Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 60

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Бүрэнцогтод холбогдох орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 644375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад       

                                                                                Т О Д О Р Х О Й Л О Х нь:

            Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Бүрэнцогт нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөрөө 2015 оны 9-р сараас хойш огт төлөөгүй. Иймд халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 644375 төгрөгийг Б.Бүрэнцогтоос гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 52-13 тоотод оршин суух СЩ79040214 регистрийн дугаартай Гурван зээрд овогт Батсүхийн Бүрэнцогт шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Бор-Өндөр сумын 2-р баг 52-13 тоот Б.Бүрэнцогтын нэр дээр нэхэмжилсэн халаалт, халуун, хүйтэн усны зардал болох 644375 төгрөгийг 3 хувааж төлөх хүсэлтэй байна. Төлбөрийг 5 сарын 25-ны өдрөөс эхлэн төлнө” гэжээ.

 

                                                                                      Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Б.Бүрэнцогтоос орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 644375 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Б.Бүрэнцогтоос орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 644375 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Бүрэнцогт нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 644375 төгрөгийг 2017 оны 05 сарын 25-ны өдрөөс эхлэн 3 хувааж төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 Иймд хариуцагч Б.Бүрэнцогт нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 644375  төгрөгийг 2017 оны 05 сарын 25-ны өдрөөс эхлэн 3 хувааж төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,

123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага

болгон З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1.Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжилсэн орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 644375 /зургаан зуун дөчин дөрвөн мянга гурван зуун далан таван/ төгрөгийг хариуцагч Б.Бүрэнцогт нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19981 төгрөгний тал хувь болох 9990 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 9990 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Б.Бүрэнцогтоос улсын тэмдэгтийн хураамж 9990 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Бүрэнцогт нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    М.ЭНХМАНДАХ