Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 130/ШШ2017/00138

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Ц сумын * дугаар багт оршин суух, Х овогт М гийн Б гийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: С ын Г  нь 1996 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төрснөөр нас тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч М.Б  шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие 1996 оны 9-р сарын 23-нд Ц ын нутаг Бор ургас гэдэг газар гэртээ амаржиж охин С.Г ыг төрүүлсэн юм. Тухайн үед ажиллаж байсан бүртгэлийн ажилтан төрөлтийг зохих хууль журмын дагуу бүртгэлгүй зөвхөн төрсний гэрчилгээ бичиж өгсөн байна. Үүний улмаас миний охин С.Г улсад бүртгэлгүй болж зөрчилтэй болсон байна. Охины минь аав болох Ж.С 2009 онд ослоор нас барж охиныхоо асуудлыг зохих хуулийн дагуу шийдвэрлүүлж чадалгүй олон жил боллоо. Иймд зохих хуулийн дагуу охин С.Г ыг 1996 оны 9-р сарын 23-нд төрсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С  шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Манай суманд төрөлт нь бүртгэгдээгүй нэлээд олон хүүхдүүд байдаг. Эдгээр хүүхдүүд бүгд шүүхэд хандаж төрөлт бүртгүүлсэн байдлыг тогтоолгож байгаа. Миний мэдэхээр энэ нь 5 дахь тохиолдол болж байна. Г ы ээж нь болох М.Б  1 сарын өмнө хүсэлт гаргасан. УИХ-ын гишүүн, аймаг, сумын удирдлагуудад очиход М.Б нь миний хүүхэд бичиг баримтгүй, ямар нэгэн бүртгэлгүй гэдэг асуудал ярьдаг. Тэгээд 1 сарын өмнө ирж надад та урьд өмнө ийм хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлэж өгсөн байна. Тийм учраас миний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож өгнө үү гэж хүсэлт гаргасан. Охин маань 20 нас хүрсэн, гэр бүл болж хүүхэд төрүүлэх насанд хүрч байна. Гэтэл ямар бүртгэлгүй, бичиг баримтгүй болоод байна. Охин маань 2 дугаар анги хүртэл сургуульд сураад 2006 онд эцэг нь нас барснаар сургуулиас нь гаргаж авч сургууль завсардсан. Би өөрөө монгол мэдэхгүй, бичиг үсгийн чадваргүй, энэ асуудлыг мэдэхгүй учраас надад итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож өгөөч гээд хүсэлт гаргасан гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч М.Б  нь С ын Г  нь 1996 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төрснөөр нас тогтоолгохыг хүсжээ.

Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 231/000078 дугаартай Төрөлт бүртгэлгүй тухай лавлагаа-нд Эцэг/эх/-ийн нэр С , нэр Г  нь 1996/09/23-ны Баян-Өлгий аймгийн Ц сумын төрөхөд төрснийг төрүүлсэн эх Х  овгийн М Б  Баян-Өлгий аймгийн Ц сумын 1996-1997 онуудын төрөлтийн бүртгэлд шалгаж үзэхэд төрөлт нь бүртгэгдээгүй байна гэх боловч С ын Г  нь 1996 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

РД: БЛ********** регистрийн дугаартай С овогт С ын Г , эмэгтэй, 1996 оны 09 сарын 23-нд төрснийг ИГББ төрсний бүртгэлд 1997 оны 02 сарын 13-ны өдөр бүртгэж ********** дугаартай төрсний гэрчилгээний хуулбар,

Аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагын 2010 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нээсэн 2589127 дугаартай Ц сумын иргэн С ын Г д олгож байсан /Г-38, БЛ**********/дэвтэрт хийсэн бичилтээр,

Ц ын 5 дугаар багийн Засаг дарга К.К ийн 2016 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн Тус сумын 5-р багийн иргэн С овогтой Г нь 1996 оны 9-р сарын 23-нд төрсөн, 20 настай, эмэгтэй, БЛ********** тоот регистртэй, ээж, ах, дүү нарын хамт тус багт байнга оршин сууж байгаа нь үнэн болохыг тодорхойлов гэх тодорхойлолт,

Ц сумын ** дугаар багийн иргэн А.К ын Миний бие А.К  Ц ын 8-р багт оршин суудаг. С.Г ы ээж М.Б 1996 оны 9-р сарын 23-нд Б гэдэг газар гэртээ төрөхөд миний бие охиныг нь эх барьж авсан нь үнэн болно. Энэ хүүхэд одоо эсэн мэнд амьдарч байгаа юм гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

Ц сумын * дүгээр багийн иргэн Ш.Н ын Миний бие 1996 онд Ц ын *-р багийн Засаг даргаар ажиллаж байсан. 1996 оны намар 9-р сард *-р багийн иргэн Ж н С тай хамт намаржиж байхад эхнэр Б гэртээ амаржиж охинтой болсон нь үнэн. Тэр үед төрсөн охин С.Г нь гэрт эрүүл энх амьдарч байна гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

Ц ын 5 дугаар багийн иргэн М.С ы Миний бие М.С  Ц ын * дугаар багт оршин суудаг. Талийгаач С ын авга ах нь юм. Бэр М.Б 1996 оны намар 9 сард гэртээ амаржиж охин С.Г ыг төрүүлсэн юм. Тэр үед манай гэр Б гэдэг газар дүү С ын гэртэй хамт намаржиж байсан. Одоо 20 настай С.Г гэртээ амьдарч байгаа үнэн юм гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

Ц ын 9 дүгээр багийн иргэн Д.С ын Миний бие Д  овогтой С  Ц ын 5-р багт оршин суудаг. С.Г ы аав С тай хамаатан садны хүн юм. 09-р сарын Б гэдэг газар хамаатан С ын гэртээ Б нь охин С.Г ыг төрүүлсэн. Тухайн үед түргэн тусламжийн эмч ирж амжаагүй тул Б гэртээ амаржсан ба би хүүхдийн эх барьж авахад тусалсан гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

Х овогт Мгийн Б гийн ХААТР-21/Б/ маягтад ...12 эхнэр, нөхөр 16 хүртэлх насны хүүхэд: охин, Эцэг/эх/-ийн нэр, нэр С Г , регистрийн дугаар: БЛ**********, гэрчилгээний дугаар 038... гэх бичилт зэрэг бичмэл нотлох баримтаар мөн хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тус тус нотлогдож байна гэж үзлээ.

С ын Г ы №******* дугаартай эцгийн РД:БЛ************, овог С , Эцэг /эх/ -ийн нэр Ж, нэр С , эхийн РД: БЛ********, овог, Х , Эцэг эхийн нэр М, нэр Б  гэх төрсний гэрчилгээгээр С ынтөрүүлсэн эх нь Мгийн Б  мөн болох нь тогтоогдох бөгөөд С ын Г  нь 1996 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төрснөөр нас тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд түүний эх М.Б  гаргах эрхтэй гэж үзлээ.

Мгийн Б нь охин С ын Г ы төрөлтийн түүхийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй бөгөөд охин С.Г ыг эх нь М.Б гэртээ амаржиж төрүүлсэн болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон Ц ын 9 дүгээр багийн иргэн Ш.Н, Д.С, * дугаар багийн иргэн С, * дугаар багийн иргэн А.К нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт тогтоогдож байна гэж үзлээ.

Хүсэлт гаргагч М.Б гийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Ж С , М Б нар нь 1987 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэр бүл болж байсан нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар, мөн Ж н С нь 2003 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ослоор нас барсан болох нь түүний нас барсны гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байна.

Иймд С ын Г  нь 1996 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, өнөөдрийн байдлаар 20 нас, 4 сар, 27 хоногтой болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13, 135.2.14-т заасныг баримтлан С ын Г  нь 1996 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, өнөөдрийн байдлаар 20 нас, 4 сар, 27 хоногтой болохыг тогтоосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч М.Б гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН