Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 45

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                     

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа би Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн нэхэмжлэлтэй У.Ононд холбогдох халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 483.356 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2017 оны 03-р  сарын 06-ны өдөр хүлээн авч танилцаад,           

                                                                    Т О Д О Р Х О Й Л О Х нь:

           Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У.Онон нь халаалт, халуун хүйтэн усны төлбөрөө 2015 оны 12-р сард 55000 төгрөг, 2016 оны 1-р сард 55000 төгрөг тус тус төлөөд өөр огт төлөөгүй. Иймд халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 483.356 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Онон шүүхэд гаргасан тайлбартаа: Манайх 43-05 тоотод оршин суугч У.Ононд 483.356 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. У.Онон нь 553.000 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэлийн шаардлагаас илүү төлсөн 69.644 төгрөг нь 2017 оны 2, 3 саруудын төлбөрт тооцогдоно гэв.

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 43-р байрны 05 тоотод оршин суух,  РД:СЩ75123014, Гарам овогт Ухнаагийн Онон шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлийн шаардлага 483.356 төгрөгийг төлж барагдуулсан гэв.

 

 Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэр нь хариуцагч У.Ононд холбогдох халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 483.356 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байна.

Хариуцагч У.Онон нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 483.356 төгрөгийг төлж биелүүлсэн болох нь нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Онон, хариуцагч У.Онон нарын тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч У.Онон нэхэмжлэлийн шаардлага болох 483.356 төгрөгнөөс 69.644 төгрөг илүү төлсөн нь 2017-02-21, 3-16-ны өдрүүдийн бэлэн мөнгөний орлогын баримтаар нотлогдож байна. Хариуцагч У.Онон нэхэмжлэлийн шаардлага 483.356 төгрөгийг төлж биелүүлсэн нь хуульд нийцэж, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлага 483.356 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 15.151 төгрөгний тал хувь 7575.5 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч У.Ононоос 7575.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт олгох нь зүйтэй гэж үзэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123-р дугаар зүйлийн 123.1,74-р зүйлийн 74.2, 74.4, 75, заасныг удирдлага

болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

            1. Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн нэхэмжлэлийн шаардлага 483.356 төгрөгийг хариуцагч У.Онон нь төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч У.Онон нь 69.644 төгрөг илүү төлсөн болохыг дурдсугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар төрийн сангийн нэгдсэн данснаас 7575.5 төгрөг, хариуцагч У.Ононоос 7575.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт олгосугай.

4. Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            5. Шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Т.БОЛОРМАА