Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
Хэргийн индекс | 157/2017/00051/И |
Дугаар | 36 |
Огноо | 2017-03-21 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 36
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Бэхбатад холбогдох халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 616.162 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Бэхбат нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөрөө 2015 оны 3 дугаар сард 300.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сард 200.000 төгрөг тус тус төлөөд өөр огт төлөөгүй. Иймд халаалт, халуун, хүйтэн усны үлдэгдэл төлбөр төлбөр 616.162 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 46 дугаар байрны 34 тоотод оршин суух РД:СЩ66072718, Тэмээчин овогт Дамдиндоржийн Бэхбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Уулын баяжуулах үйлдвэрээс халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 616.162 төгрөг нэхэмжилснээс 300.000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ХААН банкны дансанд төлсөн. Үлдэгдэл 316.162 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулна” гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Д.Бэхбатаас орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 616.162 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Бэхбат нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 616.162 төгрөгийг төлөхийг зөвшөөрч 300.000 төгрөгийг
2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төлж биелүүлж, үлдэгдэл 316.162 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Хариуцагч Д.Бэхбат нь нэхэмжлэлийн шаардлагаас 300.000 төгрөгийг 2017 оны 03 дугаар 21-ний өдөр төлж биелүүлсэн нь хариуцагчийн тайлбар, ХААН банкны орлогын баримт зэргээр нотлогдож байна.
Иймд хариуцагч Д.Бэхбат нь нэхэмжлэлийн шаардлага орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 616.162 төгрөгнөөс 300.000 төгрөгийг төлж биелүүлж, үлдэгдэл 316.162 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрч байгаа нь Иргэний хуульд нийцэж, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлага 616.162 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 19.135 төгрөгийн тавин хувь 9567 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч Д.Бэхбатаас 9567 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон З А Х И РА М Ж Л А Х нь:
1. Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжилсэн орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 616.162 төгрөгнөөс хариуцагч Д.Бэхбат нь 300.000 төгрөгийг төлж биелүүлж, үлдэгдэл 316.162 төгрөгийг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19135 төгрөгний тавин хувь 9567 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, 9567 төгрөгийг хариуцагч Д.Бэхбатаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт олгосугай.
3.Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР