Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0004

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0103/Э/

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Хохирогч Я.Г,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д овогт Б.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018003970475 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, ........... тоотод оршин суух, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй Д овогт Б.Б,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтыг шинжлэн судлав.

 

Хохирогч Я.Г-гийн “...Тэгээд бид нар тарцгаасан. Тэгтэл Б.Б орой нь манайд орж ирчхээд хоёр хүүхэд чинь гадаа байна шүү дээ гэсэн. Тэгэхээр би “би мэдэж байна, чи чинь одоо яаж байгаа юм” гэсэн чинь цохиод авсан. Тэгээд би өвдөөд доошоо суухад Б.Б гараад явсан. ...Намайг доошоо хараад хэвтэж байхад Б.Б өмднөөс татсан. Тэгэхээр нь би “...хөөе чи чинь одоо яаж байна, юу болж байна...” гэсэн, зүгээр л өмднөөс татсан, Хүчиндэх гэж завдаагүй” гэх мэдүүлэг,

Гэрч Е.С “...Ц архи уухад Б.Б гаднаас орж ирэхэд анх харсан, маргааш нь Я.Гэрэлмааг хүчиндэх гэсэн гэж Я.Г надад ярьсан гэж мэдүүлэг өгөөгүй. Байцаагч намайг зүгээр зур гээд зуруулсан” гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Ц “...Я.Г, С, О бид нар архи ууж байсан. Гаднаа Б.Б орж ирсэн. Тэгээд бид нартай хамт архи уусан...”, 24-ний өдөр 12 цагт нэг залуутай хамт орж ирсэн. Тэгэхэд л анх харсан” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Б “...Би Г танина, манай байрны үйлчлэгч юм. 2020 оны 07 дугаар 24-өөс 25-нд шилжих шөнө би цаг хэд болж байсныг санахгүй байна. Ц эгчийн гэрт байхад гаднаас Г орж ирсэн бөгөөд толгойных нь ар дагз хэсгээс цус гарсан, толгойгоо гараараа барьсан байдалтай орж ирсэн, тэгэхээр нь юу болсон бэ гэж асуухад Г надад өдөр Ц эгчийн гэрт хамт архи уусан Билгүүн гэж залуу манай гэрт намайг ганцаараа байхад орж ирээд намайг зодчихоод зугтаачихлаа гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 626 дугаартай “...Я.Г биед толгойн ар дагз хэсэг болон баруун завжны дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашдын энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 07 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 16 дугаар байрны 1 дүгээр орцны хонгилд иргэн Я.Г эсрэг хүч хэрэглэж, хүчиндэхийг завдсан гэх үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.Г өгсөн “өмднөөс татаж сэрээсэн гэж мэдүүлсэн болохоос хүчиндэхийг завдсан гэх мэдүүлэг өгөөгүй” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар, “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Билгүүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хүчиндэх гэмт хэргийн шинж нь бэлгийн харьцаанд орох зорилгоор хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж эсвэл хүч хэрэглэхээр заналхийлсэн идэвхтэй үйлдэл хийснээр хангагдах ба шүүгдэгч Б.Билгүүн нь хохирогчийг унтаж байхад нь татаж сэрээсэн нөхцөл байдал тогтоогдож байх боловч санаа зорилгын хувьд хүчиндэх санаа зорилготой байсан гэх байдал хангалттай тогтоогдохгүй байна.

 

Харин хохирогч Я.Г, гэрч Б.Б, Э.Ц нарын мэдүүлэг болон Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 626 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгч Б.Билгүүн нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Я.Г нь шүүгдэгч Б.Б хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүгдэгч Б.Б нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлснээс 225,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй байгаа болох нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн дарга, дэд хурандаа С.Л албан 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01/2894 дугаартай тоотоор тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан торгох ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 1,025 нэгж буюу 1,025,000 төгрөгийн торгох ялаар тогтоож, шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Б.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д овогт Б.Б-д 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 225,000 төгрөгийн торгох ялыг энэ тогтоолоор оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ял дээр нэмж нэгтэн нийт эдлэх ялыг нийт эдлэх ялыг 1,025 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,025,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 сарын хугацаанд сар бүр 146,428 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

6. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД