Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 55

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Байгальмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн Дархан суманд 1957 оны 04 сарын 16-ны өдөр төрсөн, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, Хэнтий аймгийн Дархан сумын 1-р багт оршин суух, РД:СК57041610, Боржигин овогт Бэмбээгийн Гансүхийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 03 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Туяа  оролцов.

                                                                                                 Т О Д О Р Х О Й Л О Х нь:  

 

Хүсэлт гаргагч Б.Гансүх шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Б.Гансүх нь 1973-1975 онд Дархан сумын Дархан-Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1975 оны 6-р сард цэрэгт татагдаж 1978 оны 08 сарын 08-нд халагдсан. 1978 оны 11-р сараас Дархан сумын Дархан-Оргил нэгдлийн малчнаар 1993 оны 8-р сарыг дуустал ажилласан. Иймд 1973-1993 он хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. 

                                                                                              Ү Н Д Э С Л Э Х нь:

            Шүүх хүсэлт гаргагчийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Б.Гансүх нь 1973-1993 оныг хүртэл Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ. 

Хүсэлт гаргагч Б.Гансүх нь Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил  нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Хэнтий аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 сарын 23-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 10-р сарын 25-ны өдрийн малчдад ээлжийн амралт олгох тухай 60 дугаар тушаал, Дархан сумын Дархан-Оргил нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 10 сарын 30-ны өдрийн малчин гишүүдийн ээлжийн амралт олгох тухай 92 дугаар тушаал, Дархан сумын Дархан-Оргил нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 10 сарын 21-ний өдрийн малчдад ээлжийн амралт олгох тухай 84 дүгээр тушаал, Дархан сумын Дархан-Оргил нэгдлийн зөвлөлийн даргын 1978 оны 09 сарын 07-ны өдрийн цэргээс халагдаж ирсэн хүмүүсийг ажилд томилох тухай 59 дүгээр тушаал, Дархан сумын Дархан-Оргил нэгдлийн зөвлөлийн даргын 1990 оны 06 сарын 28-ны өдрийн 78 дугаар тушаал, гэрч Т.Дашпунцагийн мэдүүлэг, 1981 оны 07 сарын 25-ны өдрийн хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, 1991 оны 11 сарын 04-ний өдрийн хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, 297188 дугаартай цэргийн батлах зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Б.Гансүхийг 1973 оны 4 дүгээр сар, 6 дугаар сар, 1974 оны 1-12 дугаар сар, 1975 оны 1-5 дугаар сар, 1978 оны 9 дүгээр сараас 1993 оны 08 дугаар сарыг дуустал Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.   

Харин хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа дараах хугацааг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь: Хүсэлт гаргагч Б.Гансүхийн ажилд томилсон тушаал байхгүй байгаа бөгөөд Хэнтий аймгийн Архивын тасгаас гаргаж өгсөн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн цалингийн тодорхойлолт болон бичгийн бусад нотлох баримтуудаар 1973 оны 1-3 дугаар сар, 5 дугаар сар, мөн оны 7-12 дугаар саруудад ажиллаж байсан  болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул дээрхи хугацааг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Иймд хүсэлт гаргагч Б.Гансүхийг 1973 оны 4 дүгээр сар, 6 дугаар сар, 1974 оны 1-12 дугаар сар, 1975 оны 1-5 дугаар сар, 1978 оны 9 дүгээр сараас 1993 оны 08 дугаар сарыг дуустал Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоох нь зүйтэй байна.    

Хүсэлт гаргагч Б.Гансүх нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийхийг зөвшөөрч бичгээр хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Гансүхийг оролцуулалгүй шүүх хуралдааныг хийсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

115 дугаар зүйлийн 115.2.2; 116; 118 дугаар зүйлд заасныг

удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Гансүхийн Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан 1973 оны 1-3 дугаар сар, 5 дугаар сар, мөн оны 7-12 дугаар саруудыг хасч хэрэгсэхгүй болгож, 

1973 оны 4 дүгээр сар, 6 дугаар сар, 1974 оны 1-12 дугаар сар, 1975 оны 1-5 дугаар сар, 1978 оны 9 дүгээр сараас 1993 оны 08 дугаар сарыг дуустал Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоосугай.    

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд Б.Гансүхийн урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу  өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                                ШҮҮГЧ                                  С.БАЙГАЛЬМАА