| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2021/0037/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/0042 |
| Огноо | 2021-02-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0042
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2021/0037/Э/
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын ахлах прокурор Б.Сүрмандах,
Шүүгдэгч Э.Д, Г.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б овогт Г.М, С овогт Э.Д нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2118000000008 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай боловсролтой, уулын ажлын техникч мэргэжилтэй, Шарын гол ХК-д цахилгааны экскаваторын туслах ажилтай, ам бүл 4, ......... хамт, Дархан-Уул аймгийн ***** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овгийн Г.М,
Монгол Улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт, Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Хайрхан баг, ................ тоотод оршин суух, С овгийн Э.Д,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Э.Д, Г.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Д, Г.М нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Хайрхан баг, 19 дүгээр цэцэрлэгийн хажууд иргэн*****ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Б.Б “...Д ямар ч шалгаан байхгүй миний цээж рүү гараараа хоёр удаа цохисон. Тэгэхээр нь би зүгээр байхад яагаад байгаа юм бэ гэсэн чинь хажууд нь явж байсан М чи ийм хямдхан болсон юм уу гээд миний цээж руу гараараа 2 удаа цохисон. Би уурлаж М нүүрэн тус газар 1 удаа цохисон чинь Д, М хоёр нийлээд миний хөлнөөс өргөж газар унагаах үед би Д доороо хийгээд унах үед М миний толгой руу 5-6 өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,
Гэрч Э.Б “...Д гадуур хувцсаа тайлж шидээд Б гэх залуу руу дайрч давшлаад түлхэж цээжин тус газар нь гараараа цохиод байсан. Энэ үед Б уурлаж үүрч явсан цүнхээ тайлаад Д цохиж хоорондоо маргалдсан ба хажуугаас нь ***** ороод салгах гэтэл *****ыг бас цүнхээрээ цохих гэхэд нь М бултаж Б хөл руу хавирч унагасан. Тэгээд дээр нь гараад гараараа болон хөлөөрөө Б цохиж зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,
Гэрч О.У “...тэгтэл ард Б нааш ир гээд хүмүүс дуудаад байгаа бололтой байхаар нь хэсэг ажиглаад зогссон чинь ***** дээр 3 залуу очсон байсан ба нэг нь Б цохихоор нь би наанаас нь яваад очтол Б газар унагаад тал талаас нь цохиж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 09 дугаартай “...Б.Б биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, нүүрний цус хуралт, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Д, Г.М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан “бүлэглэж” гэх хүндрүүлэх шинжтэй үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Б.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Э.Д, Г.М нараас гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нар нь “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт бүлэглэж үйлдсэн байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тул хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлгүй байна.
Шүүгдэгч нар “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан нөхцөл байдал болон тэдний хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, шүүгдэгч Г.М ажил эрхэлдэг тогтмол орлоготой, шүүгдэгч Э.Д ажилд орохоор хүсэлтээ өгсөн, торгох ял шийтгэж өгнө үү гэж хүсэлт гаргасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д, Г.М нарт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр 600,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД