсан байсан болохоор гэрт ороод гараад ирэхэд тэр 2 Тийн үүдний амбаарт орчихсон байсан. Тийн ах П гэх залуу Аг гар наана чинь хүн байхгүй гээд байсан А Тийн гэрт орох гээд байсан байх. Би гэрийнхээ үүднээс хашааны завсраар харахад сайн харж чадаагүй Т нь Агийн нүүрэнд ямартай ч цохиж байсан, хэдэн удаа гэдгийг сайн хараагүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 31, 33-р тал/,
Би Ттой нэг хашаанд амьдардаг юм. Тэр өдөр гэртээ унтаж байхад гадаа нохой хуцаад, хүмүүс чанга чанга дуугараад байхаар нь гэрээс гараад очиход Т А 2 Тийн гэрийн амбаар дотор нохой яриад хэрэлдээд байсан. Агийн нохой манай хашааруу давж орж ирээд хүүхдүүд айлгаад байдаг юм. Би амбаарт ороод Тийн хүүхдүүд уйлаад байхаар нь Ад хандаад гэртээ ор, одоо боль гэхэд чамд хамаа байхгүй чи дүүдээ хэл гэсэн. Тэр үед гаднаас Агийн ах Г орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р тал/,
Манай хүү Т нь даруу төлөв , ажилсаг, дуу цөөтэй, архи уугаад байдаггүй хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/,
9. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 100 дугаартай дүгнэлтэд:
- Б.Агийн биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, толгойн хуйхны зүүн чамархай хэсэг, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Б.Сэргэлэн гэх дүгнэлт /хх-ийн 15-16-р тал/
469 дүгээр хуудас/
дугаартай хохирогч Б.Агийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар /хх-ийн 67-68-р тал/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.А, гэрч С.А, Г.Г, Г.П, Э.С нарын мэдүүлэг болон хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаарх шүүх эмнэлгийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №100 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Г.Тид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөгжлийн бэрхшээлтэйн улмаас биеэ хамгаалах чадваргүй хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Г.Т нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн 2117000000033 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй байна. Хохирогч Б.А нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна. Шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Төмөржин овогт Г-ын Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тид оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Г.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Т нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Тид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ