Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 65

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай     

                                                               

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа би Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн нэхэмжлэлтэй Д.Энхцэцэгт холбогдох халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 607.370 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2017 оны 03-р  сарын 07-ны өдөр хүлээн авч танилцаад,           

 

                                                                    Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Энхцэцэг нь халаалт, халуун хүйтэн усны төлбөрөө 2015 оны 4-р сард 95.000 төгрөг, 2015 оны 5-р сард 138.000 төгрөг, 2015 оны 6-р сард 100.000 төгрөг тус тус төлөөд үүнээс хойш огт төлөөгүй. Иймд халаалт, халуун хүйтэн усны төлбөр 607.370 төгрөгийг Д.Энхцэцэгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 45-39 тоотод оршин суух, РД:СК68051601, Шарга овогт Дагваагийн Энхцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Би Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлийн шаардлага 607.370 төгрөгийг төлж барагдуулсан гэв.

 

 Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэр нь хариуцагч Д.Энхцэцэгт холбогдох халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 607.370 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байна.

Хариуцагч Д.Энхцэцэг нь 607.370 төгрөгийг төлсөн болох нь ХААН банкны 2017-03-23-ны орлогын баримт, 2017-04-06-ны мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Д.Энхцэцэг нь 130 төгрөг илүү төлсөн байна.

Хариуцагч Д.Энхцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага 607.370 төгрөгийг төлж биелүүлсэн нь хуульд нийцэж, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлага 607.370 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 18.871 төгрөгний тал хувь 9435 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч Д.Энхцэцэгээс 9435 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123-р дугаар зүйлийн 123.1,74-р зүйлийн 74.2, 74.4, 75, заасныг удирдлага

болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

            1. Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн нэхэмжлэлийн шаардлага 607.370 төгрөгийг хариуцагч Д.Энхцэцэг нь төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч Д.Энхцэцэг нь 130 төгрөг илүү төлсөн болохыг дурдсугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар төрийн сангийн нэгдсэн данснаас 9435 төгрөг 50 мөнгө, хариуцагч Д.Энхцэцэгээс 9435 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт олгосугай.

4. Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            5. Шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Т.БОЛОРМАА