Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 71

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Хэнтий аймгийн  Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг, нийтийн байрны 2-11 тоотод  оршин суух, РД: СЩ62031400 регистрийн дугаартай Хатагин овогт Намсрайн Жавзандуламын хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, хүсэлт гаргагч Н.Жавзандулам нар оролцов.

Т О ДО Р Х О Й Л О Х нь:

Хүсэлт гаргагч Н.Жавзандулам нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1988 оны 01 дүгээр сарын 15-нд Хэнтий аймгийн Хэрлэн хорооны бүрэн дунд сургуулийн дотуур байранд жижүүрээр ажилд орсон. Сургуулийн архив усанд норж үгүй болсон, мөн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн. Иймд 1988, 1993, 1994 онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.                                                

Ү Н Д Э С Л Э Х нь:

           Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хүсэлт гаргагч Н.Жавзандулам нь 1988 оны 01 дүгээр сараас Хэнтий аймгийн Хэрлэн хорооны бүрэн дунд сургуулийн дотуур байранд жижүүрээр ажилд орж одоог хүртэл Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бор-Өндөр цогцолбор сургуульд жижүүрээр ажиллаж байгаа ба 1988, 1993, 1994 онуудад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.  Н.Жавзандулам нь 1988 оны 01 дүгээр сараас Бор-Өндөр сумын сургуульд жижүүр, няраваар ажиллаж байсан байдал нь түүний шүүхэд ирүүлсэн Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын архивын 1988 оны 01 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал “Бор-Өндөр” цогцолбор сургуулиас цалин, хөлс авч байсан талаарх лавлагаа /хх-н 6 дугаар хуу/, Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэх, /хх-н 4 дүгээр хуу/, гэрч С.Тэрбишийн “...Н.Жавзандулам нь 1988 онд Бор-Өндөрийн сургуулийн дотуур байрны жижүүрээр ажилд орж одоог хүртэл жижүүрээр ажиллаж байна ...” гэх мэдүүлэг /хх-н 20 хуу/, гэрч Т.Хуягбаатарын “...1988 оны 01 дүгээр сард намайг сургуулийн захирлын албан тушаалыг орлож байх үед Бор-Өндөрийн 10 жилийн дунд сургуульд Н.Жавзандуламыг үйлчлэгчээр ажилд авч байсан. Тэр үеэс хойш тасралтгүй үйлчлэгч, жижүүр, нярав, дотуур байрны үйлчлэгч, жижүүр зэрэг ажлуудыг хийж байна...” гэх мэдүүлэг /хх-н 22 хуу/ зэргээр тогтоогдож байна.

Иймд Н.Жавзандуламын шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж түүнийг 1988 оны 01 дүгээр сараас тухайн оныг дуустал, 1993 оны 01 дүгээр сараас 1994 оныг дуустал Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуульд  дотуур байрны жижүүр, сургуулийн жижүүр, няраваар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон  

                                                       Т О Г ТО О Х нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хатагин овогт Намсрайн Жавзандуламыг 1988 оны 01 дүгээр сараас тухайн оныг дуустал, 1993 оны 01 дүгээр сараас 1994 оныг дуустал Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуульд  дотуур байрны жижүүр, сургуулийн жижүүр, няраваар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Н.Жавзандуламын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, улсын орлого болгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                                                      ДАРГАЛАГЧ                                Р.БАТБАЯР