Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/367

 

 

 

 

 

 

 

 

 

  2021         03          19                                       2021/ШЦТ/367

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

иргэдийн төлөөлөгч Ж.Хүрэлсүх,  

улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч Б.Б., түүний өмгөөлөгч О.Батсүх /ШТЭҮД:1970/,

шүүгдэгч С.О., түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд /ШТЭҮД:0168/,

шүүгдэгч Г.П., түүний өмгөөлөгч Б.Галхүү /ШТЭҮД:2131/, Д.Дарханбаатар /ШТЭҮД:0115/,

шүүгдэгч Б.М., түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин /ШТЭҮД:0611/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Х. овогт Г.гийн П.,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт С.ын О.,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6, 2.7 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6, 2.7 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ө. овогт Б.ийн Б.,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан О. овогт Б.ын М. нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1710 00507 0229 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт оршин суух, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 317 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, Ө. овогт Б.ийн Б.,

Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 ахын хамт оршин суух, Б. овогт С.ын О..

Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын  хамт оршин суух, Х. овогт Г.гийн П..

Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, О. овогт Б.ын М..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.П. нь шүүгдэгч С.О.тай бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Туул голын эрэг орчимд хохирогч Б.У.д хутга тулган айлган сүрдүүлж, хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон, мөн хохирогчийг хүчирхийлэн эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн 840.300 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн,

шүүгдэгч С.О. нь шүүгдэгч Г.П.той бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Туул голын эрэг орчимд хохирогч Б.У.ыг айлган сүрдүүлж, хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, хохирогчийг хүчирхийлэн эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн 840.300 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн,

мөн шүүгдэгч Б.Б.тэй бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Кино үйлдвэрийн урд талын гэр хороолол дотор хохирогч Т.С.ыг айлган сүрдүүлж, хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, хохирогчийг эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн хохирогчийн 753.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн,

мөн шүүгдэгч Б.М., Б.Б. нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сувдан сондор” хотхоны урд байрлах эзэнгүй хашаанд хохирогч С.С.гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, хохирогчийг эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн хохирогчийн 577.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн,

мөн шүүгдэгч Б.М., Б.Б. нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ш.Б.ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орохыг завдаж, хохирогчийг эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн хохирогчийн 456.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийн дээрэмдсэн,

шүүгдэгч Б.Б. нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж, гэм буруутайд тооцогдож байсан мөртлөө дахин шүүгдэгч С.О.тай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Кино үйлдвэрийн урд талын гэр хороолол дотор хохирогч Т.С.ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, хохирогчийг эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн хохирогчийн 753.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн,

мөн шүүгдэгч Б.М., С.О. нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сувдан сондор” хотхоны урд байрлах эзэнгүй хашаанд хохирогч С.С.гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, хохирогчийг эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн хохирогчийн 577.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн,

мөн шүүгдэгч Б.М., С.О. нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ш.Б.ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орохыг завдаж, хохирогчийг эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн хохирогчийн 456.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн,

шүүгдэгч Б.М. нь шүүгдэгч Б.Б., С.О. нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сувдан сондор” хотхоны урд байрлах эзэнгүй хашаанд хохирогч С.С.г тус тус хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, хохирогчийг эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн хохирогчийн 577.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн,

мөн шүүгдэгч Б.Б., С.О. нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ш.Б.ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орохыг завдаж, хохирогчийг эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн хохирогчийн 456.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.            

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 56-71/,

- Хохирогч Б.У.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Ингээд машин буцаад тойргоор эргээд явж байх зуур миний хажууд суусан залуу гараараа толгойн дагз руу хэд хэдэн удаа цохиод доошоо тонгойлгож гадагшаа ямар нэгэн байдлаар харах боломжгүй болгож, би зөвхөн машины шал руу харж явсан юм. Тэгэхэд Туулын бургасны тэнд явж байгаа бололтой нүдний буланд бургаснууд харагдаж байсан, мөн шороон замаар явж байгаа юм шиг машин нь энхэл донхол газраар явж байсан. Ингээд намайг Туул голын эрэг дээр аваачаад миний хажууд сууж явсан залуу нэг том хутга гаргаж ирээд миний хоолойд тулгаж байгаад чи хувцсаа тайл, чамайг одоо хүчиндэнэ гэж хэлсэн юм. Тэгэхэд нь би хувцсаа тайлахгүй эсэргүүцэл үзүүлээд байж байх үед жолооч нь машинаас буугаад холхноос хараад зогсож байсан юм. Тэгээд миний хоолойд хутга тулгаад “чи хувцсаа тайл” гэхэд нь тайлахгүй гүрийгээд байсан чинь тэр хутга барьсан залуу өөрөө шууд миний өмд, түрсикийг тайлаад би доогуураа нүцгэн болсон юм. Тэгээд тэр хутга барьсан залуу нэг бэлгэвч гаргаж ирээд бэлэг эрхтэндээ бэлгэвчээ хийж байгаад дараа нь миний бэлэг эрхтэн лүү хийж, ойролцоогоор 20-30 минут болсон байх, гэхдээ би цагийг сайн санахгүй байна. Ингээд хутга барьсан залуу намайг хүчиндэж дууссаны дараа жолоо барьж байсан залуу бас бэлэг эрхтэндээ бэлгэвч хийгээд миний бэлэг эрхтэн лүү хийж, ойролцоогоор 20 гаран минут болсон байх, би цагийг багцаагаар хэлж байгаа шүү. Ингээд тэр хоёр залуу намайг хүчиндсэний дараа намайг машинаас буулгаад Туул гол руу оруулж живүүлнэ гэхэд нь их айсан юм. Хутга барьсан залуу нь “наад хуруунд байгаа бөгжнүүдээ өг” гэхэд нь хуруунд байсан 3 ширхэг монетон бөгжөө өгсөн, тэгээд тэр хутга барьсан залуу нь миний цүнхнээс Хаан банкны виза карт, Голомт банкны виза карт, бэлэн 40.000 төгрөг, Айфон 5 Эс гар утас зэргийг дээрэмдэн авсан юм. Ингээд намайг алчихна шүү гээд олон удаа хэлэхэд нь би үнэхээр айсан юм. Ингээд намайг тэр хоёр залуу машиндаа суулгаад Туул голын эргээс хөдөлж, төв засмал руу орох үед машинаас одоо буу гэхэд нь би тухайн үед машинаас буусан юм. Тэгээд би Соёмбо хотхоны хажуу талын засмал зам дээрээс гар өргөж нэг такси барьж, жолооч ах Приус 20 маркийн автомашиныг дагаж явсаар нэг хотхон руу орсон юм. Тэгээд тэр хоёр залуу машин нь гарах гарцгүй болоод нэг орон сууцны гаражид машинаа орхиж буугаад явган гарч ирэхэд нь өөдөөс нь таксины жолооч ах замыг хаагаад зогсч байсан юм. Тэгтэл нэг залуу нь хүрч ирэнгүүтээ жолооч ахад миний 3 бөгжийг өгчихөөд “наад эмэгтэйгээс авсан 3 бөгж нь энэ байна” гэж хэлчихээд гүйгээд алга болчихсон юм. Тэгээд гаражид орхисон машиных нь дугаарыг нь харах гээд очтол анх зүүж явсан автомашины улсын дугаар нь өөрчлөгдчихсөн 44-53 УБН улсын дугаартай автомашин болчихсон байсан. Уг нь жолооч ах өмнөх улсын дугаарыг сайн харсан юм билээ. Миний санаж байгаагаар 95-08 бил үү, 98-05 бил үү энэ хоёр дугаарын аль нэг нь байсан санагдаж байна, харин үсэг нь УНБ гэдгийг нь тод санаж байна. Ингээд би жолооч ахын гар утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгөх үед цаг харсан чинь 06:30 минут болчихсон байгаа харагдаж байсан юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85-86/,

- Г.П.ийн гэрчээр өгсөн: “О. машинд орж суугаад хэсэг хугацаанд явж сууж байгаад инээлдэж, би энэ үед нь машины гадна талд тамхи татаад зогсч байсан. Удалгүй цонхоор хартал О.тай тэр эмэгтэй үнсэлцэж байгаад хувцсаа тайлаад секс хийж эхэлсэн. Би тэр  хоёрыг дуустал нь гадна зогсч байсан. Тэр хоёрыг дуусахаар нь би зөрж ороод “аниа сайн уу” гэсэн чинь тэр эмэгтэй “чи бэлгэвчтэй юм уу” гэсэн. Тэгэхээр нь би надад бэлгэвч байгаа гээд бид хоёр секс хийсэн. Би машины урд талд байсан аав Г.гийн хутгыг гаргаж тэр эмэгтэйд харуулаад “та одоо энд буугаад үлд, бид хоёр явмаар байна” гэтэл тэр эмэгтэй “гурвуулаа хамт явъя” гээд машины хаалга хаагаад суусан, би хаалгыг нь онгойлгоод “буугаач дээ, та” гэтэл О. “одоо наад эмэгтэйгээ буулга” гээд байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95, 100/,

- С.О.ын гэрчээр өгсөн: “Бид хоёр тэр эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орсон. Бид хоёр тэр эгчтэй бэлгийн харьцаанд орсны дараа би шээчихээд ирэхэд П. хутга барьсан зогсч байсан. Тэгэхээр нь би болиоч гээд хутгыг нь далд хийлгэсэн. Яагаад хутга гаргаж барьсныг нь мэдэхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97/,

- Гэрч А.Амартүвшингийн өгсөн: “Айфон 5 Эс гар утас барьдаг. 2014 онд анх гарч байхад нь Герман улсаас явуулж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 98/,

- Гэрч Ч.Батсайханы өгсөн: “Тэр өдөр 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр үүрийн 06 цаг өнгөрч байхад харуулын ажилтай байсан юм. 32 дугаар байрны 1-р орцны гараж руу саарал өнгийн Приус 20 маркийн 4453 УБН улсын дугаартай машин орж ирж тавьсан. Тэгэхэд өглөөний 06 цаг өнгөрч байсан. 20 гаруй насны 2 залуу байсан. Би “хүүе юун машин тавьчихав аа” гээд асуутал гаражаас гараад л 2 тийшээгээ салаад зугатаачихсан. Би тэр 2 залуугийн хойноос нь хөөтөл 32-33-р байрны голд нэг машин зогсч байсан. Жолооч нь бууж ирээд “би наад машиныг чинь дагаж явсан юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “юун хүмүүс юм бэ” гэж асуусан чинь “наад хүүхдүүд чинь гэмт хэрэг хийсэн байж болзошгүй хүүхдүүд, би цагдаа дуудчихсан байгаа” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 99/,

- Гэрч Д.Энхбаатарын өгсөн: “Тэр өдөр би таксинд явж байсан юм. Тэгээд Нисэх рүү хүн хүргэж өгчихөөд Зайсан руу орж ирж явсан. Тэгсэн чинь Соёмбо хотхоны уулзвар дээр нэг эмэгтэй уйлчихсан гараа өргөөд зогсч байсан. Би тэр охиныг суулгасан чинь “ах аа, миний хамаг юмыг дээрэмдээд, хүчиндчихлээ, дөнгөж сая энэ замаар явсан, араас нь дагаад яваач, 0595 УБА гэсэн саарал өнгийн Приус 20 маркийн машин байгаа гэж хэлсэн. Бид 2 араас нь дагасан чинь хотын төв рүү явж байснаа намайг харсан бололтой зүүн тийшээ эргэсэн. Тэгэхээр нь би уулзвар өнгөрөөд буцаж эргээд хойноос нь орсон. Тэгээд хойноос нь хөөж байсан чинь нөгөө машин ХУД-ийн “Бумба гранд” хотхоны хашаа руу, 2 байшингийн голоор ороод ямар ч гарцгүй болчихсон. Би гарах гарцыг нь хаагаад зогсчихсон байсан. Тэр хооронд жолоочийн хажууд сууж явсан залуу нь бууж ирээд” ах аа холдож бай л даа, бид хоёр гарах гэсэн юм, дээрэмдсэн зүйлийг нь өгчихье” гэснээ машин дотроосоо 3 ширхэг бөгж авчирч өгсөн. Тэгээд ах аа, гаръя, бид нар дээрэмдсэн юмаа өгчихлөө гэсэн чинь нөгөө охин чинь “та 2 юу яриад байгаа юм бэ, намайг ална тална гэж хүчиндчихээд, би та хоёроос зөндөө гуйсан, намайг гол руу хаяна, ална чамайг гэж айлгасан, би цагдаа дуудна гээд миний утсаар цагдаад дуудлага өгсөн. Тэгээд нэг залуу нь “ах аа, бид хоёрыг гаргачих л даа” гээд гуйхаар нь би “та хоёрыг гаргах юм бол өөрөө хэрэгт орж хариуцлага хүлээнэ” гэж хэлсэн. Тэгсэн чинь жолоо барьж байсан залуу нь цаагуур хашлага даваад байшингийн урдуур тойроод гараад ирэхээр нь би ухраад дахиад замыг нь хаагаад зогссон. Тэр үед машиныхаа урд хойд 2 улсын дугаараа авчихсан байсан. Тэгээд буцаж тойроод хойд байрны гараж руу нь яваад орчихсон. Тэр үед хотхоны харуул нь гарч ирээд “юу болоод байна аа” гээд гараад ирсэн. Тэгэхээр нь би манаач ахад “наад гараж руу чинь 2 дээрэмчин машинтайгаа орчихсон” гэж хэлсэн. Манаач нь араас нь гараж руу ороод “хөөе” гэж орилохын завдалгүй нөгөө 2 залуу гаражнаас гараад 2 тийшээ салаад зугатаачихсан. Нэг нь цаашаа хашаа даваад, нөгөөдөх нь хотхоны хаалгаар гарч зугатсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирж манаач ах бид нар гараж руу орж машиныг нь харахад улсын дугаар нь өөрчлөгдчихсөн 4453 УБН гэсэн улсын дугаартай болчихсон байсан. Машинд суухдаа миний хамаг юмыг дээрэмдээд, хоёулаа намайг хүчиндчихлээ гэж хэлсэн. Миний машинд суугаад уйлсан, энэ 2 залуу намайг хүчиндэж, миний хамаг юмыг дээрэмдсэн гээд уйлаад байсан. Би яах гэж суусан юм гэж асуухад найзууд дээрээ очих гээд такси барьсан юм. Тэгээд ийм зүйл болчихлоо гэж хэлсэн. Нээх олон зүйл асуугаагүй. Жолоочийн хажууд сууж байсан залуу нь бууж ирээд “ах аа бид 2 дээрэмдсэн бөгжөө өгчихье, бид хоёрыг гаргачихаач” гэж хэлсэн. Тэгээд машин руугаа буцаж очоод 3 ширхэг бөгж аваад ирсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 102/,

            - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 11853 тоот: “Б.У.ын биед зүүн гарын тохой, баруун зүүн шуу, баруун ташаанд зулгаралт, зүүн шуунд цус хуралт, бүсэлхий ахар сүүлний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл  нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Б.У.ын үтрээний арчдас наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй байна. Б.У. нь бэлгийн замын халдварт өвчингүй.” гэх дүгнэлт /2-р хх-ийн 1/,

            - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 860 тоот: “Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №4, 5, 6-д харуулсан дугуйн мөрийн хэмжээг тогтоох боломжгүй, харин хээний ерөнхий шинж тэмдгээр харьцуулан шинжлэх боломжтой байна. Гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №11, 12, 13, 14-д харуулсан автомашины 4 ширхэг тээврийн хэрэгслийн дугуйн хээний хэмжээг тогтоох боломжгүй, харин хээний ерөнхий шинжээр харьцуулан шинжлэх боломжтой байна. Хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №4, 5, 6-д харуулсан дугуйн мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №11-14-д харуулсан 44-53 УБН улсын дугаартай автомашины 4 ширхэг дугуйн хээтэй хээний ерөнхий шинжээрээ ижил байна.

            - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 8850, 8851, 10134 тоот: “Шинжилгээнд ирүүлсэн №2 бэлгэвчинд үрийн шингэн, эр бэлгийн эс илэрч байна. №1 бэлгэвч болон цагаан өнгийн салфетка зэрэг үрийн шингэн болон биологийн ул мөр илрээгүй. С.О.ын гэх цус нь аутосомын ДНХ-ийн 0381358, ТН01, 021811, 018851, Реп1а Е, 058818, 0138317, 078820, 0168539, С8Р1Р08 РепХа О, у)A7A, 0881179, TPOX, P(3A гэсэн локусын аллелиар 8850, 8851 дугаартай дүгнэлтээр гаргасан №2 дугаартай бэлгэвчинд илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх дүгнэлт /2-р хх-ийн 1, 22, 46, 49/,

            - Г.П.ийн яллагдагчаар өгсөн: “Тэгээд би гол руу очиж нүүрээ угааж байхад О. тэр эмэгтэйтэй бэлгийн ажил хийж байсан юм. Тэгсэн О. дуусангуутаа машинаас инээгээд өмдөө татаад буугаад ирсэн юм. Тэгэнгүүт О. “одоо чи ор” гэж хэлэхээр нь би өмдөө тайлаад машин руу ороод тэр эмэгтэйтэй бэлгийн ажил хийх гэхэд “бэлгэвчтэй юм уу” гэж асуусан. Тэгэхэд бэлэг эрхтэндээ бэлгэвч хийчихсэн байсан болохоор бэлгэвчтэй гэж хэлсэн чинь тэр эмэгтэй гараараа миний бэлэг эрхтэнг барьж үзээд бэлгэвчтэй үгүйг шалгаж үзэж байсан. Тэгээд тэр эмэгтэйтэй бэлгийн ажил хийгээд дууссан юм. Ингээд би бэлгийн ажил дуусах үед нүүрэн дээр нь цус болчихсон байхаар нь би хуванцар саванд ус хийж нүүрийг нь угааж өгсөн юм. Тэгсэн О. тэр эмэгтэйг машинаас буухгүй байхаар нь хальт хөдөлснөө бургасны тэнд машинаа гэнэт зогсоогоод О. машинаас буугаад арын хаалгыг нээгээд тэр эмэгтэйг машинаас татаж буулгах үед би алчуур аваад арын сандлыг арчиж байх үед О. энэ эмэгтэйн гарт нь монетон бөгж байна гэж хэлээд 3 монетон бөгжнүүдийг авчихсан юм. О. гарынх нь хуруунд байсан 3 бөгжийг нь авсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 229/,

            - Эд хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 59/,

            - Хохирогч Б.У. яллагдагч Г.П., С.О. нарыг таньж олсон ажиллагааны талаарх тэмдэглэл /3-р хх-ийн 233/,

            - Яллагдагч С.О.ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /3-р хх-ийн 241-245/,

            - Хохирогч Т.С.ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх-ийн 121/,

            - Хохирогч Т.С.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би өөрийн охины 21-р сургуулийн ангийн багшийн болон эцэг эхчүүдийн хамт нийтдээ 6 хүний хамт Их ноёд гэх Сансарын колонкийн тэнд байдаг газарт 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 21 цагийн үед очиж шөнийн 00 цагт хаах үед нь гарч таксинд суун 13-н автобусны буудлын ойролцоо байх 13 street lounge karaoke гэдэг нэртэй газарт 5-лаа буюу нэр усыг нь сайн мэдэхгүй эцэг эхчүүдийн хамт 1 цаг 30 минут дуулж байгаад 02 цаг өнгөрч байхад гарсан ба сайн санахгүй байгаа. Тэгэхдээ тухайн газраас гэр лүүгээ алхаад явж байгаагаа санаж байгаа бөгөөд охины ангийн багш Пүрэвдуламын хамт Баянзүрхийн захаас хамт байсан ээж нар нь болох 2 эмэгтэйгээс салаад 13-н голын зам болох Натур төвийн тийшээ гэр лүүгээ байран дундуур алхсан. Тэгээд Натурын баруун талын уулзвараас багшаас салан гэр лүүгээ орж яваад юу ч санахгүй болсон. Тэгээд нэг сэрсэн чинь нэг машины хойд суудал дээр хэвтэж байсан. Тэгсэн чинь жолоочийн хажууд сууж байсан цагаан юүдэнтэй малгайтай, бараан өнгийн саравчтай малгайтай ярианаас нь хальт санахад 20 орчим насны залуу миний хажууд хойшоо орж ирж суун ам таглаж миний дээрээс дарж хэвтэн хөдөлгөхгүй байсан. Тэгээд миний дээгүүрх хувцсыг тайлаагүй бөгөөд трико шувталж байгаад хүчиндсэн. Тэгээд нөгөө жолоочийн суудал дээр байсан малгайгүй үс нь жоохон өрвөгөрдүү 20 орчим насны залуу орж ирээд мөн хүчиндсэн. Тэгээд миний хажуу талаас нэг нь юм уу, хоёулаа суусан юм уу мэдэхгүй байна шахаж суугаад миний гар цүнхэнд байсан Самсунг А-7 маркийн гар утсыг авч скрийн кодоо хий гэж загнаад байсан. Би хэлж өгөөгүй. Тэгээд намайг буулгаж буруу харуулж ар талаас зогсож байгаад гэнэт эргээд харсан чинь хүн ч байхгүй, машин ч байхгүй болсон байсан. Хар өнгийн шаргал туяатай Самсунг А-7 маркийн гар утас 1 ширхэг, 2015 онд 750.000 төгрөгөөр худалдан авсан. Мөнгөлөг боронзон өнгөтэй түрийвч 1 ширхэг 400.000 төгрөгөөр үнэлж байна. Хаан банкны виза карт 1 ширхэг /дахин авахад 5000 төгрөг/. Иргэний цахим үнэмлэх 1 ширхэг /дахин авахад 19500 төгрөг/. Жолооны үнэмлэх 1 ширхэг /дахин авахад 23000 төгрөг/. Юнителийн дугаар 88067737 дугаарын сим карт 1 ширхэг /дахин сэргээхэд 5000/. Бэлэн 30000 төгрөг байсан эдгээр эд зүйлсийг дээрэмдүүлсэн байна. Эмэгтэй хүний хэтэвч 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг, жолооны үнэмлэх 1 ширхэг, Хаан банкны виза карт 1 ширхэг, Голомт банкны виза карт 1 ширхэг зэрэг зүйлсийг авсан юм. Би гар утас, бэлэн 30000 төгрөг, мөн гар утасны сим картынхаа мөнгийг нэхэмжилж байна. Уг нь би түрийвчийг нь хүлээн авсан хэдий ч түрийвч нь дахин ашиглах боломжгүй болгож шигтгээнүүдийг хагалчихсан болохоор би уг түрийвчийг хаячихсан юм. Тийм болохоор түрийвчийн мөнгөө нэхэмжлэх болно. Тэгэхээр Самсунг А-7 маркийн утасны үнэлгээ болох 72000 төгрөг, сим картны үнэ болох 5000 төгрөг, бэлэн 30000 төгрөг, ингээд нийт 701.000 төгрөг төлөгдөөгүй байгаа би 701.000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 128, 132/,

            - Гэрч С.Даваасүрэнгийн өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ажлаа хийгээд явж байсан. Тэгээд Баянзүрх дүүргийн Сүүний 3 гээд байрны жижиг төмөр хүрэн пункер дотроос саарал өнгийн эмэгтэй хүний түрийвч олсон бөгөөд дотор нь эмэгтэй хүний иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, виза картууд байсан. Тэгээд би тухайн өдрийнхөө орой нь түрийвчин дотор байсан банкны баримт дээр байх 88067737 дугаарын утас руу залгаж өгөх гэтэл утас нь холбогдохгүй байсан. Тэрнээс хойш 2-3 өдөр залгаад мөн холбогдох боломжгүй байсан. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 23-ны орой залгатал хүн нь авч маргааш өгөхөөр тохиролцон сая тантай уулзлаа. Өөр бичиг баримт байгаагүй. 3 жил гаран хийж байна. Би Тоёота Приус 20 маркийн саарал өнгийн 24-56 УНК улсын дугаартай автомашинтай. Машинаа 2017 оны 09 дүгээр сарын 01-нд авсан. Саарал өнгийн дэлгэгдсэн байдалтай дотор картууд нь асгарсан байдалтай, дангаараа байж байсан. Ямар нэг хогийн ууттай байгаагүй. Хог түүдэг хүмүүс ер нь ихэнх хогны уутыг нь ураад доторхыг нь үзчихсэн байдаг юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 134/,

            - Гэрч Ж.Ренчинлхүмбийн өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 20 цагийн орчимд манай эхнэр Т.С. багш нарын баяр болж байгаатай холбогдуулан охиныхоо багш нартай наргиж, улмаар 02 цаг 30 минут орчимд охиныхоо ангийн багш Пүрэвдуламтай Натур төвийн ойролцоо таксинд суусан гэсэн. Тухайн үедээ согтсон байсан гэсэн ба машинд суугаад тасарсан гэсэн. Нэг сэртэл манай эхнэр Кино үйлдвэрийн урд байрлах гэр хороолол дунд такситай зогсч байсан гэсэн ба хамт явж байсан багш хаана буусныг мэдэхгүй, бас үл таних 2 залуутай машинд байсан гэсэн. Манай эхнэр хэлэхдээ тэр 2 залуу гар утасныхаа кодыг хэл гэж дарамталж толгой руу нь цохиж улмаар хүчиндсэн гэж ярьсан. Үүний улмаас цагдаагийн байгууллагаар шалгуулах болсон.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 136/,

            - Б.Мөнх-Эрдэнийн гэрчээр өгсөн мэдүүлэг: “Өдрийг нь би сайн санахгүй байна. Тэр хоёр тэр өдрийн орой намайг явсны араас яриад халтууранд явах юм уу, нэг охин чихдчихсэн байна, чи ирж шаах юм уу” гэж ярьсан бөгөөд би “үгүй ээ” гээд очиж уулзаагүй. Маргааш нь намайг хичээл дээр байхад Батук яриад “машин чинь байна уу, өчигдөр нэг охин чихдээд О. бид хоёр хамт байсан” гэж ярьсан. Тэгэхээр нь би “машин байхгүй” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 138/,

            - Б.Бат-Эрдэнийн гэрчээр өгсөн: “2017 оны 10 дугаар сарын эхээр манай найз О. манайд 21 цагийн үед ирээд бид 2 хамт таксинд гадуур явахаар тохиролцож, манай эгч Уранбилэгийн Тоёота Ист маркийн 40-12 УНӨ улсын дугаар бүхий саарал өнгийн машинаар халтуур хийсэн. Тэгээд халтууранд явж байгаад Баянзүрх дүүргийн Натур худалдааны төв буюу Хард рокийн зам дээрээс нэг халамцуу охиныг суулгаад Халдвартын эцсийн замаар яваад Номинтой байрны урд талын буюу Кино үйлдвэрийн урд гэр хорооллын нэг гудамжинд авч ирэн О. бид хоёр нөгөө охиноо оролдтол ямар нэг эсэргүүцэл үзүүлэхгүй байхаар нь эхлээд О. машины хойд суудал дээр бэлгийн харьцаанд орсон. Тэгээд дараа нь би бас бэлгийн харьцаанд орсон. Тухайн эмэгтэйгээс хар өнгөтэй Самсунг А7 маркийн гар утсыг нь авч, Сансарын Тунелийн доод талд байрлах ломбарданд 200.000 төгрөгөөр зарсан. Ломбарданд зарах үед би ганцаараа явсан. Тухайн утсыг Сансарын тунелын замын эсрэг талд байрлах гар утас засварын төвд дэлгэцийн кодыг гаргуулж дараа нь зарсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 141/,

            - Хохирогч Т.С.ын яллагдагч С.О.ыг таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 144-147/,

            - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 12699 тоот: “С.ын биед гэмтэл тогтоогдсонгүй. С.ын үтрээний арчдас, анусны наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй. С.ын охин хальс хуучин урагдалтай байна. С.ын цус нь В1Н бүлгийн харьяалалтай байна. С.ын шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчингүй байна. С.ын шинжилгээгээр мансууруулах болон сэтгэц нөлөөлөх бодис илрээгүй.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 9/,

            - С.О.ын яллагдагчаар өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 23 цаг өнгөрч байсан санагдаж байна. Цагаа тодорхой сайн санахгүй байна. Тухайн үед өөрийн найз Б.тэй түүний эгч “нэрийг мэдэхгүй байна” саарал өнгийн Тоёота Ист маркийн автомашинтай халтууранд явж байсан юм. Тухайн үед автомашиныг би унаж явсан бөгөөд жолоочийн хажуу талын суудал дээр Б. сууж явсан. Тэгээд Б. бид хоёр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Хард рок гэсэн хаягтай барилгын ертөнцийн зүгээр урд талын төв зам дээр явж байхад 30 орчим насны эмэгтэй гараа өргөөд зогсож байхаар нь авсан. Тэгээд нөгөө эмэгтэй автомашин дотор орж ирээд энүүхэнд ойрхон явна гэж хэлээд байшин хороолол дундуур оруулсан. Тэгээд байшин хороолол дунд явж байхад нөгөө эмэгтэй унтаад өгсөн. Учир нь нөгөө эмэгтэй согтуу байсан. Тэгээд Б. бид хоёр автомашинаа эргүүлээд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гадуураа цэнхэр өнгийн төмөр хашаатай эзэнгүй том хашаанд ирсэн. Тэгээд Б. бид хоёр хоорондоо ярилцаад автомашинд сууж яваа эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орохоор болсон. Тэгээд би автомашинаас буугаад арын суудал дээр суугаад нөгөө эмэгтэйн доогуураа өмсөж байсан трико болон дотоожийг нь тайлаад бэлгийн харилцаанд орсон. Бэлгийн харилцаанд орж байхад нөгөө эмэгтэй сэрүүн байсан бөгөөд бэлгийн харилцаанд орж байхад нөгөө эмэгтэй “боль л доо” гэж хэлж байсан. Тэгээд намайг тэвэрч аваад миний уруул дээр үнссэн. Тэгээд би бэлгийн харилцаанд орж дууссан бөгөөд миний дараа манай найз Б. дахин бэлгийн харилцаанд орсон. Тухайн үед автомашины гадаа байсан бөгөөд тухайн үйлдлийг хараагүй. Автомашин дотор ямар үйлдэл, ямар яриа өгүүлэл болсон талаар мэдэхгүй байна. Зөвхөн Б. бэлгийн харилцаанд ороод дууссаны дараа би автомашин дотор орж суусан бөгөөд тухайн үед би жолоочийн суудал дээр сууж байсан. Харин Б. нөгөө эмэгтэйн хажуу талд сууж байсан. Тухайн үед автомашин дотор орж суусан бөгөөд тухайн үед би жолоочийн суудал дээр сууж байсан. Харин Б. нөгөө эмэгтэйн хажуу талд сууж байсан. Тухайн үед автомашин дотор байсан эмэгтэй “би үхмээр байна” гэж хэлэхээр нь “яагаад” гэж асуухад “надад амьдрах арга алга, ямар сайндаа найзтайгаа архи уугаад явж байна” гэж хэлсэн. Тэгээд байж байхад Б. надад хандан “энэ эмэгтэйг одоо буулга” гэж надад хэлсэн. Тухайн үед “би яаж энд буулгах юм бэ, эзэнгүй газар” гэж хэлээд автомашинаа асаагаад хөдлөөд Кино үйлдвэрийн ертөнцийн зүгээр урд талын гэр хороолол дунд буулгасан. Тухайн үед Б. нөгөө эмэгтэйг буулгах гээд автомашинаас буусан бөгөөд буцаад автомашин дотор орж ирж суухдаа автомашины кардоны доороос Самсунг А-7 маркийн гар утас гаргаад ирсэн. Тэгээд би ямар утас юм бэ гэж асуухад саяны эмэгтэйн утас гэж хэлэхээр нь за гэж хэлээд машинаа хөдөлгөөд Бат-Эрдэнийн гэрт очсон. Бат-Эрдэнийн гэр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байранд байдаг юм. Тэгээд Бат-Эрдэнийн гэрт ороод жаахан байж байгаад гарсан. Тухайн үед би А-7 маркийн гар утсыг аваагүй бөгөөд Б. надад хандан “чи надад 100.000 төгрөгийн өртэй байгаа, би гар утсыг өрөндөө суутгалаа шүү” гэж надад хэлсэн. Тэгээд тэр шөнөдөө гэртээ харьж амарсан бөгөөд 2-3 хоногийн дараа Б.тэй уулзсан. Тухайн үед Б. нөгөө утсыг бариад явж байсан. Энэ утас одоо хаана байгаа талаар надад ямар нэгэн мэдэх зүйл байхгүй байна. Б. бид 2 тухайн эмэгтэйтэй бэлгийн харилцаанд орохдоо бэлгэвч хэрэглэсэн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 218-219/,

            - Эд хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 59/,

            - Хохирогч Т.С. яллагдагч Б.Б., С.О. нарыг таньж олсон ажиллагааны талаарх тэмдэглэл /3-р хх-ийн 237/,

            - Яллагдагч С.О.ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /3-р хх-ийн 241-245/,

            - Яллагдагч Б.Бат-Эрдэнийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /3-р хх-ийн 247-250/,

            - Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх-ийн 152/,

            - Хохирогч Ш.Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 18-ны орой 23 цаг өнгөрч байхад найзуудтайгаа хорооллын Кастл бааранд төрсөн өдөр тэмдэглэчихээд баарнаас 02:00 цаг гэж гараад гэртээ харих гэж такси барьсан. Уг баарны үүдэнд байсан цагаан өнгийн Приус 20 маркийн машин байсан санагдаж байна, харин улсын дугаарыг нь санахгүй байна. Би бааранд нэлээн уусан учир таксинд суугаад 7 буудал тийшээ явна гэж хэлээд хэсэг зүүрмэглэчихсэн байсан юм. Тэгээд нэг сэрээд харсан чинь Баянзүрх дүүргийн Нарантуул захын хойд талд явж байсан. Тэгснээ нэг том эзэнгүй барилгын хашаанд уг машин зогсохоор нь гайхаад байж байтал би уг машины ард талд сууж байхад 2 залуу арын 2 хаалгыг татаж гаднаас орж ирж суусан юм. Тэгээд гаднаас орж ирсэн 2 залуу нь миний нүүрийг доош дараад “хувцсыг нь хурдан тайлъя” гэж урд талын жолооч нь нөгөө ард байсан 2 залууд хэлсэн юм. Тэгэхэд би палажтай явж байсан юм. Тэгсэн шилэн триког баруун гар талд сууж байсан залуу тайлж дотоожийг өвдөг хүртэл тайлаад бэлэг эрхтэн нь босоогүй юм. Мөн би тухайн үед хамаг хүчээрээ эсэргүүцэж чанга хашгирсан ч ямар ч нэмэргүй байсан. Тэгэхээр нь арга ядаад “миний биений юм ирсэн байгаа” гэж хэлсэн чинь тэдгээр залуус “за больё юм нь ирсэн бол хэрэггүй” гэж жолооч залуу нь нөгөө хоёрыгоо удирдаад байсан. Тэр үг хэлэнгүүт нөгөө хоёр нь шууд больж байсан. Ингээд машинаас чирж буулгаад жолооч залуу цүнхийг миний гараас татаж аваад миний гар жижиг цүнхийг тэр чигт нь аваад явчихсан юм. Харин машин нь түрүүлээд явчихсан. Нөгөө сүүлд орж ирсэн хоёр залуу нь машинаас буугаад тэр харанхуй руу явуулсан юм. Яагаад тэр хоёр залуу надтай хамт буусан гэхээр машины номер харуулахгүй гээд машинаас намайг чирж буулгасны дараа үлдсэн хоёр залуу нь миний нүдийг гараараа тагласан юм. Ингээд тэд нараас салаад цагдаад дуудлага өгсөн юм. Эмэгтэй хүний гоо сайхны хэрэгсэл 150.000 төгрөгөөр үнэлж байна.

            1. Ягаан өнгийн арьсан цүнх 1 ширхэг, 55000 төгрөгөөр  

            2. Айфон 5 маркийн гар утас 1 ширхэг, 210000 төгрөгөөр  

            3. Мобигийн 99916002 сим карт 1 ширхэг /дахин сэргээхэд 5000 төгрөг/

            4. Айфон 5 маркийн гар утасны цэнэглэгч 25000 төгрөгөөр

            5. Нэхий дотортой хагас саравчтай малгай 1 ширхэг 40000 төгрөгөөр үнэлж

            6. Бэлэн 83000 төгрөг гар жижиг цүнхэнд байсан юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 168, 170/,

            - Хохирогч Ш.Б.ын яллагдагч Б.Мөнх-Эрдэнийг таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 175/,

            - Б.Бат-Эрдэнийн гэрчээр өгсөн: “2017 оны 10 сарын сүүл үеэр байх сайн санахгүй байна. Шөнө 03 цагийн үед байх О. бид хоёр гадуур халтуур хийгээд өөрийн эгчийн эзэмшлийн 40-12 УНӨ улсын дугаартай Тоёота Ист маркийн машинтайгаа явж байтал М. өөрийнхөө 88970519 дугаараасаа залгаад “хаана байгаа юм, 100 айлын энд хүрээд ир, би нэг хүнтэй явж байна.” гэсэн. Тэгэхээр нь О. бид 2 очиход М. машинаасаа бууж ирээд “би нэг охинтой явж байна, энийг яах уу” гэж асуусан. Тэгэхээр нь бид хоёр “яасан ч яах вэ” гээд араас нь дагаад Мөнх-Эрдэнийн гэр буюу Өгөөмөр захын зүүн талд далангийн хажууд очоод О. бид 2 нөгөө охины буюу машины хойд талын хаалгаар хоёр талаас орж суугаад оролдсон. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй “миний сарын юм ирсэн байгаа, больё” гэсэн. О. тухайн охины өмдийг, хальт бүсийг нь тайлтал тэр эмэгтэй “юм ирсэн” гэхээр нь больсон. Тэгээд тухайн охины барьж явсан хүрэн өнгөтэй цүнхийг нь О. бид 2 булааж авсан. Тэр үед М. жолоон дээрээ сууж байсан. Тэр цүнхэн дотор нь Самсунг Жи 5 маркийн гар утас, ягаан өнгийн түрийвч, бичиг баримт, гоо сайхны хэрэгсэл байсан. Машинаас гарахгүй байхаар нь хүчээр машинаас чирч буулгасан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 184/,

            - Гэрч Б.Уранбилэгийн өгсөн: “Б. цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа цагдан хорих ангиас гараад ирлээ, гэрт гар утас, эмэгтэй хүний цүнх байгаа гэж утсаар хэлэхээр нь би гэрийнхээ бүх эд зүйлсийг шалгаж үзтэл гар утас болон эмэгтэй хүний цүнх байхгүй байсан. Тэгэхээр нь энэ тухай Б.д болон шалгаж байгаа цагдаад нь гэрт гар утас, эмэгтэй хүний цүнх байхгүй гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 227/,

            - Б.Бат-Эрдэнийн яллагдагчаар өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө, өөрийн найз О.ын хамт таксинд явж байсан. Тухайн үед би өөрийн нагац эгч Уранбилэгийн 4012 УНУ улсын дугаартай саарал өнгийн Тоёота Ист маркийн автомашинтай явж байсан. Мөн автомашиныг манай найз О. барьж явсан. Тухайн шөнө 02 цаг өнгөрч байсан санагдаж байна. Манай найз М. миний гар утас руу залгаад, та хоёр хаана байна гэж асуухаар нь 32-ын тойргийн ойролцоо явж байгаа талаараа хэлсэн. Тэгсэн чинь М. надад хандан О. бид хоёрыг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Цагаан хуаран хотхоны шинэ замын ойролцоо хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд О. бид хоёр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах далангийн ойролцоо очиход М.тэй уулзсан. Тухайн үед М., О. бид хоёрт хандан миний автомашинд нэг согтуу эмэгтэй байна. Энэ эмэгтэйг одоо яах уу гэж асуухаар нь яасан ч яах вэ гэж хэлээд Мөнх-Эрдэнийн автомашин дотор орж суусан. Тухайн үед автомашин дотор ороход М. жолоочийн суудал дээр суусан бөгөөд харин О. бид хоёр хойд талын суудал дээр суусан. Би жолоочийн эсрэг талын хойд суудал дээр суусан байсан. Харин О. жолоочийн баруун суудал дээр суусан байсан. Тухайн үед О. нөгөө эмэгтэйтэй бэлгийн харилцаанд орох гэсэн боловч нөгөө эмэгтэй сарын тэмдэг нь ирсэн байсан. Энэ талаар нөгөө эмэгтэй өөрөө хэлсэн. Тэгээд  нөгөө эмэгтэйн барьж байсан цүнхийг О. аваад автомашины жолоочийн эсрэг талын суудал дээр тавьсан юм. Тэгээд нөгөө эмэгтэйг Мөнх-Эрдэнийн автомашинаас буулгасан бөгөөд харин М. автомашинаа унаад яваад өгсөн. Тухайн үед миний автомашин тухайн газраас нэлээн зайтай байсан бөгөөд нөгөө эмэгтэйг тухайн газар үлдээгээд Мөнх-Эрдэнийн араас очиж автомашинд нь суугаад явсан. Өөр ямар нэгэн болсон асуудал байхгүй байна. Цүнхэн дотор Самсунг Ж 5 маркийн гар утас байсан. Өөр ямар эд зүйл байсан талаар санахгүй байна. Ж 5 маркийн гар утас одоо манай гэрт байгаа. Та энэ гар утсыг манай эгч Уранбилэгээс авч болно. Харин цүнхийг Өгөөмөр захын хажуу талд байрлах ахмадын хорооллын хогийн цэг дээр хаясан. Хэн хаясан талаар сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 189-190/,

            - Эд хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 59/,

            - Хохирогч Ш.Б. яллагдагч Б.Б., С.О., Б.М. нарыг таньж олсон ажиллагааны талаарх тэмдэглэл /3-р хх-ийн 235/,

            - Яллагдагч Б.Бат-Эрдэнийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /3-р хх-ийн 247-250/,

            - Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 190/,

            - Хохирогч С.С.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Ингээд би өөрийн болон таксины жолоочийн гар утсаар найз залуу руугаа залгатал утас нь холбогдох боломжгүй байсан. Ингээд би таксинд 10 орчим минут хүлээгээд байж байтал таксины жолооч “яаралтай найздаа юм өгөх хэрэгтэй боллоо” гэж хэлээд Жуковын тийшээ явна гэж хэлэхээр нь тухайн үед юу ч бодолгүй зөвшөөрсөн юм. Би тэр үед халамцуу байсан болохоор халуун машинд бага зэрэг зүүрмэглэсэн байсан. Тэгээд гэнэт нүдээ нээж харахад эзэнгүй газар харагдаж байсан, жолооч машиныхаа багажаас юм өгнө гэж байснаа больсон. Тэгсэн чинь жолоочтой хамт 2 залуу орж ирээд миний 2 талаас шахаж суугаад тэр 2 залуу миний гар хөлийг хөдөлгөхгүй барьчихаар нь гайхаад чанга хашхирч орилсон чинь нэг залуу нь миний амыг гараараа тагласан юм. Тэгээд би тэр хоёр залууг үнэхээр хамаг хүчээрээ эсэргүүцсэн ч дийлэхгүй байсан. Зүүн талд сууж байсан залуу миний трико болон трусикийг, баруун талын гутлыг тэр чигт нь тайлж баруун талд сууж байсан залууг налуулан намайг бариулж байгаад ингээд намайг хөдөлгөх боломжгүй болгоод зүүн талд сууж байсан залуу нь өмдөө тайлаад эрхтнээ гаргаж ирээд миний эрхтэн лүү хийж намайг хүчиндсэн. Тухайн үед миний эрхтэн маш их өвдсөн. Энэ үед миний баруун гар талд сууж байсан залуу хаалгаар гаран жолоочийн хажуу талын сандалд сууж миний гарт байсан виза карт, Ай фон 5 гар утас, мөнгөн бөгж, цүнхний хамт гарнаас угз татаж аваад цүнхэн дотор байсан гар утасны цэнэглэгч, чихэвч, найзын өгсөн бэлэг зэрэг зүйлсийг авсан юм. Тэгээд эхний залуу намайг хүчиндэж дууссаны дараа жолоочийн хажуу талд сууж байсан залуу хүрч ирж намайг хүчиндсэн. Ингээд хамгийн сүүлд нь жолоочийн сандал дээр сууж байсан залуу орж ирж намайг хүчиндсэн юм. Тэдгээр 3 залуу намайг хүчиндэж дуусаад надтай хамт миний баруун, зүүн талд сууж байсан 2 залуу нь намайг машинаас гуд татан буулгаж байх үед жолооч залуу машинаа асаагаад явж байгаа бололтой машин асах дуу гарч байсан. Тэгсэн машин яваад хол явсны дараа тэр залуу хол алхаад явчихсан юм. Намайг тэр эзэнгүй том хашаанд ганцааранг минь үлдээсэн. Ингээд найз залуу дээрээ очоод хажуугаар нь унтах гэж байхад манай найз залуу бэлгийн ажил хийх гэхээр нь би шууд үнэнээ хэлээд уйлаад намайг сая 3 залуу хүчиндээд миний эд зүйлсийг дээрэмдсэн гэж хэлсэн юм. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Шаргал өнгийн Айфон 5 маркийн гар утас 1 ширхэг, 2017 оны 07 дугаар сард 300.000 төгрөгөөр худалдан авсан. Айфон 5 маркийн гар утасны цэнэглэгч 25.000 төгрөгөөр, Айфон 5 гар утасны чихэвч 20.000 төгрөгөөр , Мөнгөн бөгж 1 ширхэг 25.000 төгрөгөөр үнэлж байна. Хаан банкны виза карт 1 ширхэг, дахин авахад 5000 төгрөг, Мобигийн 99852389 сим карт 1 ширхэг, дахин сэргээхэд 5000 төгрөг, найзын бэлэглэсэн ном 1 ширхэг 25.000 төгрөг, бэлэн мөнгө 300.000 төгрөг байсан. Би сайн дураараа эдгээр 3 залуутай унтаагүй,  намайг цуваад 3-уулаа хүчиндсэн. Мөн миний эд зүйлсийг дээрэмдэж авсан. Намайг айлган сүрдүүлсэн үг хэлээгүй, нэг өндөр залуу нь “гоё байна уу” гэж асууж байсан. Ер нь тэдгээр залуучууд юм ярихгүй, урьд нь ярилцсан юм шиг нүдээрээ бие биедээ дохио өгөөд байсан. Намайг тэдгээр 3 залуу хүчиндэж байхдаа чанга инээцгээж байсан. Би маш их гомдолтой байна. Үүнээс болж манай найз надаас салчихсан. Одоо манай найз залуу энэ талаар найзууд болон бусад хүмүүст хэлж байгаа байлгүй. Тийм болохоор би одоо Багануур болон өөрийн төрсөн газраа ч хүртэл амьдрахад хүнд байна. Надад сэтгэлийн маш их хохирол учруулсан эдгээр хүмүүст маш их гомдож байна. Би тухайн үед бараг өөрийнхөө амь насыг хүртэл хохирооё гэж бодож байсан юм. Тэгэхэд ээж маань намайг ойлгосон юм байлгүй миний хажуунаас салахгүй сэтгэлийн дэм өгсөн юм. Ингээд би ээжийгээ бодоод бага ч гэсэн амьдрах хүсэлтэй байгаа юм. Гэхдээ энэ явдлаас болж би шоконд орсон болохоор хааяа сэтгэл санаагаар унаж хүн байхгүй үед ганцаараа байнга уйлж байгаа. Би яагаад энэ олон эмэгтэйн дундаас тэдгээр залууст олзлогдож, ингэж насан туршдаа сэтгэлийн тамтай амьдрах ёстой гэж байнга бодож явна. Намайг ээжээс минь өөр хүн одоо хайрлахгүй байх, яагаад гэхээр хэн хүчиндүүлж, дээрэмдүүлсэн хүнийг эхнэрээ болгох вэ дээ, шууд мэдээд л сална биз дээ. Надад ирээдүйд амьдрах хүсэл улам бүр бүдгэрч байна даа.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 201-204/,

            - Б.Мөнх-Эрдэнийн гэрчээр өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө 03 цагийн үед би өөрийн ээжийнхээ 9340 УНЯ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн авто машинтайгаа ганцаараа Сансарын дээшээ өгсөхөд байдаг White нэртэй баарны үүдэнд таксинд явах гээд байж байтал нэг охин шууд машинд орж ирээд утсаараа яриулчих гээд залгатал нөгөө дугаар нь холбогдохгүй байсан. Тэгээд байж байтал манай Батук, О. гэдэг хоёр найз залгаад “хажуугаар чинь өнгөрлөө, юун охинтой сууж байгаа юм бэ, охиныг чинь харъя, доошоо оруудаад хүрээд ир” гэсэн. Тэгээд би Цагаан хуаран хотхоны хойд талд байдаг эзэнгүй том цэнхэр хашаанд очтол манай хоёр найз болох Батука, Отгонбаяр хоёр ард сууж байсан нөгөө охины хоёр талаар нь орж ирээд шууд хувцсыг нь тайлаад хоёулаа хүчиндсэн. Тэр үед нь би машины гадаа сууж байсан бөгөөд нөгөө хоёр дуусаад гарч ирээд “нөгөө охины хувцсыг нь тайлсан байгаа, чи ороод бэлгийн харьцаанд орчих” гэсэн. Тэгэхээр нь ороод нөгөө охинтой нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Цагаан хуаран хотхоны арагшаа байдаг эзэнгүй цэнхэр хашаанд. Тухайн хашаа нь урдаа онгорхой байдалтай байдаг бөгөөд ороод нэг ургасан мод байдаг ба тэр модны хажууд ийм асуудал болсон. Тэгээд би бэлгийн харьцаанд орчихоод тэр гурвыг буулгаж үлдээчихээд гэртээ харьсан. Тэр гурав тухайн цэнхэр хашаан дотроо үлдсэн. Маргааш нь надтай уулзахдаа өчигдрийн охиноос Айфон 5 маркийн гар утсыг нь авчихсан юм, хаана зарах талаар надаас асуусан. Би зарагдахгүй байх, интернэтэд тавиад үзэхгүй юу гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 205/,

            - Б.Бат-Эрдэнийн гэрчээр өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө О., М. бид 3 Сансарын “Шөлөндөө”-д хоол идчихээд 04:00 цагийн үед байх харих гээд ганцаараа явж байтал М. залгаад “хаана байгаа юм, нөгөө юмаа авахгүй юм уу” гэж гэнэт ярихаар нь би пароль байна гэж ойлгоод байж байтал хаана аваачиж өгөх вэ гэхээр нь би гэрт хүрээд ир гэсэн. М. урдаас “гэр чинь яг хаана юм бэ, яваад очъё” гэхээр нь би Сувдан сондор хотхоны урд байрлах эзэнгүй том цэнхэр хашаанд хүрээд ир гэсэн. Тэгээд тэнд очтол араас Мөнх-Эрдэнийн цагаан өнгийн 9340 УНЯ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн авто машинтай О., М., тэгээд нэг охин бас суучихсан ирсэн. Тэгээд багажаасаа надад өмд энэ тэр худлаа өгөөд, тэгэхээр нь би намайг гэр лүү дөхүүлж өг гээд нөгөө охины хажууд суусан. Тэгээд О. хажууд  нөгөө охины нөгөө талаас нь орж ирж суугаад би нөгөө охины хоёр гарыг нь бариад О. хувцсыг нь тайлаад О. эхлээд хүчиндсэн. Дараа нь би хүчиндсэн. Дараа нь М. хүчиндсэн. Бид 3 гурвуулаа бэлгэвч хэрэглэсэн. Тухайн эмэгтэйгээс Айфон 5 маркийн гар утсыг нь булааж аваад тэгээд яваад өгсөн. Тухайн эмэгтэйгээс дээрэмдэж авсан гар утсаа Баянзүрх дүүргийн Их орд төвийн 2 давхарт байх гар утас засдаг ах дээр очин 20.000 төгрөгөөр id lock-ыг гаргуулан фэйсбүүкээр зар тавьж, 150.000 төгрөгөөр зарсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 208-209/,

            - С.О.ын гэрчээр өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шиг санаж байна, тухайн өдөр нь 5 дахь өдөр байсан. Би тэр орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн каток дээр найз нартайгаа гулгаж байтал манай 10 жилийн найз М. над руу залгаад, халтууранд цуг явах уу гэж надаас асуусан. Би тухайн үед гулгаж байсан тул би явахгүй гэж хэлсэн. Тэгтэл М. нь “за за найз нь ганц хоёр тойрч байгаад эргээд холбогдоно” гэсэн. Ингээд би гулгаж байгаад гэр лүүгээ 02 цаг өнгөрч байхад Жуковын хөшөөний хажуугаар явган явж байтал манай найз М. над руу залгаад хаана байна гэж асуусан. Тэгэхээр нь би гэр лүүгээ явж байна гэж хэлсэн. Тэгтэл М. Сувдан сондорын тэнд уруудаад машинтай зогсч байна гэж хэлсэн. Ингээд би М. дээр яваад очсон чинь М. машинаасаа бууж ирээд энд  нэг халамцуу эмэгтэй байна гэж машин руугаа заасан. Тэгэхээр нь би хаанаас авсан эмэгтэй юм бэ гэж асуусан. Тэгтэл М. Сансарын доошоо явдаг туслах зам дээрээс авсан юм гэж хэлсэн. Тэгээд байж байтал мөн манай найз Б. хүрээд ирсэн. Тэгээд би одоо тэгээд яах гэж байгаа юм гэж асуусан. Тэгтэл М. “наад эмэгтэй чинь хөдөө Багануураас ирсэн, хотод найз нартайгаа шоудах уу” гээд байгаа юм гэж ярьсан. Тэгэхээр нь би “чи яаж Жуковоос доошоо уруудаж ирсэн юм” гэж асуусан. Тэгтэл М. найзаасаа мөнгө аваад буцаад буудал руугаа явъя гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь би одоо яах юм бэ гэж асуусан. Тэгтэл М. нь “одоо шаачихъя, та хоёр хүн харж бай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хүч хэрэглэж дэмий юм биш үү, чи өөрөө наадахаа шаачих” гэж хэлсэн. Тэгтэл М. машинд ороод 1 минут хэртэй болж байгаад Бат-Эрдэнийг дуудаж машиныхаа хойд талаар суулгасан. Тэгээд манай хоёр найз тэр эмэгтэйтэй бэлгийн  харьцаанд орчихоод гараад ирэхээр нь би зөрж ганцаараа бэлгийн ажил хийсэн. Намайг бэлгийн харьцаанд уг эмэгтэйтэй орж байхад манай хоёр найз нөгөө эмэгтэйн цүнхийг ухаад сууж байсан. Тэгээд би тэр эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орсны дараа уг эмэгтэйн хувцсыг өмсүүлсэн. Тэгтэл М. нөгөө эмэгтэйн цүнхийг шидэж өгсөн. Тэгээд Б. бид хоёр нөгөө эмэгтэйн хамт буусан ба М. наад эмэгтэйнхээ нүдийг дарж байгаарай гэж хэлээд машинаа унаад яваад өгсөн. Харин тэр эмэгтэйн нүдийг дараагүй ба Б. энгэртээ тэвэрсэн. Тэгээд Мөнх-Эрдэнийг яваад өгөхөөр нь тэр эмэгтэйг одоо яв гэж хэлсэн. Тэгтэл тэр эмэгтэй “одоо би хаашаа явах юм” гэж асуусан. Тэгэхээр нь би Жуков руу гардаг замыг зааж өгсөн. Тэгтэл тэр эмэгтэй яваад өгсөн. Харин Б. бид хоёр гэр гэр лүүгээ явсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 211/,

            - Хохирогч С.С.гийн яллагдагч Б.Б., Б.Мөнх-Эрдэнийг таньж олсон ажиллагааны тэмдэглэл /1-р хх-ийн 214, 219/,

            - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 11058 тоот: “С.С.гийн биед гэмтэл тогтоогдсонгүй. С.С.гаас авсан арчдас, наалдац дээр эр бэлгийн эс үрийн шингэн илэрсэн. С.С.гийн торон оруулгатай хар өнгийн дотоожин дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй. Үтрээний арчдас дээр илэрсэн эр бэлгийн эс, үрийн шингэний эзэн холбогдогчийг ДНХ-ийн шинжилгээгээр тогтоолгож болно. С.С.гийн охин хальс, үтрээ, шулуун гэдсэнд шинэ гэмтэл тогтоогдсонгүй. С.С. нь 4-р бүлгийн цустай байна. С.С. нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.”,

            - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 1994 тоот: “Шинжилгээнд ирүүлсэн С.С.гийн гэх 11058 тоот арчдасанд илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ нь Б.Мөнх-Эрдэнийн ДНХ-ийн тогтоцтой 11 генетик үзүүлэлтээр тохирч байна. АВО системээр Б.М. В3, Б.Б. А2, Г.П. АБ4, С.О. А2 бүлгийн цустай болохыг тогтоов.” гэх дүгнэлт /2-р хх-ийн 5, 52/,

            - Б.Бат-Эрдэнийн яллагдагчаар өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын сүүлээр өдөр хоногоо сайн санахгүй байна. Шөнө 03-04 цагийн хооронд манай найз М. миний гар утас руу залгаад хаана байгаа талаар асуусан. Тухайн үед би гэртээ харих гээд эгч Уранбилэгийн 40-10 УНӨ улсын дугаартай автомашинтай харих гээд Цайз дээр явж байна гэж хэлсэн. Тэгсэн чинь М. намайг Жуковын Норжин худалдааны төвийн урууддаг зам дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би 5 минутын дараа яваад очиход М. байхгүй байсан. Тэгээд Мөнх-Эрдэнийн гар утас руу залгаж хаана байгаа талаар асуухад намайг Сувдан сондор хотхоны урд талд байрлах том цэнхэр эзэнгүй хашаанд хүрээд ир гэсэн. Тэгээд тэр хашаанд ирэхэд М. ээж, аавынхаа Приус 20 маркийн автомашинтай байсан. Тухайн үед автомашины урд талын суудал дээр нөгөө эмэгтэйн гар цүнх байсан. Тэр цүнхийг манай найз М. ухаж байсан. Юу авсан талаар сайн мэдэхгүй байна. Яарч байсан, миний харахаар юм авч байсан. Харин О. хойд суудал дээр үлдээд нөгөө эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орсон. Миний харахаар ямар нэгэн байдлаар хүч хэрэглэсэн үйлдэл үзүүлээгүй. Тэгээд О. бэлгийн харьцаанд орж дуусаад дараа нь нөгөө эмэгтэйтэй би бэлгийн харьцаанд орсон. Миний дараа М. бэлгийн харьцаанд орсон. Тэгээд нөгөө эмэгтэйг автомашинаас буулгасан бөгөөд буулгахдаа нөгөө эмэгтэйн гартаа барьж байсан Айфон 5 маркийн гар утсыг нь би авсан. Тэгээд О. бид хоёр автомашинаас буугаад нөгөө эмэгтэйг дээшээ зам байгаа шүү гэж хэлээд явуулсан. Харин М. автомашинаа унаад яваад өгсөн. Тэгээд О. бид хоёр Мөнх-Эрдэнийн гар утас руу залгаад хаана байгаа талаар асуухад гэртээ байна гэж хэлэхээр нь гараад ир гэж хэлсэн. Тэгээд М., О. бид гурав уулзаад тухайн Айфон 5 маркийн гар утсыг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газарт тавих гэсэн боловч аваагүй юм. Тэгээд би М., О. хоёрыг гэр гэрт нь хүргэж өгөөд гэртээ харьж амарсан. Тухайн эмэгтэйгээс авсан гар утсыг би аваад гэртээ харьсан. Тэгээд уг гар утсаа 3 хоногийн дараа Сансарт нэг залууд зарсан. Тухайн залуутай нүүр номоор харилцаж байгаад уулзсан юм. Одоо нүүр номын хаягийг нь сайн санахгүй байна. Тухайн үед М., О. бид гурав бэлгэвч хэрэглэсэн. Одоо надад нэмж яриад байх зүйл байхгүй байна.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 194-195/,

            - Б.Мөнх-Эрдэнийн яллагдагчаар өгсөн: “Тэгээд би цонхоороо О.ад хандан “яасан бэ” гэж асуухад О. “дээрэмдчихлээ” гэж надад хэлэхээр нь автомашинаа асаагаад яваад өгсөн. 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр О.тай уулзахад өчигдрийн чиний автомашин дотор байсан эмэгтэйн Айфон 4 маркийн гар утсыг авсан шүү гэж хэлсэн. Мөн хаана байгаа талаар асуухад надад байгаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 200-201/,

            - С.О.ын яллагдагчаар өгсөн: “Тэгээд байж байхад М. ганцаараа ирсэн бөгөөд тухайн үед М. өөрийнхөө Приус 20 маркийн автомашинтайгаа явж байсан. Автомашины улсын дугаарыг мэдэхгүй байна. Тэгээд М. бид халтууранд хамт явсан бөгөөд бид хоёр Сансарын тунелээс уруудаад явж байхад М. “дээрээс нэг эмэгтэй уруудаад ирж байна, чи автомашины арын тээшинд ор” гэж хэлэхээр нь би “яагаад тээшинд орох ёстой юм бэ” гэж асуухад наад эмэгтэй чинь хоёулаа гээд суухгүй шүү дээ, тэгж байж хоёулаа хоолны мөнгөтэй болно гэж хэлсэн. Тэгээд би автомашины арын суудал дээр суугаад автомашины арын суудлын түшлэгийн налдаг хэсгийн суудлын дээр байх товчлуурыг дарахад автомашины арын суудал онгойсон. Тэгээд би арын тээшинд ороход М. суудал хаасан. Тухайн үед М. надад хандаж чимээгүй байгаарай гэж хэлсэн. Тэгээд М. дээрээс ирж байсан эмэгтэйг автомашиндаа суулгахад нөгөө эмэгтэй КТМС-ын хажуу талын Тэргэл гэх нэртэй буудал орно гэсэн яриа сонсогдож байсан. Тухайн үед автомашин хөдлөөд явсан бөгөөд хаагуур явсан талаар надад хэлэх зүйл байхгүй байсан. Тэгээд нөгөө эмэгтэй Мөнх-Эрдэнийн утсаар залгаад яриад байх шиг байсан. Тэгж байгаад автомашин нэг газар зогссон бөгөөд М. нөгөө эмэгтэйд хандан найздаа юм өгөх гэсэн юм, чиний утсаар залгаад явж байя гэж хэлэхэд нөгөө эмэгтэй тэгье гэж хэлсэн. Тэгээд автомашин хөдөлсөн. Тэгээд явж байгаад автомашин зогссон бөгөөд төд удалгүй тээшийг М. онгойлгосон бөгөөд намайг тээшний хэсгээс буухад Б. ирсэн байсан. Тухайн үед Б. эгчийнхээ Ист маркийн автомашинтай байсан. Тэгээд М. Б. бид хоёрт хандан та хоёр автомашины хоёр талаар ороод суу гэж хэлэхээр нь суусан. Тэгээд Б. бид хоёр автомашины арын суудал дээр суусан бөгөөд бид хоёрын голд тухайн эмэгтэй байсан. Тэгээд байж байхад М., Б. бид хоёрт хандан наад эмэгтэйн амыг нь дар гэж хэлэхэд Б. нөгөө эмэгтэйн амыг дараад өөр лүүгээ татсан. Тэгээд байж байхад М. “юугаа хараад байгаа пизда вэ, өмдийг нь тайлаач” гэж хэлэхээр нь сандраад нөгөө эмэгтэйн өмдийг тайлсан. Тайлахдаа өмдийг нь татаж тайлсан бөгөөд мөн дотоожийг нь тайлсан. Тэгээд М. над руу бэлгэвч шидсэн бөгөөд би уг эмэгтэйтэй бэлгийн харилцаанд орсон. Тэгээд дараа нь Б. орсон бөгөөд тухайн үед М. бид хоёр автомашиныхаа урд сууж байсан. Тэгээд дараа нь М. нөгөө эмэгтэйтэй бэлгийн харилцаанд орсон. М. бэлгийн харилцаанд ороод дууссаны дараа Б. бид хоёр арын суудал дээр суугаад нөгөө эмэгтэйн өмд болон дотоожийг өмсүүлсэн. Тэгээд М. наадахаа явуул, мөн нүдийг нь дараарай, автомашины дугаар харуулав гэж хэлсэн. Тэгээд Б. бид хоёр автомашинаас нөгөө эмэгтэйтэй хамт буухад М. нөгөө эмэгтэйн цүнхийг шидээд автомашинаа асаагаад яваад өгсөн. Б., М. 2 бэлгийн харилцаанд орохдоо бэлгэвч хэрэглэсэн талаар мэдэхгүй байна. Би бэлгийн харилцаанд орохдоо бэлгэвч хэрэглэсэн юм.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 223-223/,

            - Эд хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 59/,

            - Хохирогч С.С. яллагдагч Б.Б., Б.М., С.О. нарыг таньж олсон ажиллагааны талаарх тэмдэглэл /3-р хх-ийн 239/,

            - Яллагдагч С.О.ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /3-р хх-ийн 241-245/,

            - Яллагдагч Б.Бат-Эрдэнийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /3-р хх-ийн 247-250/,

            - 2019 оны 10 дугаар сарын Цаг уур, орчны шинжилгээний газрын тодорхойлолт /6-р хх-ийн 109-110/,

            - Гэрч Х.Шаравдоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өглөөний 05 цагийн үед ажил руугаа явах гээд 13 дугаар хорооллын автобусны буудлаас такси барих гээд саарал өнгийн Приус 20 маркийн машинд суусан. Би автобус хөлсөлж жуулчинд явдаг юм. Тэр үед вокзал дээрээс жуулчин авах гээд эрт гараад такси барьсан юм. Намайг таксинд суухад 2 эрэгтэй, 1 эмэгтэй байсан. Би 5000 төгрөгөөр тохиролцоод 3, 4-р хороолол руу явсан юм. Намайг машинд суухад жолооч нь гээд нэг залуу байсан, хажууд нь нэг охин унтаж байсан, ард талд нь нэг залуу сууж явсан. Би тухайн үед яараад байсан болохоор 3 хүнтэй таксинд суучихсан юм. Намайг машинд дөнгөж суухад урд сууж явсан охин “ах аа, утсаа өгч байгаач, нэг яриадахъя” гэж хэлсэн. Тэгээд би утсаа өгсөн. Миний утсаар хүн лүү залгаад байгаа бололтой нөгөө хүн нь утсаа авахгүй байсан. Тэгээд ярьж чадаагүй миний утсыг буцааж өгсөн. Тэгээд би хорооллын эцсийн усан сангийн хажууд буусан юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 104/,

            - Хохирогч С.С.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө 05 цаг өнгөрч байхад төрсөн өдрөө Маралаа, Энхээ нартай тэмдэглэчихээд КТМС сургуулийн урд найз Тогтохбаяртай уулзахаар зүүн дөрвөн замын автобусны буудлын урд зам дээр таксин дотор найз залуугаа хүлээсэн. Би хотод амьдардаггүй учир буруу газар буучихаж магадгүй гэж бодоод найз залуугаа ирэхийг нь хүлээж, найз залуу руугаа өөрийн болон таксины жолоочийн гар утсаар залгахад найз залуугийн гар утас нь холбогдох боломжгүй байсан ба дуудлага хадгалах үйлчилгээг идэвхижүүлсэн байсан. Би таксинд 10 орчим минут хүлээгээд сууж байтал таксины жолооч “яаралтай найздаа юм өгөх хэрэгтэй байна, ойрхон, Жуковт” гэхээр нь би их юм бодолгүй зөвшөөрчихсөн. Би тухайн үед 4 шил пиво уусан байсан болохоор халуун машинд зүүрмэглэсэн байсан. Гэнэт нүдээ нээж харахад эзгүй газар харагдаж байсан ба жолооч машиныхаа ард багажны хаалгаа нээж, нэг найздаа юм өгөөд яриад зогсч байгаад машинд жолоочтой цуг 2 залуу хамт орж ирэн миний 2 талаар шахаж, тэр 2 миний гар хөлийг хөдөлгөхгүй барьсан. Би орилж, тийчилсэн боловч дийлээгүй ба зүүн гар талд сууж байсан залуу миний триконы баруун гуя, баруун гутлыг тэр чигт нь тайлж, баруун талд сууж байсан залууг налуулан намайг бариулж, намайг хүчиндэж эхлэхэд миний баруун гар талд сууж байсан залуу хаалгаар гаран жолоочийн хажуугийн суудал дээр сууж миний гарт байсан Хаан банкны виза карт, миний Айфон 5 гар утас, цүнхний хамт булаан авч, цүнхэн дотроос гар утасны цэнэглэгч, чихэвч, автобусны карт, миний найзын өгсөн бэлгийг авсан. Эхний залуу дууссаны дараа жолоочийн хажууд сууж байсан залуу солигдон сууж, намайг хүчиндсэн ба хамгийн сүүлд жолооч залуу хүчиндсэн. Жолооч дуусчихаад машинаас буухад хамт байсан 2 залуу хамт буусан ба би өмдөө өмсөөд араас нь гартал жолооч машиндаа сууж хөдөлж явсан ба миний гар цүнхийг шидэж, хамт байсан 2 залуу нь араас нь алхаад явсан. Би машин явсан зүг рүү явах гэтэл намайг хүчиндсэн 2 залуу “цаашаа гэр хороолол руу яв” гээд өөрсдөө цаашаа явж алга болцгоосон. Би тэр 2 залууг явсны дараа араас нь явж, төв зам дээр очин такси барьж, найз залуугийнхаа байрлаж байсан “Тэргэл” нэртэй буудал руу орж, үүдний хүлээн авагачаас найз залуугаа асууж байрлаж байсан өрөөг нь олон ороход найз залуу унтаж байсан болохоор нь болсон явдлыг хэлэлгүй хажуугаар нь орж унтсан. Унтаж байхад найз залуу миний бэлэг эрхтэн лүү өөрийнхөө эрхтнийг хийхээр нь би уйлан “би хүчиндүүлсэн, эмчид үзүүлэх байсан юм” гэхэд найз залуу босон уурлаж, хамт цагдаагийн байгууллагад хандах болсон.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 116/,

            - Гэрч Д.С.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “С.О. миний хамгийн бага хүү маань байгаа юм. С.О.ын дээд талд нь гурван ах байдаг юм. Түүнийг багад нь цэцэрлэг, сургуульд суралцуулж, ерөнхий боловсролын сургуулийг төгсөж, бүрэн дунд боловсролтой болсон. С.О. бичиг үсэг мэднэ, уншиж, бичиж чадна, ухаан санаа нь эрүүл, бие эрхтэнд нь гажиг согог байхгүй, цэргийн албанд яваагүй, дээд сургуульд сурч байгаад 1 жил суралцаад сургуулиа хаясан юм. С.О. нь одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ямар нэгэн мэргэжил эзэмшээгүй. С.О. нь АрХ. аймагт төрсөн. Ингээд ээж, аавыгаа дагаад хот руу орж ирсэн, найз охин байхгүй, тусдаа гараагүй, одоогоор ээж, аавынхаа гэрт хамт амьдарч байгаа, өөрийн гэсэн үл хөдлөх эд хөрөнгө гэж байхгүй. С.О. тамхи татахгүй, архи дарс ууж байхыг нь харж байгаагүй. Ийм хэрэг хийсэн гэхэд маш их гайхаж байна. С.О.тай уулзахад уйлаад “уучлаарай, хүү нь ийм хүн биш шүү” гээд байна лээ. Өөр надад хэлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 230/,

            - Гэрч С.Доржхандын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “С.О. нь багын сэргэлэн, цовоо, хүнд тусархүү хүүхэд байсан. Мөн цэцэрлэг, сургуулийн урлаг, спортын амжилт гаргаж, тэргүүний сурагчаар хүртэл шалгарч байсан. 2018 онд өсвөрийн цагдаагийн үнэмлэх авч байсан. 2015 онд “Голден стар” сургалтын төвөөс шилдэг залуу жүжигчнээр шалгарч байсан. Энд тэнд зохиогдож байгаа сагсны тэмцээнд амжилт гаргаж байсан. Их авьяас билэгтэй хүүхэд байгаа юм. Улаанбаатар их сургуульд суралцаж байгаад ар гэрийн гачигдал гараад, сургалтын төлбөр төлж чадахгүй байдалд хүрээд 1 жилийн чөлөө авчихсан байгаа юм. Манай хүүхэд С.О. нь одоо хамт шалгагдаж байгаа хүүхдүүдтэйгээ нэг ангид хамт суралцаж, найзалж байсан найзууд юм. С.О.ын хувьд эхнэр, хүүхэд байхгүй, аав, ээжийнхээ хамт амьдардаг юм. С.О.ад өөрийн гэсэн машин тэрэг байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 231/,

            - С.О.ын хувийн байдалд холбоотой баримтууд /3-р хх-ийн 75-98/,

            - С.О.ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3-р хх-ийн 99/,

            - Г.П.оос хохирогч Б.У.д хохирол төлсөн баримтууд /4-р хх-ийн 132, 195/,

            - Хохирогч Б.У. болон түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлт /8-р хх-ийн 60-61/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Иргэдийн төлөөлөгч Ж.Хүрэлсүх шүүхийн хэлэлцүүлэгт “Б.Б., Б.М., Г.П., С.О. нар нь бүлэглэж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэнээ өөрсдөө хүлээн зөвшөөрч байх тул гэм буруутай гэж үзэж байна.” гэх саналыг гаргасан болно.

Шүүгдэгч Г.П. нь шүүгдэгч С.О.тай бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Туул голын эрэг орчимд хохирогч Б.У.д хутга тулган айлган сүрдүүлж, хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон, мөн хохирогчийг хүчирхийлэн эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн 840.300 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн,

Шүүгдэгч С.О. нь шүүгдэгч Г.П.той бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Туул голын эрэг орчимд хохирогч Б.У.ыг айлган сүрдүүлж, хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, хохирогчийг хүчирхийлэн эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн 840.300 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн,

мөн шүүгдэгч Б.Б.тэй бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Кино үйлдвэрийн урд талын гэр хороолол дотор хохирогч Т.С.ыг айлган сүрдүүлж, хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, хохирогчийг эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн хохирогчийн 753.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн,

мөн шүүгдэгч Б.М., Б.Б. нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сувдан сондор” хотхоны урд байрлах эзэнгүй хашаанд хохирогч С.С.гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, хохирогчийг эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн хохирогчийн 577.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн,

мөн шүүгдэгч Б.М., Б.Б. нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ш.Б.ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орохыг завдаж, хохирогчийг эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн хохирогчийн 456.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийн дээрэмдсэн,

шүүгдэгч Б.Б. нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж, гэм буруутайд тооцогдож байсан мөртлөө дахин шүүгдэгч С.О.тай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Кино үйлдвэрийн урд талын гэр хороолол дотор хохирогч Т.С.ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, хохирогчийг эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн хохирогчийн 753.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн,

мөн шүүгдэгч Б.М., С.О. нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сувдан сондор” хотхоны урд байрлах эзэнгүй хашаанд хохирогч С.С.гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, хохирогчийг эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн хохирогчийн 577.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн,

мөн шүүгдэгч Б.М., С.О. нартай бүлэглэн хохирогч Ш.Б.ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орохыг завдаж, хохирогчийг эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн хохирогчийн 456.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн,

шүүгдэгч Б.М. нь шүүгдэгч Б.Б., С.О. нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сувдан сондор” хотхоны урд байрлах эзэнгүй хашаанд хохирогч С.С.г тус тус хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, хохирогчийг эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн хохирогчийн 577.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн

 мөн шүүгдэгч Б.Б., С.О. нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ш.Б.ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орохыг завдаж, хохирогчийг эрхшээлдээ байлгах үедээ хүч хэрэглэн хохирогчийн 456.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн болох нь:

- Хохирогч Б.У.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... намайг Туул голын эрэг дээр аваачаад миний хажууд сууж явсан залуу нэг том хутга гаргаж ирээд миний хоолойд тулгаж байгаад “чи хувцсаа тайл, чамайг одоо хүчиндэнэ” гэж хэлсэн юм. Тэгэхэд нь би хувцсаа тайлахгүй эсэргүүцэл үзүүлээд байж байх үед жолооч нь машинаас буугаад холхноос хараад зогсож байсан юм. Тэгээд миний хоолойд хутга тулгаад “чи хувцсаа тайл” гэхэд нь тайлахгүй гүрийгээд байсан чинь тэр хутга барьсан залуу өөрөө шууд миний өмд, түрсикийг тайлаад би доогуураа нүцгэн болсон юм. Тэгээд тэр хутга барьсан залуу нэг бэлгэвч гаргаж ирээд бэлэг эрхтэндээ бэлгэвчээ хийж байгаад дараа нь миний бэлэг эрхтэн лүү хийж, ойролцоогоор 20-30 минут болсон байх, гэхдээ би цагийг сайн санахгүй байна. Ингээд хутга барьсан залуу намайг хүчиндэж дууссаны дараа жолоо барьж байсан залуу бас бэлэг эрхтэндээ бэлгэвч хийгээд миний бэлэг эрхтэн лүү хийж, ойролцоогоор 20 гаран минут болсон байх, би цагийг багцаагаар хэлж байгаа шүү. Ингээд тэр хоёр залуу намайг хүчиндсэний дараа намайг машинаас буулгаад Туул гол руу оруулж живүүлнэ гэхэд нь их айсан юм. Хутга барьсан залуу нь наад хуруунд байгаа бөгжнүүдээ өг гэхэд миний хуруунд байсан 3 ширхэг монетон бөгжөө өгсөн, тэгээд тэр хутга барьсан залуу нь миний цүнхнээс Хаан банкны виза карт, Голомт банкны виза карт, бэлэн 40.000 төгрөг, Айфон 5 Эс гар утас зэргийг дээрэмдэн авсан юм. Ингээд намайг алчихна шүү гээд олон удаа хэлэхэд нь би үнэхээр айсан юм. Ингээд намайг тэр хоёр залуу машиндаа суулгаад Туул голын эргээс хөдөлж төв засмал руу орох үед машинаас одоо буу гэхэд нь би тухайн үед машинаас буусан юм. Тэгээд би Соёмбо хотхоны хажуу талын засмал зам дээрээс гар өргөж нэг такси барьж, жолооч ах Приус 20 маркийн автомашиныг дагаж явсаар нэг хотхон руу орсон юм. Тэгээд тэр хоёр залуу машин нь гарах гарцгүй болоод нэг орон сууцны гаражид машинаа орхиж буугаад явган гарч ирэхэд нь өөдөөс нь таксины жолооч ах замыг хаагаад зогсч байсан юм. Тэгтэл нэг залуу нь хүрч ирэнгүүтээ жолооч ахад миний 3 бөгжийг өгчихөөд наад эмэгтэйгээс авсан 3 бөгж нь энэ байна гэж хэлчихээд гүйгээд алга болчихсон юм. Тэгээд гаражид орхисон машиных нь дугаарыг нь харах гээд очтол анх зүүж явсан автомашины улсын дугаар нь өөрчлөгдчихсөн 44-53 УБН улсын дугаартай автомашин болчихсон байсан. Уг нь жолооч ах өмнөх улсын дугаарыг сайн харсан юм билээ. Миний санаж байгаагаар 95-08 бил үү, 98-05 бил үү энэ хоёр дугаарын аль нэг нь байсан санагдаж байна, харин үсэг нь УНБ гэдгийг нь тод санаж байна. Ингээд би жолоч ахын гар утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгөх үед цаг харсан чинь 06:30 минут болчихсон байгаа харагдаж байсан юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85-86/,

- Гэрч А.Амартүвшингийн өгсөн: “Айфон 5 Эс гар утас барьдаг. 2014 онд анх гарч байхад нь Герман улсаас явуулж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 98/,

- Гэрч Ч.Батсайханы өгсөн: “Тэр өдөр 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр үүрийн 06 цаг өнгөрч байхад харуулын ажилтай байсан юм. 32 дугаар байрны 1-р орцны гараж руу саарал өнгийн Приус 20 маркийн 4453 УБН улсын дугаартай машин орж ирж тавьсан. Тэгэхэд өглөөний 06 цаг өнгөрч байсан. 20 гаруй насны 2 залуу байсан. Би хүүе юун машин тавьчихав аа гээд асуутал гаражаас гараад л 2 тийшээгээ салаад зугатаачихсан. Би тэр 2 залуугийн хойноос нь хөөтөл 32-33-р байрны голд нэг машин зогсч байсан. Жолооч нь бууж ирээд би наад машиныг чинь дагаж явсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би юун хүмүүс юм бэ гэж асуусан чинь наад хүүхдүүд чинь гэмт хэрэг хийсэн байж болзошгүй хүүхдүүд, би цагдаа дуудчихсан байгаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 99/,

- Гэрч Д.Энхбаатарын өгсөн: “Тэр өдөр би таксинд явж байсан юм.... Соёмбо хотхоны уулзвар дээр нэг эмэгтэй уйлчихсан гараа өргөөд зогсч байсан. Би тэр охиныг суулгасан чинь “ах аа, миний хамаг юмыг дээрэмдээд, хүчиндчихлээ, дөнгөж сая энэ замаар явсан, араас нь дагаад яваач, 0595 УБА гэсэн саарал өнгийн Приус 20 маркийн машин байгаа гэж хэлсэн. Бид 2 араас нь дагасан чинь хотын төв рүү явж байснаа намайг харсан бололтой зүүн тийшээ эргэсэн. Тэгэхээр нь би уулзвар өнгөрөөд буцаж эргээд хойноос нь орсон. Тэгээд хойноос нь хөөж байсан чинь нөгөө машин ХУД-ийн “Бумба гранд” хотхоны хашаа руу, 2 байшингийн голоор ороод ямар ч гарцгүй болчихсон. Би гарах гарцыг нь хаагаад зогсчихсон байсан. Тэр хооронд жолоочийн хажууд сууж явсан залуу нь бууж ирээд “ах аа холдож бай л даа, бид хоёр гарах гэсэн юм, дээрэмдсэн зүйлийг нь өгчихье” гэснээ машин дотроосоо 3 ширхэг бөгж авчирч өгсөн. Тэгээд ах аа, гаръя, бид нар дээрэмдсэн юмаа өгчихлөө гэсэн чинь нөгөө охин чинь “та 2 юу яриад байгаа юм бэ, намайг ална тална гэж хүчиндчихээд, би та хоёроос зөндөө гуйсан, намайг гол руу хаяна, ална чамайг гэж айлгасан, би цагдаа дуудна гээд миний утсаар цагдаад дуудлага өгсөн. Тэгээд нэг залуу нь “ах аа, бид хоёрыг гаргачих л даа” гээд гуйхаар нь би “та хоёрыг гаргах юм бол өөрөө хэрэгт орж хариуцлага хүлээнэ” гэж хэлсэн. Тэгсэн чинь жолоо барьж байсан залуу нь цаагуур хашлага даваад байшингийн урдуур тойроод гараад ирэхээр нь би ухраад дахиад замыг нь хаагаад зогссон. Тэр үед машиныхаа урд хойд 2 улсын дугаараа авчихсан байсан. Тэгээд буцаж тойроод хойд байрны гараж руу нь яваад орчихсон. Тэр үед хотхоны харуул нь гарч ирээд юу болоод байна аа гээд гараад ирсэн. Тэгэхээр нь би манаач ахад наад гараж руу чинь 2 дээрэмчин машинтайгаа орчихсон гэж хэлсэн. Манаач нь араас нь гараж ру ороод хөөе гэж орилохын завдалгүй нөгөө 2 залуу гаражнаас гараад 2 тийшээ салаад зугатаачихсан. Нэг нь цаашаа хашаа даваад, нөгөөдөх нь хотхоны хаалгаар гарч зугатсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирж манаач ах бид нар гараж руу орж машиныг нь харахад улсын дугаар нь өөрчлөгдчихсөн 4453 УБН гэсэн улсын дугаартай болчихсон байсан. Машинд суухдаа миний хамаг юмыг дээрэмдээд, хоёулаа намайг хүчиндчихлээ гэж хэлсэн. Миний машинд суугаад уйлсан, энэ 2 залуу намайг хүчиндэж, миний хамаг юмыг дээрэмдсэн гээд уйлаад байсан. Би яах гэж суусан юм гэж асуухад найзууд дээрээ очих гээд такси барьсан юм. Тэгээд ийм зүйл болчихлоо гэж хэлсэн. Нээх олон зүйл асуугаагүй. Жолоочийн хажууд сууж байсан залуу нь бууж ирээд “ах аа бид 2 дээрэмдсэн бөгжөө өгчихье, бид хоёрыг гаргачихаач” гэж хэлсэн. Тэгээд машин руугаа буцаж очоод 3 ширхэг бөгж аваад ирсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 102/,

            - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 11853 тоот: “Б.У.ын биед ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл  нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Б.У.ын үтрээний арчдас наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй байна. Б.У. нь бэлгийн замын халдварт өвчингүй.” гэх дүгнэлт /2-р хх-ийн 1/,

            - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 860 тоот: “Шинжилгээнд ирүүлсэн ... зураг №4, 5, 6-д харуулсан дугуйн мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №11-14-д харуулсан 44-53 УБН улсын дугаартай автомашины 4 ширхэг дугуйн хээтэй хээний ерөнхий шинжээрээ ижил байна.

            - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 8850, 8851, 10134 тоот: “Шинжилгээнд ирүүлсэн ... 8850, 8851 дугаартай дүгнэлтээр гаргасан №2 дугаартай бэлгэвчинд илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх дүгнэлт /2-р хх-ийн 1, 22, 46, 49/,

            - Эд хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 59/,

            - Хохирогч Б.У. яллагдагч Г.П., С.О. нарыг таньж олсон ажиллагааны талаарх тэмдэглэл /3-р хх-ийн 233/,

            - Яллагдагч С.О.ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /3-р хх-ийн 241-245/,

            - Хохирогч Т.С.ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх-ийн 121/,

            - Хохирогч Т.С.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд нэг сэрсэн чинь нэг машины хойд суудал дээр хэвтэж байсан. Тэгсэн чинь жолоочийн хажууд сууж байсан цагаан юүдэнтэй малгайтай, бараан өнгийн саравчтай малгайтай ярианаас нь хальт санахад 20 орчим насны залуу миний хажууд хойшоо орж ирж суун ам таглаж миний дээрээс дарж хэвтэн хөдөлгөхгүй байсан. Тэгээд миний дээгүүрх хувцсыг тайлаагүй бөгөөд трико шувталж байгаад хүчиндсэн. Тэгээд нөгөө жолоочийн суудал дээр байсан малгайгүй үс нь жоохон өрвөгөрдүү 20 орчим насны залуу орж ирээд мөн хүчиндсэн. Тэгээд миний хажуу талаас нэг нь юм уу хоёулаа суусан юм уу мэдэхгүй байна шахаж суугаад миний гар цүнхэнд байсан Самсунг А-7 маркийн гар утсыг авч скрийн кодоо хий гэж загнаад байсан. Би хэлж өгөөгүй. Тэгээд намайг буулгаж буруу харуулж ар талаас зогсож байгаад гэнэт эргээд харсан чинь хүн ч байхгүй, машин ч байхгүй болсон байсан. Хар өнгийн шаргал туяатай Самсунг А-7 маркийн гар утас 1 ширхэг, 2015 онд 750.000 төгрөгөөр худалдан авсан. Мөнгөлөг боронзон өнгөтэй түрийвч 1 ширхэг 400.000 төгрөгөөр үнэлж байна. Хаан банкны виза карт 1 ширхэг /дахин авахад 5000 төгрөг/. Иргэний цахим үнэмлэх 1 ширхэг /дахин авахад 19500 төгрөг/. Жолооны үнэмлэх 1 ширхэг /дахин авахад 23000 төгрөг/. Юнителийн дугаар 88067737 дугаарын сим карт 1 ширхэг /дахин сэргээхэд 5000/. Бэлэн 30000 төгрөг байсан эдгээр эд зүйлсийг дээрэмдүүлсэн байна. Эмэгтэй хүний хэтэвч 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг, жолооны үнэмлэх 1 ширхэг, Хаан банкны виза карт 1 ширхэг, Голомт банкны виза карт 1 ширхэг зэрэг зүйлсийг авсан юм. Би гар утас, бэлэн 30000 төгрөг, мөн гар утасны сим картынхаа мөнгийг нэхэмжилж байна. Уг нь би түрийвчийг нь хүлээн авсан хэдий ч түрийвч нь дахин ашиглах боломжгүй болгож шигтгээнүүдийг хагалчихсан болохоор би уг түрийвчийг хаячихсан юм. Тийм болохоор түрийвчийн мөнгөө нэхэмжлэх болно. Тэгэхээр Самсунг А-7 маркийн утасны үнэлгээ болох 72000 төгрөг, сим картны үнэ болох 5000 төгрөг, бэлэн 30000 төгрөг, ингээд нийт 701.000 төгрөг төлөгдөөгүй байгаа би 701.000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 128, 132/,

            - Гэрч С.Даваасүрэнгийн өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ажлаа хийгээд явж байсан. Тэгээд Баянзүрх дүүргийн Сүүний 3 гээд байрны жижиг төмөр хүрэн пункер дотроос саарал өнгийн эмэгтэй хүний түрийвч олсон бөгөөд дотор нь эмэгтэй хүний иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, виза картууд байсан. Тэгээд би тухайн өдрийнхөө орой нь түрийвчин дотор байсан банкны баримт дээр байх 88067737 дугаарын утас руу залгаж өгөх гэтэл утас нь холбогдохгүй байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 134/,

            - Гэрч Ж.Ренчинлхүмбийн өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 20 цагийн орчимд манай эхнэр Т.С. ... Натур төвийн ойролцоо таксинд суусан гэсэн. Тухайн үедээ согтсон байсан гэсэн ба машинд суугаад тасарсан гэсэн. Нэг сэртэл манай эхнэр Кино үйлдвэрийн урд байрлах гэр хороолол дунд такситай зогсч байсан гэсэн ба хамт явж байсан багш хаана буусныг мэдэхгүй, бас үл таних 2 залуутай машинд байсан гэсэн. Манай эхнэр хэлэхдээ тэр 2 залуу гар утасныхаа кодыг хэл гэж дарамталж толгой руу нь цохиж улмаар хүчиндсэн гэж ярьсан. Үүний улмаас цагдаагийн байгууллагаар шалгуулах болсон.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 136/,

            - Хохирогч Т.С.ын яллагдагч С.О.ыг таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 144-147/,

            - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 12699 тоот: “С.ын биед гэмтэл тогтоогдсонгүй. С.ын үтрээний арчдас, анусны наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй. С.ын охин хальс хуучин урагдалтай байна. С.ын цус нь В1Н бүлгийн харьяалалтай байна. С.ын шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчингүй байна. С.ын шинжилгээгээр мансууруулах болон сэтгэц нөлөөлөх бодис илрээгүй.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 9/,

- Эд хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 59/,

            - Хохирогч Т.С. яллагдагч Б.Б., С.О. нарыг таньж олсон ажиллагааны талаарх тэмдэглэл /3-р хх-ийн 237/,

            - Яллагдагч С.О.ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /3-р хх-ийн 241-245/,

            - Яллагдагч Б.Бат-Эрдэнийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /3-р хх-ийн 247-250/,

            - Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх-ийн 152/,

            - Хохирогч Ш.Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 18-ны орой 23 цаг өнгөрч байхад найзуудтайгаа хорооллын Кастл бааранд төрсөн өдөр тэмдэглэчихээд баарнаас 02:00 цаг гэж гараад гэртээ харих гэж такси барьсан. ... би уг машины ард талд сууж байхад 2 залуу арын 2 хаалгыг татаж гаднаас орж ирж суусан юм. Тэгээд гаднаас орж ирсэн 2 залуу нь миний нүүрийг доош дараад хувцсыг нь хурдан тайлъя гэж урд талын жолооч нь нөгөө ард байсан 2 залууд хэлсэн юм. Тэгэхэд би палажтай явж байсан юм. Тэгсэн шилэн триког баруун гар талд сууж байсан залуу тайлж дотоожийг өвдөг хүртэл тайлаад бэлэг эрхтэн нь босоогүй юм. Мөн би тухайн үед хамаг хүчээрээ эсэргүүцэж чанга хашгирсан ч ямар ч нэмэргүй байсан. Тэгэхээр нь арга ядаад “миний биений юм ирсэн байгаа” гэж хэлсэн чинь тэдгээр залуус за больё юм нь ирсэн бол хэрэггүй гэж жолооч залуу нь нөгөө хоёрыгоо удирдаад байсан. Тэр үг хэлэнгүүт нөгөө хоёр нь шууд больж байсан. Ингээд машинаа чирж буулгаад жолооч залуу цүнхийг миний гараас татаж аваад миний гар жижиг цүнхийг тэр чигт нь аваад явчихсан юм. Харин машин нь түрүүлээд явчихсан. Нөгөө сүүлд орж ирсэн хоёр залуу нь машинаас буугаад тэр харанхуй руу явуулсан юм. Яагаад тэр хоёр залуу надтай хамт буусан гэхээр машины номер харуулахгүй гээд машинаас намайг чирж буулгасны дараа үлдсэн хоёр залуу нь миний нүдийг гараараа тагласан юм. Ингээд тэд нараас салаад цагдаад дуудлага өгсөн юм. Эмэгтэй хүний гоо сайхны хэрэгсэл 150.000 төгрөгөөр үнэлж байна.

            1. Ягаан өнгийн арьсан цүнх 1 ширхэг, 55000 төгрөгөөр

            2. Айфон 5 маркийн гар утас 1 ширхэг, 210000 төгрөгөөр  

            3. Мобигийн 99916002 сим карт 1 ширхэг /дахин сэргээхэд 5000 төгрөг/

            4. Айфон 5 маркийн гар утасны цэнэглэгч 25000 төгрөгөөр

            5. Нэхий дотортой хагас саравчтай малгай 1 ширхэг 40000 төгрөгөөр үнэлж байна.

            6. Бэлэн 83000 төгрөг гар жижиг цүнхэнд байсан юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 168, 170/,

            - Хохирогч Ш.Б.ын яллагдагч Б.Мөнх-Эрдэнийг таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 175/,

            - Хохирогч С.С.гийн яллагдагч Б.Б., Б.Мөнх-Эрдэнийг таньж олсон ажиллагааны тэмдэглэл /1-р хх-ийн 214, 219/,

            - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 11058 тоот: “... С.С.гаас авсан арчдас, наалдац дээр эр бэлгийн эс үрийн шингэн илэрсэн... С.С. нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.”,

            - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 1994 тоот: “Шинжилгээнд ирүүлсэн С.С.гийн гэх 11058 тоот арчдасанд илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ нь Б.Мөнх-Эрдэнийн ДНХ-ийн тогтоцтой 11 генетик үзүүлэлтээр тохирч байна. АВО системээр Б.М. В3, Б.Б. А2, Г.П. АБ4, С.О. А2 бүлгийн цустай болохыг тогтоов.” гэх дүгнэлт /2-р хх-ийн 5, 52/,

            - Эд хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 59/,

            - Хохирогч С.С. яллагдагч Б.Б., Б.М., С.О. нарыг таньж олсон ажиллагааны талаарх тэмдэглэл /3-р хх-ийн 239/,

            - Яллагдагч С.О.ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /3-р хх-ийн 247-250/,

- Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /3-р хх-ийн 235/ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул

 - шүүгдэгч Г.П.ийг бүлэглэж хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон, мөн бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэм буруутайд,

- шүүгдэгч С.О.ыг бүлэглэж, хоёр, түүнээс олон хүний  хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон, бусдын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орохыг завдсан, мөн бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэм буруутайд,

- шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн бүлэглэж, хоёр, түүнээс олон хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон, бусдын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орохыг завдсан, мөн бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэм буруутайд,

- шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг бүлэглэж, хоёр, түүнээс олон хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон, бусдын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орохыг завдсан мөн бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэм буруутайд тус тус тооцох тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

1. Шүүгдэгч Г.П.ийн үйлдэл, түүний гэм буруугийн талаар:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарханбаатараас “...хохирогч Б.У.д үүссэн гэмтлүүд бэлгийн харьцаанд орсны дараа үүссэн, тухайн үед С.О. машин барьж явсан бөгөөд урд, жолоочийн хажууд сууж явсан хохирогч Б.У. “...миний хажууд сууж байсан залуу гараараа миний толгой руу хэд хэдэн удаа цохисон” гэж мэдүүлсэн, мөн гэрч Х.Шаравдоржийн мэдүүлгээр “...урд сууж явсан эмэгтэй нь жолоочийн найз охин шиг санагдсан” гэж мэдүүлсэн зэргээс үзвэл Б.У. нь Г.П.ийг хажуу талаас  нь цохисон гэж зөрүүтэй мэдүүлсэн, шүүгдэгч нартай харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон байх тул Г.П.ийн Б.У.ыг хүчиндсэн гэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.” гэж тайлбарлан маргасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орсон бол...” гэж заасан.

Хохирогч Б.У. 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Ингээд машин буцаад тойргоор эргээд явж байх зуур миний хажууд суусан залуу гараараа толгойн дагз руу хэд хэдэн удаа цохиод, доошоо тонгойлгож, би зөвхөн машины шал руу харж явсан, ...Туул голын эрэг дээр аваачаад миний хажууд сууж байсан залуу нэг том хутга гаргаж ирээд миний хоолойд тулгасан, ...би хувцсаа тайлахгүй эсэргүүцэл үзүүлсэн, ...” гэж, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...миний хоолойд хутга тулгасан тул би арга буюу амь насаа алдахгүйн тулд хий гэсэн зүйлийг нь хийсэн.” гэж, гэрч Д.Энхбаатарын өгсөн мэдүүлэгт /1-р хх-ийн 102/ “...Би тэр охиныг суулгасан чинь “ах аа, миний хамаг юмыг дээрэмдээд, хүчиндчихлээ гэж хэлсэн.” зэргээс болон шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 11853 тоот дүгнэлтээр Г.П. нь С.О.тай бүлэглэж хохирогч Б.У.ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харьцаанд орсон үйл баримт тогтоогдсон байна.

Хэдийгээр гэрч Х.Шаравдорж “...тэр охин машинд сандлаа хойш нь налуулчихсан нэлээн тухтай явж байсан...” гэж мэдүүлсэн байх боловч энэ нь тухайн хэрэг болох цаг хугацаанаас өмнө өрнөсөн бөгөөд хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдахаас өмнө түүний сэтгэл санаа, биеийн ерөнхий байдал ямар байсан, тухайн автомашины аль хэсэгт, хэдий хугацаагаар зорчсон зэрэг нь хожим хохирогчийг шүүгдэгч нартай сайн дураар бэлгийн харьцаанд орсон гэж дүгнэх үндэслэл биш бөгөөд шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтлүүд бэлгийн харьцаанд орсны өмнө, эсхүл дараа үүссэн эсэх нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцаанд орсон, улмаар эд зүйлийг нь дээрэмдсэн үйл баримтыг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй юм.

Нөгөөтээгүүр, шүүгдэгч С.О.ын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэгт “...би шээчихээд ирэхэд Г.П. хутга барьчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би “болиоч” гээд хутгыг нь далд хийлгэсэн.” гэсэн нь Г.П.ийн гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг илэрхийлж байх бөгөөд хохирогчийн “...миний хоолойд хутга тулгасан” гэх мэдүүлгийг давхар нотлож байгааг дурдах нь зүйтэй.

2. Шүүгдэгч С.О.ын үйлдэл, түүний гэм буруугийн талаар:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнхандаас “...хохирогч Б.У.ын “...хутга барьсан залууд бүх зүйлээ өгсөн” гэж мэдүүлсэн нь С.О.ын дээрмийн үйлдлийг нотлохгүй, гэрч Т.С.ын мэдүүлэгт “...нэг юм уу хоёр залуу шахаж суугаад эд зүйлийг авсан” гэсэн нь С.О. авсныг нотлохгүй бөгөөд үзэгдэх орчин харанхуй байсан, Б.Б. С.О.ыг тэнд байсан гэснээс өөр нотолгоо байхгүй, Т.С.ын үйлдэлд таньж олуулах ажиллагаагаар С.О.аас гаднах байдлаар өөр хүмүүсээс таньж олуулсан, хохирогч С.С. С.О.ыг таньж олсон нь эргэлзээтэй, хохирогч Ш.Б.ыг хүчиндэхийг завдсан, улмаар дээрэмдсэн гэмт хэрэгт С.О. байсан нь нотлогдоогүй бөгөөд хохирогч тухайн 3 залууг танихгүй гэж мэдүүлэх атлаа таньж олуулах ажиллагаагаар таньсан нь ойлгомжгүй, энэ үйлдэлд С.О.аас мэдүүлэг аваагүй, 1-рр хх-ийн 210-212 дугаар талд байх С.О.ын гэрчээр өгсөн мэдүүлэг, 219 дүгээр тал, 3-р хх-ийн 235, 237 дугаар талд байх таньж олуулах ажиллагааны тэмдэглэлүүд, 246-250 дугаар талд байх мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэргийг нотлох баримтаас хасуулах үндэслэлтэй.” гэж тайлбарлан маргажээ.

Хохирогч Б.У.ын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн “...Харин жолооч залуу намайг машинаас буулгах үедээ нуруу руу нэг удаа хөлөөрөө өшиглөж, машинаас чирч буулгасан.” гэх мэдүүлэг, гэрч Д.Энхбаатарын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэрчээр өгсөн “...Тэгээд машин дотроосоо 3 ширхэг бөгж авчирч өгөөд “ах аа, бид нар дээрэмдсэн юмаа өгчихлөө гэж хэлсэн” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 11853 тоот “...Б.У.ын ...бүсэлхий ахар сүүлний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт зэргээс,

мөн хохирогч Т.С.ын 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр өгсөн “...тэдгээр хоёр залуу намайг хүчирхийлж дууссаны дараа гар цүнхийг маань булааж авснаа миний Самсунг А-7 маркийн гар утсыг гаргаж ирээд авсан, ...би намайг хүчиндэж, дээрэмдсэн этгээдүүдийг харвал танина.” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэрчээр өгсөн “...Ломбарданд зарах үед нь би ганцаараа явсан, ...машиныг С.О. барьж явсан.” гэх мэдүүлэг зэргээс тус тус үзвэл шүүгдэгч С.О. нь хохирогч Б.У., Т.С. нарын эд зүйлийг бүлэглэж дээрэмдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, дээрх дээрмийн гэмт хэргийн үйл баримт, хохирогч, гэрч, бусад шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэгт үнэлэлт, дүгнэлт өгвөл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар          зүйлд заасан гэмт хэргийг зөрж гүйцэтгэсэн үйл баримт үгүйсгэгдэж байна. Учир нь хохирогч Б.У., Т.С. нарын эд зүйлийг дээрэмдэх үйлдэлд С.О. нь тээврийн хэрэгслийг жолоодож байсан, Б.У.ыг дээрэмдэх үйлдлийн тухайд эд зүйлсээ хэнд нь өгснөөс үл хамааран Г.П.ийн хохирогчийг хутгаар айлгасан гэх үйлдлийг харж байсан, мөн өөрийн биеэр хохирогчид хүч хэрэглэсэн, Т.С.ыг дээрэмдэх үйлдэлд автомашины арын суудалд Б.Б. ганцаараа, эсхүл Б.Б., С.О. нар хоёулаа хохирогчийн хоёр талд суусан эсэхээс үл хамааран бусдын эд зүйлийг түүний хүсэл зоригийн эсрэг авч буй үйлдлийг мэдсэн, мэдэх боломжтой байхад “...эд зүйлийг нь авсныг би хараагүй, харанхуй байсан, дараа нь мэдсэн” гэх утга агуулга бүхий тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд дээрмийн гэмт хэргийг бусадтай хүсэж үйлдсэн, өөрийн, эсхүл бусдын тэрхүү үйлдлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Түүнчлэн, 1-р хх-ийн 144 дэх талд байх таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд хохирогч Т.С. нь “...жижиг биетэй залуу нь 168 см өндөртэй, цагаан царайтай, давхраагүй нүдтэй, жаахан хүүхэд шиг царайтай залуу байсан. Би тэр хүнийг харвал царайны байдлаар нь таньж чадна.” гэж хэлэн З.Хосбаатар, Х.Өлзийсайхан зэрэг шүүгдэгч С.О.тай гаднах байдлаар харилцан адилгүй хүмүүсийн фото зураг дундаас С.О.ыг таньж олох боловч ингэхдээ таньж олсон үндэслэлээ тайлбарлаж, энэ нь таньж олохын өмнөх шинж тэмдгүүдтэй нь тохирч байхаас гадна шүүгдэгчийг эргэлзээгүй, шууд таньж байгаа нь таньж олуулах ажиллагааг ач холбогдолгүй, эсхүл хүчингүй гэж үзэхээргүй байх бөгөөд уг үйл ажиллагааг тэмдэглэлээр баталгаажуулсан, мөн хөндлөнгийн гэрчгүй явуулахыг хуулиар хориглоогүй байна.

Мөн хохирогч С.С. 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...миний согтуурлын зэрэг гайгүй байсан, өөрийн гэсэн ухаантай байсан, тэдний царайг хэзээ ч мартахгүй.” гэж мэдүүлэх бөгөөд Б.М., Б.Б., С.О. нарын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгт хохирогч С.С.гийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцаанд орсноо сайн дураар мэдүүлж, С.О.ын мэдүүлэгт “...би тэр эмэгтэйн цүнхэнд гар хүрээгүй. Манай хоёр найз ухаад байсан тул тэр эмэгтэйн цүнхэнд юу байсан талаар мэдэхгүй байна.” гэх бөгөөд энэ нь хохирогч С.С.гийн эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэрэгт шүүгдэгч С.О.ын оролцоог үгүйсгэх үндэслэл болохгүй.

Шүүгдэгч С.О. нь хохирогч Ш.Б.ыг хүчиндэхийг завдсан гэх үйлдэлд оролцоогүй талаар мэдүүлдэг боловч хохирогч Ш.Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт “...би уг машины ард талд сууж байхад 2 залуу арын 2 хаалгыг татаж, гаднаас орж ирж суусан юм. Тэгээд гаднаас орж ирсэн 2 залуу нь миний нүүрийг доош дараад, “хувцсыг нь хурдан тайлъя” гэж урд талын жолооч нь нөгөө ард байсан 2 залууд хэлсэн юм. ...Нөгөө сүүлд орж ирсэн хоёр залуу нь машинаас буугаад тэр харанхуй руу явуулсан юм. Яагаад тэр хоёр залуу надтай хамт буусан гэхээр машины номер харуулахгүй гээд машинаас намайг чирж буулгасны дараа үлдсэн хоёр залуу нь миний нүдийг гараараа тагласан юм.” гэж тухайн хэрэг учрал болох үед 3 хүн байсныг тогтвортой мэдүүлдэг бөгөөд шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт   Ш.Б.ын хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцаанд орохыг завдах үйлдэлд С.О., Б.М. нартай оролцсон талаар мэдүүлэг өгсөн бөгөөд энэ нь хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдож байна.

1-р хх-ийн 210-211 дүгээр талд байх С.О.ын гэрчээр өгсөн мэдүүлэгт түүнд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг нь танилцуулж, гарын үсэг зуруулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна. Түүнчлэн, хохирогч С.С.гийн Б.Бат-Эрдэнийг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, 3-р хх-ийн 235, 237 дугаар талд байх хохирогч Ш.Б.ыг, мөн С.С.г оролцуулсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэргийг нотлох баримтаас хасах хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй, мөн 3-р хх-ийн 246-250 дугаар талд авагдсан шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг оролцуулсан мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг буюу “Нэг дор, нэг газарт, хэд хэдэн хүний мэдүүлгийг газар дээр нь нэгэн зэрэг шалгахыг хориглоно.” гэж заасныг зөрчөөгүй буюу тодорхой өөр өөр газар нутагт, нэг хүний мэдүүлгийг газар дээр нь шалгасан байна.

3. Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн үйлдэл, түүний гэм буруугийн талаар:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшингээс “...хохирогч Ш.Б. гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг хараад танихгүй гэсэн атлаа таньж олуулах ажиллагаагаар таньсан нь ойлгомжгүй, таньж олуулах ажиллагааг дуу, дүрсний бичлэгээр баталгаажуулаагүй, хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, Ш.Б.ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэлд Б.М. байсан, улмаар түүний машинд суусан зэрэг нь тогтоогдоогүй тул уг үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.” гэж маргажээ.

Хохирогч Б.ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэгт “... би уг машины ард талд сууж байхад 2 залуу арын 2 хаалгыг татаж гаднаас орж ирж суусан юм. Тэгээд гаднаас орж ирсэн 2 залуу нь миний нүүрийг доош дараад “хувцсыг нь хурдан тайлъя” гэж урд талын жолооч нь нөгөө ард байсан 2 залууд хэлсэн юм. ...жолооч залуу нь нөгөө хоёрыгоо удирдаад байсан. Тэр үг хэлэнгүүт нөгөө хоёр нь шууд больж байсан. Ингээд машинаас чирж буулгаад жолооч залуу цүнхийг миний гараас татаж аваад, миний гар жижиг цүнхийг тэр чигт нь аваад явчихсан. Харин машин нь түрүүлээд явчихсан. Нөгөө сүүлд орж ирсэн хоёр залуу нь машинаас буугаад тэр харанхуй руу явуулсан юм. Яагаад тэр хоёр залуу надтай хамт буусан гэхээр машины номер харуулахгүй гээд машинаас намайг чирж буулгасны дараа үлдсэн хоёр залуу нь миний нүдийг гараараа тагласан юм” гэж тухайн хэргийг 3 этгээд үйлдсэн болохыг мэдүүлсэн, мөн шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгт “...Б.М. ээжийнхээ 90-40 УНЯ улсын дугаартай Приус 20 машинаас бууж ирсэн, ...Б.М. жолоон дээрээ сууж байсан.” гэх мэдүүлэг нь хохирогч Ш.Б.ын мэдүүлгээр давхар нотлогдож байгаагаас гадна 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн таньж олуулах ажиллагааны тэмдэглэлээр Б.Мөнх-Эрдэнийг тодорхой биеийн ерөнхий, харагдах байдлаар таньж байна гэсэн байдал зэргээс дүгнэн шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг хохирогч Ш.Б.ыг хүчиндэхийг завдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Таньж олуулах ажиллагааг тэмдэглэл, дуу дүрсний бичлэгээр баталгаажуулна. Тэмдэглэлд гэрч, хохирогч, яллагдагчийн биеийн байцаалт, таньж олох хүн, мал, амьтан, эд зүйл, тодорхой газар, орон байрны тухай болон бусад бүх ажиллагааг дэс дарааллаар нь үгчлэн бичнэ.” гэжээ. Дээрхээс үзвэл таньж олуулах ажиллагаанд зайлшгүй хөндлөнгийн гэрч байлцуулахыг хуульд заагаагүй бөгөөд уг үйл ажиллагааг хуульд заасан журмын дагуу тэмдэглэлээр баталгаажуулсан нь дуу-дүрсний бичлэг хийгдээгүй гэх шалтгаанаар уг ажиллагааг хүчингүйд тооцох, эсхүл үнэн зөвд тооцохгүй байх нөхцөл байдал болохгүй.

4. Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн үйлдэл, түүний гэм буруугийн талаар:

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Батсүх шүүхийн хэлэлцүүлэгт “...Ш.Б.ыг хүчиндэхээр завдсан үйлдэлд Б.Б. нь түүний эд зүйлийг дээрэмдээгүй.” гэж маргасан.

Харин шүүгдэгч Б.Б. 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...тухайн охины барьж явсан хүрэн өнгөтэй цүнхийг С.О. бид 2 булааж авсан.” гэж өөрийн үүрэг оролцоог мэдүүлснээс гадна мөн өдөр Б.Мөнх-Эрдэнийн өгсөн мэдүүлгээр Б.Б. тухайн цаг мөчид, тухайн газарт байсан нь давхар нотлогдон тогтоогдож байна.

Нөгөөтээгүүр, хохирогчийн эд зүйлийг Б.Б., эсхүл өөр бусад этгээд гардан гүйцэтгэж байхад тухайн орон зай, цаг хугацаанд хамтын санаа зорилго, үйл явдлын өрнөлийн туршид нэгдмэл оролцоотой байсан этгээдийг бүлэглэж, хүч хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргээс тусгаарлан авч үзэх үндэслэлгүй.

Иймд шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч нарын мэдүүлэг, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт зэрэгт тал бүрээс нь үнэлэлт, дүгнэлт өгч,

шүүгдэгч Г.П.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд,

шүүгдэгч С.О.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд,

шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд,

            шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6, 2.7 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6, 2.7 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Түүнчлэн, прокуророос шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг буюу “бүлэглэн гүйцэтгэх” нөхцлийг гэмт хэрэг тус бүрт журамласан байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг нь хүчиндэх гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл болж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах шаардлагагүй байна. Түүнчлэн шүүгдэгч С.О., Б.Б., Б.М. нарт холбогдох хохирогч Ш.Б.ыг хүчиндэхийг завдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна.” гэж зааснаар тэдний үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дэхь хэсэгт заасан үргэлжилсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулж, хүчиндэх гэмт хэргийг үйлдэхийг завдсан үйлдэлд нь тус тусад нь ял оногдуулвал тэдний эрх зүйн байдал дордохоор байх тул бусдыг хүчиндэхийг завдсан гэм буруутайд тооцож, тус тусад нь ял оногдуулах үндэслэлгүй гэж үзлээ. Тухайлбал, завдсан үйлдэл, төгссөн гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулах нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахаар байна.

            Шүүгдэгч нар нь хохирогч Б.У. 1.238.000 төгрөг нэхэмжилснийг төлсөн, С.С. 577.000 төгрөг нэхэмжилснийг төлсөн, Ш.Б.ын нэхэмжилсэн 456.000 төгрөгийг төлсөн, Т.С.ын нэхэмжилсэн 753.000 төгрөгийг төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах  нь зүйтэй.

Шүүгдэгч нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ С.О., Г.П., Б.М. нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Б.Б.д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

            Шүүгдэгч С.О., Г.П., Б.М. нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Б. нь энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байх боловч энэ хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгож заасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй болно.

            Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдал, гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн үүрэг оролцоо зэргийг тал бүрээс нь харгалзан ялыг ялгамжтай оногдуулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.П.ийн урьд цагдан хоригдсон 171 хоногийг, С.О.ын цагдан хоригдсон 304 хоногийг, Б.Бат-Эрдэнийн цагдан хоригдсон 371 хоногийг, Б.Мөнх-Эрдэнийн цагдан хоригдсон 277 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцох нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Скай” загварын гар утсыг шүүгдэгч С.О.ад буцаан олгож, мөн хуулийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар бор өнгийн хутга 1 ширхэг, хутганы гэр 1 ширхэг, задалж хэрэглэсэн бэлгэвч 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, С., Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, АВ9184397 серийн дугаартай 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг хэрэгцээний дагуу Монгол банкинд шилжүүлэх нь зүйтэй байна.                                               

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Х. овогт Г.гийн П.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

               шүүгдэгч Б. овогт С.ын О.ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6 дахь заалтад заасан хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж, хоёр түүнээс олон хүнийг хүчиндэж үйлдсэн,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2,2.6 дахь хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг үйлдэхийг завдсан,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

              шүүгдэгч Ө. овогт Б.ийн Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6, 2.7 дахь заалтад заасан хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, хоёр түүнээс олон хүнийг хүчиндсэн,урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6, 2.7 дахь заалтад заасан хүчиндэх гэмт хэргийг үйлдэхийг завдсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

              шүүгдэгч О. овогт Б.ын Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6 дахь заалтад заасан хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж, хоёр түүнээс олон хүнийг хүчиндэж үйлдсэн,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6 дахь хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг үйлдэхийг завдсан,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Шүүгдэгч Г.П.ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

                 шүүгдэгч С.О.ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6 дахь заалтад зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар,

                 шүүгдэгч Б.Б.д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6, 2.7 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6, 2.7 дахь заалтад зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

                шүүгдэгч Б.М.д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2, 2.6 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.П.ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жил хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийг хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар,

                С.О.ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6 дахь заалт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар,

               Б.Б.д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6, 2.7 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар,

               Б.М.д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 317 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Г.П.ид оногдуулсан 4 жилийн, С.О.ад оногдуулсан 8 жилийн, Б.Б.д оногдуулсан 8 жилийн, Б.М.д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.П.ийн урьд цагдан хоригдсон 171 хоногийг, С.О.ын цагдан хоригдсон 304 хоногийг, Б.Бат-Эрдэнийн цагдан хоригдсон 371 хоногийг, Б.Мөнх-Эрдэнийн цагдан хоригдсон 277 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            7. Шүүгдэгч Г.П., С.О., Б.Б., Б.М. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Скай” загварын гар утсыг шүүгдэгч С.О.ад буцаан олгож, мөн хуулийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар бор өнгийн хутга 1 ширхэг, хутганы гэр 1 ширхэг, задалж хэрэглэсэн бэлгэвч 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, С., Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, АВ9184397 серийн дугаартай 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг хэрэгцээний дагуу Монгол банкинд шилжүүлсүгэй.

            9. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

            10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.П., С.О., Б.Б., Б.М. нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МӨНХТУЯА

                                     ШҮҮГЧ                                  Ч.АЛТАНЦЭЦЭГ

                                     ШҮҮГЧ                                  С.ӨСӨХБАЯР