Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 00368

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 29 өдөр                       Дугаар 142/ШШ2017/00368                                 Орхон аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Голомт банкны нэхэмжлэлтэй

Хариуцагч: 1985 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Рашаант баг, Уртын гол, 113 гудамж, 9 тоотод оршин суух Боржигон овгийн Намчингйн Нямтөгсд /регистрийн дугаар ФМ61052208/ холбогдох 2 344 355 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болормаа, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Намчин овогтой Нямтөгс / ГЖ85051212/ нь

2015 оны 02 сарын 17 өдөр ЗГ4005102122 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 2,000,000 төгрөг, 36 сарын хугацаатай, сарын 1,45% хувийн хүүтэй цалингийн зээл авсан болно. 2015 оны 03 сарын 12 өдөр ЗГ4005102276 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 2,700,000 төгрөг, 24 сарын хугацаатай, сарын 2,3% хувийн хүүтэй цалингийн зээл авсан болно. Намчин овогтой Нямтөгс нь ажлаас гарч цалингийн орлогогүй болсон шалтгааны улмаас зээлийн графикийн дагуу төлөгдөхгүй хугацаа хэтэрч эхэлсэн. Одоо Эрдэнэт Мах Маркет ХХК-д инженерээр ажиллаж байгаа хэдий ч цалингийн орлогоосоо зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлж байна. ЗГ4005102122 тоот зээл нь 2017-02-14 өдрийн байдлаар 107 өдрийн хугацаа хэтрэлттэй, үндсэн зээл 999,527.87 төгрөг, хүү 61,566.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,860.43 төгрөг, нийт 1,062,955.03 төгрөг. ЗГ4005102276 тоот зээл нь 2017-02-14 өдрийн байдлаар 229 өдрийн хугацаа хэтрэлттэй, үндсэн зээл 1,147,850.28 төгрөг, хүү 118,911.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,619.10 төгрөг, нийт 1,281,380.38 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд Намчин овогтой Нямтөгс нь цалингийн орлогоосоо төлөх бүрэн боломжтой байгаа юм. Иймд Н.Нямтөгсийн дээр дурьдсан 2 зээлийн нийт үлдэгдэл буюу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр болох 2,344,335.41 улсын тэмдэгтийн хураамж 65,364.00 төгрөгийг төлүүлэх арга хэмжээ авч богино хугацаанд банкыг хохиролгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн үнэ 2,344,335.41 төгрөг ” гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болормаа нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Хариуцагч Н.Нямтөгс нь өчигдөр ирээд нэхэмжлэлийн үнийн дүн болох 2 344 355,41 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Мөн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 65 364 төгрөгийг төлж барагдуулсан” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Голомт банк нь хариуцагч Н.Нямтөгсөд холбогдуулан 2 344 355.41 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Нямтөгс нь Голомт банкинд төлөх 2 344 355.41 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 65 364 төгрөгийг тус тус төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд хариуцагч Н.Нямтөгсийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Нэхэмжлэгч Голомт банкны улсын тэмдэгтийн хураажид төлсөн 65 364 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Нямтөгс нь улсын тэмдэгтийн хураамж 65 364 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Н.Нямтөгс нь нэхэмжлэгч Голомт банкны нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 65 364 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Нямтөгс нь улсын тэмдэгтийн хураамж 65 364 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болохыг дурдсугай.

3.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     Р.ҮҮРИЙНТУЯА