Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 464

 

 

 

 

 

   2020       04           05                                  2021/ШЦТ/464

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батаа, 

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 04083 0104 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн *******, 1991 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 1-16 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /,

Шүүгдэгч ******* нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт танил Б.Түвшинтөгсөөс урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “миний дансны өнөөдрийн гарах эрх хязгаарлагдаад байна, шөнө 00 цагаас хойш буцаагаад шилжүүлье” хэмээн хуурч, 4.000.000 төгрөгийг бэлнээр авч, буцаан өгөлгүй залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хууль заасны дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү”  гэв.

Хохирогч Б.Түвшинтөгс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 18 цагийн үед над руу Б залгаад бэлэн мөнгө байна уу, аль зэрэг байна гээд ярьсан. Б өөрөө хэлэхдээ 4.000.000 төгрөгний хэрэг байнаа, зээлээч, миний дансны өнөөдрийн гарах хязгаарлагдаад байна, шөнө 00 цагаас хойш буцаагаад шилжүүлье гэж хэлсэн. Орой 22 цагийн үед би дэлгүүрээ хаачихаад гэрийнхээ үүдэнд буюу Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөхийн өргөөний зүүн талын 4 дүгээр байрны гадна Бтай уулзсан. Тухайн үед надад бэлэн мөнгө байсан болохоор 00 цагаас хойш буцаагаад шилжүүлчихээрэй гээд мөнгөө бэлнээ өгсөн. Б мөнгөө бэлнээр аваад, шилжүүлчихнээ гээд явсан. Тэр цагаас эхлэн миний мөнгийг буцааж өгөөгүй. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж өгснөөс хойш 8 хоногийн дараа буюу 10 дугаар сарын 13-ны өдөр Б өөрөө над руу залгаад Чингис зочид буудлын урд уулзаад 1.500.000 төгрөг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Түвшинтөгс бид хоёр урьдын танилууд юм. Хамгийн сүүлд Түвшинтөгсөөс 4.000.000 төгрөг зээлж аваад өгч чадаагүй удчихсан юмаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 62/,

Иргэн Б.Түвшинтөгсөөс цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 4/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 18/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 16/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч ******* нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт танил Б.Түвшинтөгсөөс урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “миний дансны өнөөдрийн гарах эрх хязгаарлагдаад байна, шөнө 00 цагаас хойш буцаагаад шилжүүлье” хэмээн хуурч, 4.000.000 төгрөгийг бэлнээр авч, буцаан өгөлгүй залилсан болох нь

Хохирогч Б.Түвшинтөгс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 18 цагийн үед над руу Б залгаад бэлэн мөнгө байна уу, аль зэрэг байна гээд ярьсан. Б өөрөө хэлэхдээ 4.000.000 төгрөгний хэрэг байнаа, зээлээч, миний дансны өнөөдрийн гарах хязгаарлагдаад байна, шөнө 00 цагаас хойш буцаагаад шилжүүлье гэж хэлсэн. Орой 22 цагийн үед би дэлгүүрээ хаачихаад гэрийнхээ үүдэнд буюу Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөхийн өргөөний зүүн талын 4 дүгээр байрны гадна Бтай уулзсан. Тухайн үед надад бэлэн мөнгө байсан болохоор 00 цагаас хойш буцаагаад шилжүүлчихээрэй гээд мөнгөө бэлнээ өгсөн. Б мөнгөө бэлнээр аваад, шилжүүлчихнээ гээд явсан. Тэр цагаас эхлэн миний мөнгийг буцааж өгөөгүй. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж өгснөөс хойш 8 хоногийн дараа буюу 10 дугаар сарын 13-ны өдөр Б өөрөө над руу залгаад Чингис зочид буудлын урд уулзаад 1.500.000 төгрөг бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******т бусдын урьдны харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.Түвшинтөгс нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч ******* нь хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж дүгнэлт өгсөн нь хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэргийг “Эрүүгийн хуулийн ...6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульд заасны дагуу шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлж, эвлэрсэн, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал болон хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар түүнийг ялаас чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, ойлгож ухамсарласан үйлдэл нь түүнийг ялаас чөлөөлөх гол үндэслэл юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *******ыг бусдын урьдны харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас *******ыг чөлөөлсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлөөгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР