Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 50

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Энхтөрд холбогдох халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 597.096 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

                                                                                            Т О Д О Р Х О Й Л О Х нь:

         Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Энхтөр нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөрөө 2015 оноос хойш  огт төлөөгүй. Иймд халаалт, халуун, хүйтэн усны үлдэгдэл төлбөр 597.096 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 47 дугаар байрны 04 тоотод оршин суух РД:СИ88120415, Төдөгтэй овогт Доржготовын Энхтөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие халаалт, халуун, хүйтэн усны төлбөрөө 2015 оноос огт төлөөгүй. Иймд төлбөр болох 597.096 төгрөгийг 2017 оны 05 дугаар  сарын 25-ны дотор төлж дуусгана” гэжээ.      

                                                                                                   Ү Н Д Э С Л Э Х нь:

            Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Д.Энхтөрөөс орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 597.096 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Д.Энхтөр нь “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрээс нэхэмжилсэн орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 597.096 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа нь Иргэний хуульд нийцэж, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй

-2-

 байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлага 597.096 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 18563 төгрөгний тавин хувь 9281 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч Д.Энхтөрөөс 9281 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар    зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

1. Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлийн шаардлага 597.096 /таван зуун ерэн долоон мянга ерэн зургаан/ төгрөгийг хариуцагч Төдөгтэй овогт Доржготовын Энхтөр нь  төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.        

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18563 төгрөгний тавин хувь 9281 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, 9281 төгрөгийг хариуцагч Д.Энхтөрөөс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт олгосугай.

3.Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                               Р.БАТБАЯР