Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 00230

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2017/00

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хаан банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй

С.Лхагвасүрэнг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 01 сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пагмадулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч С.Лхагвасүрэн, хамтран зээлдэгч П.Бөхболд, Э.Анхбаяр нар нь ХААН Банкны Орхон салбар, Оюут тооцооны төвөөс 2014 оны 11 дугаар сарын 19-ний өдөр ЗГ14/343 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 12,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16,8 %-н хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр тогтмол төлөх нөхцөлтэйгээр авсан. 2015 оны 04 сарын 08-ны өдөр нэмэлт зээл 1,404,280.47 төгрөг авсан боловч 2016 оны 05 сарын 09 өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зээлийн төлбөрийг төлөхгүй, зээлийн гэрээ байгуулах үеийн оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа болно.ХААН банкны зүгээс зээлийн хувийн хэрэгт авагдсан С.Лхагвасүрэнгийн оршин суугаа хаягаар удаа дараа уулзалт хийхээр , анхааруулах захидал, зээл буцаан дуудах мэдэгдэл өгөхөөр очсон боловч тухайн үед оршин сууж байсан хаягтаа байхгүй байсан бөгөөд Орхон аймгийн Баян-Өндөр сум, 6-р баг, Согоот 6 хороолол, 10 байр 82 тоот хаягтаа амьдрахгүй байгаа нь Багийн засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байна.Иймд зээлдэгч С.Лхагвасүрэнг эрэн сурвалжилах арга хэмжээг авч өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар нь М.Лхагвасүрэнг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээн авч хангах үндэслэлтэй байна.

Зохигчдын хооронд 2014 оны 11 сарын 19-ний өдөр Барьцаат зээлийн гэрээ, 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулагдан талууд гарын үсэг зурсан байна. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлд С.Лхагвасүрэн нь 12 000 000 болон 1 404 280 төгрөг төлөх ёстой боловч гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байх тул иргэнийг эрэн сурвалжлуулж хаягийг тодорхой болгох зорилгоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

С.Лхагвасүрэнгийн оршин суугаа хаяг тодорхой бус байгаа тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Лхагвасүрэнг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Орхон аймгийн  Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т зааснаар С.Лхагвасүрэнг / РД ШЗ 64060266 / эрэн сурвалжилж оршин суугаа газрын хаягийг тогтоон нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарт мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар С.Лхагвасүрэн нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг, 6-10-р байрны 82 тоотод оршин сууж байсан болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 ШҮҮГЧ                                Р.ҮҮРИЙНТУЯА