Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0051

 

ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

Õýðãèéí инäåêñ: 166/2021/0045

 

Äàðõàí-Óóë àéìàã äàõü ñóì äóíäûí Эрүүгийн хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿ã÷ Н.Идэр äàðãàëæ,

Ш¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà М.Алтантуяа,

Улñûí ÿëëàã÷аар Аймгийн прокурорын газрын õÿíàëòûí прокурор Ч.Мядагбадам,

Ø¿¿ãäýã÷ Х.Э, түүний өмгөөлөгч Л.Цуурай íàðûã îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí òàíõèìä íýýëòòýé хèéсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Пðîêóðîðын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт çààñàí ãýìò õýðýãò Б  овогт Х-ийн Э-д холбогдуулан ÿëëàõ ä¿ãíýëò ¿éëäýæ, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр èð¿¿ëñýí 2118000000054 дугаартай ýð¿¿ãèéí õýðãèéã 2021 оны 03 дугаар сарын 05-ны ºäºð ºäºð õ¿ëýýí àâ÷ 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хянан õýëýëöэв.

               

Ø¿¿ãäýã÷èéí биеийн áàéöààëò:

 

Монгол Улсын иргэн, Б овогт Х-ийн Э /регистрийн дугаар: .............. /, ........... оны ......... дугаар сарын ............-ны өдөр ............ аймгийн ............ суманд төрсөн, ......... настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, ............ ХХК-д мужаан ажилтай, ам бүл ........., ..................-ийн хамт .............. аймаг, .............сум, ..........дугаар баг, .................. дүгээр гудамж ........... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Х.Э нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 09 цагийн орчим ................ аймгийн ............. сумын ......... дугаар баг ................... дүгээр гудамжны ....тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Т.Ш-г зодож, эрүүл мэндэд нь гавал ясанд цууралт, тархи доргилт, хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн зовхи, уруулын салст, баруун зүүн бугалгад цус хуралт, дух, хүзүү, баруун бугалгад зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х.Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Шүүгдэгч Х.Э нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 09 цагийн орчим ............. аймгийн ............. сумын ............ дугаар баг ................ дүгээр гудамжны ............. тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Т.Ш-г зодож эрүүл мэндэд нь гавал ясанд цууралт, тархи доргилт, хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн зовхи, уруулын салст, баруун зүүн бугалгад цус хуралт, дух хүзүү, баруун бугалгад зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Э мэдүүлэхдээ: “...Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гýв.

 

Эрүүгийн 2118000000054 дугаартай хэргээс:

 

Хохирогч Т.Ш-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 02 дугаар сарын 04, 02 дугаар сарын 09-ний өдөр тус тус мэдүүлсэн: ... Өнөөдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн өглөө 09 цагийн үед унтаж байтал манай нөхөр Х.Э миний баруун мөр, нүүр нүдгүй  цохиод эхэлсэн. Тэгэхээр нь чи чинь яагаад ингэж байгаа юм бэ гэхэд миний гар утсыг барьчихсан найз Оюунболортой тоглоомоор бичсэн мессежийг уншаад уурлаад байсан ба чи намайг доромжиллоо. Ууланд самарт яваад ядарч байх хойгуур янхандлаа гэж хэлээд дахин 2 нүд рүү минь цохисноо гэрт залгасан байсан цахилгаан халаагуурыг над руу авч шидсэн. Одоо толгой өвдөж нуруу хөшиж чилж өвдөж байгаа. Өөр өвдсөн зүйл байхгүй. Эмчилгээ хийлгээгүй. Гэмтлийн эмч толгойгоо бариулаад эм уугаарай гэж зөвлөсөн. Өөр эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэж хэлсэн. гэх мэдүүлэг[1],

 

Гэрч Х.У-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2021 оны 02 дугаар сарын 07-ны орой Баянхонгор аймгаас Э-ын ээжийнх нь төрсөн дүү гэх А ...............дугаарын утсаар над руу залгаад Э Дарханд байгаа. Хөдөө яваад иртэл эхнэр нь найз залуутай болсон байна. Тэгээд түүнтэйгээ хамт байсан гэж хэлээд маргалдаад эхнэрээ хоёр удаа цохисон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Эоос энэ талаар асууж ярилцсан. гэх мэдүүлэг[2],

 

Гэрч З.О-ын мөрдөн байцаалтад 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн: ...2021  оны 01 дүгээр сард өдрийг нь санахгүй байна. Ш над руу юу хийж байна. Нойр хүрэхгүй байна гэсэн утгатай зурвасыг бичсэн. Тэгэхээр нь би хариуд нь Тайван гэх хүнтэй уулзаж байна гэж хариу бичсэн чинь хариуд нь Ш-ээс Б  хажууд унтсан байна. Найз нь дэргэд нь хэвтэж байна гээд над руу тоглоомоор хэлж байгаа өнгө аястай мессеж бичсэн. Тэгээд тухайн үед хоорондоо хамаагүй тоглож ярьдаг болохоор нэг их тоогоогүй. Гэтэл хэд хоногийн дараа нөхөр Э нь ирээд утсыг нь үзээд манай найз Ш-г хардалтын улмаас зодсон байсан. Шижирээ нөхөр Э-оо зодуулсныхаа маргааш нь шууд манай гэрт ирэхэд хөх няц болсон байсан ба чи бид хоёрын зурвасаас болоод Э намайг зодсон гэж уйлаад ирсэн. гэх мэдүүлэг[3],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 94 дугаартай ...Т.Ш-ийн биед гавал ясанд цууралт, тархи доргилт, хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн зовхи, уруулын салст, баруун зүүн бугалгад цус хуралт, дух хүзүү, баруун бугалгад зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. гэх шинжээчийн дүгнэлт[4],

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ...хэсэг газрын үзлэгээр: 2 нүдний доод зовхи, баруун мөр, зүүн бугалга хөхөрч хавдсан. Цээж эмзэглэнэ. гэх яаралтай тусламжийн хуудас[5],

 

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл[6],

 

Х.Э-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн: ...2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ............ сумын ......... дугаар баг ............ тоотод өөрийн гэртээ эхнэр Ш-ийн хамт байсан. Тухайн үед эхнэр Ш унтаж байхаар нь гар утсыг нь үзэхэд найз О-той бичсэн зурвасыг нь унштал Б миний хажууд унтаж байна гэх намайг араар тавьсан зурвас бичсэн байсан. Тэгээд эхнэрээсээ юу болсон талаар асуухад манай найзын нөхөр чамд ямар хамаатай юм гээд над руу орилж чарлаж дайрсан. Тэгэхээр нь уурлаад нүүрэн тус газар нь болон гар руу нь гараараа хоёроос гурван удаа цохисон. Би хардалтын улмаас эхнэр Ш-ийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан. Миний буруу, гэмшиж байна. гэх мэдүүлэг[7] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, шүүгдэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.Э нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Т.Ш-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Х.Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Х.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай, шүүгдэгч Х.Э нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаж мэтгэлцээгүй ба улсын яллагчтай тохиролцсон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж өгнө үү гэв.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Т.Ш-ийн эрүүл мэндэд учирсан гавал ясанд цууралт, тархи доргилт, хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн зовхи, уруулын салст, баруун зүүн бугалгад цус хуралт, дух хүзүү, баруун бугалгад зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.1зааснаарэхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг тус хуулийн үйлчлэлд хамааруулахаар заажээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”,

5.1.2.“гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг гэж тус тус тодорхойлжээ.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд гэр бүлийн хардалт  нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Х.Э-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, тэдний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Х.Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Т.Ш нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул  шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нь прокурорын сонсгосон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрсөн байна.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Э-д эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Х.Э-д прокурорын сонсгосон ялын хүрээнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, ýä ìºðèéí áàðèìòààð õóðààãäаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Х-ийн Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Х.Э-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.8 äóãààð ç¿éëèéí 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад çààñíààð шүүгдэгч Х.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.ИДЭР

 

[1] Хавтаст хэргийн 5, 36-37 тал

[2] Хавтаст хэргийн 6 тал

[3] Хавтаст хэргийн 42-43 тал

[4] Хавтаст хэргийн 10-11 тал

[5] Хавтаст хэргийн 12-13 тал

[6] Хавтаст хэргийн 16-17 тал

[7] Хавтаст хэргийн 53-54 тал