Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
Хэргийн индекс | 157/2017/00037/И |
Дугаар | 48 |
Огноо | 2017-03-24 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 48
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Умзаяад холбогдох халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 492.074 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С.Умзаяа нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөрөө 2015 оны 01 сараас хойш огт төлөөгүй. Иймд халаалт, халуун, хүйтэн усны үлдэгдэл төлбөр төлбөр 492.074 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 39 дүгээр байрны 13 тоотод оршин суух РД:СЩ48051001, Цагаан овоо овогт Сүхийн Умзаяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Уулын баяжуулах үйлдвэрээс халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 492.074 төгрөг нэхэмжилснээс 400.000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ХААН банкны дансанд төлсөн. Үлдэгдэл 92.074 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 15-ны дотор төлж барагдуулна” гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч С.Умзаяагаас орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 492.074 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Умзаяа нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 492.074 төгрөгийг төлөхийг зөвшөөрч 400.000 төгрөгийг
2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төлж биелүүлж, үлдэгдэл 92.074 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Хариуцагч С.Умзаяа нь нэхэмжлэлийн шаардлагаас 400.000 төгрөгийг 2017 оны 03 дугаар 22-ны өдөр төлж биелүүлсэн нь хариуцагчийн тайлбар, ХААН банкны орлогын баримт зэргээр нотлогдож байна.
Иймд хариуцагч С.Умзаяа нь нэхэмжлэлийн шаардлага орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 492.074 төгрөгнөөс 400.000 төгрөгийг төлж биелүүлж, үлдэгдэл 92074 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрч байгаа нь Иргэний хуульд нийцэж, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлага 492.074 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 15412 төгрөгийн тавин хувь 7706 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч С.Умзаяагаас 7706 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон З А Х И РА М Ж Л А Х нь:
1. Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжилсэн орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 492.074 төгрөгнөөс хариуцагч С.Умзаяа нь 400.000 төгрөгийг төлж биелүүлж, үлдэгдэл 92.074 төгрөгийг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15412 төгрөгний тавин хувь 7706 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, 7706 төгрөгийг хариуцагч С.Умзаяагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт олгосугай.
3.Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР