Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 460

 

 

 

 

 

 

Б.Эд холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Хурц,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 322 дугаар шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай прокурор Б.Хурцын 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтээр Б.Эд холбогдох эрүүгийн хэргүүдийг 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Батцэнгэлийн Э, 1986 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Орхон аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Еаsу Рhоtо" ХХК-д хүргэлтийн менежер ажилтай, ам бүл 3, эх, хүүхдийн хамт тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/,

 

Яллагдагч Б.Э өмнө нь худалдаалах зорилгогүйгээр 2016 оны 8 дугаар сард Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Урьхан” гэх хоолны газар орчмоос 1971 оны Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрогидроканнабинолын агууламж бүхий 3 кг 932,8 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх ургамлыг хууль бусаар түүж бэлтгэн, уг сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисыг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл өөрийн түр оршин суух Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 34 дүгээр байрны 04 тоот гэртээ хадгалсан,

мөн худалдаалах зорилгогүйгээр 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ко ко” гэх баарны орчмоос 1971 оны Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий гялгар уутны хамт 0.28 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг олж авч, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл өөрийн түр оршин суух Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 34 дүгээр байрны 04 тоот гэртээ хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Б.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Батцэнгэлийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт үлдээж, мөн уг хэрэгт бусад эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шийтгэх тогтоолын хавсралт 1 хүснэгтэд заасан эд зүйлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Хурц бичсэн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай дүгнэлт болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийтгүүлэхээс өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн эрүүгийн 1709007210184 дугаартай хэрэгт 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 34 дүгээр байрны 4 тоот орон сууцанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 3.3 грамм хатаасан ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 34 дүгээр байрны 4 тоот орон сууцанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий ургамлыг Б.Эрдэнэбаяр, М.Эрдэнэбаяр, Б.Мандуул нарын хамт хэрэглэсэн буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан болох нь тогтоогдож түүнд 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дээрх зүйл, хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийтгэх тогтоол гарахын өмнө гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх ба Б.Эы холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэхэд хүргэсэн нөхцөл байдал шинээр илэрсэн байна.

 

Иймд Б.Эы гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 322 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэж, прокурорт буцаалгахаар прокурорын дүгнэлт бичсэн...” гэв.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ялтан Б.Э нь худалдаалах зорилгогүйгээр 2016 оны 8 дугаар сард Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Урьхан” гэх хоолны газар орчмоос 1971 оны Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрогидроканнабинолын агууламж бүхий 3 кг 932,8 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх ургамлыг хууль бусаар түүж бэлтгэн, уг сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисыг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл өөрийн түр оршин суух Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 34 дүгээр байрны 04 тоот гэртээ хадгалсан,

 

мөн худалдаалах зорилгогүйгээр 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ко ко” гэх баарны орчмоос 1971 оны Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий гялгар уутны хамт 0.28 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг олж авч, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл өөрийн түр оршин суух Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 34 дүгээр байрны 04 тоот гэртээ хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 322 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж  шийдвэрлэжээ.

 

Гэтэл Б.Э нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 34 дүгээр байрны 04 тоот орон сууцанд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөлт дельта-9 тетрогидроканнабинолын агууламж бүхий 3.3 грамм хатаасан ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

 

2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 34 дүгээр байрны 04 тоот орон сууцанд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөлт дельта-9 тетрогидроканнабинолын агууламж бүхий ургамлыг Б.Эрдэнэбаяр, М.Эрдэнэбаяр, Б.Мандуул нарын хамт хэрэглэсэн буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь эрүүгийн 1709007210184 дугаар хавтаст хэргээр нотлогдож байна.

 

Эдгээр үйлдлүүдийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 322 дугаар шийтгэх тогтоол гарах үед мэдэгдээгүй, шүүхээс мэдэх боломжгүй байжээ.   

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж заажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж тодорхойлон хуульчилсан байна. Энэ хуулийн зохицуулалтыг үндэслэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулдаг.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн /Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах/ 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд хоёр шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд тэдгээрийг нь нэгтгэх боломжгүй байна.

 

Үүнээс Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.9 дүгээр зүйлд /Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах/ хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулсан байна.

 

Энэхүү зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй орхигдуулжээ. Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

 

Өөрөөр хэлбэл, тус тусдаа мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр хянан шийдвэрлэгдэн, хоёр өөр шийтгэх тогтоол гаргасан тохиолдолд ялуудыг нэгтгэх журмыг хуульчлан тодорхойлоогүй тул шүүх ялтны жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй байна.

 

Дээрх байдлуудыг нэгтгэн дүгнэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн...” нь тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл гэж үзнэ гэсний дагуу шүүгдэгч Б.Эд ял шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл болжээ.

 

Иймд прокурор Б.Хурцын бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай дүгнэлтийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 322 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: