Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 52

 

  Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг 

                                                          хэрэгсэхгүй болгох тухай                                                             

 

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа би  Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн нэхэмжлэлтэй Б.Эрдэнэцоожид холбогдох халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 478.275 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03-р сарын 07-ны өдөр хүлээн авч танилцаад,           

                                                                                    Т О Д О Р Х О Й Л О Х нь:             Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Эрдэнэцоож нь халаалт, халуун хүйтэн усны төлбөрөө 2016 оны 05-р сард 9.900 төгрөг төлөөд өөр огт төлөөгүй. Иймд халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 478.275 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ононгоос шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Эрдэнэцоож нь 52-р байрны 17 тоотод 2015 оны 9-р сараас 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл оршин суусан. Уг байрнаас Б.Эрдэнэцоож нь 2016-09-01-ний өдрөөс гараад өөр хүн орсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага 478.275 төгрөгнөөс 164.662 төгрөгийг татгалзаж байна гэжээ.

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг, 40-03 тоотод оршин суух, РД:ЕА92100214, Боржигон овогт Батбилэгийн Эрдэнэцоож шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 52-р байрны 17 тоотод 2015-09-01-ний өдөр түрээсийн гэрээгээр орж 2016-08-10-ны өдөр нүүж гарсан. Гэтэл УБҮ-ийн нягтлан бодогч Д.Онон нь 2017 оны 1-р сарын байдлаар төлбөрийг нэхэмжилсэн байна. Үүний шалтгаан нь одоог хүртэл 52-р байрны 17 тоотоос миний нэрийг хасч шилжилт хөдөлгөөний мэдээллийг шинэчлээгүй байна. Энэ асуудлаар байрны гэрээт борлуулагч Дэлгэрмаа болон УБҮ-ийн нягтлан бодогч Д.Ононтой уулзаж шаардагдах албан тоотыг өгч өөрийн нэрийг 52-17 тоотоос хасуулсан. Иймд 52-р байрны 17 тоотын 2015-09-01-ний өдрөөс 2016-09-01-ний өдөр хүртэлхи хугацааны төлбөр 313.613 төгрөгийг төлөхөөр УБҮ-ийн нягтлан бодогч Д.Ононтой хэлэлцэн тохиролцсон гэжээ.

 Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэр нь хариуцагч Б.Эрдэнэцоожид холбогдох халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 478.275 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Онон нь хариуцагч Б.Эрдэнэцоожод холбогдуулан гаргасан төлбөр 478.275 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 9-р сараас 2017 оны 1-р сарыг дуусталхи хугацааны төлбөр 164622 төгрөгнөөс татгалзаж, 313.613 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага өөрчилжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Эрдэнэцоожоос 2016 оны 9-р сараас 2017 оны 1-р сарыг дуусталх хугацааны төлбөр 164.662 төгрөгийг үндэслэлгүйгээр нээхмжилсэн байна.

Хариуцагч Б.Эрдэнэцоож 2015 оны 9-р сараас 2016 оны 9-р сарыг хүртлэхи хугацааны төлбөр 313613 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаангүй болно. Хариуцагч Б.Эрдэнэцоожийн 313.613 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа  нь хуульд нийцэж, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч Б.Эрдэнэцоожоос 313.613 төгрөгөнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 10.058 төгрөгний тал хувь 5029 төгрөгийг, төрийн сангийн нэгдсэн данснаас 4704 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт олгож. Нэхэмжлэгчээс  үндэслэлгүйгээр нэхэмжилсэн 164.662 төгрөгөнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 5590 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар

 зүйлийн 123.1,74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75, заасныг удирдлага

болгон З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1. Нэхэмжлэлийн шаардлага 313.613 төгрөгийг хариуцагч Б.Эрдэнэцоож төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Эрдэнэцоожоос 5029 төгрөгийг, төрийн сангийн нэгдсэн данснаас 4704 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт олгож, 5590 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.БОЛОРМАА