Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 66

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                                                     

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа би Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй С.Оюунцэцэгт холбогдох 12.492.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03-р сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад,

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч Баянмөнх сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Оюунцэцэг нь Сум хөгжүүлэх сангаас 2013-04-22-нд Өнгөт замын хавтан үйлвэрлэл, ажиллуулах зорилгоор 12.000.000 төгрөгийг зээлж аваад 588.000 төгрөг төлсөн. Иймд зээлийн үлдэгдэл 12.492.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Өсөхжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: С.Оюунцэцэг 12.492.000 төгрөгийг 9-р сард төлнө гэснийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо Моносын буудалд оршин суух, Шинэ-Анагаах ухаан дээд сургуульд үйлчлэгч ажилтай, РД:СГ83061501, Хорчит овогт Сүрхийбаатарын Оюунцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Манай аав, ээж хоёр 2013 оны 4-р сард миний нэр дээр явган хүний замын өнгөт хавтан хийх зориулалтаар авсан. Сумын өнгө үзэмж сайжруулах гэж 2 хүн авч ажлуулсан. Тэгээд хийсэн хавтангаа борлуулж чадаагүй. Сумын аж ахуй нэгж авна гэсэн боловч үнэтэй байна гээд аваагүй. Одоо хийсэн 3000 ширхэг хавтан байгаа. Мөн хавтангийнхаа машиныг Улаанбаатар хотоос 10.000.000 гаруй төгрөг, шавар зуурдаг машинаа 500.000 төгрөгөөр авсан. Би зуурагч машин, хэвлэж гаргагч машинаа зарж борлуулж 12.492.000 төгрөгийг төлж барагдуулна гэв.

 

 Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч С.Оюунцэцэг сум хөгжүүлэх сангаас олгосон зээл 12.492.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч С.Оюунцэцэг нь 12.492.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа нь хуульд нийцэж, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг даргын тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж 214.822 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн.

Хариуцагч С.Оюунцэцэгээс 12.492.000 төгрөгөнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 214.822 төгрөгний тал хувь 107.411 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар

 зүйлийн 123.1,74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75, заасныг удирдлага

болгон З А Х И РА М Ж Л А Х нь:

 

            1. Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжилсэн 12.492.000 төгрөгийг хариуцагч С.Оюунцэцэг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг даргын тамгын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 107.411 төгрөгийг хариуцагч С.Оюунцэцэгээс гаргуулж улсын орлого болгосугай.   

4. Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            5. Шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                   

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Т.БОЛОРМАА