| Jadamba Normal Jadamba 1 0 2017-03-16T06:54:00Z 2017-03-16T06:54:00Z 1 697 3973 33 9 4661 15.00 false false false EN-US X-NONE X-NONE МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг, 1-6-85 тоотод оршин суух Ребриков овгийн Намжилсүрэнгийн Чимгээгийн /ЧО63120201/ хүсэлттэй, С.Мөнхцолмонг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н.Чимгээгээс иргэн Сугарын Мөнхцолмон /регистрийн дугаар: МК87112812/ нь 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 10 /арван сая / төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 10 сая төгрөгийг бэлнээр хүлээн авсан. Хариуцагч Э.Мөнхцолмон нь зээлийг буцааж төлөх гэрээний хугацаа 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр дуусахад үндсэн зээл 10 000 000 төгрөг, түүний хүү 12,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 12,000,000 төгрөг нийт 22,000,000 /хорин хоёр сая/-н төгрөгийг хариуцагч С.Мөнхцолмонгоос гаргуулахаар Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийн оршин суух хаягийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхийн мэдэгдэх хуудсаар тус хаягт С.Мөнхцолмон нь оршин суудаггүй гэж буцаагдсан (түрээсийн айл байгаа хэмээн тодорхойлсон), мөн хариуцагчийн 95176969 дугаарын утасруу залгахад ашиглалтанд байхгүй гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 заасан үндэслэлээр хариуцагчийн хаяг тодорхойгүй байгаа үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 685 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагч С.Мөнхцолмонг эрэн сурвалжилж оршин байгаа газрыг тогтоож өгнө үү гэжээ. Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Н.Чимгээ нь С.Мөнхцолмонг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээн авч хангах үндэслэлтэй байна. Зохигчдын хооронд 2014 оны 01 сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдан талууд гарын үсэг зурсан байна. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлд С.Мөнхцолмон нь 22 000 000 төгрөг төлөх ёстой боловч гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байх тул иргэнийг эрэн сурвалжлуулж хаягийг тодорхой болгох зорилгоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. С.Мөнхцолмонгийн оршин суугаа хаяг тодорхой бус байгаа тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Мөнхцолмонг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй, өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр шүүхэд ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгчийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т зааснаар С.Мөнхцолмонг / РД: МК87112812/ эрэн сурвалжилж оршин суугаа газрын хаягийг тогтоон нэхэмжлэгч Н.Чимгээд мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар С.Мөнхцолмон нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, 3-13-10 тоотод оршин сууж байсан болохыг дурдсугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА |