Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
Хэргийн индекс | 105/2021/0426/Э |
Дугаар | 2021/ШЦТ/488 |
Огноо | 2021-04-08 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/488
2021 04 08 2021/ШЦТ/488
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Санжидмаа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,
улсын яллагч М.Эрдэнэзаяа,
хохирогч С.Г.,
шүүгдэгч Д.М. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан А. овогт Д.ийн М.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 04426 0317 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, “Казино” бааранд зохион байгуулагч ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт оршин суух бүртгэлтэй,
урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 340 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан,
А. овогт Д.ийн М..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.М. нь 2020 оны 10 дугаар сарын 03-ны шөнийн 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “Казино” бааранд хохирогч С.Г.тай “мөнгө байхгүй бол баарнаас гар” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар баарны текны хажууд зогсч байхад нь түлхэн унагааж, биед нь баруун дунд чөмөгний хүзүүний далд хугарал, зүүн бугалганд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г. мэдүүлэхдээ: “Би 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Казино” бааранд орсон юм. Би ороод пиво авах гээд мөнгөө олохгүй зогсч байхад энэ залуу текний хажууд зогсч байсан. Тэгснээ намайг “мөнгөгүй бол гар” гэхээр нь “гарна шүү дээ” гэсэн чинь намайг шат руу түлхсэн. Тэр бааранд угаасаа зодоон болоогүй. Тэгээд би шатны доор босч чадахгүй орилоод, үүд рүү мөлхөж гарсан. Харин гудамжинд явж байсан нэг залуу намайг босгож, шатан дээр түшүүлж тавьсан бөгөөд дуудлага өгснөөр 4 цагдаа, бас түргэний тэрэг ирсэн. Энэ залуу гарч ирээд намайг харчихаад “бааштай пизда вэ, босооч” гэсэн. Тэгээд энэ залуу намайг Гэмтэлд аваачиж өгөөд, тамхи аваад ирье гэж гараад, дахиж надтай ерөөсөө холбогдоогүй. Намайг энэ хүн баарны шат руу түлхсэн.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч С.Г.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Миний хажууд зогсч байсан баарны ажилтан залуу над руу хараад, инээгээд байхаар нь “яагаад инээгээд байгаа юм бэ?” гээд уурлангүй хэлэхэд ... шууд намайг заамдаж аваад, баарнаас гаргаад, заамдсан чигтээ намайг хойшоо түлхэж, шатнаас унагаасан. Махлах биетэй, шар царайтай, халимаг богино үстэй залуу намайг баарны текнээс пиво авах гээд зогч байхад “чи мөнгөгүй бол гарчих” гэхээр нь “би гарлаа” гэхэд “одоо гараадах” гээд миний энгэрээс татаад, хаалгаар шат руу намайг түлхэж унагаагаад баар луу орсон. Би ойролцоогоор 400.000 төгрөгт эмчилгээ хийлгэсэн, баримтыг бүгдийг нь авчирсан байгаа. ...Тэгээд пиво авах гэхэд надад байсан 5000 төгрөг олдохгүй, түүнийгээ хайхад үл таних залуу /Д.М./ “мөнгөгүй бол гараач” гэхээр нь би “гарна, байж байгаач” гэсэн. Тэгсэн миний хувцаснаас заамдаад, татаад баарны 2 давхрын шатан дээр очоод, заамдсан чигтээ намайг хойш түлхсэн. Тэгээд би хойшоогоо шат руу унаж хөлөө гэмтээсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-19/,
- Гэрч А.Мөнхболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, “Казино” бааранд хамгаалагч намайг түлхээд унагаасан гэх дуудлага мэдээллийг хүлээн авч, өгсөн газарт очиход мэдээлэл өгөгч С.Г. нь баарны гадна талын шатан дээр согтуу сууж байсан бөгөөд түүнээс юу болсон талаар асуухад “энэ баарны хамгаалагч залуу намайг түлхээд унагаасан, миний хөл өвдөөд байна” гэж хэлсэн. Мэдээлэл өгөгч С.Г. нь нэлээн согтуу байсан. Түлхсэн хүн гэх бүдүүн биетэй Д.Мөнтүмэн гэх хүнийг шууд зааж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12785 тоот: “С.Г.ын биед баруун дунд чөмөгний хүзүүний далд хугарал, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 40/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.М. нь 2020 оны 10 дугаар сарын 03-ны шөнийн 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “Казино” бааранд хохирогч С.Г.тай “мөнгө байхгүй бол баарнаас гар” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар баарны текны хажууд зогсч байхад нь түлхэн унагааж, биед нь баруун дунд чөмөгний хүзүүний далд хугарал, зүүн бугалганд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч С.Г.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Миний хажууд зогсч байсан баарны ажилтан залуу над руу хараад, инээгээд байхаар нь “яагаад инээгээд байгаа юм бэ?” гээд уурлангүй хэлэхэд ... шууд намайг заамдаж аваад, баарнаас гаргаад, заамдсан чигтээ намайг хойшоо түлхэж, шатнаас унагаасан. Махлах биетэй, шар царайтай, халимаг богино үстэй залуу намайг баарны текнээс пиво авах гээд зогч байхад “чи мөнгөгүй бол гарчих” гэхээр нь “би гарлаа” гэхэд “одоо гараадах” гээд миний энгэрээс татаад, хаалгаар шат руу намайг түлхэж унагаагаад баар луу орсон. Би ойролцоогоор 400.000 төгрөгт эмчилгээ хийлгэсэн, баримтыг бүгдийг нь авчирсан байгаа. ...Тэгээд пиво авах гэхэд надад байсан 5000 төгрөг олдохгүй, түүнийгээ хайхад үл таних залуу /Д.М./ “мөнгөгүй бол гараач” гэхээр нь би “гарна, байж байгаач” гэсэн. Тэгсэн миний хувцаснаас заамдаад, татаад баарны 2 давхрын шатан дээр очоод, заамдсан чигтээ намайг хойш түлхсэн. Тэгээд би хойшоогоо шат руу унаж хөлөө гэмтээсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-19/,
- Гэрч А.Мөнхболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, “Казино” бааранд хамгаалагч намайг түлхээд унагаасан гэх дуудлага мэдээллийг хүлээн авч, өгсөн газарт очиход мэдээлэл өгөгч С.Г. нь баарны гадна талын шатан дээр согтуу сууж байсан бөгөөд түүнээс юу болсон талаар асуухад “энэ баарны хамгаалагч залуу намайг түлхээд унагаасан, миний хөл өвдөөд байна” гэж хэлсэн. Мэдээлэл өгөгч С.Г. нь нэлээн согтуу байсан. Түлхсэн хүн гэх бүдүүн биетэй Д.Мөнтүмэн гэх хүнийг шууд зааж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12785 тоот: “С.Г.ын биед баруун дунд чөмөгний хүзүүний далд хугарал, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 40/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.М.г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.М.д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогчид баримтаар 411.903 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Д.М.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А. овогт Д.ийн М.г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М.д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.М.д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.М. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.М.гээс 411.903 төгрөгийг гаргуулан хохирогч Даваа овогт Самбуудоржийн Г. /РД:ЛЮ87071617/-д олгосугай.
6. Хохирогч С.Г. нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.М.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.САНЖИДМАА