Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 1529

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2017/01529

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд оршин байрлах Скайтел ХХК-ийн /2576376/ нэхэмэлжтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Зүүн дөрвөн зам худалдааны төвд байрлах, Эс энд эй ХХК-д холбогдох,

68,748 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

 

                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Эс энд эй ХХК нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2007 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дараа төлбөрт Найс үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 91994300 дугаарын эзэмшигч болсон.

Гэтэл Эс энд эй ХХК нь гэрээний үүргээ үл биелүүлж 91994300 дугаарын 2014 оны 01 дүгээр сарын байдлаар төлбөр 65,248 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 5.1.7-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Эс энд эй ХХК-д төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иймд Эс энд эй ХХК-иас төлбөрийн үлдэгдэл болох 65,248 төгрөг, нотариатын зардалд 3,500 төгрөг, нийт 68,748 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ариунболд шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч төлбөрийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Скайтел ХХК нь Эс энд эй ХХК-иас 68,748 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ариунболд нь хариуцагч төлбөрөө төлж барагдуулсан үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонрхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалгалзсаныг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Эс энд эй ХХК-д холбогдох 68,748 төгрөг гаргуулах тухай Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийн тал хувь болох 2275 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.                        

 

             

 

 

ШҮҮГЧ                              Э.ЭНЭБИШ