Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0056

 

ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

Õýðãèéí инäåêñ: 166/2021/0053/

 

Äàðõàí-Óóë àéìàã äàõü ñóì äóíäûí Эрүүгийн хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿ã÷ Н.Идэр äàðãàëæ,

Ш¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Д.Адъяа,

Улñûí ÿëëàã÷аар Аймгийн прокурорын газрын õÿíàëòûí прокурор Ч.Мядагбадам,

Ø¿¿ãäýã÷ Б.М /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ íàðûã îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí òàíõèìä хаалттай  хèéсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Пðîêóðîðын газрааñ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт çààñàí ãýìò õýðýãò Б овогт Б-ийн М-д холбогдуулан ÿëëàõ ä¿ãíýëò ¿éëäýæ, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр èð¿¿ëñýí 2118000000043 дугаартай ýð¿¿ãèéí õýðãèéã 2021 оны 03 дугаар сарын 11-ний ºäºð ºäºð õ¿ëýýí àâ÷ 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хянан õýëýëöэв.

               

Ø¿¿ãäýã÷èéí биеийн áàéöààëò:

 

Монгол Улсын иргэн, Б овогт Б-ийн М /регистрийн дугаар: ................. /, ............... оны ........ дүгээр сарын ..........-ны өдөр .......... аймгийн .........суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, .......... ХХК-ийн хийн зуухны оператор ажилтай, ам бүл ......., ..................ийн хамт  .............  аймгийн ............ сумын ........ дүгээр баг .................  дугаар гудамжны ..........  тоотод оршин суух хаягтай /.................... хот, .............. дүүрэг, .............. дугаар хороо, ............  дүгээр гудамж ........... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй/, хэрэг хариуцах чадвартай, урьд ял  шийтгүүлж байгаагүй.

 

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Б.М нь 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 14 цагийн орчим .........  аймгийн .........  сумын .......... дүгээр баг ..............  дугаар гудамжны ........... дүгээр ус түгээх худгийн гадна хувийн маргааны улмаас иргэн М.Х-г модоор цохиж  эрүүл мэндэд нь толгойн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 13 цагийн орчим ..............  аймгийн ............  сумын........... дүгээр баг ........  дугаар гудамжны ......... тоотод насанд хүрээгүй О.О-ын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын мурийлт, баруун зүүн зовхинд цус хуралт, баруун зүүн зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.М-ийг 2 хүнийг буюу иргэн М.Х, насанд хүрээгүй О.О нарыг зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Шүүгдэгч Б.М нь 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 14 цагийн орчим .............  аймгийн .............. сумын ......... дүгээр баг .............. гудамжны ......... дүгээр ус түгээх худгийн гадна хувийн маргааны улмаас иргэн М.Хүрэлшагайг модоор цохиж  эрүүл мэндэд нь толгойн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 13 цагийн орчим ............. аймгийн ........... сумын .......... дүгээр баг .................  гудамжны ............ тоотод насанд хүрээгүй О.О-ын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын мурийлт, баруун зүүн зовхинд цус хуралт, баруун зүүн зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М-ийн мэдүүлсэн: ...Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би О.О-д 100,000 төгрөг төлсөн. Дахин 80,000 төгрөгийг цалин буухаар өгье гэж тохиролцсон.” гýх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2118000000043 дугаартай хэргээс:

 

1. Насанд хүрээгүй О.О-ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн талаар:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],

 

Насад хүрээгүй хохирогч О.О-ын мөрдөн байцаалтад 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр, 02 дугаар сарын 16-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 13 цаг өнгөрч байх үед гэртээ гал тогооны өрөөнд өөрийн эгч Н-ын хамт сууж байтал манай хүргэн ах М гаднаас орж ирээд эгч бид хоёрыг Гараад цас шүүрдгэхээр нь би За одоо гарлаа. гэж хэлчхээд сууж байсан чинь Та хоёр өдрийн талыг тоглож өнгөрүүллээ, гэрийн ажил хийсэнгүй. Та хоёр нийлж байгаад үнсээ шуудайлчих гэж хэлээд гарах гэхээр нь би  чадахгүй гэж хэлтэл М ах Яахаараа та хоёр үнс шуудайлж чаддаггүй юм гэж хэлсэн. Тэр үед манай эгч хүүхдээ тэврээд зогсож байгаад Бид хоёр үнс шуудайлж үзээгүй. Манай аав бид хоёроор тийм юм хийлгэдэггүй юм. гэж хэлсэн.  Тэгсэн чинь М ах Арчаагүй пизда нар юм хийж чаддаггүй гээд уурлаад байхаар нь би Угаасаа чаддаггүй юм чинь яах юм бэ гэсэн чинь хүрч ирээд гараараа миний нүүр рүү алгадсан. Тэгтэл эгч Н хүрч ирээд бид хоёрын дундуур ороод Чи яагаад манай дүүг алгадаж байгаа юм. гэж хэлсэн. Тэр үед уйлаад өрөө лүүгээ орчсон. Гэтэл үүдний хажууд байсан шалны мод, хогийн шүүр хоёрыг авч над руу шидсэн. Тэгэхээр нь би өрөө лүүгээ ороод ээж рүү утсаар яриад болсон явдлыг хэлчхээд гарч ирэхэд манай эгчтэй ноцолдож байгаад намайг харчхаад Дуугүй бай, яасан чанга орилдог гичий вэ гэж хэлээд үүдний ширээн дээр байсан чихрийн тавгийг над руу авч шидэх гэхэд нь эгч маань болиулсан. Тэр үед М ах манай эгчийг хальт цохих шиг болохоор нь би Яагаад байгаа юм бэ гээд түлхсэн чинь над руу хэн бэ гээд миний толгой руу хоёр удаа цохихоор нь дахиад түлхсэн чинь миний хамар руу цохиод би манарч унасан. М нэг удаа гараараа хацар руу алгадсан, дараа нь хоёр удаа толгойн дээд хэсэгт гараараа цохисон. Сүүлд нэг удаа хамар руу гараа зангидаж байгаад цохисон. Түүнээс болж миний хамраас цус гоожиж би манарч газар унасан. Эмнэлэгт үзүүлэхэд мөгөөрсөн яс цөмрөөд орсон байна гэж хэлсэн. Миний биеийн байдал одоо хэвийн байгаа. Ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Өвчин намдаах эм ууж байсан. Одоо эм уухгүй байгаа. Эмчилгээ хийлгээгүй болохоор зардал мөнгө гараагүй. Эм авсан мөнгө ойролцоогоор 20,000 төгрөг болсон. Эм тариа авсан баримт байхгүй. Цаашид хамраа тэгшлүүлэх шаардлагатай байна. Хамар тэгшлэх эмчилгээ 80,000 төгрөг болно гэсэн. М ах манай эгчид надад өгөөрэй гээд 80,000 төгрөг өгсөн байсныг би авахгүй гээд аваагүй юм. Зодуулсандаа гомдолтой байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү.гэх мэдүүлэг[2],

 

Гэрч О.Н-ын мөрдөн байцаалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн: ...2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 13 цаг өнгөрч байхад манай нөхөр М гэрт орж ирээд Та хоёр юу хийж байгаа юмгэхээр нь Гэрийн ажил хийхээр хөзөр тоглоод дуусч байна гэсэн чинь Гадаа цасаа шүүрдэхгүй яасан юм бэ, үд дунд болсон байхад гэхээр нь би одоо гараад шүүрдлээ гэж хэлсэн. Тэгээд ойр зуурын юм ярьж байгаад М Та хоёр нийлээд үнс шуудайлчих, одоо үнс хөрчихсөн байгаа юм чинь гэсэн чинь манай дүү О Чадахгүй гэж хэлсэн. Тэгээд нөхөр маань уурлаад манай манай дүүг алгадсан. Мөн хэрэлдэж байхдаа чихрийн таваг авч дүү рүү шидэх гэхээр нь гарыг нь бариад болиулсан. Тэр үед манай дүү намайг цохьчихлоо гэж бид хоёрын хажууд хүрч ирээд Та яагаад байгаа юм бэ гэхэд нөхөр Би чамд юм хэлж байна гээд дайраад байхаар нь нөхөртөө хүүхдээ тэврүүлээд дүүгээсээ холдуулах гээд түлхэж байгаад нэг харсан чинь манай дүү шалан дээр суучихсан уйлж байсан. Тэгэхээр нь нөхрөө гэрээс түлхэж гаргаад хаалгаа хаасныхаа дараа дүүгээсээ асуухад Хамар луу цохичихлоо гэж хэлсэн. Очоод хартал хамраас нь цус гараад хамар нь хавдсан байсан. Манай нөхөр дүүгийн маань хацар руу нэг удаа алгадсан. Дараа нь хамар луу нь нэг удаа цохисон. Гартаа ямар нэгэн юм бариагүй байсан. Манай дүүгийн хамар хавдаад нэг тал руугаа далийсан байсан.гэх мэдүүлэг[3],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 80 дугаартай ...О.О-ын биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын мурийлт, баруун зүүн зовхинд цус хуралт, баруун зүүн зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. гэх шинжээчийн дүгнэлт[4],

 

2. М.Х-н эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн талаар:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[5],

 

Эд зүйл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд[6],

 

Хохирогч М.Х-н мөрдөн байцаалтад 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр, 02 дугаар сарын 16-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...Би Дархан-Ус суваг ХК-д жолооч ажилтай тул худгуудаар явж ус түгээдэг. Өнөөдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 14 цагийн үед ...........  аймгийн .......... сумын ..............  баг .............  дугаар гудамж ...........  худаг дээр очиж усаа өгч байхад ягаан куртиктэй, хар малгайтай охин ус аваад зогсож байсан ба ус хийж байхдаа савныхаа гадуур ус асгаад байсан. Гэтэл тэр худгийн эгч тэр охинд хандан Эгчийн дүү гадуур нь ус асгаад байна. Эгч нь цэвэрлэдэг юм гэж хэлэхэд тэр охин Надад харагдахгүй байгаа юм чинь би яах юм гээд уурлаж байсан. Тэгсэн хажууд нь ус авах гээд зогсож байсан хөгшин хүн Миний дүү наадахыг чинь хүмүүс цэвэрлэдэг гэж хэлэхэд уурлаж уцаарлаад байсан. Тэгээд би нэг их анзаарахгүй усаа худаг руу хийж байтал манай эхнэр хүрч ирээд Ханиа хүмүүс зодолдоод байна очоод салгаач гэж хэлэхээр нь яваад очтол ус авч байсан охинтой хамт явж байгаа бололтой нэг жижиг биетэй залуу нөгөө охинд шаардлага тавьсан хөгшин эрэгтэй хүний хоолойг боогоод зогсож байхаар салгасан. Жижиг биетэй залуу нэг хадаастай мод барьчихсан би энэ модоор чамайг шаачихна шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би чаддаг юм бол цохихгүй юу гэж хэлээд буцаад машин руугаа явсан. Гэтэл миний араас гүйж ирээд барьж байсан модоороо толгой руу нэг удаа цохисон. Тэгээд ........... УНХ улсын дугаартай Тоёота приус 11 маркийн мөнгөлөг саарал өнгөтэй машинтай яваад өгсөн. Намайг цохисон залуу шар царайтай, хар куртиктэй, хар өмдтэй, намхан жижиг биетэй байсан. Миний биеийн байдал хэвийн байна. Би эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй. Манай эхнэр Анагаахын сургуульд сурч байсан тул эхнэрээрээ дархлаа дэмжих дусал, үрэвслийн болон тархины тариа хийлгэсэн. Надад хийсэн эм тариануудыг авахад ойролцоогоор 200,000 орчим төгрөг болсон. Эм тариа авсан баримт байхгүй. Баримтуудыг хаясан. Эм тарианы мөнгө болох 200,000 төгрөгөө нэхэмжилж гаргуулмаар байна.гэх мэдүүлэг[7],

 

Гэрч М.С-н мөрдөн байцаалтад 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн: ...2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нөхрөөсөө мөнгө авах гэж байсан юм. Гэтэл нөхөр маань ............  аймгийн .......... сумын ..........  дүгээр баг ........... дугаар гудамжны .......... худаг дээр ус өгч байгаад намайг хүрээд ир гэхээр нь очсон. Нөхөр маань усаа өгөөд байж байсан чинь ягаан куртиктэй, хар малгайтай охин ус аваад зогсож байсан ба ус хийж байхдаа гадуур нь асгаад байсан юм. Тэгтэл тэр худгийн эгч тэр охинд хандан Эгчийн дүү гадуур нь асгаад байна. Эгч нь цэвэрлэдэг юм гэж хэлэхэд тэр охин Надад харагдахгүй байгаа юм чинь би яах юм гэж хэлээд уурлаж байсан. Тэгсэн чинь ус авах гээд хажууд нь байсан хөгшин хүн Миний хүү наадахыг чинь хүмүүс цэвэрлэдэг юм гэж хэлэхэд уурлаж уцаарлаад байсан. Тэгээд манай нөхөр усаа худаг руу хийгээд намайг хараад зогсож байхад тэр өвөө Машин дотор нь нэг залуу байж л байна шүү дээ. Эрэгтэй юм байж усаа авчихгүй гэж хэлсэн. Гэтэл ус авч байсан охин худгийн эгч болон тэнд байсан өвөөтэй маргалдаад байсан. Тэр охин усаа аваад машинаа хөдөлгөөд явах гэж байснаа зогсоод машинаас нь жижиг биетэй залуу гарч ирээд тэр өвөөг нааш ир гэж дуудаад өөдөөс нь яваад очиход маргалдаж байгаад хоолойг нь боож цохисон. Тэгэхээр нь манай нөхөр дундуур нь гүйж орж салгасан. Гэтэл манай нөхөр лүү дайраад нэг хадаастай модоор толгой руу нь цохисон. Мөн нүүр лүү нь толгойгоороо мөргөсөн. Намайг хүртэл хадаастай модоор цохих гэж гар далайсан. Тэр залуу нь шар царайтай, хар куртиктэй, хар өмдтэй, намхан жижиг биетэй залуу байсан. Тэр залуу нөгөө эмэгтэй хоёр ..............  УНХ улсын дугаартай Тоёота приус 11 маркийн мөнгөлөг саарал өнгийн автомашинтай байсан.гэх мэдүүлэг[8],

 

Гэрч С.Д-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн: ...2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр .........  аймгийн .........сумын ......... дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах .........  дүгээр худгаас ус аваад зогсож байтал нэг охин хүрч ирээд саванд ус авч байсан юм. Тэгээд цаашаа нь харахад нэг саарал өнгийн автомашинтай ирсэн байсан. Тэгээд тэндээс харахад машин дотор нэг залуу сууж байхаар нь Эрэгтэй хүн байгаа юм байна шүү дээ. Өөрөө усаа аваач эмэгтэй хүнээр авахуулаад байх юм. Одоогийн залуучууд яасан сонин юм бэ гэж хэлсэн. Тэгээд усаа авчхаад яваад өгсөн юм. Гэтэл машинаа дөнгөж хөдөлгөөд явах гэж байтал машин дотроос нөгөө залуу гүйж гарч ирээд намайг Хөөе өвгөн минь гэж дуудсан. Тэгэхээр нь би Чи яасан олон үгтэй юм гэж хэлэхэд намайг заамдаж нэг удаа цохисон. Тэр үед худагт ус түгээж байсан залуу хүрч ирээд намайг өмөөрч салгасан. Гэтэл нөгөө залуу ус түгээж байсан залуугийн толгой руу хадаастай модоор цохисон. гэх мэдүүлэг[9],

 

Насанд хүрээгүй гэрч О.О-ын мөрдөн байцаалтад 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн: ...2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 13 цаг өнгөрч байхад М ахтай охиныг нь тэврээд машинаар ус авахаар явсан. Тэгээд худаг дээр очоод М ах хүүхдээ тэврээд машиндаа үлдэж би ус савандаа хийгээд машин руу зөөж байтал Д өвөө Одоогийн залуучууд юу ч хийхгүй. Эмэгтэй хүнээр ус зөөлгөөд байх юм. Машинаасаа буу чи. гэж хэлсэн. Тэр үед М юм ярихгүй сууж байсан. Би усаа хийж байгаад асгачихсан чинь тэнд байсан хүмүүс Усаа хараад хийж чадахгүй гадуур нь асгаад байхдаа яадаг юм. Харж зогс гэж хэлээ биз дээ гээд намайг загнаад элдвээр хэлээд байсан чинь М ах машинаа зогсоочих  гээд машинаас буугаад Д өвөөг заамдаад зодолдсон.Тэгсэн чинь усны машины жолооч ах хүрч ирээд М ахыг цохиод тэнд байсан бүх хүмүүс түүн рүү дайрсан чинь Д өвөөтэй зодолдохоо болиод усны жолоочтой зодолдсон. Гэтэл эхнэр нь ирээд зуураад цохиод байсан. Тэр үед би машинаас буугаад очиж болиулах гэж оролдсон. Тэгээд М машины жолооч ахын толгойн хэсэг рүү хадаастай нэг удаа хүчтэй цохисон.гэх мэдүүлэг[10],

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ...хэсэг газрын үзлэгээр: зулайн баруун талд язарсан шархтай. гэх яаралтай тусламжийн хуудас[11],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 68 дугаартай ...М.Х-н биед толгойн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл  тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. гэх шинжээчийн дүгнэлт[12],

 

Б.М-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: ...2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 13 цагийн үед гадуур явж байгаад гэртээ очоод гэрт эхнэр хүүхэд байхгүй болохоор нь хадмынх руу орсон чинь эхнэр хүүхэд маань эхнэрийн дүүтэй утсаар тоглоод сууж байсан. Тэгэхээр нь Хашааныхаа цасыг цэвэрлэхгүй яасан юм бэ гэсэн чинь эхнэр маань Би сая тоглоод хожигдчихлоо. Цэвэрлэхээр болчихлоо гэж хэлсэн. Би тухайн үед ажил руугаа буцаж явах байсан болохоор эхнэр болон дүүд нь Та хоёр үнсээ шуудайлчих, хөрсөн байна гэж хэлсэн чинь О Чадахгүй  гэж хэлсэн. Түүнээс болж бид маргалдаж байгаад би хацар руу нь нэг удаа алгадчихаад эхнэрээс хүүхдээ аваад гарах гэтэл миний хойноос элдвээр хэлээд нь шалны модны нь өшиглөчхөөд Од хандаж хэдэн юм хэлчхээд миний үгийг авахгүй өөдөөс өрвөлзөөд над руу дайраад байхаар нь дахин алгадах гэж байгаад гарынхаа ар талаар хамар руу нь нэг удаа цохисон юм.

            2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 14 цагийн үед эхнэрийн дүү болох О-ын хамт худгаас ус авахаар машинтайгаа гарсан. Тэгээд охиноо салхинд гаргах гээд хүүхдээ Од тэврүүлээд явсан. Тэгээд худаг дээр очоод ус авах гээд буутал манай охин уйлаад байхаар нь би машиндаа үлдээд О ус авч байсан юм. Гэтэл худаг дээр усны машин ирээд ус шахаж байсан, тэр үед бас нэг тэрэг түрсэн өвөө ус авах гээд байж байгаад Од Машинд чинь эрэгтэй хүн байгаа юм биш үү. Тэр нэг эр шиг ухаантай юмаараа усаа авахуулахад яадаг юм гэж хэлж байсан. О савандаа ус хийж байхдаа дээшээ харж байгаад саваа дүүргээд жаахан ус асгасан чинь худаг дээр суудаг эгч Усаа цэвэрхэн авчихгүй асгаж цутгаад гэж хэлсэн. Мөн тэнд байсан хүмүүс ч юм хэлж байсан. Тэгснээ над руу уурлаж хэрүүлдээ оруулаад байхаар нь би Хүний амьдралыг хүн мэдэхгүй байж битгий амныхаа зоргоор муулж бай гэж тэр өвөөд хэлсэн чинь  намайг пизда минь гээд элдвээр уурлаж хараагаад байхаар нь машинаас буугаад тэр өвөөтэй муудалцсан, тэр өвөө намайг цохиод авахаар нь зөрүүлээд нүүр рүү нь цохиод бид хоёр зууралдаж байтал усны машины жолооч ах эхнэртэйгээ ирээд өвөө бид хоёрыг салгаснаа намайг хоёр удаа шанаадсан. Тэр үед жолоочийн эхнэр миний хойноос куртикны малгайнаас татаад байхаар нь доошоо тонгойтол хашааны ёроолд богинохон мод байхаар нь тэр модыг аваад усны машины жолоочийн толгой руу цохисон. Надад цохиулаад тэр ахын толгойноос цус гарсан.гэх мэдүүлэг[13],

 

Шүүгдэгч Б.М-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[14] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт, хэрэгт хураагдсан эд мөрийн баримт зэргээр тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд насанд хүрээгүй хохирогч О.Оын эрүүл мэндэд учирсан биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын мурийлт, баруун зүүн зовхинд цус хуралт, баруун зүүн зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл, хохирогч М.Хүрэлшагайн эрүүл мэндэд учирсан толгойн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

 

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.М нь 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэв.

 

Шүүгдэгч Б.М нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд улсын яллагчтай тохиролцсон торгох ялыг оногдуулж өгнө үү гэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.М-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Б.М-ийг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч, хохирогч нарын зан харилцаа, ёс суртахууны хэм хэмжээ зөрчсөн үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.

Насанд хүрээгүй хохирогч О.О ...Санал гомдол байхгүй. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ, хохирогч М.Х ...хохирлын мөнгө, эмчилгээний зардалд 250,000 төгрөг авсан, гомдол санал байхгүй гэх хүсэлтээ тус тус илэрхийлсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

Харин насанд хүрээгүй хохирогч О.О нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг саарал өнгөтэй нарийн модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн М-ийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч О.О нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

 6. Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.8 äóãààð ç¿éëèéí 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад çààñíààð шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг саарал өнгөтэй нарийн модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 5-10 тал

[2] Хавтаст хэргийн 17, 20 тал

[3] Хавтаст хэргийн 22-23 тал

[4] Хавтаст хэргийн 31-32 тал

[5] Хавтаст хэргийн 52-53 тал

[6] Хавтаст хэргийн 55-56, 58 тал

[7] Хавтаст хэргийн 69, 71 тал

[8] Хавтаст хэргийн 73 тал

[9] Хавтаст хэргийн 77 тал

[10] Хавтаст хэргийн 80 тал

[11] Хавтаст хэргийн 82-83 тал 

[12] Хавтаст хэргийн 84-85 тал

[13] Хавтаст хэргийн 43-44, 97-98 тал

[14] Хавтаст хэргийн 111  тал