Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 42

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа би Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн нэхэмжлэлтэй, С.Нарантуяад холбогдох халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 601.757 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03-р  сарын 07-ны өдөр хүлээн авч танилцаад,           

 

                                                                                                Т О Д О Р Х О Й Л О Х нь:  

           Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Нарантуяа нь халаалт, халуун хүйтэн усны төлбөрөө 2016 оны 1-р сард 40000 төгрөг, 2016 оны 3-р сард 30000 төгрөг төлөөд өөр огт төлөөгүй. Иймд халаалт, халуун, хүйтэн усны төлбөр болох 601.757 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 48 байрны 01 тоотод оршин суух,  РД:СЩ62041009, Хүрэл овогт Содномын Нарантуяа нь шүүхэд гаргасан тайлбартаа: Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн нэхэмжилсэн 601.757 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

 

    Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэр хариуцагч С.Нарантуяагаас халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 601.757 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч С.Нарантуяа нь 601.757 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа нь хуульд нийцэж, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлага 601.757 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 18.703 төгрөгний тал хувь 9351 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч С.Нарантуяагаас 9351 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар

зүйлийн 123.1,74-р зүйлийн 74.2, 74.4, 75, заасныг удирдлага

болгон З А Х И РА М Ж Л А Х нь:

 

            1. Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн нэхэмжилсэн 601.757 төгрөгийг хариуцагч С.Нарантуяа төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар төрийн сангийн нэгдсэн данснаас 9351 төгрөг 50 мөнгө, хариуцагч С.Нарантуяагаас 9351 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт олгосугай.

3. Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                           

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.БОЛОРМАА