Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 44

 

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа би Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн нэхэмжлэлтэй, Р.Ганбатад холбогдох халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 615.275 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03-р  сарын 06-ны өдөр хүлээн авч танилцаад,           

 

                                                                                                Т О Д О Р Х О Й Л О Х нь:  

           Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Ганбат нь халаалт, халуун хүйтэн усны төлбөрөө 2015 оны 3-р сард 200000 төгрөг, 4-р сард 78092 төгрөг, 5-р сард 39046 төгрөг, 6-р сард 60000 төгрөг тус тус төлөөд өөр огт төлөөгүй. Иймд халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 615275 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 38 байрны 11 тоотод оршин суух,  РД:ПЖ71051512, Боржигон овогт Рэмпэлийн Ганбат нь шүүхэд гаргасан тайлбартаа: Би ам бүл тавуулаа амьдардаг. Би Улаанбаатар төмөр замд ажилладаг. Эхнэр ажилгүй, бага насны хүүхдээ харж гэртээ байдаг. УБҮ-ийн нэхэмжилсэн 615.275 төгрөгийг төлж барагдуулна гэв.

 

 

    Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэр хариуцагч Р.Ганбатаас халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 615.275 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Р.Ганбат нь 615.275 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа нь хуульд нийцэж, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлага 615.275 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 19108 төгрөгний тал хувь 9554 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч Р.Ганбатаас 9554 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар

зүйлийн 123.1,74-р зүйлийн 74.2, 74.4, 75, заасныг удирдлага

болгон З А Х И РА М Ж Л А Х нь:

 

            1. Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн нэхэмжилсэн 615.275 төгрөгийг хариуцагч Р.Ганбат нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар төрийн сангийн нэгдсэн данснаас 9554 төгрөг, хариуцагч Р.Ганбатаас 9554 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт олгосугай.

3. Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                  

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.БОЛОРМАА