Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 32

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

                                                                     

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа би Вишнфанд банк бус санхүүгийн байгууллагын Хэнтий салбарын нэхэмжлэлтэй О.Наранцэцэгт холбогдох 1.918.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 02-р сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад,

 

                                                                                    Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч Вишнфанд банк бус санхүүгийн байгууллагын Хэнтий салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: О.Наранцэцэг нь 2016-10-20-ны өдөр ВишнФанд ББСБ-н Хэнтий аймаг дахь салбараас 10606989 тоот зээлийн гэрээ байгуулан 2.000.000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай сарын 2.4 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн графикт заасны дагуу зээлийн үндсэн төлбөр болон хүүг хэсэгчлэн төлөх байсан боловч сар бүр хоцроодог бөгөөд 2016-12-31-ний өдрөөс хойш шаардаж зээлийн төлбөр хийгээгүй. 2017-02-08-ны өдрийн байдлаар 1918000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Иймд манай байгууллага иргэн О.Наранцэцэгээс зээл, зээлийн хүүгийн төлбөр болох 1.918.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч О.Наранцэцэг 2017 оны 3-р сараас эхэлж төлөлт хийнэ гэснийг зөвшөөрч байна гэв.  

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, 4-р баг Геологийн 12-р гудамж 00 тоотод оршин суух, РД:СЮ64112402, Баглаатан овогт Овоохойтын Наранцэцэгээс шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Вишнфанд ББСБ-ын Хэнтий аймаг дахь салбараас 2016-10-20-нд хэрэглээний зориулалтаар зээл авсан боловч цалин орлого хүрэлцэхгүйн улмаас графикийн дагуу зээлээ төлж чадахгүйд хүрээд байна. Учир нь үндсэн цалин 951087 төгрөгнөөс суутгал хасаад гар дээрээ 757381 төгрөг аваад 527100 төгрөгийг сар бүр ХААН банкинд цалингийн зээл төлдөг.  Мөн хүүхдийн сургуулийн хэрэгцээнд зориулж байгууллагаас цалингийн урьдчилгаа авсныг 11, 12-р сарын цалин дээрээс авсан. Иймд 1.918.000 төгрөгийг төлбөрийг боломжийн хэрээр цалингаасаа 2017 оны 3-р сараас эхлэн төлж барагдуулна гэв.

 

 Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч Вишнфанд банк бус санхүүгийн байгууллагын Хэнтий салбар нь хариуцагч О.Наранцэцэгээс 1.918.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч О.Наранцэцэг нь 1.918.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч маргаангүй болно. Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцэж, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлага 1.918.000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 45650 төгрөгний тал хувь 22825 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч О.Наранцэцэгээс 22825 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Вишнфанд ББСБ-ын Хэнтий салбарт олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар

 зүйлийн 123.1,74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75, заасныг удирдлага

болгон З А Х И РА М Ж Л А Х нь:

 

            1. Нэхэмжлэгч Вишнфанд банк бус санхүүгийн байгууллагын Хэнтий салбарын нэхэмжилсэн 1.918.000 төгрөгийг хариуцагч О.Наранцэцэг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар төрийн сангийн нэгдсэн данснаас 22825 төгрөгийг, хариуцагч О.Наранцэцэгээс 22825 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Вишнфанд ББСБ-ын Хэнтий салбарт олгосугай.

3. Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Т.БОЛОРМАА