Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/192

 2021         03          24                                   2021/ШЦТ/192

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,

улсын яллагч О.Доржмаа /томилолтоор/,

хохирогч Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар ТӨҮГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямсүрэн,

шинжээч Г.Баярбаатар,

шүүгдэгч О.З, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг, Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт О.З-т холбогдох эрүүгийн 1841 0002 40389 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 24-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1965 оны 6 дугаар сарын 01-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхоны 25-31 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт О.З

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Шүүгдэгч О.З нь “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар’ ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгон, улсад 510,240,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч О.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Маргах зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол, Дипломат 95 цогцолбор 112 дугаар байрны 41, 45 тоот байрнуудыг мөрдөн байцаалтын явцад хийсэн хөндлөнгийн үнэлгээний үнийн дүнгээр төлбөрийг бэлнээр төлсөн. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол, Дипломат 95 цогцолбор 112 дугаар байрны 2 тоот орон сууц надад биет байдлаар байгаа тул буцааж өгнө...” гэв

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нямсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 315 дугаартай “Орон сууц хувьчлах тухай” тогтоолоор нь Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар ТӨҮГ-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дипломат 95 цогцолбор”-ын 80 айлын орон сууцыг Гадаад хэргийн яамны алба хаагчдад үнэ төлбөргүй хувьчилсан. Энэ хувьчлал явагдсантай холбоотойгоор орон сууцны квотод манай байгууллагаас 20 хүн орсон бөгөөд орон сууцны квотод багтаж чадаагүй, хүсэлт ирүүлсэн хүмүүс орон сууцны хувьчлал шударга болсонгүй гэсэн гомдол, мэдээлэл гаргасны дагуу Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газар гэх мэт хууль хяналтын байгууллагуудад шалгагдаж эхэлсэн байдаг. Ийнхүү шалгагдахад манай байгууллага буюу Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар ТӨҮГ хохирогчоор тогтоогдсон. Шүүхээс Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дипломат 95 цогцолбор”-ын 80 айлын орон сууцны байрнуудыг хууль бусаар хувьчилсан гэдэг нь тогтоогдвол хууль бусаар хувьчлагдсан байрнуудыг буцааж манай байгууллагад шилжүүлэн олгож өгнө үү гэж хүсэж байгаа. Тухайн байрнуудыг манай байгууллагад олгосноор бид тухайн байрыг түрээсэлж, түрээсийн мөнгийг төрийн өмчид төвлөрүүлэх, эсвэл дээд байгууллагаас өгсөн чиглэмжийн дагуу дараагийн ажилтаны нийгмийн асуудлыг шийдвэрлэх гэх мэт байдлаар тогтоол шийдвэрийг гаргуулна. ... Мөнгөн төлбөрөөр төлсөнд маргах зүйл байхгүй. Дээрх орон сууцнууд хууль бусаар өмчилсөн болох нь шүүхээр тогтоогдвол орон сууцыг манай байгууллагад орон сууцыг олговол маргахгүй...” гэв.

Шинжээч Г.Баярбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Авлигатай тэмцэх газрын мөрдөгч, комиссар н.Батбаатарын тогтоолд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол, Дипломат 95 цогцолбор 112 дугаар байрны 129,77 м.кв талбайтай 4 өрөө байр, 93,78 м.кв талбайтай 3 өрөө байр, 68,86 м.кв талбайтай 2 өрөө байрны үнэлгээг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн болон өнөөгийн байдлаар тогтоож өгнө үү гэсэн тогтоол ирсэн. Тогтоолын дагуу мөрдөгчөөс Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол, Дипломат 95 цогцолбор 112 дугаар байрны 1, 36, 48 тоот орон сууцнуудын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ ирсэн. Мөрдөгчийн тогтоолд 4 өрөө, 3 өрөө, 2 өрөө орон сууцны үнэлгээг тогтоо гэж байсан учраас Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол, Дипломат 95 цогцолбор 112 дугаар байрны 4 өрөө, 3 өрөө, 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэ ийм байна гэсэн үнэлгээг мөрдөгчийн ирүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үндэслэн гаргасан. ... Үнэлгээ гаргахдаа Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол, Дипломат 95 цогцолбор 112 дугаар байрны 1, 36, 48 тоот гурван байрыг үзсэн. Тэгэхдээ дотоод заслыг үзээгүй, ерөнхийдөө өрөөний дотоод зохион байгуулалтыг үзэж үнэлгээ гаргасан...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нямсүрэн /1-р хавтаст хэргийн 44-46, 14-р хавтаст хэргийн 174-175-р хуудас/, гэрч Л.Пүрэвсүрэн /1-р хавтаст 73-75-р хуудас/,  Б.Батбаатар /1-р хавтаст хэргийн 159-160-р хуудас/, Н.Чинбат /1-р хавтаст хэргийн 161-162-р хуудас/, Д.Ганбат /1-р хавтаст хэргийн 163-164-р хуудас/, Д.Ганбат /2-р хавтаст хэргийн 9-11, 14-р хавтаст хэргийн 17-18-р хуудас/ Х.Ариунболд  /2-р хавтаст хэргийн 16-18-р хуудас/, Ё.Нямжав /2-р хавтаст хэргийн 22-24-р хуудас/,  Д.Эрдэнэсувд  /2-р хавтаст хэргийн 25-27-р хуудас/, З.Мөнгөнтуул /2-р хавтаст хэргийн 28-30-р хуудас/, Б.Батдэлгэр  /2-р хавтаст хэргийн 42-43-р хуудас/, З.Бадрал /2-р хавтаст хэргийн 44-47-р хуудас/, Б.Энхжаргал  /2-р хавтаст хэргийн 49-51-р хуудас/, Л.Хонгорзул /2-р хавтаст хэргийн 52-54-р хуудас/, Т.Төрмөнх /2-р хавтаст хэргийн 60-61-р хуудас/ Ч.Цэцэгээ /14-р хавтаст хэргийн 4-5-р хуудас/, иргэний хариуцагч Д.Энхмаа /14-р хавтаст хэргийн 181-182-р хуудас/,  Х.Ариунболд /14-р хавтаст хэргийн 183-184-р хуудас/ шүүгдэгч О.З /14-р хавтаст хэргийн 170-171-р хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлгүүд,

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Дугаар 647 тоот дүгнэлт /3-р хавтаст хэргийн 26-71-р хуудас/,

Баримт хүлээн авсан тэмдэглэл, Ч.Цэцэгээгийн Голомт банк дахь төгрөгийн 1165112254 тоот дансны хуулга, мемориалын баримтууд /14-р хавтаст хэргийн 6-10-р хуудас/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /14-р хавтаст хэргийн 13-р хуудас/, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /14-р хавтаст хэргийн 14-15-р хуудас/, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /14-р хавтаст хэргийн 176-р хуудас/, Иргэний хариуцагчаар татах тухай тогтоол /14-р хавтаст хэргийн 177-179, 181, 183-р хуудас/, Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Дугаар 1996 тоот прокурорын зөвшөөрөл, Монгол Улсын Гадаад харилцааны яамны 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №08/3847 тоот албан бичиг, албан бичгийн хавсралт  /2-р хавтаст хэргийн 220, 222-223, 224-250, 3-р хавтаст хэргийн 1-22-р хуудас/,  Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Дугаар 1996 тоот прокурорын зөвшөөрөл, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2019 оны 6 дугаар сарын 24-ны өдөр, Дугаар Х/647 тоот албан бичиг, хавсралт /3-р хавтаст хэргийн 73, 75-83-р хуудас/, Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Дугаар 1998 тоот прокурорын зөвшөөрөл, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №А-3/1862 тоот албан бичиг, хавсралт /3-р хавтаст хэргийн 85, 87-98-р хуудас/, Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Дугаар 1997 тоот прокурорын зөвшөөрөл, Барилга хот байгуулалтын яамны барилгын хөгжлийн төвийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №1/1351 тоот албан бичиг, хавсралт /3-р хавтаст хэргийн 100, 102-112-р хуудас/, Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн Дугаар 2811 тоот прокурорын зөвшөөрөл, Барилга хот байгуулалтын яамны барилгын хөгжлийн төвийн 2019 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн №4/2115 тоот албан бичиг, хавсралт /3-р хавтаст хэргийн 114, 115-125-р хуудас/, Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн ДБ04/546, хавсралт /3-р хавтаст хэргийн 126-171-р хуудас/,  Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Дугаар Х/937 тоот албан бичиг, хавсралт /3-р хавтаст хэргийн 173-176-р хуудас/, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Дугаар Х/1069 тоот албан бичиг, хавсралт /3-р хавтаст хэргийн 180-184-р хуудас/, Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /3-р хавтаст хэргийн 185-189-р хуудас/, Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Дугаар 1223 тоот прокурорын зөвшөөрөл, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ийн 2018 оны 6 дугаар сарын 11-ны өдрийн №08/714 тоот албан бичиг, хавсралт /3-р хавтаст хэргийн 221, 223-250-р хуудас/, Монгол Улсын Их хурлын тамгын газрын 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №15/720 тоот тогтоол, хавсралт /4-р хавтаст хэргийн 3-13-р хуудас/, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2018 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн Дугаар Х/492 тоот албан бичиг, хавсралт /4-р хавтаст хэргийн 16-32-р хуудас/,  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 5 дугаар сарын 11-ны өдрийн №А-1/1497 тоот албан бичиг, хавсралт /4-р хавтаст хэргийн 35-51-р хуудас/, Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын 2018 оны 5 дугаар сарын 11-ны өдрийн №ДБ04/380 тоот албан бичиг, хавсралт /4-р хавтаст хэргийн 54-72-р хуудас/,  Монгол Улсын Гадаад харилцааны яамны 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №08/3041 тоот албан бичиг, хавсралт /4-р хавтаст хэргийн 75-109-р хуудас/, Монгол Улсын Гадаад харилцааны яамны 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн №08/3464 тоот албан бичиг, хавсралт /4-р хавтаст хэргийн 110-126-р хуудас/, Монгол Улсын Сангийн яамны 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №6/2979 тоот албан бичиг, хавсралт /4-р хавтаст хэргийн 129-130-р хуудас/,  Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Дугаар 1945 тоот прокурорын зөвшөөрөл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №7/2461 тоот албан бичиг, хавсралт /9-р хавтаст хэргийн 37, 39-166-р хуудас/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн №493 тоот албан бичиг, хавсралт /9-р хавтаст хэргийн 169-250, 10-р хавтаст хэргийн 1-250, 11-р хавтаст хэргийн 1-250, 12-р хавтаст хэргийн 1-92-р хуудас/,  Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Дугаар 172 тоот прокурорын зөвшөөрөл, Монгол Улсын Гадаад харилцааны яамны 2020 оны 1 дүгээр сарын 21-ны өдрийн №08/372 тоот албан бичиг, хавсралт /12-р хавтаст хэргийн 96, 97-250, 13-р хавтаст хэргийн 1-172-р хуудас/, Монгол Улсын Гадаад хэргийн сайдын 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Дугаар Б/13 тоот тушаал /13-р хавтаст хэргийн 181-р хуудас/, Монгол Улсын Гадаад хэргийн сайдын 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Дугаар Б/22 тоот тушаал /13-р хавтаст хэргийн 181-р хуудас/, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Дугаар 05 тоот тогтоол /13-р хавтаст хэргийн 180-р хуудас/, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2020 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн Дугаар 18 тоот тогтоол /13-р хавтаст хэргийн 216-р хуудас/, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2020 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн Дугаар 19 тоот тогтоол /13-р хавтаст хэргийн 217-р хуудас/, Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн Дугаар 788 тоот прокурорын зөвшөөрөл, Монгол Улсын Гадаад харилцааны яамны 2020 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн №08/930 тоот албан бичиг, албан бичгийн хавсралт /14-р хавтаст хэргийн 20, 24-101-р хуудас/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол, 122 дугаар байр, 41 тоот хаягт байршилтай 93.78 мк.в талбайтай, гурван өрөө Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2202025629 дугаар гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Зээлийн гэрээ, Зээлийн барьцааны гэрээ, М.Төрмөнхийн Хаан банк дахь төгрөгийн 5076072595 тоот дансны хуулга /14-р хавтаст хэргийн 107-135-р хуудас/

Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Дугаар 22 тоот тогтоол “...Эрүүгийн 1841000240389 дугааратай хэрэгт бүртгэлийн Ү2202025700 дугаартай Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол, Дипломат-95 цогцолбор 112 дугаар байрны 2 тоот байрыг битүүмжилсүгэй” /13-р хавтаст хэргийн 218-219-р хуудас/, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Дугаар 23 тоот тогтоол “...Эрүүгийн 1841000240389 дугааратай хэрэгт бүртгэлийн Ү2202025629 дугаартай Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол, Дипломат-95 цогцолбор 112 дугаар байрны 41 тоот байрыг битүүмжилсүгэй” /13-р хавтаст хэргийн 221-222-р хуудас/, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Дугаар 24 тоот тогтоол “...Эрүүгийн 1841000240389 дугааратай хэрэгт бүртгэлийн Ү2202025702 дугаартай Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол, Дипломат-95 цогцолбор 112 дугаар байрны 45 тоот байрыг битүүмжилсүгэй” /13-р хавтаст хэргийн 221-222-р хуудас/, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Дугаар 25 тоот тогтоол “...Эрүүгийн 1841000240389 дугааратай хэрэгт бүртгэлийн Ү2205053780 дугаартай Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельс гудамж, 25 дугаар байрны 31 тоот байрыг битүүмжилсүгэй” /13-р хавтаст хэргийн 229-230-р хуудас/, Голомт банкны орлогын мэдүүлэг /14-р хавтаст хэргийн 218-220-р хуудас/, Хаан банкны банк хоорондын шилжүүлгийн баримт /15-р хавтаст хэргийн 32, 53-54-р хуудас/, Шүүгдэгч О.З-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /13-р хавтаст хэргийн 237-р хуудас/, Шүүгдэгч О.Зын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягын тодорхойлолт /14-р хавтаст хэргийн 172-173-р хуудас/, Шүүгдэгч О.З, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд шинээр гаргаж ирүүлсэн хохирол төлсөн талаарх баримтууд, иргэний хариуцагч Х.Ариунболд, Д.Энхмаа, Б.Батбаатар нарын 2 тоот байрыг хохиролд тооцуулан өгөхийг зөвшөөрсөн хүсэлтүүд зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болно.

Шүүгдэгч О.З нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалт, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан, мөн зүйлийн 4.1.3 дахь заалтанд заасан төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан буюу Монгол Улсын Гадаад хэргийн сайдын 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Дугаар Б/22 тоот тушаалаар “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар”-ын захирлаар томилогдон ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 315 дугаартай “Орон сууц хувьчлах тухай” тогтоолоор Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дипломат 95” цогцолборын 80 айлын орон сууцыг Гадаад хэргийн яамны алба хаагчдад үнэ төлбөргүй хувьчлах ажлын хэсгийн гишүүнээр ажиллахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.3 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 6.4 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ” гэсэн зарчим, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно” гэснийг, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6 дахь заалтанд заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7 дахь заалтанд заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг тус тус зөрчиж, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар”-ын 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн тус тус хуралдаануудаар “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар”-т олгогдсон хувьчлагдах 20 байрны квотод диспетчер, жолооч ажилтай Н.Чинбат, жолооч ажилтай Д.Ганбат,  жолооч ажилтай Б.Батбаатар нарын нэрсийг оруулан, “Дипломат-95” цогцолбор буюу Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол, 122 дугаар байрны 2 тоот 129.77мк.в 4 өрөө байрыг Б.Батбаатарын нэр дээр, мөн байрны 41 тоот 93.78мк.в 3 өрөө байрыг Н.Чинбатын нэр дээр, мөн байрны 45 тоот 93.78мк.в 3 өрөө байрыг Д.Ганбатын нэр дээр тус тус хувьчилж, улмаар төрсөн хүү З.Бадралын эхнэр Б.Энхжаргалын нэр дээр 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Б.Батбаатараас, 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Н.Чинбатаас, 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Д.Ганбатаас тус тус итгэмжлэл хийлгүүлж өөрийн хүү З.Бадрал, эхнэр Х.Ариунчимэг нарын нэр дээр шилжүүлэн авч, цааш бусдад дамжуулан худалдан борлуулж өөртөө давуу байдал бий болгон, улсад 510.240.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нямсүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие тус Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газарт хуульч албан тушаалд энэ оны 9 дүгээр сарын 03-ны өдөр захирлын тушаалаар томилогдон ажиллаж эхэлсэн. ...манай Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар нь гадаадын дипломат төлөөлөгчийн газар, амьдрах орон байр, газраар үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажилладаг. Манай байгууллага нь 110 орчим үндсэн ажилтантай, 2016 оныг хүртлэх хугацаанд Гадаад харилцааны яамны харъяа хэрэгжүүлэгч агентлагийн статустай байж байгаад 2012 оноос хойш Төрийн өмчит төсөвт үйлдвэрийн газар, 2016 оноос хойш Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон зохион байгуулагдаж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын харъяанд үйл ажиллагаагаа явуулж үйл ажиллагааны тайлангаа дээрх Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт тайлагнаж явдаг. Уг “Дипломат-95” цогцолбор орон сууц нь 1980-аад оны дундуур Монгол Улсын сайд нарын зөвлөлийн шийдвэрээр гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагын ажилтнуудад зориулан бариулсан бөгөөд 1995 онд ашиглалтанд орох байсан боловч дулааны асуудал шийдэгдээгүйн улмаас 1996 онд 5.3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй ашиглалтанд орж байсан. ...Засгийн газрын 2016 оны 223 дугаартай тогтоолоор Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дипломат-95” цогцолбор 80 айлын орон сууцыг Гадаад харилцааны яаманд балансаас балансад шилжүүлсэн юм. Улмаар Засгийн газрын 2016 оны 315 дугаар тогтоолоор “Дипломам-95” цогцолбор 80 айлын орон сууцыг Гадаад харилцааны яаманд балансаас балансад шилжүүлсэн юм. Улмаар Засгийн газрын 2016 оны 315 дугаар тогтоолоор “Дипломат-95” цогцолбор орон сууцыг Гадаад харилцааны яам болон ДБҮЭГазрын ажилчдад хувьчлах болсон юм.”

“...гомдол санал байхгүй. О.З нь энэ орон сууцыг авах ёсгүй байсан гэдэг нь шүүхээр тогтоогдсоны дараагаар орон сууцыг хуулийн дагуу шалгуурт нийцэж байгаа хүмүүст өгүүлэх хүсэлтэй байна. Эсхүл зах зээлийн үнэлгээгээр тогтоогдсон дүнг улсад нөхөн төлүүлэх хүсэлтэй” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 44-46, 14-р хавтаст хэргийн 174-175-р хуудас/

Гэрч Л.Пүрэвсүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Салбар хариуцсан сайдын хувьд дипломат нарын ажиллах нөхцлийг хангах нь үүрэг байсан. “Дипломат-95” цогцолбор нь ашиглалтгүй, хэдхэн тооны хувийн байгууллага түрээслэж байгаа боловч түрээсээ төлөхгүй байдаг байсан. Том байрны үйлчилгээ, зардал ихтэй байсан. Нилээд хэмжээний алдагдалтай байсан. Тэрийг оффис болгоод ашиглах боломжгүй байсан. Анхнаасаа орон сууцны зориулалттай байсан. Нэг орцыг дипломат зочид буудлын зориулалтаар ашиглаж байсан. Гадаад хэргийн яамны харьяанд Дипломат байгууллагын үйлчилгээ үзүүлэх байгууллага нь агентлаг байж байгаа төрийн өмчит аж ахуйн нэгж болгосон. Гадаад яамны дэргэд аж ахуйн нэгж байж болохгүй гээд төрийн өмчийн хороо руу шилжүүлсэн. Сангийн яаманд төрийн өмчийн хороо нэгдсэн учир удирдлагыг гадаад хэргийн гадаад хэргийн сайд, сангийн сайдын хамтарсан тушаалаар томилж байсан. Энэ байгууллагын  нэр дээр Гадаад хэргийн яамны граж байсан. Гадаадын элчин сайдын яамдын байр мөн ДБҮЭГ-ийн өмч гэж явдаг байсан. Тийм учраас сангийн яамтай ярьж байгаад байр хүссэн дипломатын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр 80 айлын орон сууцыг хувьчилая гэсэн. Сангийн яам, Гадаад хэргийн яам манай хуулийн хэлтсийн ажилтан нар хуулийн үндэслэлийг аваад тогтоолын төслийг бэлтгэж хүргүүлж батлуулсан. Манай яам нь мэргэжлийн удирдлагаар хангаж байсан. Өмчлөлийн хувьд бол Сангийн яаманд харьяалагдаж байсан. Ийм учраас манай яамнаас уг байрыг хувьчлах асуудлыг санаачилж байсан. Үл хөдлөх хөрөнгийн Гадаад харилцааны яам дээр шилжүүлэх ажиллагаа хийсэн. Одоо Гадаад харилцааны яамны блансад байгаа байх. Б.Болор сайдтай уулзаж ярьж байхад хуульчдаа гаргаад хувьчлах асуудлыг шийдвэрлье гэж тохирсон. Манай яамны төрийн нарийн бичгийн дарга ахалсан ажлын хэсэг ажилласан юм. Ажлын хэсэг бол хувьчлах дүрэм журмаа тогтоох ёстой байсан. Би сайдын зүгээс бүх хүмүүст ил тод зарла, гадаадад байгаа бүх хүмүүст зарлаж мэдэгд гэсэн. ...би бол ажилласан жилээр жагсаалт гарга гэсэн. Өмнө хувьчлалаар байр авсан бол байр олгохгүй гэсэн. ...байр аваагүй хүмүүсийг хамгийн олон жил ажиллаж байгаа хүмүүсийн жагсаалт гарсан. Тэгээд би бүх ажилчдын хурал дээр жагсаалтыг уншиж өгч байсан. Би бол зөвхөн дипломатуудад хувьчилна гэхэд төрийн нарийн Сангийн яам Засгийн газарт оруулах юм байна гэсэн. Тэгээд сангийн яам нь нөхцөл тавьж байна манай ДБҮЭГ-ийн ажилчдаас байр авна гэж байна гэсэн. Би үгүй гэсэн чинь 20 байр өгөхгүй бол хөдлөхгүй байна гэхээр нь тэрийг нь өгье гэсэн. Тэгэхдээ манайхаас 80 хүний жагсаалтыг хүргүүлсэн. Сангийн яам руу явуулж байсан бичгийн хувийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар явуулсан. Ерөнхий сайдад манайх 80 байрыг манайх хувьчилж авна гэхэд сангийн яамнаас 20 байр өгнө гэсэн. Засгийн газрын хурлаар 80 хүний нэрийг хянаж байгаад батлаарай гэж тогтоол гарсан. ...Сангийн яамнаас тэр жагсаалтыг эцэслэн батлуулсан байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст 73-75-р хуудас/

Гэрч Б.Батбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би томилолтонд ороод гадаад руу явах гэж байхад та гэр хороололд байдаг уу гэсэн. Тиймээ гэхэд би таньд байр өгнө гэсэн. Тэгээд байрны канондсан гэрчилгээ үзүүлж байсан. Тэгэхэд байр авч байгаа хүмүүст гэрчилгээ өгч байсан. Надад бол өгөөгүй. О.З нь энэ байрыг би зарна. Би тухайн үед надад юм оногдохгүй юм байна. Миний нэр дээр авч байгаа юм байна гэж ойлгосон. Дарга хүний өөдөөс юу ярих билээ. Би хэрвээ эсэргүүцэх юм бол ажилгүй болох байсан. Тэгээд л тэгье гэсэн. О.З дарга хэлээд Бадрал гэж хүнтэй уулзаад Энхжаргал гэж хүнд итгэмжлэл хийлгэж авсан. Би томилолтоор гадаад явсан. Намайг гадаадад байхад О.З дараг яриад байр зарагдах боллоо Бадрал гэж хүнд итгэмжлэх хийж өгөөрэй гэсэн. Тэгээд би итгэмжлэх хийж өгөөд явуулсан. ...миний нэр дээр О.З дарга авч байгаа гэж ойлгосноос биш ямар хамаагүй гэж ойлгож байсан. Миний нэрийг л оруулсан юм байна лээ. Нарийн ширийн учрыг нь мэдэхгүй юм” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 159-160-р хуудас/

Гэрч Н.Чинбат мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2015 оны 12 дугаар сард өөрийн гараар байр хүссэн өргөдлийг бичиж өгсөн. Дипломат 95 дугаар байр хувьчлагдана гэсэн яриа яригдаж байсан. Тэгээд томилолтын хуваарь гараад явах болсон гээд бэлтгэл ажлаа хийж байхад О.З захирал яриад манай хүү чамтай очиж уулзана чи итгэмжилэхийг нь бичээд өгөөрэй гэсэн. Тэгээд Бадрал нь надтай уулзаад манай эхнэр Энхжаргал дээр итгэмжлэх хийгээд өгчих гэхээр нь хийж өгсөн. Уг итгэмжлэх нь өөрийн нэр дээр байгаа орон сууцыг захиран зарцуулах эрхийг шилжүүлж байна гэсэн байсан. Би ойлгохдоо миний нэр дээр Дипломат-95 дугаар байрнаас орон сууц аваад өөрснөө авч байгаа юм байна гэж ойлгосон. Би энэ талаар эхнэр Золжаргалд хэлэхэд орон сууц хувьчлалд нэр ороод дахин улсаас байр авч чадахгүй болж байгаа юм байна гэж загнаж байсан. ...надад мөнгө өгөөгүй” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 161-162-р хуудас/

Гэрч Д.Ганбат мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Дипломат-95 дугаар байрыг хувьчлах гэж байна гэж яригдаж байсан. Тэгэхэд би байр сонирхоогүй, өөрийн байрандаа амьдарч байсан. Тэгээд байж байтал О.З дарга нэр дээр чинь байр авъя гэсэн. Би тухайн үед манай дарга байсан учир тухайн үед учир холбогдолыг нээх сонирхохгүй за гэж хэлсэн. Тэгээд юу ч мэдээгүй явж байтал намайг гадагшаа явах гэж байхад Бадралтай уулзаад итгэмжлэх хийгээд өг гэсэн. Тэгээд Бадралыг дагаж очоод Энхжаргал гэж хүнд итгэмжлэх хийж өгсөн.  ...3 сар орчмын дараа билүү над руу О.З дарга холбогдоод Энхжаргал гэж хүнд итгэмжлэх хийж өг гэхээр нь хийж өгөөд явуулсан. Надтай дахин хэн ч холбогдоогүй. ...Би тэр дээр ямар ч сонирхол байгаагүй. Миний шаардлага хангахгүй байсан. Байр авах сонирхол байгаагүй. Авъя гэж ч оролдоогүй. ...тухайн үед мөнгө төгрөг өгнө гэж юу ч хэлээгүй” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 163-164-р хуудас/

Гэрч Д.Ганбат мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн үед нь би өөрийн гэсэн орон сууцгүй байсан. Тэгээд хэрвээ байгууллагаас байр өгөх болбол Дипломат-95-аас авсан байртай давхцаад хасагдах байх гэж бодоод Дипломат-95 байрнаас байр авахдаа өөрийн ахын нэр дээр байр худалдаж авсан. Тэгээд би Дипломат-95 байрны 2 тоот 119 мк.в байрыг 100 сая төгрөгөөр худалдаж авахаар Батбаатар гэж Гадаад хэргийн яаманд жолоочоор ажилладаг хүний эхнэр Цэвэл гэж хүнтэй тохирсон. Би Цэвэлтэй 2017 оны 9 дүгээр сард 1 дүгээр хорооллын 12 дугаар байрны орчим уулзаад байрны урьчдилгаа 5.000.000 төгрөг өгөөд байрны хамтран эзэмшигчээр ахыгаа бүртгүүлсэн юм. ...байрны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх үед манай ах Ариунболд, ахын эхнэр Энхмаа, итгэмжлэх авсан Энхжаргал гэж хүн байсан. Энхжаргал нь манай нөхрийн дүүгийн эхнэр юм. Энэ байрыг би авахын тулд Батбаатараас итгэмжлэх хийлгүүлж авахаар бол итгэмжлэх нь ирсэн. Тэгээд итгэмжлэлээр Энхжаргал худалдах эрх нь үүссэн. ...байр худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй. Үлдсэн 95.000.000 төгрөгийг нь өгөөд л байраа бүрэн өөрийн нэр дээр авахаар бодож байсан”

“...О.З-тай эхнэр, нөхөр байсан. Гэхдээ одоо салах гэж байгаа. О.З бид хоёрын дундаас гарсан нэг хүү байгаа ...миний мэдэхийн О.З нь Дипломат-95 байрнаас 2 тоот байрыг л авсан. ...надад хэлэхдээ О.З нь жолоочийн нэр дээр байр авч байгаа гэж байсан. ...Миний хувьд О.З-тай салах юм бол байрны 50 хувь ч үлдэх юм болов уу гэж бодоод өөрийнхөө төрсөн ах Х.Ариунболдын нэрийг нь 2 тоот байрны гэрчилгээн дээр оруулсан. ...Х.Ариунболдоос гадна түүний эхнэр Энхмаа, мөн О.З-н жолооч Батбаатар нарын нэр дээр гэрчилгээг нь гаргуулсан. Тэр бол миний буруу. Гэрчилгээг нь авснаас хойш хүн амьдардаггүй байж байгаад түрүү жил манай найз гэр оронгүй болчихоод уйлаад байхаар нь би О.З-с нуугаад найзыгаа оруулчихсан юм” гэсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 9-11, 14-р хавтаст хэргийн 17-18-р хуудас/

Гэрч Х.Ариунболд мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр уг байрны талаар мэдэх болсон. Гэхдээ байршлын талаар мэдэх болсон. Түүнээс өөрөөр мэдэхгүй. Учир нь манай дүү Х.Ариунчимэг надад эзэн нь гадаадад байдаг юм аа. Тэгээд уг байрыг зарах болбол хамтран эзэмшигч нь зарж болдог юм. Тийм болохоор уг байран дээр хамтран эзэмшигчээр нэрээ бүртгүүлээд өгөөч гэж гуйсан. Тэгээд зарахаар болбол эзэн нь итгэмжлэх явуулаад болдог гэж ойлгосон. Түүнээс надад энэ байр огт хамаагүй. ...байрны эзэн бол Батбаатар гэж хүн байсан. Би уулзаж байгаагүй. Бичиг баримт дээрээс харж байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 16-18-р хуудас/

Гэрч Ё.Нямжав мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...уг газарт 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2 дахь жилдээ ажиллаж байна. ...яг одоо манай бүртгэлд 5.4 тэрбум төгрөгөөр бүртгэлтэй байгаа, автограж 36 саы төгрөгөөр бүртгэгдсэн байгаа. Байгуулсан элэгдэл нь барилга дээр 1.6 тэрбум төгрөг, автограж дээр 15 сая төгрөгөөр тооцогдсон байгаа. Үлдэх өртөг нь барилга дээрээ 3.7 тэрбум, граж нь 21 сая төгрөг байгаа ....Засгийн газрын шийдвэр гарсан боловч Төрийн өмчийг хувьчлах тухай хариуцсан агентлаг болох хуучнаар Төрийн өмчийн хорооны шийдвэр байхгүй байсан. Ийм учраас одоог хүртэл манай балансад бүртгэлтэй байгаа. ...манай газрын 20 жилтан хувьчлалд хамрагдсан байгаа. Нэгдүгээр нь байгууллагад ажилласан жил, үндсэн орон тоны ажилтан, хоёрдугаарт нь өөрийн гэсэн орон сууцгүй хүмүүсийг хамруулсан гэж бодож байна. Ажлын хэсгийн хурлын тэмдэглэлд ажилласан жилийг нь тооцож хамруулсан талаар дурдсан байгаа. ...О.З, Бадрах, Мөнгөнтуул, Энхтуул, Эрдэнэсувд, Сүхбалт, Батдэлгэр гэсэн хүмүүс орсон байсан. Би эдгээр хүмүүсийн хурлын тэмдэглэлийг үзсэн. Ажлын хэсэг байгуулсан тухай тушаал, шийдвэр бол байхгүй байсан.” гэсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 22-24-р хуудас/

Гэрч Д.Эрдэнэсувд мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...ажлыг хэсэг байгуулагдана гээд тушаал гарах гэж байгаад Гадаад харилцааны яаман дээр ажлын хэсэг гарсан манай Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газарт хэрэггүй боллоо гээд больсон юм. Яг албан ёсоор тушаалаар баталсан ажлын хэсэг байгуулагдаагүй бид нар чиглэл чиглэлээ хариуцаад ажлын хэсэг болж ажилласан юм. Манай албан бус ажлын хэсэгт захирал О.З, дэд захирал Сүхбалт ...нар орсон. Манай газар дээр эхлээд 15 байрны квот, дараа нь 5 нэмэгдээд ингээд 20 байрны квот ирсэн. 5-аас дээш жил тогтвортой Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газарт ажилласан ажилчдыгаа хувьчлалд сонгосон мөн ар гэрийн байдлыг нь харгалзан үзэж хувьчлалд хамруулсан. ...Чинбат, ...Ганбат ...хүмүүсийн ажилласан жил 5 жил хүрэхгүй байсан. ...Чинбат нь Автобаазын диспетчер бусад нь дандаа жолооч нар байгаа юм. ...Ганбат нь захирал О.Зын жолооч ...Б.Батбаатаар байр авсан.” гэсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 25-27-р хуудас/

Гэрч З.Мөнгөнтуул мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Гадаад харилцааны яаман дээр ажлын хэсгийн тушаал гарч байгаа үүнтэй холбогдуулан манай газар дээр тушаал гарч байгаа үүнтэй холбогдуулан манай газар тушаал гарахгүй гэж яригдаж байсан. Яг албан ёсоор тушаалаар баталсан ажлын хэсэг байгуулагдаагүй бид нар чиглэл чиглэлээ хариуцаад ажлын хэсэг болж ажилласан юм. Манай албан бус ажлын хэсэгт захирал О.З, дэд захирал Сүхбалт ...нар орсон. Манай газар дээр эхлээд 15 байрны квот, дараа нь нэмээд 5 нэмэгдээд 20 байрны квот ирсэн. Тэгээд ажилчдынхаа 5-аас дээш жил тогтвортой Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газарт ажилласан ажилчдыгаа сонгосон. Мөн ар гэрийн байдлыг нь харгалзан үзэж хувьчлалд хамруулсан. ...Сүрэндорж, Чинбат, Баасанжаргал, Амгаланбаяр, Ганбат, Энхбаяр гэсэн хүмүүсийн ажилласан жил 5 жил хүрэхгүй байсан” гэсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 28-30-р хуудас/

Гэрч Б.Батдэлгэр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...байр хувьчилж байна гээд газрын дарга О.З-д өргөдөл өгөөл манай хүний нөөц, дэд захирал Сүхбалт нар л шалгаруулж хүмүүсийг байранд оруулсан даа” гэсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 42-43-р хуудас/

Гэрч З.Бадрал мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Дээрх 3 хүнээс хүмүүст байрыг нь түрээслүүлэх, худалдах зорилгоор тохиролцсон итгэмжлэлийг манай эхнэр Б.Энхжаргалд Ганбат, Чинбат, Батбаатар 3 хийж өгсөн. Тэгээд тухайн үед итгэмжлэл хийж өгөх боломжгүй байсан учраас Казакстан, Польш, Энэтхэгт очсон хойноо итгэмжлэлийг Гадаад харилцааны яамаар дамжуулан дээрх 3 хүн ирүүлсэн. Итгэмжлэлийг манай эхнэр Б.Энхжаргал бид хоёр Гадаад харилцааны яамны Консулын газраас 2017 оны намар 9-10 сарын үед очиж авч байсан. Итгэмжлэл ирсний дараа Батбаатарын 2 тоот, Чинбатын 41 тоот, Ганбатын 45 тоот байрыг түрээслэхээр зарлалыг unegui.mn болон бусад сайтуудад тавьсан. Тэгээд 2017 оны 11 сарын үед 41 тоотыг гадаадын иргэнд 3 сарын хугацаатайгаар түрээслүүлсэн. Нөгөө 2 байрыг нь түрээслэх хүн олдохгүй байсан. Тэгээд шууд зарахаар шийдсэн. Тэгээд манай аав О.З-н одоогийн эхнэр Ариунчимэгийн төрсөн ах Ариунболдод 02 тоот байрыг худалдахаар тохиролцсон. Тэгээд мөнгөн дээрээ одоог хүртэл тохиролцоогүй, урьдчилгаа 5 орчим сая төгрөгийг Батбаатарын эхнэрийн данс руу надаар дамжуулж шилжүүлсэн. Тэгээд мөнгө бүрэн дууссаны дараа байрыг шилжүүлэхээр тохиролцсон ба одоогоор шилжүүлээгүй байгаа. Одоо миний мэдэхээр 5 сая төгрөг өгсөн байгаа үлдсэн мөнгийг өгсөн эсэхийг би сайн мэдэхгүй байна. 45 тоот байрыг болохоор худалдахаар Батбаяр гэх хүнтэй тохиролцсон. Тэгээд Батбаярын нэрийг ямар ч байсан хамтран эзэмшигчээр оруулсан. Бас мөнгөө цувуулж өгсөн ба төлж барагдуулсны дараа нэрээ шилжүүлэхээр тохиролцсон. Миний бие зуучилж өгсөн юм. Үүний дагуу тухайн үедээ Д.Ганбатын дүүгийн данс руу 15 сая төгрөг билүү шилжүүлж байсан санагдаж байна. 41 тоотыг 2018 оны 3 дугаар сар хүртэл түрээслэсэн байж байгаад бас худалдахаар болоод “Центури-21” үл хөдлөх хөрөнгө зуучын компанитай гэрээ байгуулсан. Тэгээд “Центури-21” ХХК М.Төрмөнх гэх хүнийг надад олж өгсөн. М.Төрмөнхөд 160 сая төгрөгөөр худалдсан. Мөнгөө 2018 оны 3 сарын 19-ны өдөр бэлэн бусаар дансаар өөрийнхөө Хаан банкны 5007745984 тоот дансаар шилжүүлэн авсан. 160 сая төгрөгийг бүгдийг нь авсан. ...тухайн үедээ Д.Ганбат, Н.Чинбат, Б.Батбаатар нарыг томилолтоор явахаас өмнө би ярилцаад хувьчилж авсан байрыг нь худалдах, түрээслүүлэх талаар ярилцаж тохиролцсон ...тухайн үед манай төрсөн аав О.З Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын даргаар ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 44-47-р хуудас/

Гэрч Б.Энхжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай нөхөр О.З-н Бадрал 2017 оны 8-9 сарын үеэр надад хүний итгэмжлэлээр ороод өгөөч гэсэн юм. Надад яг тодорхой юм яриагүй, ажил хэрэгт нь туслах үүднээс орсон юм. Одоо санахад хүний юм хийж өгч байгаа юм гэж байсан. Би 3 хүний итгэмжлэлээр орсон. Б.Батбаатар, Н.Чинбат, Д.Ганбат гэсэн 3 хүнийг төлөөлж Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол 122 дугаар байрыг хамтран өмчлөгч нэмэгдэх, хасагдах, түрээслүүлэх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд өөрчилөлт оруулах, гэрчилгээг гардан авах бусад холбогдох үйлдэл хийх эрхийг шилжүүлж авсан. Тэгээд би итгэмжлэл хийлгүүлж аваад 3 удаа нотариатаар ороход нь хамт ороод гарын үсэг зурсан. ...Би хаана ажилладаг хүмүүс болохыг нь мэдэхгүй байна. Нөхөр З.Бадрал очоод авчих гэхээр нь очиж авсан. Б.Батбаатар нь Энэтхэг улсаас, Н.Чинбат нь Казакстан, Д.Ганбат Польш улсаас тус тус итгэмжлэл хийж явуулсан байсан. Би тэгээд Гадаад харилцааны яамны консулын газраас очиж авч байсан. ...Д.Ганбат нь 45 тоот, 93.78 мк.в талбайтай 3 өрөө байрыг, Н.Чинбат нь 41 тоот, 93.78 мк.в талбайтай 3 өрөө байрыг, Б.Батбаатар нь 2 тоот 129.77 мк.в талбайтай 4 өрөө байруудыг итгэмжлэлээр шилжүүлсэн. ...Д.Ганбатаас итгэмжлэлээр авсан 45 тоот байрыг 2017 оны 10 дугаар сарын 11-ны өдөр Б.Батбаярт бэлэглэлээр шилжүүлсэн. ...Б.Батбаатараас итгэмжлэлээр авсан 02 тоот байрыг бас бэлэглэлээр Х.Ариунболд, Д.Энхмаа нарт шилжүүлсэн. ...манай хадам аав О.З-н эхнэр болох Ариунчимэг над руу залгаад бид хоёр хамт уулзаад Чингэлтэй дүүрэг дээр ирж шилжүүлсэн. ...Н.Чинбатаас итгэмжлэлээр авсан 41 тоот байрыг бэлэглэх гэрээгээр өөрийн нөхөр З.Бадралд шилжүүлсэн. Мөн өмнө хийлгэж байсан Чингэлтэй дүүргийн урд байрлах нотариатын газарт очиж шилжүүлсэн. Тэгээд манай нөхөр З.Бадрал 2018 оны 3 дугаар сарын 19-ны өдөр М.Төрмөнх гэх хүнд 160 сая төгрөгөөр худалдсан юм. ...манай хадам аав О.З Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газарт ажиллаж байсан. Яг юу хийдэг байсныг нь мэдэхгүй байна. Намайг нөхөртэйгээ суухаас өмнө ажлаасаа гарсан байсан” гэсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 49-51-р хуудас/

Гэрч Л.Хонгорзул мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 25-ны хооронд миний бие өөрөө хариуцаад манай Санхүүгийн аудитын газрын 3 дугаар албаны менежер Я.Самбууням явцын хяналт хийж манай Санхүүгийн аудитын газрын дарга Ц.Наранчимэг хянан удирдсан Гадаад харилцааны яамны харьяа бүх байгууллагуудад шалгалтыг хийсэн. Заримыг нь хувийн аудитын компани аудит хийдэг. Миний бие болохоор төсвийн ерөнхийлөн захирагч дээр ирж нэгтгэгдэж байгаа тайланд аудит хийсэн. Тэгээд Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар бол Гадаад харилцааны яамны харьяа бөгөөд санхүүгийн тайлан нь Гадаад харилцааны сайдын багцын тайланд нэгтгэгддэг юм. Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын санхүүгийн тайланд аудит хийсэн хувийн аудитын компани болох “Бодит бүртгэл” ХХК-ийн тайланд “Дипломат-95” цогцолборыг хувьчилсан тухай дурьдагдсан байсан. Тэгээд би уг асуудлын хууль эрх зүйн үндэслэл болон байгууллагын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй эсэхийг үзтэл хувьчилсан гэх боловч Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй байсан. Хууль эрх зүйн үндсэлэл бол Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар Монгол Улсын Их хурал бол төрийн өмчийн хөрөнгийн эзэмшигч байна гэсэн хуультай, мөн “Дипломат-95” цогцолбор бол Улсын Их Хурлын хувьчилж үл болох объектын жагсаалтанд орсон байсан. Уг жагсаалтаас Засгийн газрын тогтоол гаргаж хассан байсан. ...би аудитын тайландаа бүгдийг бичсэн байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчиж байгаа. Улсын Их Хурлын тогтоолыг зөрчсөн байгаа. Хүчинтэй байгаа Улсын Их Хурлын тогтоолыг Засгийн газар тогтоол гаргаж хууль бус шийдвэр гаргасан байсан. ” гэсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 52-54-р хуудас/

Гэрч Т.Төрмөнх мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би Дипломат-95 цогцолбор буюу 122 дугаар байрны 4 дүгээр орцны 93.78 мкв байрыг 160 сая төгрөгөөр Бадралаас худалдаж авсан. ...2018 оны 3 дугаар сарын 19-ны өдөр Бадралын өөрийн нэр дээрх Хаан банкны дансанд өөрийн нэр дээрх 5076072595 дугаарын данснаас бэлэн бусаар шилжүүлсэн. Одоо гэрт баримт нь байгаа. ...Бадралтай ямар ч холбоо байхгүй ээ. ...Номингийн зуучлалын компани зарлал тавьсан байсан. Тэгээд зарын дагуу холбогдож худалдаж авсан” гэсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 60-61-р хуудас/

Гэрч Ч.Цэцэгээ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...үнэгүй.мн зараас 2018 оны 9 сард энэ байрны мэдээллийг олж үзсэн. Энэ зарын дагуу холбоо барихад ОСМО зуучийн компаний эмэгтэй хүн байсан. Би байр сонирхож байгаа талаараа хэлэхэд эзэнтэй нь холбоод өгье гэсэн ба 99194300 дугаартай Б.Батбаяр гэдэг хүнтэй холбож өгсөн. Ингээд энэ хүнтэй утсаар яриад байрыг чинь үзье гэхэд Бишрэлт зочид буудлын хойно гэж байсан. Ингээд би очиж үзэхэд Б.Батбаяр нь өөрөө 45 тоот байрандаа амьдарч байсан ба байраа танилцуулж үзүүлсэн. Миний өмчлөлийн байр байгаа юм аа гэж хэлж байсан. Үүнээс хойш би нөхрийн хамт дахиад очиж үзсэн. Манай нөхөрт таалагдаагүй, орчин муутай юм байна гэж байсан. Би нөхрөө ятгасан. Б.Батбаяр нь 145 сая төгрөгөөр зарна гэж ОСМО-д хэлсэн байсан юм. Б.Батбаяртай өөртэй нь уулзахад 140 сая төгрөгөөр ав гэж байсан. Тэгэхээр нь би гадна орчим муу байна бид нар мөнгө гаргаж засуулна үнээ буулгаач гэж хэлээд 130 сая төгрөгөөр өгөөч гэж гуйсан. Б.Батбаяр нь за тэгвэл 130 сая төгрөгөөр заръя гэсэн. Ингээд миний Голомт банкны данснаас 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Б.Батбаярын Голомт банкны 3455116533 дугаарын данс руу 53.449.000 төгрөгийг шилжүүлсэн, үүнээс хойш 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 68.060.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүний нийлбэр нь 121.579.000 төгрөг болсон. Ингээд 9 орчим сая төгрөг дутсан ба би хүмүүсээс зээлж аваад мөн тэр өдрөө үлдсэн мөнгийг нь Б.Батбаярын данс руу шилжүүлсэн. Ингээд 130 сая төгрөгийг шилжүүлж дуусаад Б.Батбаяраас өмчлөх эрхийн гэрчилгээ авъя гээд нотариат ороод 2018 оны 8 дугаар сарын 20-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээгээ авъя гээд нотариат ороод 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг яаралтайгаар гаргуулж авсан. ...О.З гэдэг хүнийг огт танихгүй. ...мэдүүлгийн тэмдэглэлд мөнгө шилжүүлсэн баримтаа хавсарган өгч байна...” гэсэн мэдүүлэг /14-р хавтаст хэргийн 4-5-р хуудас/

Иргэний хариуцагч Д.Энхмаа мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...энэ 2 тоот бол миний байр биш О.З-н эхнэр болох Х.Ариунчимэг надад хэлэхдээ тус болоод энэ байрыг нэр дээрээ шилжүүлээд аваач гэж гуйсан. Тэр байрны өмчлөгч нь гадагшаа явах гэж байгаа юм гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /14-р хавтаст хэргийн 181-182-р хуудас/

Иргэний хариуцагч Х.Ариунболд мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би өмнө гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа. Миний төрсөн дүү Х.Ариунчимэг надад хэлэхдээ энэ 2 тоот байрны эзэн нь гадагшаа явах гэж байгаа юм байна. Хүнд тус болох гэж байгаа юм аа, дараа нь зарах болохоор нь та нэрээ шилжүүлээд өгөхгүй юу гэж хэлж байсан. Ингээд зөвшөөрөөд эхнэр Д.Энхмаагийн хамтаар нэр дээрээ шилжүүлэн авсан. Энэ байр бол миний байр биш. Хэний байр болохыг нь сайн мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /14-р хавтаст хэргийн 183-184-р хуудас/

Шүүгдэгч О.З мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...хохирлоо аль болох богино хугацаанд төлнө” гэсэн мэдүүлэг /14-р хавтаст хэргийн 170-171-р хуудас/

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Дугаар 647 тоот дүгнэлтэнд: “...2019 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол, 122 дугаар байранд байрлах ...93.78 мк.в талбайтай 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэ, цэнэ 157.110.0 мянган төгрөг, 129.77 мк.в талбайтай 4 өрөө орон сууцны зах зээлийн үнэ, цэнэ 213.370.0 мянган төгрөг болохыг тодорхойлов. 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол, 122 дугаар байранд байрлах ...93.78 мк.в талбайтай 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэ, цэнэ 152.020.0 мянган төгрөг, 129.77 мк.в талбайтай 4 өрөө орон сууцны зах зээлийн үнэ, цэнэ 206.200.0 мянган төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт /3-р хавтаст хэргийн 26-71-р хуудас/

Баримт хүлээн авсан тэмдэглэл, Ч.Цэцэгээгийн Голомт банк дахь төгрөгийн 1165112254 тоот дансны хуулга, мемориалын баримтууд /14-р хавтаст хэргийн 6-10-р хуудас/

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /14-р хавтаст хэргийн 13-р хуудас/

Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /14-р хавтаст хэргийн 14-15-р хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол “...Гэрч Х.Ариунчимэгээс гарган өгсөн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол, 122 дугаар байрны 2 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 000530017 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ нь хэрэгт ач холбогдолтой байх тул эд мөрийн баримтаар тооцох үндэслэлтэй байна” /14-р хавтаст хэргийн 176-р хуудас/

Иргэний хариуцагчаар татах тухай тогтоол /14-р хавтаст хэргийн 177-179, 181, 183-р хуудас/

Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Дугаар 1996 тоот прокурорын зөвшөөрөл, Монгол Улсын Гадаад харилцааны яамны 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №08/3847 тоот албан бичиг, албан бичгийн хавсралт  /2-р хавтаст хэргийн 220, 222-223, 224-250, 3-р хавтаст хэргийн 1-22-р хуудас/

Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Дугаар 1996 тоот прокурорын зөвшөөрөл, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2019 оны 6 дугаар сарын 24-ны өдөр, Дугаар Х/647 тоот албан бичиг, хавсралт /3-р хавтаст хэргийн 73, 75-83-р хуудас/

Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Дугаар 1998 тоот прокурорын зөвшөөрөл, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №А-3/1862 тоот албан бичиг, хавсралт /3-р хавтаст хэргийн 85, 87-98-р хуудас/

Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Дугаар 1997 тоот прокурорын зөвшөөрөл, Барилга хот байгуулалтын яамны барилгын хөгжлийн төвийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №1/1351 тоот албан бичиг, хавсралт /3-р хавтаст хэргийн 100, 102-112-р хуудас/

Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн Дугаар 2811 тоот прокурорын зөвшөөрөл, Барилга хот байгуулалтын яамны барилгын хөгжлийн төвийн 2019 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн №4/2115 тоот албан бичиг, хавсралт /3-р хавтаст хэргийн 114, 115-125-р хуудас/

Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн ДБ04/546, хавсралт /3-р хавтаст хэргийн 126-171-р хуудас/

Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Дугаар Х/937 тоот албан бичиг, хавсралт /3-р хавтаст хэргийн 173-176-р хуудас/

Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Дугаар Х/1069 тоот албан бичиг, хавсралт /3-р хавтаст хэргийн 180-184-р хуудас/

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /3-р хавтаст хэргийн 185-189-р хуудас/

Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Дугаар 1223 тоот прокурорын зөвшөөрөл, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ийн 2018 оны 6 дугаар сарын 11-ны өдрийн №08/714 тоот албан бичиг, хавсралт /3-р хавтаст хэргийн 221, 223-250-р хуудас/

            Монгол Улсын Их хурлын тамгын газрын 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №15/720 тоот тогтоол, хавсралт /4-р хавтаст хэргийн 3-13-р хуудас/

Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2018 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн Дугаар Х/492 тоот албан бичиг, хавсралт /4-р хавтаст хэргийн 16-32-р хуудас/

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 5 дугаар сарын 11-ны өдрийн №А-1/1497 тоот албан бичиг, хавсралт /4-р хавтаст хэргийн 35-51-р хуудас/

Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын 2018 оны 5 дугаар сарын 11-ны өдрийн №ДБ04/380 тоот албан бичиг, хавсралт /4-р хавтаст хэргийн 54-72-р хуудас/

Монгол Улсын Гадаад харилцааны яамны 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №08/3041 тоот албан бичиг, хавсралт /4-р хавтаст хэргийн 75-109-р хуудас/

Монгол Улсын Гадаад харилцааны яамны 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн №08/3464 тоот албан бичиг, хавсралт /4-р хавтаст хэргийн 110-126-р хуудас/

Монгол Улсын Сангийн яамны 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №6/2979 тоот албан бичиг, хавсралт /4-р хавтаст хэргийн 129-130-р хуудас/

Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Дугаар 1945 тоот прокурорын зөвшөөрөл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №7/2461 тоот албан бичиг, хавсралт /9-р хавтаст хэргийн 37, 39-166-р хуудас/

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн №493 тоот албан бичиг, хавсралт /9-р хавтаст хэргийн 169-250, 10-р хавтаст хэргийн 1-250, 11-р хавтаст хэргийн 1-250, 12-р хавтаст хэргийн 1-92-р хуудас/

Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Дугаар 172 тоот прокурорын зөвшөөрөл, Монгол Улсын Гадаад харилцааны яамны 2020 оны 1 дүгээр сарын 21-ны өдрийн №08/372 тоот албан бичиг, хавсралт /12-р хавтаст хэргийн 96, 97-250, 13-р хавтаст хэргийн 1-172-р хуудас/

Монгол Улсын Гадаад хэргийн сайдын 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Дугаар Б/13 тоот тушаал “...Отгонбаярын О.З-г 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсугай” /13-р хавтаст хэргийн 181-р хуудас/

Монгол Улсын Гадаад хэргийн сайдын 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Дугаар Б/22 тоот тушаал “...Отгонбаярын О.З-г 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын захирлаар томилсугай” /13-р хавтаст хэргийн 181-р хуудас/

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Дугаар 05 тоот тогтоол “...”Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Отгонбаярын О.З-н ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг харгалзан үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан контрактын гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцалсугай” /13-р хавтаст хэргийн 180-р хуудас/

Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2020 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн Дугаар 18 тоот тогтоол /13-р хавтаст хэргийн 216-р хуудас/

Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2020 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн Дугаар 19 тоот тогтоол /13-р хавтаст хэргийн 217-р хуудас/

Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн Дугаар 788 тоот прокурорын зөвшөөрөл, Монгол Улсын Гадаад харилцааны яамны 2020 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн №08/930 тоот албан бичиг, албан бичгийн хавсралт /14-р хавтаст хэргийн 20, 24-101-р хуудас/

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол, 122 дугаар байр, 41 тоот хаягт байршилтай 93.78 мк.в талбайтай, гурван өрөө Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2202025629 дугаар гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Зээлийн гэрээ, Зээлийн барьцааны гэрээ, М.Төрмөнхийн Хаан банк дахь төгрөгийн 5076072595 тоот дансны хуулга /14-р хавтаст хэргийн 107-135-р хуудас/ зэрэг болно.

Прокуророос шүүгдэгч О.З-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хэргийн зүйлчилэл тохирсон байна.

Шүүгдэгч О.З, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд оролцохдоо шүүгдэгчийн гэм буруу, хэргийн нотлох баримт, зүйлчлэлийн хүрээнд маргаагүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүгдэгч О.З нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 315 дугаартай “Орон сууц хувьчлах тухай” тогтоолоор Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дипломат 95” цогцолборын 80 айлын орон сууцыг “Гадаад хэргийн яам”-ны алба хаагчдад үнэ төлбөргүй хувьчилах ажлын хэсгийн гишүүнээр ажиллахдаа “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн тус тус хуралдаануудаар “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-т олгогдсон хувьчлагдах 20 байрны квотод диспетчер, жолооч ажилтай Н.Чинбат, жолооч ажилтай Д.Ганбат,  жолооч ажилтай Б.Батбаатар нарын нэрсийг оруулан тэдгээрт давуу байдал олгож, “Дипломат-95” цогцолбор буюу Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол, 122 дугаар байрны 2 тоот 129.77 мк.в 4 өрөө байрыг Б.Батбаатарын нэр дээр, мөн байрны 41 тоот 93.78мк.в 3 өрөө байрыг Н.Чинбатын нэр дээр, мөн байрны 45 тоот 93.78мк.в 3 өрөө байрыг Д.Ганбатын нэр дээр тус тус хувьчилж, улмаар төрсөн хүү З.Бадралын эхнэр Б.Энхжаргалын нэр дээр 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Б.Батбаатараас, 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр, Н.Чинбатаас, 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Д.Ганбатаас тус тус итгэмжлэл хийлгүүлж өөрийн хүү З.Бадрал, эхнэр Х.Ариунчимэг нарын нэр дээр шилжүүлэн авч улмаар “Дипломат-95” цогцолбор буюу Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол, 122 дугаар байрны 41 тоот 93.78 мк.в 3 өрөө байр, 45 тоот 93.78 мк.в 3 өрөө байрыг бусдад худалдан борлуулж ашиг олж, өөртөө давуу байдал бий болгосон. “Дипломат-95” цогцолбор буюу Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол 22 дугаар байрны 2 тоот 129.77 мк.в 4 өрөө байрыг эхнэр Х.Ариунчимэгийн төрсөн ах Х.Ариунболд, Д.Энхмаа нарыг хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн зэргээр их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч, хохирол, хор уршигт зориуд хүргэж гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.  

Иймд шүүгдэгч О.З-г эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирлын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч О.З нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үйлдсэн гэмт хэргийн улмаас Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Дугаар 647 тоот дүгнэлтээр тогтоогдсон буюу “...2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол, 122 дугаар байранд байрлах ...93.78 мк.в талбайтай 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэ, цэнэ 152.020.0 мянган төгрөг, 129.77 мк.в талбайтай 4 өрөө орон сууцны зах зээлийн үнэ, цэнэ 206.200.0 мянган төгрөг” нийт 510.240.000 төгрөгийн хохирол учирсан байна.

Шүүгдэгч О.З нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үед нийтдээ 304.040.000 төгрөгийг нөхөн төлсөн, Х.Ариунболд, Д.Энхмаа, Б.Батбаатар нар нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол, 122 дугаар байрны 2 тоот 129.77мк.в 4 өрөө орон сууцыг “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-т буцаан олгоход татгалзах зүйлгүй талаар баталгааг гаргаж шүүхэд ирүүлсэн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нямсүрэн мэдүүлэхдээ “...гомдол санал байхгүй. О.З нь энэ орон сууцыг авах ёсгүй байсан гэдэг нь шүүхээр тогтоогдсоны дараагаар орон сууцыг хуулийн дагуу шалгуурт нийцэж байгаа хүмүүст өгүүлэх хүсэлтэй байна. Эсхүл зах зээлийн үнэлгээгээр тогтоогдсон дүнг улсад нөхөн төлүүлэх хүсэлтэй” гэж мэдүүлжээ.

Иймд шүүгдэгч О.З-с 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Төрийн сангийн 100900000707 тоот дансанд байршуулсан 65.000.000 /жаран таван сая/, 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Төрийн сангийн 100900000707 тоот дансанд байршуулсан 12.020.000 /арван хоёр сая хорин мянга/, 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн сангийн 100900000707 тоот дансанд байршуулсан 75.000.000 /далан таван сая/, 2020 оны 10 дугаар сарын 04-ны өдөр Төрийн сангийн 100900000707 тоот дансанд байршуулсан 70.000.000 /далан сая төгрөг/, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Төрийн сангийн 100900000707 тоот дансанд байршуулсан 82.020.000 /наян хоёр сая хорин мянга/ төгрөг, нийт 304.040.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-т шилжүүлэх, мөн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол, 122 дугаар байрны 2 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 000530017 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий Олхонууд овгийн Дарамбазарын Энхмаа, Хардалбэйс овгийн Бат-Очирын Батбаатар, Боржигон овгийн Хуягбаатарын Ариунболд нарын өмчлөлийн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Дугаар 647 тоот дүгнэлтээр “...2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар ...зах зээлийн үнэ, цэнэ 206.200.0 мянган төгрөг”-өөр тогтоогдсон орон сууц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө байх тул хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор албадан гаргуулж хохирогч “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-т шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж тус тус шийдвэрлэв. Шүүгдэгч О.З нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч О.З-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын өмгөөллийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч О.З нь урьд гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэл зоригоо илэрхийлжээ. Хэдийгээр шүүгдэгч О.З нь урьд гэмт хэрэгт холбогдож, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй боловч үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын эсрэг гэмт хэрэг үйлдсэн, энэхүү гэмт хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй. Мөн албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалагдсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршигтай байдгыг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхээс харгалзан үзэх нь зүйтэй гэж дүгнэв. Иймд шүүгдэгч О.З-н үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч О.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.З нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол, 122 дугаар байрны 2 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 000530017 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар уг орон сууцыг хохирогч “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-т хохиролд тооцон шилжүүлж шийдвэрлэсэн байх тул холбогдох журмын дагуу хохирогчид шилжүүлэхээр шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Дугаар 22 тоот тогтоолоор улсын бүртгэлийн Ү2202025700 дугаартай Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол, Дипломат-95 цогцолбор 112 дугаар байрны 2 тоот байрыг битүүмжилсэн, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Дугаар 23 тоот тогтоолоор улсын бүртгэлийн Ү2202025629 дугаартай Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол, Дипломат-95 цогцолбор 112 дугаар байрны 41 тоот байрыг битүүмжилсэн, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Дугаар 24 тоот тогтоолоор улсын бүртгэлийн Ү2202025702 дугаартай Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол, Дипломат-95 цогцолбор 112 дугаар байрны 45 тоот байрыг битүүмжилсэн, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Дугаар 25 тоот тогтоолоор улсын бүртгэлийн Ү2205053780 дугаартай Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельс гудамж, 25 дугаар байрны 31 тоот байрыг битүүмжилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байх тул шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжилсэн шийдвэрийг хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлээ.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Т овогт О.З-г Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч О.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.З-д оногдуулсан 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч О.З-д сануулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.З-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.З-с 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Төрийн сангийн 100900000707 тоот дансанд байршуулсан 65.000.000 /жаран таван сая/, 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Төрийн сангийн 100900000707 тоот дансанд байршуулсан 12.020.000 /арван хоёр сая хорин мянга/, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн сангийн 100900000707 тоот дансанд байршуулсан 75.000.000 /далан таван сая/, 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Төрийн сангийн 100900000707 тоот дансанд байршуулсан 70.000.000 /далан сая төгрөг/, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Төрийн сангийн 100900000707 тоот дансанд байршуулсан 82.020.000 /наян хоёр сая хорин мянга/ төгрөг, нийт 304.040.000 /гурван зуун дөрвөн сая дөчин мянга/ төгрөгийг хохирогч “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-т шилжүүлж, мөн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол, 122 дугаар байрны 2 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 000530017 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий Олхонууд овгийн Дарамбазарын Энхмаа, Хардалбэйс овгийн Бат-Очирын Батбаатар, Боржигон овгийн Хуягбаатарын Ариунболд нарын өмчлөлийн орон сууцыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-т шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол, 122 дугаар байрны 2 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 000530017 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар уг орон сууцыг хохирогч “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-т хохиролд тооцон шилжүүлж шийдвэрлэсэн байх тул холбогдох журмын дагуу хохирогчид шилжүүлэхээр шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8.Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Дугаар 22 тоот тогтоолоор улсын бүртгэлийн Ү2202025700 дугаартай Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол, Дипломат-95 цогцолбор 112 дугаар байрны 2 тоот байрыг, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Дугаар 23 тоот тогтоолоор улсын бүртгэлийн Ү2202025629 дугаартай Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол, Дипломат-95 цогцолбор 112 дугаар байрны 41 тоот байрыг, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Дугаар 24 тоот тогтоолоор улсын бүртгэлийн Ү2202025702 дугаартай Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол, Дипломат-95 цогцолбор 112 дугаар байрны 45 тоот байрыг, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Дугаар 25 тоот тогтоолоор улсын бүртгэлийн Ү2205053780 дугаартай Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельс гудамж, 25 дугаар байрны 31 тоот байрыг тус тус битүүмжилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжилсэн шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгосугай.

9.Шүүгдэгч О.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг тус тус дурьдсугай.

10.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ГАЛБАДАР