| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2021/0017/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/0035 |
| Огноо | 2021-02-19 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0035
ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ
Õýðãèéí инäåêñ: 166/2021/0017/Э
Äàðõàí-Óóë àéìàã äàõü ñóì äóíäûí Эрүүгийн хэргийн анхан шатны ø¿¿õèéí шүүх хуралдааныг ø¿¿ã÷ Н.Идэр äàðãàëæ,
Ш¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Д.Адъяа,
Улñûí ÿëëàã÷аар аймгийн прокурорын газрын õÿíàëòûí прокурор Ч.Мядагбадам,
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар íàðûã îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí òàíõèìä íýýëòòýé хèéсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Пðîêóðîðын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт çààñàí ãýìò õýðýãò Б овогт Б-ийн Б-д холбогдуулан ÿëëàõ ä¿ãíýëò ¿éëäýæ, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр èð¿¿ëñýí 2118000000011 дугаартай ýð¿¿ãèéí õýðãèéã 2021 оны 01 дүгээр сарын 26-ны ºäºð õ¿ëýýí àâ÷, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хянан õýëýëöэв.
Ø¿¿ãäýã÷èéí биеийн áàéöààëò:
Монгол Улсын иргэн, Б овогт Б-ийн Б /регистрийн дугаар: ................. /, .............. аймгийн ............. суманд .......... оны ...... дүгээр сарын ..........-ны өдөр төрсөн, ........... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ........... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг “.........” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл ...., ............... хамт ............ аймгийн Дархан сумын .......... дугаар баг, ........ тоотод оршин суух хаягтай, /....... аймаг, ...... сум,.......... дугаар баг, ............ ................ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй/, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шөнийн 01 цагийн үед ............. аймгийн ......... сумын .......... багийн ...... дугаар байрны ........... тоотод иргэн Н.Э-ыг зодож эрүүл мэндэд нь хэвлийн битүү гэмтэл хэвлийн хөндийн цусан хураа, сэмж, нарийн гэдэсний цоорол, чацархайн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шөнийн 01 цагийн үед .............. аймгийн ........... гол сумын .......... багийн ........ дугаар байрны ........ тоотод иргэн Н.Э-ыг зодож эрүүл мэндэд нь хэвлийн битүү гэмтэл хэвлийн хөндийн цусан хураа, сэмж, нарийн гэдэсний цоорол, чацархайн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-ы мэдүүлсэн: “...2020 оны 12 сарын 12 өдөр Н.Э бид хоёр ажлаар Шарын гол сум руу яваад найзуудтайгаа уулзаад жаахан уусан. Гэтэл Э агсам тавиад байхаар нь болиулах гэтэл “чамд ямар хамаатай юм” гэхээр нь уур хүрээд хоёр цохисон. Би ер нь ямар нэгэн юм болсон бол Э-ын эхнэрт байнга хэлдэг учраас тэр зарчмаараа тухайн үед болсон асуудлыг Э-ын эхнэрт хэлсэн. Тэгээд өглөө нь эмнэлэг явж Э хагалгаа хийлгэсэн. Э надаас эмчилгээний зардалд 3,640,398 төгрөг нэхэмжилсэн. Би түүнд 4,100,000 төгрөгийг дансаар, 2,100,000 төгрөгийг бэлнээр буюу нийт 6,200,000 төгрөг өгсөн. Цаашид гарах эмчилгээнийх нь төлбөрийг төлнө. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Э өмнө нь надаас 200 сая төгрөг өгвөл өргөдөл цагдаад өгөхгүй гэж хэлж байсан. Би тухайн үед боломжгүй гэдгээ хэлсэн. Этой утсаар ярихаар л мөнгөний асуудал яриад, уулзахгүй, фейсбүүк мессенжерт намайг блоколсон.” гýх мэдүүлэг,
Эрүүгийн 2118000000011 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол[1],
Хохирогч Н.Э-ын мөрдөн байцаалтад 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тус тус мэдүүлсэн: "...2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өөрийн найз Б-ы хамт Land-100 маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Дархан-Уул аймгийн Шарын гол сум руу хувийн ажлаар явсан. Б бид хоёр Шарын гол суманд очоод М гэх хүнтэй уулзсан боловч оройтоод нэг хоосон айлд орж хонохоор болоод тэр айлд очиж хоол хийж идээд байж байгаад нэг шил архи задлаад ууж байхад гаднаас С гэдэг зүс таних эмэгтэй нэг найзтайгаа орж ирээд бид дөрөв 24 ширхэгтэй 1 хайрцаг пиво ууж дуусаад Б тэр хоёр эмэгтэйг хүргэж өгөхөөр гарч яваад нэг цаг орчмын дараа ирсэн. Намайг Баас “яасан хүмүүсээ гэрт нь хүргэж өгсөн үү” гэж асуухад дуугарахгүй уурлаад байхаар нь “чи юундаа уурлаад байгаа юм" гэхэд ширээн дээр давж гарч ирээд миний нүүрэн тус газар цохисон. Тэр үед би ухаан алдаад газар унасан. Намайг сэрэхэд миний нүүр хөндүүрлэж хавдсан, хэвлий орчмоор хөндүүртэй болсон байсан. Намайг Б-д “надад аяга ус хийгээд өгөөч” гэсэн боловч ус хийж өгөөгүй. Би босож чадахгүй хэвтэж байхад Б босож ирээд миний хэвлий хэсэг рүү буюу гэдэс рүү дэвсээд байсан. Б намайг зодож байгаад орон дээр очиж хэвтээд манай эхнэр лүү залгаад “Би танай нөхрийг зодчихлоо” гэж утсаар ярьсан. Маргааш өглөө нь бие өвдөөд байхаар нь Баар машинаа бариулаад Дархан луу явсан. Би 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Нэгдсэн эмнэлэгт хэвлийн хагалгаанд орж өнөөдрийг хүртэл эмнэлэгт хэвтэж байна. Энэ хугацаанд Б над дээр ирж миний биеийн байдлыг асуугаагүй. Би тухайн үед Б-ыг над дээр ирээд уучлалт гуйх байх гэж хүлээсэн боловч ирээгүй. Тухайн өдөр Б-тай маргалдсан асуудал огт болоогүй. Миний биеийн байдал сайжрахгүй байгаа. Ер нь насан туршдаа эрэмдэг болсон. Би Б-д гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. Нуруу ууц өвдөөд босохоор толгой өвдөөд эрүү өвдөөд юм идэхэд хүндрэлтэй, дотор эрхтэн өвдөөд байна. Би зүгээр болчих болов уу гэж бодсон боловч хэвээр байгаад байна. Б надад эмчилгээний зардал гэж 3-4 сая төгрөг өгсөн. Манай эхнэрийн ................. тоот дугаарын данс руу шилжүүлсэн. Эмч нарын ярьж байгаагаар дотуур гэмтэл гэж хэцүү байдаг гэсэн ямар эмчилгээ нэмж хийлгэхийг мэдэхгүй байна. Найз гэж явчхаад намайг ийм болгосонд гомдолтой байна. Намайг ухаан алдсан хойно баахан зодсон байсан.” гэх мэдүүлэг[2],
Гэрч Б.Ч-ын мөрдөн байцаалтад 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мэдүүлсэн: “...2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр манай нөхөр Б.Э найз болох Б-ы хамт Шарын гол сум руу хүнтэй уулзах ажилтай гээд явсан. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 01:00 цагийн үед Б.Б өөрийн ........... дугаараас залгаад “Би танай нөхрийг зодчихлоо. Энэ нэг юм нь өвдөөд байх шиг байна. Ёолоод байна” гэхээр нь би Б-ыг “Чи видео дуудлага хийгээд над руу залга” гэж хэлсэн. Б-ыг над руу залгахад манай нөхөр Н.Э-ыг араас нь харуулсан. Тэгэхэд манай нөхөр Н.Э “Би үхлээ, Ч” гээд орилоод байсан. Тэгэхээр нь Б-д түргэн дуудаач гэж хэлэхэд Б утсаа тасалсан. Тэгээд маргааш өглөө нь босоод Б-ы ........... дугаар руу залгахад утсаа авахгүй, холбогдохгүй байсан. Тэгээд намайг гэртээ байж байтал 10:00 цагийн үед Б над руу залгаад “Чи хүрээд ирээч Э бид хоёр Саран эмнэлэг дээр ирсэн байна.” гэж хэлсэн. Намайг Саран эмнэлэг дээр очиход Б манай нөхөр Э хоёр сууж байсан. тэгээд Саран эмнэлэгт эход харах гэсэн боловч өвдөлт их байсан болохоор эход харахад хэвлийн орчим маш их шингэнтэй дотор цус алдалттай байна, яаралтай Нэгдсэн эмнэлэг явах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд Б, манай нөхөр бид хэд Нэгдсэн эмнэлэг ороод дахин эход харуулахад дэлүү бяцралттай гэсэн онош гарсан. Тэгээд яаралтай хагалгаанд орсон. Манай нөхрийн бие нэг л дээрдэхгүй байж байгаад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр цөсний хагалгаанд орсон. Учир нь цөсний чулуу нь хүчтэй доргилтоос болж хөдөлсөн гэсэн юм. Э Б хоёр юунаас болж маргалдаж зодолдсон талаар сайн мэдэхгүй байна. өмнө нь манай нөхөр Эыг Б 2019 онд манай гэрийн гадна зодчихоод явж байсан удаатай.” гэх мэдүүлэг[3],
Гэрч Э.Э-ын мөрдөн байцаалтад 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэртээ амарч байтал танил хүмүүс болох Э, Б нар гар утсаар над руу залгасан байсан. Тухайн үед нь утасныхаа дууг хаасан байсан учир утсаа сонсоогүй. Гэтэл орой 21 цагийн үед санагдаж байна утсаа харсан чинь Э дахин над руу залгахаар нь утсаа аваад ярихад “Хаана байгаа юм. Яагаад утсаа авахгүй байгаа юм” гэхээр нь утсаа сонссонгүй гэж хэлсэн. Гэтэл Э Бөхөө хоёр Шарын гол суманд ирсэн байна гараад ирээч гэхээр нь ажлаа дуусгаад залгаж гэж хэлээд утсаа салгасан. Үүний дараа найз С над руу залгаад Бөхөө, Э хоёр ирсэн байна, над руу сая ярьсан. Тэгэхээр нь зав гарахаар уулзъя гэж хэлсэн гэж байсан. Тэгээд 23 цагийн үед С дахин над руу залгаад нөгөө хоёр чинь залгаад байна. Хоёулаа хальт уулзах уу яах уу гэж асуухаар нь би түүнийг хүрээд ир гэж дуудсан. Тэгээд С манай гэрийн гадаа ирж уулзаад Э-той би утсаар ярьж хаана байгааг нь асуухад ........... багийн ........ дугаар байрны........ тоотод найзынхаа гэрт байна гэж хэлэхээр нь очсон. Бид хоёрыг очиход Э, Б хоёр нэг сагс жижиг пиво тавьчихсан аль аль нь халамцуу байдалтай сууж байсан. Тэнд өөр хэн нэгэн байгаагүй. Бид дөрөв пиво ууж байхдаа ядарч хэсэг унтсан. Тэгтэл С намайг дуудаад явъя гэхээр нь би за гэж хэлээд босоход С, Б хоёр хаалгаар гадагш гарч байсан ба би гадуур хувцсаа өмсөөд араас нь гарахад Бөхөө С хоёр байрны гадаа зогсож байсан. Би тэр хоёртой уулзахгүйгээр шууд гэр лүүгээ алхаж явтал миний гар утас дуугарч С намайг чи шууд харьж байна уу, би харьлаа шүү гэж асуухаар нь би харьж байна гэж хэлээд утсаа салгасан. Үүнээс хойш юу болсныг мэдэхгүй. Бид нарыг хамт байхад ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй гэж бодож байна. гэхдээ тухайн үед би хэсэг унтаж байсан учир юу болсон талаар мэдэх юм алга.” гэх мэдүүлэг[4],
Гэрч Э.М-ын мөрдөн байцаалтад 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “...Би Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 10-01 тоотыг түрээсэлж амьдардаг. 2020 оны 10 сарын дундуур санагдаж байна. Улаанбаатар хот руу ажлаар явсан бөгөөд 12 дугаар сарын 11-ний өдөр миний танил Э, Б хоёр над руу залгаад бид хоёр Шарын гол суманд ирсэн байна. Өнөөдөр хөдөө явах гэсэн боловч оройтчихлоо. Эндээ хонохоос гэрийн түлхүүр чинь байгаа юм уу гэж асуухаар нь гэрийнхээ түлхүүрийг хаана үлдээснээ хэлж өгөөд манайд ороод амарчих гэж хэлсэн. Үүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Над руу дахин залгаагүй. Түлхүүр үлдээсэн газар гэрийн түлхүүрийг үлдээгээд явсан байсан.” гэх мэдүүлэг[5],
Гэрч Х.С-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Б гэдэг найз маань залгаад Шарын гол суманд ирсэн байна. хүрээд ирээч уулзъя ярьж сууж Э бид хоёр цуг ирсэн байна гэж ярьсан. Тухайн үед би завгүй байна гэж хэлсэн чинь орой залгаад байхаар нь Энхсаруул бид хоёр Хайрхан багийн 10 дугаар байрны 01 тоотод хэнийх гэдгийг нь мэдэхгүй байна айлд очсон. Тухайн үед Э, Б хоёр бид хоёр энэ байрыг түрээсэлж байгаа гэж тоглоом шоглоомоор яриад байсан юм. Манай танил найзынх байгаа юм гэж хэлсэн. Э бид хоёрыг очиход Э, Б хоёр халамцуу байсан ба бид дөрөв найзалж нөхөрлөж байсан цаг үе нутаг усаа яриад суусан. Тэгээд пиво уугаад байж байтал Энхсаруул өглөө ажлаасаа буусан гээд орон дээр хажуулдаад амарч байсан чинь Э Б-д хандан “Чи С-тэй гараад машин халаачих гэж хэлсэн. Тэгсэн Б хөдлөхгүй суугаад байсан чинь Бөхөө рүү уурлаад түлхээд гараад ир л дээ гээд байсан. Тэгээд бас над руу уурлах гээд байх шиг байсан. Тэгээд би Саруулыг сэрээх гээд очиход намайг Э С руу ойртуулахгүй байсан. Тэгээд би түрүүлж гараад машиндаа суусан чинь араас Б С хоёр хамт гарч ирсэн. Тэгээд намайг машинд суусны дараа Э над руу залгаад чи ёстой ямар хөгийн гичий вэ, жаргах замын садаа вэ гээд орилоод байхаар нь утсаа салгасан. Би согтуудаа солиорч байгаа юм байна гэж бодсон. Тэгээд Саруул гарч ирчхээд над руу залгаад найзынх нь гэр ойрхон юм чинь явж бай гэж хэлсэн. Тэгээд би машинаа бариад явсан. Намайг байх үед Б Э хоёр хоорондоо зодолдсон асуудал байгаагүй. Намайг байхад Э Б-ыг машинаа халаа гэж хөөгөөд байсан.” гэх мэдүүлэг[6],
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 30 дугаартай “...Н.Э-ын биед хэвлийн битүү гэмтэл, хэвлийн хөндийн цусан хураа, сэмж, нарийн гэдэсний цоорол, чамархайн няцрал, хэвлийн хагалгааны дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Н.Э-ын биед илэрсэн дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Н.Э-ын биед учирсан хэвлийн битүү гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт[7],
Эмчлүүлэгчдийн хэрэглэсэн эмнэлгийн хуудас болон эмнэлгийн бусад баримтууд[8],
Эмчилгээний баримтууд[9],
Б.Б-ы мөрдөн байцаалтад гэрчээр 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, яллагдагчаар 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тус тус мэдүүлсэн: “...2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр найз болох Э-той уулзаж Шарын гол сум руу алтанд явахаар болоод бид хоёр Э-ын ............. улсын дугаартай Ланд-100 маркийн тээврийн хэрэгсэлтэй Шарын гол сум руу явсан. Бид хоёр Шарын гол суманд очоод хөдөө бид хоёртой хамт явах байсан хүнтэй уулзах гэсэн боловч цаг орой болчихоор нь маргааш хөдөө явахаар болоод Шарын гол суманд хонохоор болоод найз М-ийн гэрт очоод хоол хийж идээд хоёр цаг унтаж байгаад 3 шил архи уугаад сууж байхад Саруул, С гэдэг хоёр таньдаг хүүхэн орж ирээд бид дөрөв нэг сагс пиво уугаад юм яриад сууж байхад Э агсам тавиад тэр хоёр хүүхэнтэй хэрэлдээд тэр хоёр хүүхэн гараад явсан. ...Бид нар гурван шил архи нэг хайрцаг пиво ууж нэлээн согтоцгоосон. Тэгээд байж байтал Э Сийг зайл гэж хэлээд намайг бас хамт гараад яв гэж хөөсөн. Э С бид хоёр руу агсам тавиад хөөгөөд байхаар нь С түрүүлээд гараад явахаар нь би араас нь гарсан чинь С машиндаа суугаад утсаар яриад суугаад байсан. Тэгэхээр нь би буцаж орсон. Намайг ороход Энхсаруул босоод гараад явчихсан байсан. Тэгэхээр нь би Э-д “Чи ямар ядаргаатай юм. Дандаа агсам тавиад асуудал үүсгэх юмаа” гэж хэлэхэд “Чамд ямар хамаатай юм бэ” гээд гичий, пизда гээд байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд Э-ыг зодсон юм. Уур хөдлөөд яг хаана хаана нь цохисноо санахгүй байна. Э-д эмчилгээний зардал гэж эхнэрийнх нь данс руу 4,100,000 төгрөг, бэлнээр 2,200,000 төгрөг өгсөн. Нийт 6,300,000 төгрөг өгсөн. Зодоон болох үед бид хоёр хоёулаа байсан. Би Э-ыг гараараа цохиж, хөлөөрөө дэвссэн.” гэх мэдүүлэг[10],
Шүүгдэгч Б.Б-ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Гэмтлийн “хүнд” зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах ба Н.Э-ын эрүүл мэндэд учирсан хэвлийн битүү гэмтэл, хэвлийн хөндийн цусан хураа, сэмж, нарийн гэдэсний цоорол, чамархайн няцрал, хэвлийн хагалгааны дараах байдал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т заасан хүнд зэргийн гэмтлийн шинжийг хангаж байна.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар íàð нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд улсын яллагчтай тохиролцсон торгох ялыг оногдуулж өгнө үү гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Б-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 10 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 1,000,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч, хохирогчийн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.
Хохирогч Н.Э нь прокурорын шатанд “...Эмчилгээний зардал 3,640,398 төгрөг гарсан. Б-аас 6,200,000 төгрөг эмчилгээний зардалд авсан. Одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.Б-аас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 1,000,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.8 äóãààð ç¿éëèéí 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад çààñíààð шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
[1] Хавтаст хэргийн 4-5 тал
[2] Хавтаст хэргийн 7-10, 11-12 тал
[3] Хавтаст хэргийн 14-15 тал
[4] Хавтаст хэргийн 18 тал
[5] Хавтаст хэргийн 19 тал
[6] Хавтаст хэргийн 20 тал
[7] Хавтаст хэргийн 23-24 тал
[8] Хавтаст хэргийн 32-80 тал
[9] Хавтаст хэргийн 107-125 тал
[10] Хавтаст хэргийн 13, 133-134 тал
[11] Хавтаст хэргийн 102 тал