Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 00296

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хабитатын 14 тоотод оршин суух Боржигон овогт Довчинсүрэнгийн Анхцэцэгийн /ФБ84061965/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Уурхайчин баг, 3-23-77 тоотод оршин суух Бурхан овогт Ядамжавын Эрдэнэбатд /ФМ82120434/ холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Анхцэцэг, хариуцагч Я.Эрдэнэбат, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Анхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Д.Анхцэцэг нь 2006 онд Я.Эрдэнэбаттай танилцаж, бидний дундаас 2006 оны 03 дугаар сарын 20-ны өдөр охин Марал, 2010 оны 01 дүгээр сарын 29-нд охин Саруул нарыг төрүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд Я.Эрдэнэбат нь архи уух нь их болж, согтуу ирсэн үедээ агсам согтуу тавьж, хэл амаар доромжилж, зоддог болсон. Бид Я.Эрдэнэбатын аав ээжтэй хамт амьдарч байсан бөгөөд ээж болон дүүг нь өвчтэй бие нь муу байхад ажлынхаа хажуугаар харж ханддаг байсан. Аав нь бас архи ууж гэрийнхээ эд хогшлыг зарж, ломбарданд тавих зэргээр архи уудаг. Ийм байдалд 2 охиноо байлгаж , сэтгэл санаа тайван бус түгшүүртэй амьдарч байсан. Аав нь согтуу ирээд зодож байсан тул би Цагдаагийн байгууллагад өргөдөл өгч захиргааны арга хэмжээ авч байсан. Ийм амьдралд тэвчиж амьдарч байсан бөгөөд 2 удаа шүүхэд гэрлэлт цуцлуулахаар өргөдөл өгсөн боловч Я.Эрдэнэбатад итгэж нэхэмжлэлээсээ татгалзаж байсан. Одоо би 2 охиноо аваад Эрдэнэбатаас 2013 оноос хойш тусдаа амьдарч байна. 2016 оны 04 сард Эрдэнэбатыг эрэн сурвалжлуулахаар өргөдөл өгч байсан. Одоо гэрлэлтээ цуцлццлна, 2 охиноо өөрийн асрамжинд авна, хүүхдийн тэтгэлэг хуулийн дагуу тогтоолгоно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Анхцэцэг нь Я.Эрдэнэбатад холбогдуулж гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Гэрлэгчид нь 2006 онд гэр бүл болж, тэдний дундаас 2006 оны 03 дугаар сарын 20-ны өдөр охин Э.Марал, 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр охин Э.Саруул төрсөн, зохигчид 2006 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн нь Г-888 дугаар гэрлэлтийн гэрчилгээ, Г-303 болон Г-292 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

Зохигчид 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хэн аль нь цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, бие биенээ хүндэтгэн үзэж цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй гэсэн тайлбар гаргаж байх тул тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч хүүхдүүдээ өөрийн асрамжинд авна гэснийг хариуцагч зөвшөөрсөн ба охин Э.Марал, Э.Саруул нар нь эхийн асрамжинд байх санал өгсөн зэргийг харгалзан охин Э.Марал, Э.Саруул нарыг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг нэхэмжилнэ гэсэн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагчаас 2 хүүхдэд тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлно гэж заасан.

Нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан нэг жилийн хугацаанд 2 хүүхдэд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд тохирсон улсын тэмдэгтийн хураамж 58 290 төгрөг /1 жилд 1 хүүхдэд төлөх хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ 1 024 800 төгрөг, үүнд тохирох тэмдэгтийн хураамж 29 145х2 хүүхэд / гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэв.

Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Анхцэцэг, хариуцагч Я.Эрдэнэбат нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2006 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Э.Марал, 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Э.Саруул нарыг эх Д.Анхцэцэгийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2006 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Э.Марал, 2010 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр төрсөн охин Э.Саруул нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг Я.Эрдэнэбатаас гаргуулан Д.Анхцэцэгт олгосугай.

4. Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 58 290 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай. 

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Б.Жадамбад даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Р.ҮҮРИЙНТУЯА