Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 51

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Жаргалсайханд холбогдох халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 618.518 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

                                                                                            Т О Д О Р Х О Й Л О Х нь:

         Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.Жаргалсайхан нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөрөө 2016 оны 07 дугаар сард 150.000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сард 19500 төгрөг төлөөд өөр огт төлөөгүй. Иймд халаалт, халуун, хүйтэн усны үлдэгдэл төлбөр 618.518 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 43 дугаар байрны 12 тоотод оршин суух РД:ЧС71052971, Хоймор овогт Цэнддоогийн Жаргалсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Уулын баяжуулах үйлдвэрээс нэхэмжилсэн 618.518 төгрөгийг тээврийн хөлс өгөхөөр бүрэн төлж барагдуулна. Маргах зүйл байхгүй” гэжээ.        

                                                                                                   Ү Н Д Э С Л Э Х нь:

            Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Ц.Жаргалсайханаас орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 618.518 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Ц.Жаргалсайхан нь “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрээс нэхэмжилсэн орон сууцны халаалт, халуун,

-2-

хүйтэн усны төлбөр 618.518 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа нь Иргэний хуульд нийцэж, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлага 618.518 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 19206 төгрөгний тавин хувь 9603 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч Ц.Жаргалсайханаас 9603 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар    зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

1. Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлийн шаардлага 618.518 /зургаан зуун арван найман мянга таван зуун арван найман/ төгрөгийг хариуцагч Хоймор овогт Цэнддоогийн Жаргалсайхан нь  төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.        

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19206 төгрөгний тавин хувь 9603 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, 9603 төгрөгийг хариуцагч Ц.Жаргалсайханаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт олгосугай.

3.Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                               Р.БАТБАЯР