| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2021/0051/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/55 |
| Огноо | 2021-03-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
улсын яллагч Д.Аянагүл /томилолтоор/,
гэрч Д.Б,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганбат,
шүүгдэгч Н.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Н.Цд холбогдох эрүүгийн 2107000000031 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ******* инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, 3 хүүхдийн хамт ................................................... тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт Н.Ц /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Н.Ц нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..............” худалдааны төвд хохирогч З.Иы “Хаан” банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүний эзэмшлийн “Хаан” банкны ...................... дугаартай данснаас 8 удаагийн үйлдлээр зөвшөөрөлгүйгээр гүйлгээ хийж 4.897.359 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байна” гэв.
Гэрч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч З.Иы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 21-ний өглөө 11 цагийн орчим ажил дээрээ Н.Ц, У нартай пиво уугаад сууж байхдаа Аг дуудаад ирэхээр нь архи аваад ир гээд картаа өгөөд пин код нь ....... шүү гээд хэлж өгч явуулсан. А, Н.Ц, У гурав цуг гараад удалгүй архи зарахгүй байна гээд буцаж орж ирээд А миний картыг жинсэн өмдний баруун талын халаасанд хийж өгсөн. Тэгээд пиво уугаад сууж байхад Агийн утас нь дугараад ярьснаа “дүү залгаж байна, ажил гарчихлаа” гээд яваад өгсөн. Түүнээс хойш У, Н.Ц нартай пиво ууж сууж байгаад хэсэг хугацаанд унтчихаж, нэг сэрэхэд Н.Ц ганцаараа үлдчихсэн явлаа шүү гэхээр нь би босож гаргаж өгөөд хаалгаа түгжээд унтаад өгсөн. Маргааш өглөө нь сэрээд ажил төрлөө хөөцөлдөөд шууд гараад явчихсан. Хаан банкны картаа хайсан боловч олдохгүй болохоор нь согтуудаа өөрөөсөө нуучихсан юм байх гэж бодоод өнгөрсөн. Тэгээд банк руу ороод гүйлгээ хийж мөнгө төгрөг аваад яваад байсан. Түүнээс хойш нэлээд хэд хоногийн дараа Хаан банкнаас дансны хуулгаа аваад үзсэн чинь 2020 оны 12 дугаар сарын 21-ний үед миний огт гүйлгээ хийгээгүй зарлага гарчихсан, ойролцоогоор 5-6 сая төгрөг дутуу байхаар нь би гайхаад бодож үзэхэд архи уусан өдөр Н.Ц миний картыг авч ашигласан гэж үзээд уг асуудлыг шалгуулахаар цагдаад хандсан юм. ...Би Н.Цд “Хаан” банкны картаа өгөөгүй гэдгээ сайн мэдэж байна. Би 20 гаруй сая төгрөгтэй картаа хэдий согтуу ч архи уудаг, сайн танихгүй хүнд өгөөд явуулна гэж байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар хуудас/,
Гэрч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Хэдний өдөр байсныг мартсан байна. Тэр үеэр нэг орой би бага охин Агийн хамт Нисэхэд байдаг охиных руугаа явах гээд явж байхад том охин Н.Ц надтай халамцуу таарч цуг явсан юм. Замдаа зайсангийн тэр хавьд Good price дэлгүүрээс юм авах гээд ороход Н.Ц цуг ороод нэлээд их хэмжээний юм худалдаж аваад гараад ирэхээр нь ямар мөнгөөр авсан юм бэ гэхэд би уурхай явж ажил хийх гээд цалингаа урьдчилж авсан юм гэж хэлэхээр нь санаанд ороогүй өнгөрсөн юм. Тэгээд Нисэхэд байдаг охиных руугаа бид оччихоод Налайхад гэртээ ирсэн. Тэгтэл саяхан Н.Ц тухайн үед хэрэглэсэн мөнгө хүнийх байсан юмаа гэж надад хэлэхээр нь мэдсэн. ...Н.Ц нэлээд үнэтэй хүүхдийн бэлэгнүүд, хоол унд, хүнсний зүйл, хүүхэддээ тоглоом, үнэтэй угаалгын нунтаг, ахуйн хэрэглээний бусад зүйл худалдан авсан. Нийт хэдэн төгрөг болсныг мэдэхгүй ч барагцаагаар сая гаруй төгрөг болсон байх гэж бодсон. Би ямар мөнгөөр авсан юм бэ гэхэд би уурхай явж ажил хийх гээд цалингаа урьдчилж авсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Гэрч С.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шиг санаж байна. Өглөө гэртээ унтаж байхад З.И над руу залгаад хүрээд ирээч гэсэн. Өдөр яваад очиход Н.Ц, У, И гурав .............. төвд Игийн өрөөнд пиво уугаад сууж байсан. Ороод сууж байтал И намайг “архи аваад ирээч пиво нэг л явахгүй байна” гээд “Хаан” банкны картаа өгөөд нууц дугаарыг нь хэлж өгч, У, Н.Ц гурвуулаа цуг гараад тэр хавийн 2 дэлгүүрээр орж асуухад архи зарахгүй байгаа гэхээр нь гурвуулаа цуг эргэж ирээд архи зарахгүй байна шүү гээд би картыг нь жинсэн өмднийх нь баруун халаасанд хийж өгсөн. Тэгээд жаахан сууж байгаад ажил гараад явсан. ...Намайг гарахад тэр гурав согтсон зүйл байхгүй, жаахан халамцуу үлдсэн. У, Н.Ц хоёр сандал дээр зэрэгцээд сууж, И орон дээрээ сууж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр .............. худалдааны төвд найз З.Иы ажлын өрөөнд нь З.И, танихгүй ах, эгч нарын хамт пиво ууцгаасан. 17 цагийн орчимд байх З.И гарч машинаа хө..............гөх гээд байхаар нь би хэрэггүй байхаа гэхэд за за гээд больж эргээд дотогш цуг орсон. Өрөөндөө орж яваад коридорт надад Хаан банкны картаа өгөөд пиво аваад ир гэхээр нь би аваад гэр рүүгээ харьчихсан. Гэрийн хажууд ирээд ..................... дэлгүүрээс 10000+2600=12600 төгрөгт эссэ тамхи, пивонууд авч гэртээ орсон. Тэгээд буцаж гараад ээж Д.Б, төрсөн дүү А нарын хамт Улаанбаатар хот Нисэхэд байдаг дүүгийнх рүүгээ явж байхдаа замдаа Зайсанд бууж Хаан банкны ATM-ээс 2.000.000 төгрөг бэлнээр авч... ..................... гэдэг залууд 2 сая төгрөгийн өртэй байсан, тэр өдрөө бэлнээр аваачиж өгч өрөө дарсан. Good price дэлгүүр орж 2.674.659 төгрөгт баяраар хэрэглэх хүнсний зүйл, шампанск, ахуйн хэрэглээний зүйл худалдан авч З.Иы картыг уншуулсан. Тэгээд Нисэхэд дүүгийнд оччихоод буцаж оройдоо Налайх руу ирсэн. Маргааш нь буюу 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Налайхын Үүрийн гол дэлгүүр ороод 181.100 төгрөгийн хүнсний зүйл худалдан авч мөн З.Иы картыг уншуулсан. Нийтдээ би З.Иы данснаас 4.868.359 төгрөг хэрэглэсэн байна. ... Би Зайсанд Good price дэлгүүр орохдоо үүдний ATM дээр очиж шалгахад 27.000.000 төгрөг байхаар нь тухайн үедээ хэрэглэчихье, дараа нь буцаагаад өгье гэж бодож авсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 36 дугаар хуудас/,
Хохирогч З.Иы эзэмшлийн ...................... дугаартай Хаан банкны Депозит дансны хуулга /хх-37-38 дугаар хуудас/,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД дэх камерын бичлэг,
Шүүгдэгч Н.Цгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 58 дугаар хуудас/, бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 59 дүгээр хуудас/, Налайх дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 60 дугаар хуудас/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 56 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/, Хохирогчид хохирол барагдуулсан баримт /хх-ийн 77-79 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Ц нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагааг явуулдаг “..............” худалдааны төвд хохирогч З.Иы “Хаан” банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүний эзэмшлийн “Хаан” банкны ..................... дугаартай данснаас 8 удаагийн үйлдлээр зөвшөөрөлгүйгээр гүйлгээ хийж 4.897.359 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгч Н.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг,
Хохирогч З.Иы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 12 сарын 21-ний өглөө 11 цагийн орчим ажил дээрээ Н.Ц, У нартай пиво уугаад сууж байхдаа Аг дуудаад ирэхээр нь архи аваад ир гээд картаа өгөөд пин код нь ....... шүү гээд хэлж өгч явуулсан. А, Н.Ц, У гурав цуг гараад удалгүй архи зарахгүй байна гээд буцаж орж ирээд А миний картыг жинсэн өмдний баруун талын халаасанд хийж өгсөн. ...нэг сэрэхэд Н.Ц ганцаараа үлдчихсэн явлаа шүү гэхээр нь би босож гаргаж өгөөд хаалгаа түгжээд унтаад өгсөн. ...Түүнээс хойш нэлээд хэд хоногийн дараа Хаан банкнаас дансны хуулгаа аваад үзсэн чинь 2020 оны 12 дугаар сарын 21-ний үед миний огт гүйлгээ хийгээгүй зарлага гарчихсан, ойролцоогоор 5-6 сая төгрөг дутуу байхаар нь би гайхсан. ...Би Н.Цд “Хаан” банкны картаа өгөөгүй гэдгээ сайн мэдэж байна. Би 20 гаруй сая төгрөгтэй картаа хэдий согтуу ч архи уудаг, сайн танихгүй хүнд өгөөд явуулна гэж байхгүй” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг орой би бага охин Агийн хамт Нисэхэд байдаг охиных руугаа явах гээд явж байхад том охин Н.Ц надтай халамцуу таарч цуг явсан юм. Замдаа зайсангийн тэр хавьд Good price дэлгүүрээс юм авах гээд ороход Н.Ц цуг ороод нэлээд их хэмжээний юм худалдаж аваад гараар ирэхээр нь ямар мөнгөөр авсан юм бэ гэхэд би уурхай явж ажил хийх гээд цалингаа урьдчилж авсан юм гэж хэлэхээр нь санаанд ороогүй өнгөрсөн юм. Тэгээд Нисэхэд байдаг охиных руугаа бид оччихоод Налайхад гэртээ ирсэн. Тэгтэл саяхан Н.Ц тухайн үед хэрэглэсэн мөнгө хүнийх байсан юмаа гэж надад хэлэхээр нь мэдсэн” гэх мэдүүлэг,
Гэрч С.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 сарын 21-ний өдөр шиг санаж байна. Өглөө гэртээ унтаж байхад З.И над руу залгаад хүрээд ирээч гэсэн. Өдөр яваад очиход Н.Ц, У, И гурав .............. төвд Игийн өрөөнд пиво уугаад сууж байсан. Ороод сууж байтал И намайг “архи аваад ирээч пиво нэг л явахгүй байна” гээд “Хаан” банкны картаа өгөөд нууц дугаарыг нь хэлж өгч, У, Н.Ц гурвуулаа цуг гараад тэр хавийн 2 дэлгүүрээр орж асуухад архи зарахгүй байгаа гэхээр нь гурвуулаа цуг эргэж ирээд архи зарахгүй байна шүү гээд би картыг нь жинсэн өмднийх нь баруун халаасанд хийж өгсөн. Тэгээд жаахан сууж байгаад ажил гараад явсан. ...Намайг гарахад тэр гурав согтсон зүйл байхгүй, жаахан халамцуу үлдсэн. У Н.Ц хоёр сандал дээр зэрэгцээд сууж, И орон дээрээ сууж байсан” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Н.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Нийтдээ би З.Иы данснаас 4.868.359 төгрөг хэрэглэсэн байна. ... Би Зайсанд Good price дэлгүүр орохдоо үүдний ATM дээр очиж шалгахад 27.000.000 төгрөг байхаар нь тухайн үедээ хэрэглэчихье, дараа нь буцаагаад өгье гэж бодож авсан юм” гэх мэдүүлэг,
Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, Хохирогч З.Иы эзэмшлийн ...................... дугаартай дансны хуулга зэрэг болно.
Прокурор 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан хохирогч З.Иы мэдүүлгийг үндэслэн уг тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулсан байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Н.Цгийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангажээ.
Шүүх хуралдааны үед шүүгдэгч Н.Ц нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, хохирлын хэмжээний талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй гээд шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсоныг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Н.Цг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч З.Ид 4.897.359 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Н.Ц 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хохирогчийн “Хаан” банкны ..................... данс руу 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байх ба хохирогч З.И “хохирол төлбөрийг барагдуулсан тул гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэдгээ шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цд 9 сар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгэнлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбатаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн хуулийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасны дагуу шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирол төлөгдсөн/, хувийн байдал /өрх толгойлсон, гурван хүүхэд, ээжийн хамт амьдардаг, гэмшиж байгаа байдал/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 9 /ес/ сарын хугацаагаар тэнсэж, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг Сиди-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ