Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 420

 

                                                                     

 

 

 

 

 

                                                       

Х.А, С.Э нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Б даргалж, шүүгч Д.Очмандах, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

шүүгдэгч Х.Аийн өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч С.Эын өмгөөлөгч Ц.Тунгалаг,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Х.А, С.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Х.А, С.Э нарт холбогдох эрүүгийн 1706013400186 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Халх овогт Хүрэлчулууны А, 1996 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, эгч, 3-н дүүгийн хамт

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,  

2. Боржигон овогт Сарантуяагийн Э, 1998 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, ахын хамт Налайх дүүргийн 7 дугаар хороо,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 18 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 2 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, /

 

С.Э, Х.А нар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайзын 17 дугаар гудамжны 197 тоотод оршин суух Б.Б-ийн эзэмшлийн өвлийн сууцны цонхны хаалтыг эвдэн орж “Canon D3” маркийн гэрэл зургийн аппаратыг хулгайлж 660.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Х.А, С.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Халх овогт Хүрэлчулууны А, Боржигон овогт Сарантуяагийн Э нарыг бүлэглэн хүн амьдрах зориулалттай бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Хүрэлчулууны Аийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Сарантуяагийн Эыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар С.Эад энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 2 хоногийн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил 1 сар 2 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Х.Ад оногдуулсан 2 жилийн хорих ялыг, С.Эад оногдуулсан 4 жил 1 сар 2 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Х.Аийн цагдан хоригдсон нийт 148 хоногийг, С.Эын цагдан хоригдсон нийт 142 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Х.Аээс 330.000 төгрөгийг, С.Эаас 330.000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Баатарын Б /РД:АЮ89080771/-д олгож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Х.А, С.Э нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.А гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие давж заалдах шатны шүүхэд хандаж өмнө Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, шинээр хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд С.Э ба өөр нэг бус хүмүүстэй хамтран үйлдсэн нэг үйлдлийг тусгаарлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд С.Эын ялыг нэмж, миний хувьд эрх зүйн байдлыг дордуулан дахин шүүхээр хэлэлцэж ялын байдал хүндрэхээр байгааг хуульд нийцүүлэн нэг цаг хугацаанд үйлдэгдсэн Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт үйлдэгдсэн хэрэгт нэгтгэж, миний эрх зүйн байдлыг дордуулахгүй шийдвэрлэхэд хяналт тавьж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч С.Э гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс 2 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн шүүгчийн захирамжаар 2 жил 1 сар 2 хоногийн хорих ялыг өршөөн хасч, хяналтын хугацаа тооцохгүй байдлыг дээрх 2 жилийн хорих ял дээр нэмж эдлүүлэхээр тогтоосон нь хууль буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Тухайн зүйлчлэлийн өршөөлд хамрагдсан ял шийтгэл нь одоогийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан хүн хяналтын хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол” гэсэн үндэслэлд хамаарахгүй тул тус хуулийн 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх дээрх хэргийг тусгаарлан шийдвэрлэсэн нь миний эрх зүйн байдлыг дордуулан ял шийтгэл давхардуулсан гэж үзэж цаашид нэгтгэж шийдүүлж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч Х.Аийн өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Аийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг бурууг хэрэглэсэн, Эрүүгийн хуулийн зүйл хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Эрүүгийн хуулийн зүйл хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь Х.А нь дүүрэг дамнасан 100 гаруй хулгайн үйлдэлд шалгагдаж байгаа нь Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 140 дүгээр захирамж болон давж заалдах шатны шүүхэд гаргасан прокурорын тайлбараар тогтоогдож байгаа. Иймд дээрх хэргийг нэгтгэн нэг мөр шийтгэх тогтоолоор ял оногдуулах нь хуулийг алдаагүй, нэг мөр шийдвэрлүүлэх үндэс бүрдэнэ гэж үзэж байна. Учир нь, 2015 оны Эрүүгийн хуульд шүүхийн шийдвэр гарсны дараа ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө, өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоход ялыг хэрхэн нэмж нэгтгэхээр талаар зохицуулалт тусгагдаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл нь шийтгэх тогтоолд Х.Аийн нийт цагдан хоригдсон хугацааг тооцохдоо Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 140 дүгээр захирамжаар 2017 оны  9 дүгээр сарын 01-ний өдрөөс цагдан хоригдсон 148 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцохоор тогтоосон. Энэ хэрэгт хоригдоогүй. 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар шалгагдаж байхдаа нийт 1.6 жил буюу 18 сар цагдан хоригдож, таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа дуусч суллагдсан. Гэтэл үүнийг бүрэн тооцолгүй зарим хугацааг нь тооцсон...” гэв.

 

Шүүгдэгч С.Эын өмгөөлөгч Ц.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнийн хэлсэн тайлбартай санал нэг байна. С.Э 26 үйлдэлд шалгагдаж байгаа. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан болоод прокурорт буцаасан...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг дараах байдлуудаар хангаж чадаагүй байна.

 

Хавтаст хэрэгт шүүгдэгч Х.А, С.Э нар нь 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 13-16 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 15-529 тоотод оршин суух иргэн Ц.Должинсүрэнгийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж 21 ширхэг мөнгөн аяга, алтан нуухтай халтар манан хөөрөг нэг ширхэг, алтан бугуйвч, ээмэгний хослол, монетон ээмэг, бөгж зэрэг эд зүйл хулгайлсан хэрэгт шалгагдаж байгаа болох нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 140 дүгээр, 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 142 дугаар Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж, /хх-ийн 105, 106/ мөн шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 140/В дугаар шүүгчийн захирамжаар тэдний яллагдагчаар цагдан хорих хугацааг сунгасан захирамж /хх-ийн 107-108/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Х.А, С.Э нарын холбогдсон нэг төрлийн дээрх хоёр хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн /Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах/ 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд хоёр шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд тэдгээрийг нь нэгтгэх боломжгүй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэж заажээ.

 

Үүнийг Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ” хэмээн шүүхийн шийдвэрийг аливаа этгээд заавал биелүүлэхийг баталгаажуулан хуульчилжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол уг хугацаа дуусмагц шүүхийн шийдвэрийг гүйцэтгэнэ” гэж шийтгэх тогтоолыг хэдийд гүйцэтгэх хугацааг тодорхойлсон юм.

 

Түүнчлэн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол гүйцэтгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар нэг бүрчлэн зохицуулан хуульчилсан байх бөгөөд уг хуульд хэд, хэдэн шийтгэх тогтоолоор хорих ял шийтгүүлсэн хоригдлын ялыг хэрхэн гүйцэтгэх талаар хуульчлаагүй байна. Уг нөхцөл байдлыг зөвхөн Эрүүгийн хуулиар шийдвэрлэж, хорих ял шийтгүүлсэн этгээдийн биечлэн эдлэх хорих ялыг шүүх тогтоодог бөгөөд ингэснээр дээр дурдсан хуулийн заалт бүр хэрэгжих үндэс бүрдэх ёстой.

 

Учир нь, гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт тодорхой заасан байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг халсан тул Х.А, С.Э нарт оногдуулах ялуудыг нэгтгэхэд уг аргыг хэрэглэх үндэслэлгүй, боломжгүй юм.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.9 дүгээр зүйлд /Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах/ хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулсан байна.

 

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй орхигдуулжээ.

 

Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, тус тусдаа мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр хянан шийдвэрлэгдэн, хоёр өөр шийтгэх тогтоол гаргасан тохиолдолд ялуудыг нэгтгэх журмыг хуульчлан тодорхойлоогүй тул шүүх ялтны жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй бөгөөд эрхгүй юм.

 

Үүнээс гадна Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна” гэж заасны дагуу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 18 дугаар “Ялаас өршөөн хэлтрүүлэх тухай” шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгэгдсэн С.Эын эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 2 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн байна. /хх-ийн 98/

 

Гэтэл анхан шатны шүүх өршөөн хэлтрүүлсэн 2 жил 1 сар 2 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар С.Эад оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 2 хоногийн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил 1 сар 2 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хууль болон Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснийг цаашид онцгойлон анхаарвал зохино.

 

Мөн шүүгдэгч Х.А, С.Э нарыг хохирогч Б.Бат-Эрдэнийн эзэмшлийн өвлийн сууцнаас “Canon D3” маркийн гэрэл зургийн аппаратыг хулгайлж 660.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт шалгагдаж байх явцдаа цагдан хоригдсон талаарх баримт хэрэгт авагдаагүй, өөр дүүрэгт үйлдэгдсэн хулгайн хэрэгт цагдан хоригдсон байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Х.Аийн цагдан хоригдсон нийт 148 хоногийг, С.Эын цагдан хоригдсон нийт 142 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.”, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсэн заалтад нийцээгүйгээс гадна шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Х.А, С.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.А, С.Э нарт холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: