| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2020/0201/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/61 |
| Огноо | 2021-03-18 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0201/Э/001/2020/0807
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ундрам,
Улсын яллагч Т.Дэлгэрмэнд,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.М,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.Батжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаа /цахимаар/,
Шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Ч.Эад холбогдох эрүүгийн 2018000000059 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Ч.Э /РД: /, 1965 оны 4 дүгээр сарын 27-нд Булган аймгийн Булган суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа ачаа ачдаг ажил хийдэг, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд нь шүүгдэгч Ч.Эыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэр “Юнигаз” газ түгээгүүрийн өмнөх зам дээр 26 тонн улаан буудай ачсан 2*-** ДАА улсын дугаартай Зил-130 загварын чиргүүлтэй авто тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөДий дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4 дэх заалтын А хэсэг, 11 дүгээр бүлгийн 11.1 дэх хэсэг, 12 дугаар бүлгийн 12.1, 12.3 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөний улмаас тус зам дээр зогсож байсан хохирогч Б.Уын эзэмшлийн 7*-** УБК улсын дугаартай Лексус Эйч Эс 250 маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, хохирогч Б.Уын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 4 сар 10 хоногтой У.Дий эрүүл мэндэд хөнгөн хохирол, Д.Нын биед дагзны хуйх, ахар сүүлний хэсэгт зулгаралт бүхий шинэ гэмтэл тус тус учруулсан, Б.Уын эд хөрөнгөнд 4.078.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөДий аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ч.Эын өгсөн: Монгол Улсын Замын хөДий дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.1-д эгнээ байр буруу эзэлсэн гэж заасныг зөрчсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Бусад заалтуудыг зөрчсөн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Би хохирол төлбөрт 7.900.000 гаруй төгрөг төлсөн. Иргэний нэхэмжлэгч Д.Нын 193.500 төгрөгийг, Ч.Мн 680.000 төгрөгийг тус тус төлсөн гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Мн өгсөн: 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Жавхлан сум орох гээд гэр бүлээрээ явж байсан. Тэгээд Дарханы пост өнгөрөөд 3 шар буюу Юнигазын эсрэг талд дугуй хагарсан. Манай нөхөр бууж, дугуйгаа шалгачхаад запаас дугуй юу байна, ахыгаа дуудъя гээд ахыгаа дуудсан. Тэгээд ах машины солих дугуй авч ирээд өөрөөр хэлбэл замын эсрэг талаас аваад машиндаа ирж суугаад 2-3 секунд л болсон байх, түс гээд л машин мөргөсөн. Манай нөхөр замын хажуу руу, н.Н ах замын урд, хамар руу өнхрөөд явсан. Одоогоор манай нөхрийн биеийн байдал ажил хөдөлмөрөө эрхлэх чадваргүй, ажилгүй, орлогогүй, манай гэр бүл хүнд нөхцөл байдлыг тууллаа. Одоо нөхөр маань суга таягтай, хөл нь урт, богино болсон. Явах гэхээр хөл нь хавддаг, зүүн хөл нь шилбэ дээрээ овгор үүсээд, тэр нь хөндүүрлээд байдаг. Гар нь эрхий хуруугаараа сурамгай мултралт гэж үүссэн, үений хооронд нэг хар юм хавчуулагдсан гэсэн, түүнд хагалгаа хийх шаардлагатай. Яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай боловч цар тахал/ковид/-ын нөхцөл байдлаас болоод дараа нь хагалгаа хийнэ гэсэн. Өдөр болгон өвчин намдаах эм уудаг. Би иргэний нэхэмжлэлийн 680.000 төгрөгийг Эаас авсан. Харин хохирогчид учирсан хохирлын нийт хэмжээний хувьд шинээр гаргаж өгсөн 3 баримт бий, түүн дээр нэмж нэгтгээд нийт 11.712.038 төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилсэн. Үүнээс Ч.Э 7.722.523 төгрөгийг төлсөн. Тэгээд зөрүү 3.989.515 төгрөгийг Ч.Эаас нэхэмжилж байна. Мөн одоо дахин хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа, эмч нь Хужирт сувилалд жилд 2 удаа явах зөвлөгөө өгсөн. Түүний зардал, тэгээд өдөр болгон өвчин намдаадаг эм, тариа ууж байгаа, дархлаа суларсан. “Д” витамин, кальци уу гэсэн. Тэр нь ясны сийрэгжилтэд нь нөлөөлнө гэсэн. Одоо орлогогүй байгаа учраас сүүлийн 2 сар кальци авч ууж чадаагүй. Цаашдаа эмчилгээний зардал гарна, тэр болгоныг нэхэмжлэх болно гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч Б.Уын өгсөн: 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг руу явж байхад Дархан-Уул аймгийн “Юнигаз” газ түгээгүүрийн эсрэг талд машины дугуй хагараад запаас дугуй байхгүй болохоор Н ахтай яриад Н ах дугуй авч ирсэн. Тэгээд дугуйгаа солих гээд тонгойгоод байж байтал араас машин ирээд мөргөчихсөн. Миний хажууд Н ах байсан ба бас мөргүүлээд хойшоо саваад унасан. Би өөрөө өнхөрч байгаагаа мэдсэн. Тэгээд дээш харж хэвтээд ойр хавь руугаа харахад миний хажууд ЗИЛ-130 автомашин хажуу тийшээ унасан байдалтай жолооч нь бүхээгээсээ бууж ирээд “эмч дуудаарай, миний машин жолоодлогогүй болчихлоо, чагтан гол нь мултраад уначихлаа” гэж байсан. Тухайн үед миний баруун гуя өмдөндөө багтахгүй хавдсан, зүүн шилбэ эргэсэн, зүүн гар мах нь ярагдсан цус алдаж байсан. Би өөрийнхөө машиныг баруун тийш чөлөөлөөд зорчих хэсгийг чөлөөтэй болгоод байрлуулсан. Харин ослын тэмдэг тавиагүй. Би хохирлоо барагдуулж авмаар байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-74/,
Иргэний нэхэмжлэгч Д.Нын гэрчээр өгсөн: ...Тэгээд би дүүтэйгээ дугуйг нь солих гээд байж байтал гэнэт чиргүүлтэй ЗИЛ-130 машин араас орж ирээд дүү бид хоёрыг, дүүгийн машины ар талаас мөргөсөн. Дүү Уыг ослын тэмдэг байрлуулсан эсэхийг анзаараагүй, харин ослын дохиогоо асаачихсан байсан. Миний зүүн гарын бугуй хэсгээр бага зэрэг хөндүүртэй, нурууны доод хэсэгт зулгарсан. Осол болсны дараа ЗИЛ-130 машины жолоочтой уулзахад “миний машин жолоодлогогүй болсон” гэх тайлбар хэлж байсан. Одоо миний биеийн байдал зүгээр болсон. Гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-82/,
Гэрч С.Бын өгсөн: ...нөхрийнхөө дуудсанаар хэргийн газарт очиход манай нөхрийн машин, чиргүүл 2 уначихсан, нэг хүн газарт унасан байсан. Мөн нэг жижиг тэргийг араас нь мөргөсөн байдалтай байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85/,
Гэрч Б.Мын өгсөн: ...хэрэг болсон гэх газарт очиход Горгаз ШТС-ийн чанх урд зам дээр Лексус машины араас ЗИЛ-130 машин мөргөөд чиргүүлтэйгээ замын хажуу тал руу унасан байдалтай байсан. Тэгээд би хэргийн газрыг хамгаалалтад аваад машинд дайруулсан Лексус машины жолоочийг газарт хэвтэж байхад нь очиж үзэхэд машины урд дугуйнд мөргүүлсэн байдалтай замын хажуу талын хонхорт хэвтэж байсан ба намайг очиход ёолоод баруун гараас цус гоожчихсон байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86/,
Гэрч Б.Бийн өгсөн: ...авто осолд орсон гэх Уыг хүлээн аваад биед нь үзлэг хийхэд баруун хөлийн гуя болон зүүн хөлийн шилбэ хавдар ихтэй, мурийж тахийсан байсан. Мөн зүүн гарын сарвууны хэсэгт 12 сантиметр орчим язарч урагдсан шархтай байсан. Уын Улаанбаатар хотод үзүүлсэн шинжилгээг зургийн хамт үзлээ. Нийт 8 хавирга хугарсан гэсэн байна. Нурууны нугалам бас хугаралтай байна. Энэ гэмтэл хугарлын зөрүү бага тул рентгенд харагдахгүй байж болно. Нарийн шинжилгээ болох компьютерын шинжилгээнд бүрэн оношлогдож дээрх хугарлууд илэрч гарсан байж болно. Энэ гэмтлүүд нь авто ослын үед авсан гэмтэл бэртэл болно гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87-88/,
Гэрч Д.Эын өгсөн: Б.Уын биеийн байдал хүнд, хавсарсан олон гэмтэлтэй, баруун хөлийн дунд чөмөг хугаралтай, зүүн хөлийн шилбэний 2 яс бяцарсан хугаралтай, зүүн шуу бугуй хэсэгт шархтай байсан. Тэр үед авсан рентген зурагт цээж хавирганы хугарал тодорхойлогдохгүй байсан. Б.Уын Улаанбаатар хотод үзүүлсэн эмнэлгийн бичиг, цээжний зургийг үзэхэд нийт 8 хавирга хугаралтай гэж бичсэн байна. Энэ нь энд авто осолд ороод хугарсан байх боломжтой. Тухайн үед энд авсан рентген зурагт хугарал харагдаагүй нь 1 дүгээрт аппаратын хүчин чадал муутай, 2 дугаарт өвчтөн зовуурь багатай, рентген зурагт зөрүүтэй хугарал гэж хэлчихээр зүйл харагдахгүй байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89-90/,
Шинжээч Д.Туяагийн өгсөн: Би Б.Уын биед өөрийн биеэр нь үзлэг хийж рентген зураг зэргийг үзэж 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 143 дугаартай дүгнэлтийг гаргасан. Тухайн үед энд авсан рентген зургаар хугарал харагдаагүй. Нарийн шинжилгээ болох компьютерын шинжилгээнд бүрэн оношлогдож хавирганы хугарлууд илэрч гарсан байна. 143 болон 202 дугаартай дүгнэлтүүд нийлээд гэмтлийн зэрэг өөрчлөгдөнө гэсэн ойлголт байхгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 103/,
Шинжээч Л.Лхагвасүрэнгийн өгсөн: Жолооны хүрдний сул явалт нь зөвшөөрөгдөх хэмжээнээс ихсэх үед тухайн тээврийн хэрэгслийн жолоочид мэдэгдэнэ. Гидр насос жолооны хүрдний босоо голын боолтыг тээвэрлэгч жолооч тогтмол шалгаж үзэж явсан тохиолдолд резва алдагдах, боолт сулрах боломжгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 131/,
Шүүгдэгч Ч.Эын яллагдагчаар өгсөн” 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл гэх газраас өөрийн 2*-** ДАА улсын дугаартай ЗИЛ-130 маркийн 1 чиргүүлтэй ачааны автомашинтай 26 тонн будаа ачаад Дарханд байрлах Улаанбаатар гурилын үйлдвэр лүү явж байхад 3 шарын наана “Юнигаз” орчимд урд 2 хүн дугуй түрээд зам гарч байгааг харагдсан. Тэгээд дөхөж очоод жолооны хүрдээ хажуу тийш нь дарж засах гэтэл жолоодлогогүй болж сул эргэж байсан. Тэгээд тоормос гишгэтэл тоормос ажилласан боловч ачааны инерцэд дийлдээд урд байсан саарал өнгийн суудлын автомашиныг араас нь мөргөсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 160/,
...”Юнигаз” хийн газны газраас зүүн талд 200 метр зайд хайрган хучилт бүхий авто зам дээр 77-55УБК улсын дугаартай саарал өнгийн суудлын тэрэг, зүүн талд замын хажууд баруун талаараа хажуулдсан байрлалтай 2*-** ДАА улсын дугаартай ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгсэл чиргүүлтэй байв... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч /1-р хх-ийн 9-15/,
Жолооч Б.У нь Лексус Эйч Эс 250 маркийн 7*-** УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөДий дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.5 дахь заалтыг, жолооч Ч.Э нь ЗИЛ-130 маркийн 2*-** ДАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөДий дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэх зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх мэдээлэл /1-р хх-ийн 16/,
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 17/,
Хохирогч Б.Уын Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай 1457 дугаартай өвчний түүх /1-р хх-ийн 21-49/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 143 дугаартай “Б.Уын биед баруун хөлийн дунд чөмөг, зүүн хөлийн шилбэний 2 ясны битүү зөрүүтэй хугарал, хөлийн хугарлыг эвлүүлж хадсан хагалгааны дараах байдал, зүүн сарвууны шарх, бүсэлхий орчмын зулгаралт, цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл болно. Б.Уын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 92-93/,
Б.Уын баруун хөлийн гуя болон зүүн шилбээр мурийсан, бүсэлхийн ар хэсгээр зулгарсан шархтай... гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /1-р хх-ийн 94-95/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 202 дугаартай “Б.Уын биед баруун талын 8 хавирга болон сээрний 11 дүгээр нугалмын ялтасны зөрүүгүй хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Б.Уын биед тогтоогдсон баруун талын 8 хавирганы хугарал нь амь насанд аюултай бус, амь тэнссэн байдал үүсгээгүй, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д заасан цээжний хэнхэрцгийн хэлбэр алдагдуулсан 2 талын олон хавирганы хугарал, түүнчлэн нэг талын олон хавирга 2 ба түүнээс дээш шугамаар хугарч хавирганы хавхлаас шинж үүсгэсэн шалгуур шинжид хамаарахгүй болно. Б.Уын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 99-100/,
Д.Нын бүсэлхий ар нуруу хэсгээр зулгарсан шархтай гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /1-р хх-ийн 105-106/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 139 дугаартай “Д.Нын биед дагзны хуйх, ахар сүүлний хэсэгт зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу унах үед үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 107-108/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 140 дугаартай “У.Дий биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед хүчтэй доргих, цохигдох үед үүсгэгдсэн байх боломжтой. У.Дий биед үүссэн дээрх тархи доргилт гэмтэл нь ээжийн тайлбарлаж байгаагаар зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаанд буюу 4 долоо хоног хүртэл хугацаанд сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 137-138/,
Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, авто тээврийн мэргэшсэн инженер Л.Лхагвасүрэнгийн “Лексус Эйч Эс 250 маркийн 7*-** УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ослын дараа баруун гар талын хойд купер, гэрлэн дохио, бүхээгийн баруун талын хойд хэсэг, ачааны багаажны хаалт, яндан эвдэрч гэмтсэн байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 115-117/, “Жолооч Ч.Эын жолоодож явсан ЗИЛ-130 маркийн 2*-** ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооны хүрдний босоо голын шлиць, жолооны хүрд, гидро шахуургын холбогдох хэсэгт боолтын алхам алдагдсанаас жолооны хүрд хий эргэж ажиллагаагүй болсон нь осол үүсэхэд нөлөөлсөн байна” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 122-127/,
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д.Жанцанноровын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01 дугаартай “...зам тээврийн ослын шалтгаан нь жолооч Ч.Э нь ЗИЛ-130 маркийн 2*-** ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөДий дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4-д заасан “а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөДөө үргэлжлүүлэхийг хориглоно.”, 12 дугаар бүлгийн 12.1-д заасан “Жолооч хөДий эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөДий дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан байна. Жолооч Б.У нь Лексус Эйч Эс 250 маркийн 7*-** УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн запаас дугуйг сольж зогсох үедээ Монгол Улсын Замын хөДий дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.5-д “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна” гэж заасныг зөрчсөн байна” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 146/,
“Ашид билгүүн” ХХК-ийн “Б.Уын Лексус Эйч Эс 250 маркийн 7*-** УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 4.078.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 151/,
Шүүгдэгч Ч.Эын 33647 дугаартай жолоочийн үнэмлэх, 2*-** ДАА улсын дугаартай ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгслийн 00620918 дугаартай гэрчилгээ, 79-01 АЧ улсын дугаартай чиргүүлийн гэрчилгээ зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 208/,
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчдийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 11 дугаартай “...Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д.Жанцанноровын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй. Ч.Э нь Монгол Улсын Замын хөДий дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4, 11 дүгээр бүлгийн 11.1, 12 дугаар бүлгийн 12.1, 12.3-т заасан заалтуудыг зөрчсөн байна. Лексус Эйч Эс маркийн 7*-** УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.У нь зайлшгүй зогсолт хийх үедээ Монгол Улсын Замын хөДий дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.5-д “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна” гэж, 14 дүгээр бүлгийн 14.1-д “Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж зогсооно...” гэж заасныг тус тус зөрчсөн байна. ЗИЛ-130 маркийн 2*-** ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ч.Э нь Монгол Улсын Замын хөДий дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөний улмаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бүрдсэн байна гэж үзэж байна” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 220/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Ч.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, Малчин багийн нутаг дэвсгэр Юнигаз газ түгээгүүрийн өмнөх хатуу хучилттай шороон зам дээр 2*-** ДАА улсын дугаартай Зил-130 загварын авто тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж хохирогч Б.Уын эзэмшлийн 7*-** УБК улсын дугаартай “Лексус Эйч Эс-250” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж 4,078,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн хохирогч Б.Уын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 04 сар 10 хоногтой У.Дий эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон гэм буруугийн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримт, өөрийн өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон.
Шинжээчийн дүгнэлтэд шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөДий дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.1 дэх заалтыг зөрчсөн гэж байгаа боловч уг дүгнэлтийг гаргасан шинжээч өмнөх шүүх хуралдаанд оролцохдоо Ч.Э нь Монгол Улсын Замын хөДий дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.1 дэх заалтыг зөрчсөн эсэхийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй тул шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөДий дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэхгүй байна. Шүүгдэгч Ч.Э нь Монгол Улсын Замын хөДий дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4 дэх заалт, 12 дугаар бүлгийн 12.1, 12.3-д заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан болох нь хангалттай нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох санал гаргаж байна гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч дүгнэлтдээ: Шүүгдэгч замын хөДий зохих заалт зөрчин, зам тээврийн осол гаргасны улмаас Б.Уын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Хохирогчид учирсан хохирол, осол хоёрын хооронд шалтгаант холбоо байна. Улсын яллагчийн саналыг дэмжиж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан Монгол Улсын Замын хөДий дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.1-д заасныг зөрчсөн гэдгээс улсын яллагч татгалзаж байгаа учраас одоо гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Шүүгдэгч нь анхнаасаа гэм буруугаа хүлээж мэдүүлсэн байдаг гэв.
Шүүгдэгч Ч.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэр “Юнигаз” газ түгээгүүрийн өмнөх зам дээр 26 тонн улаан буудай ачсан 2*-** ДАА улсын дугаартай Зил-130 загварын чиргүүлтэй авто тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөДий дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4 дэх заалтын А хэсэг буюу тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалтад заасан эвдрэл, гэмтэлгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ биелүүлээгүйгээс ЗИЛ-130 маркийн 2*-** ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооны хүрдний босоо голын шлиць, жолооны хүрд, гидро шахуургын холбогдох хэсэгт боолтын алхам алдагдсанаас жолооны хүрд хий эргэж ажиллагаагүй болж, түүний авто машин жолоодлогогүй болсон,
12 дугаар бүлгийн 12.1 “Жолооч хөДий эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөДий дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчин тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүй, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчин зогсоох арга хэмжээ аваагүйгээс зам дээр зогсож байсан Б.Уын эзэмшлийн 7*-** УБК улсын дугаартай Лексус Эйч Эс 250 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан.
Уг ослын улмаас хохирогч Б.Уын эрүүл мэндэд баруун хөлийн дунд чөмөг, зүүн хөлийн шилбэний 2 ясны битүү зөрүүтэй хугарал, хөлийн хугарлыг эвлүүлж хадсан хагалгааны дараах байдал, зүүн сарвууны шарх, бүсэлхий орчмын зулгаралт, цус хуралт, баруун талын 8 хавирга болон сээрний 11 дүгээр нугалмын ялтасны зөрүүгүй хугарал бүхий хүндэвтэр хохирол, 4 сар 10 хоногтой У.Дий эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч Д.Нын биед дагзны хуйх, ахар сүүлний хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тус тус учирсан гэх үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Эын Монгол Улсын Замын хөДий дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4 дэх заалтын А хэсэг, 12 дугаар бүлгийн 12.1, 12.3 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас осол гаргасан үйлдэл нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан эрүүл мэндийн хохиролтой шууд шалтгаант холбоотой бөгөөд хохирогч Б.Уын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөДий аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд шүүгдэгч Ч.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөДий аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Б.У нь тээврийн хэрэгслийн дугуй хагарсан шалтгаанаар зайлшгүй зогсолт хийхдээ Монгол Улсын Замын хөДий дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.5-д “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна” гэж заасныг зөрчин ослын тэмдэг огт байрлуулаагүй байгаа нь осол гарахад нөлөөлсөн байх боломжтой хэдий ч энэ нь шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх нөхцөл байдал болохгүйг дурдах нь зүйтэй байна.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Уын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, эд хөрөнгөнд 4.078.000 төгрөгийн хохирол, У.Дий эрүүл мэндэд хөнгөн хохирол, Д.Нын биед дагзны хуйх, ахар сүүлний хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тус тус учирсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Ч.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлөх үүрэгтэй юм.
Шүүгдэгч Ч.Э нь У.Дий эмчилгээний зардалд 668.000 төгрөг, Д.Нын эмчилгээний зардалд 193.500 төгрөг тус тус төлсөн болох нь 2 дугаар хавтаст хэргийн 96 дугаар талд авагдсан дансны хуулгаар нотлогдож байгаа ба иргэний нэхэмжлэгч Д.Н, У.Дий төлөөлөн иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ч.М нар нь нэхэмжлэх зүйлгүй байна.
Хохирогч Б.Ут учирсан эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохиролтой холбогдуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.М нь эмчилгээний зардалд 2.442.819 төгрөг, тээврийн зардалд 411.968 төгрөг, хоол хүнсний зардалд 291.728 төгрөг, авто машины сэлбэг, засвар, үйлчилгээний зардалд 843.000 төгрөг нийт 3.989.515 төгрөгийг шүүгдэгч Ч.Эаас нэхэмжилжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хавтаст хэрэгт авагдсан зарим баримтууд баларч харагдахгүй болсон, мөн авто машины хохирлын үнэлгээгээр 4.078.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон байхад шүүгдэгч 4.952.000 төгрөг төлсөн. Замын зардалд 300.000 төгрөг, эмчилгээний зардалд 2.470.523 төгрөг тус тус төлсөн байгааг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцож өгнө үү гэж мэтгэлцэж байна.
1 дүгээр хавтаст хэргийн 151 дүгээр талд авагдсан “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Уын эзэмшлийн 7*-** УБК улсын дугаартай Lexus HS 250h маркийн авто машинд 4.078.000 төгрөгийн хохирол учирсан гэжээ.
Гэвч хэрэгт авагдсан зарлагын баримтууд, дансны хуулга зэргээс үзэхэд хохирогч Б.Уын эзэмшлийн 7*-** УБК улсын дугаартай Lexus HS 250h маркийн авто машины сэлбэг, засвар, ажлын хөлс, ачилтын хөлс зэрэгт нийт 5.795.000 төгрөгийн зардал гарсан болох нь нотлогдож байх тул шүүх эдгээр баримтуудыг үнэн зөв гэж үзэн хохирогчийн эд хөрөнгөнд 5.795.000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэлээ.
Хэрэгт авагдсан хохирлын баримтууд, хохирогчийн хохирлын тооцоо, шүүгдэгчийн хохирол төлсөн талаарх баримтууд, шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг зэргийг үндэслэн шүүх хохирогч Б.Ут учирсан хохирлыг тооцоход
- Эмчилгээний зардал /эмнэлгийн үйлчилгээ, шинжилгээ, эм, тариа худалдаж авсан зардал/-тай холбоотой 1 дүгээр хавтаст хэргийн 58 дугаар талд авагдсан 466.500 төгрөгийн, 59 дүгээр талд авагдсан 36.000 төгрөгийн, 60 дугаар талд авагдсан 4.500 төгрөгийн, 21.950 төгрөгийн, 61 дүгээр талд авагдсан 7.854 төгрөгийн, 9.800 төгрөгийн, 7.100 төгрөгийн, 15.600 төгрөгийн, 62 дугаар талд авагдсан 10.000 төгрөгийн, 1.720 төгрөгийн, 63 дугаар талд авагдсан 20.800 төгрөгийн, 40.000 төгрөгийн, 37.200 төгрөгийн, 10.800 төгрөгийн, 18.600 төгрөгийн, 64 дүгээр талд авагдсан 204.300 төгрөгийн, 56.000 төгрөгийн, 50.000 төгрөгийн, 8.000 төгрөгийн, 1.000 төгрөгийн, 65 дугаар талд авагдсан 20.000 төгрөгийн, 4.800 төгрөгийн, 15.008 төгрөгийн, 4.900 төгрөгийн, 4.800 төгрөгийн, 19.500 төгрөгийн,
2 дугаар хавтаст хэргийн 34 дүгээр хуудаст талд авагдсан 264.000 төгрөгийн, 18.000 төгрөгийн, 35 дугаар талд авагдсан 70.000 төгрөгийн, 36 дугаар талд авагдсан 23.000 төгрөгийн, 4.320 төгрөгийн, 71.000 төгрөгийн, 27.500 төгрөгийн, 47 дугаар талд авагдсан 21.500 төгрөгийн, 126 дугаар талд авагдсан 1.300.000 төгрөгийн, 130 дугаар талд авагдсан 250.000 төгрөгийн, 151 дүгээр талд авагдсан 420.000 төгрөгийн, 152 дугаар талд авагдсан 400.000 төгрөгийн, 59.430 төгрөгийн, 30.500 төгрөгийн, 153 дугаар талд авагдсан 32.760 төгрөгийн, 30.000 төгрөгийн, 70.000 төгрөгийн, 154 дүгээр талд авагдсан 317.100 төгрөгийн, 1.000 төгрөгийн, 155 дугаар талд авагдсан 13.500 төгрөгийн, 2.000 төгрөгийн, 30.000 төгрөгийн, 25.000 төгрөгийн, 156 дугаар талд авагдсан 70.000 төгрөгийн, 18.500 төгрөгийн, 157 дугаар талд авагдсан 7.500 төгрөгийн зэрэг нийт 4.673.342 төгрөгийн баримт,
- Тээврийн зардал /шатахуун, замын зардал, тээш, зогсоолын зардал/-тай холбоотой 1 дүгээр хавтаст хэргийн 58 дугаар талд авагдсан 57.000 төгрөгийн, 4.170 төгрөгийн, 60 дугаар талд авагдсан 29.100 төгрөгийн, 1.000 төгрөгийн, 40.000 төгрөгийн, 10.000 төгрөгийн, 62 дугаар талд авагдсан 10.000 төгрөгийн, 50.000 төгрөгийн, 63 дугаар талд авагдсан 118.000 төгрөгийн,
2 дугаар хавтаст хэргийн 35 дугаар талд авагдсан 68.681 төгрөгийн, 38 дугаар талд авагдсан 30.000 төгрөгийн, 10.000 төгрөгийн, 39 дүгээр талд авагдсан 38.900 төгрөгийн, 38.900 төгрөгийн, 39.200 төгрөгийн, 158 дугаар талд авагдсан 40.000 төгрөгийн, 30.000 төгрөгийн, 500 төгрөгийн, 159 дүгээр талд авагдсан 19.600 төгрөгийн, 19.600 төгрөгийн зэрэг нийт 654.651 төгрөгийн баримт,
- Хүнсний зардалтай холбоотой 1 дүгээр хавтаст хэргийн 59 дүгээр талд авагдсан 70.594 төгрөгийн, 13.500 төгрөгийн, 6.900 төгрөгийн, 49.600 төгрөгийн, 23.368 төгрөгийн, 60 дугаар талд авагдсан 26.970 төгрөгийн, 5.800 төгрөгийн, 29.000 төгрөгийн, 18.500 төгрөгийн, 61 дүгээр талд авагдсан 6.000 төгрөгийн, 3.500 төгрөгийн, 5.360 төгрөгийн, 2.630 төгрөгийн, 62 дугаар талд авагдсан 5.200 төгрөгийн, 3.950 төгрөгийн, 2.396 төгрөгийн, 7.720 төгрөгийн, 63 дугаар талд авагдсан 4.000 төгрөгийн, 3.000 төгрөгийн, 2 дугаар хавтаст хэргийн 157 дугаар талд авагдсан 3.740 төгрөгийн зэрэг нийт 291.728 төгрөг баримт,
- Тээврийн хэрэгслийн сэлбэг, засвар, үйлчилгээний зардалтай холбоотой 2 дугаар хавтаст хэргийн 40 дүгээр талд авагдсан 1.330.000 төгрөгийн, 41 дүгээр талд авагдсан 2.200.000 төгрөгийн, 42 дугаар талд авагдсан 1.650.000 төгрөгийн, 43 дугаар талд авагдсан 505.000 төгрөгийн, 47 дугаар талд авагдсан 110.000 төгрөгийн зэрэг нийт 5.795.000 төгрөгийн баримт тус тус хэрэгт авагдсан байна.
Үүнээс шүүгдэгч Ч.Э нь эмчилгээний зардалд 36.000 төгрөгөөр, 1.300.000 төгрөгөөр, 21.500 төгрөгөөр, 780.000 төгрөгөөр, 333.023 төгрөгөөр нийт 2.470.523 төгрөг, тээврийн зардалд 300.000 төгрөг, тээврийн хэрэгслийн сэлбэг, засвар, үйлчилгээний зардалд 110.000 төгрөгөөр, 200.000 төгрөгөөр, 3.600.000 төгрөгөөр, 42.000 төгрөгөөр, 1.000.000 төгрөг /эмчилгээний төлбөр гэх гүйлгээний утгатай/-өөр нийт 4.952.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн болох нь 2 дугаар хавтаст хэргийн 46-47 дугаар хуудаст авагдсан шүүгдэгч Ч.Эын ХААН банкны 5046285464 тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.
Хохирогч талаас эмчилгээний зардал 4.673.342 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 2.470.523 төгрөгийг хасаж үлдэх 2.202.819 төгрөг дээр шүүхийн хэлэлцүүлэгт 2 дугаар хавтаст хэргийн 129 дүгээр талд авагдсан хохирогч Б.Уын дансны хуулга дахь “Мөнгөн гүүр” эмнэлгийн данс руу шилжүүлэг хийгдсэн 240.000 төгрөгийг нэмж нийт 2.442.819 төгрөг, тээврийн зардал 654.651 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 300.000 төгрөгийг хасаж үлдэх 354.651 төгрөг дээр шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдаанд ирсэн шатахууны зардал 57.317 төгрөгийн баримтыг гаргаж өгч нийт 411.968 төгрөг, авто машины сэлбэг, засвар, ачилтын зардал 5.795.000 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 4.952.000 төгрөгийг хасаж 843.000 төгрөг, хоол хүнсний зардал 291.728 төгрөг, нийт 3.989.515 төгрөгийг нэхэмжилж байгаа ба шүүгдэгчийн төлсөн хохирлыг хасаж тооцсон байгаа тул дахин нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцох үндэслэлгүй, шүүгдэгчийн өмгөөлөгчийн ...иргэний нэхэмжлэлээс шүүгдэгчийн төлсөн хэсгийг хасаж тооцож өгнө үү... гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Хохирогч Б.У нь “Мөнгөн гүүр” эмнэлэгт 2020 оны 02 дугаар сарын 17-нд үзүүлж эмчийн үзлэг 25.000 төгрөг, шагайн үений рентген 35.000 төгрөг, КТГ толгой 120.000 төгрөг, КТГ цээж 120.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 28-нд үзүүлж КТГ аарцаг 120.000 төгрөг, нийт 420.000 төгрөгийн эмнэлгийн үйлчилгээ авсан болох нь 2 дугаар хавтаст хэргийн 151 дүгээр талд авагдсан төлбөрийн баримтаар нотлогдож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.М нь 2020 оны 02 дугаар сарын 17-нд “Мөнгөн гүүр” эмнэлэгт 240.000 төгрөг төлсөн гэх дансны хуулга /2-р хх-ийн 129/-ыг үндэслэн нэхэмжилж байгаа 240.000 төгрөгийг нэхэмжлэлээ 2 дугаар хавтаст хэргийн 151 дүгээр талд авагдсан төлбөрийн баримтад дурдсанаас өөр эмнэлгийн үйлчилгээ авсан гэж тайлбарлаж байгаа боловч хэдэн төгрөгийн үнэ бүхий ямар үйлчилгээ авсан талаар баримт ирүүлээгүй тул 240.000 төгрөгийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Мн 3.989.515 төгрөгийн нэхэмжлэлээс 240.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 3.749.515 төгрөгийг шүүгдэгч Ч.Эаас гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь гэм буруугийн шүүх хуралдааны дараа хохирол төлөх зорилгоор завсарлага авч, 3.749.515 төгрөгийг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр нөхөн төлсөн болох нь шүүгдэгч Ч.Эын ХААН банк дахь 5046285464 тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Б.У нь цаашид зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ч.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид хохирол төлбөр төлөх боломжоор хангаж торгох ялыг хамгийн хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Шүүгдэгч Ч.Э нь анх удаа гэмт хэрэгт үйлдсэн, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 163/, Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 271 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 166/-ээр нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин шүүгдэгч Ч.Эыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт тус тус заасан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Ч.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.Э нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд тогтмол цалин орлогогүй тул түүний орлого олох боломж, ам бүлийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 33647 дугаартай жолоочийн үнэмлэх, 2*-** ДАА улсын дугаартай ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгслийн 00620918 дугаартай гэрчилгээ, 79-01 АЧ улсын дугаартай чиргүүлийн гэрчилгээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ч.Эад буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ч.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөДий аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Эыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Эад оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 240.000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 3.749.515 /гурван сая долоон зуун дөчин есөн мянга таван зуун арван тав/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 33647 дугаартай жолоочийн үнэмлэх, 2*-** ДАА улсын дугаартай ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгслийн 00620918 дугаартай гэрчилгээ, 79-01 АЧ улсын дугаартай чиргүүлийн гэрчилгээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ч.Эад буцаан олгосугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР