Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2018/0142

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийж,

Нэхэмжлэгч:  “ХА” СӨХ, М.Б

Хариуцагч: Хсухатаүзз

Гуравдагч этгээд: “СЭ” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Хот, суурины ус хангамж ариутгах татуурын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “СЭ” ХХК-д ус хангамж, ариутгах ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай 22 тоот тогтоолыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “ХА” СӨХ-ийн гүйцэтгэх захирал Б.Д, нэхэмжлэгч М.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Р, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, гуравдагч этгээд “СЭ” ХХК-ийн өмгөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Х*******-А******* сууц өмчлөгчдийн холбоо, М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “СЭ ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хилийн цэргийн 01*******-р ангитай “Х*******-А*******” хотхоны цэвэр ус, ариутгах татуурга, цахилгааны засвар үйлчилгээ ашиглалт хүлээн авах” гэрээ байгуулж “Х*******-А*******” хотхоныг ус, дулаанаар хангах болсон. “ХА” хотхоны оршин суугчид болох С.С, Д.У, М.Л нар “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл”-д хандан “СЭ” ХХК тусгай зөвшөөрөлтэй эсэхийг тодруулахад 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тусгай зөвшөөрөлгүй байна гэсэн хариу албан бичиг өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл СЭ ХХК нь тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан.

“СЭ” ХХК нь оршин суугчдын шаардагдах халуун дулааны асуудал, халуун, хүйтэн усны асуудал засвар үйлчилгээний асуудлаар маш их гомдол, сана******* байсан ба “Х*******-А*******” сууц өмчлөгчдийн холбооноос удаа дараа “Хсухатаүзз, Баянзүрх дүүргийн хөгжлийн төв, Хил хамгаалах ерөнхий газрын хилийн 01******* дүгээр ангид” хандаж байсан юм. Гэвч “СЭ” ХХК-ийн бодит байдал, үйл ажиллагаа, орон тоо зэргийг судлалгүй Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл 2017 оны 01 дүгээр сарын 26-нд №22 тоот тогтоол гарган ус хангамж, ариутгах ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон байна. Үүнийг манай сууц өмчлөгчдийн холбоо 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мэдсэн. 

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт бичгээр гаргасан захиргааны актад тусгах зүйлсийг дурьдсан ба 40.2.5 дахь хэсэгт “Захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэсэн байдаг ба Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 26-нд гаргасан №22 тоот тогтоолд “тогтоолыг эс хүлээн зөвшөөрвөл захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандана уу” гэсэн байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасны дагуу шүүхэд хандаж байна. 

“СЭ” ХХК нь 2016 оны 06 сарын 01-нд гэрээ байгуулахдаа албан ёсны орон тоо бүхий ажилчидгүй байсан болох нь Хот, суурины ус хангамж ариуггах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны 10 сарын 17-ны өдрийн ажлын хэсгийн тайланд “СЭ” ХХК-ийн тусгай зөвшөөрөл шинээр авахаар ирүүлсэн материа******* танилцахад тус компанийн ажилтнууд нь “ОСНААУГ” ОНӨААТҮГ-ын ажилтнуудыг ажиллуулдаг танилцуулга байсан.

Энэ талаар тодруулга авахаар “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар”-ын ХҮТ-1-ын дотоод асуудал хариуцсан менежертэй уулзаж, “СЭ” ХХК-ийн материалд дурдсан нэр бүхий ажилтнуудыг тодруулахад ОСНААУГ-т ажилтнууд болохыг хэллээ. Шалгалтыг хийсэн тухайн өдөр буюу 2016 оны 10 сарын 17-ны өдрийн ээлжийн инженер Н.Н*******гаас өөрийх нь нэр “СЭ” ХХК-д ажилладаг ажилчдын тодорхойлолтод байгаа талаар танилцуулахад дээрх компанид ажилладаггүй гэсэн мэдээлэл өгөв” гэснээр нотлогдож байна. Мөн түүнчлэн Зөвлөлийн 2016 оны 11 сарын 14-ний ажлын хэсгийн тайланд “Тус компанийн А/26 тоотод дурдсан мэргэжлийн ажилчид нь 11 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд орох тушаал нь гарсан тул нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын татварын баримтыг 12 дугаар сарын 01-нээс өмнө шалгах боломжгүй байв” гэснээс дүгнэхэд “СЭ” ХХК нь 2016 оны 06 сарын 01-ээс “Х*******-А*******” хотхонд үйл ажиллагаа явуулж эхлэхдээ мэргэжлийн, албан ёсны орон тооны ажилчидгүй байсан байна. Гэтэл Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл нь “СЭ” ХХК тусгай зөвшөөрөл авахаар өгсөн материалдаа өөр компаний ажилчдын материалыг өгсөн буюу хуурамч бичиг баримт гэдгийг мэдсээр байж тусгай зөвшөөрөл олгосон гэж үзэх үндэслэлтэй байна. 

“СЭ” ХХК нь тусгай зөвшөөрөл шинээр авахаар хүсэлт гаргахдаа хууль зөрчин тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсныг Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл мэдэж байсан байна. Учир нь тус зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ажлын хэсгийн тайланд “СЭ” ХХК нь дараах орон сууцны барилгуудын ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээг эрхлэхээр гэрээ байгуулан, холбогдох өмч шилжүүлсэн актыг үйлдсэн байна. 

Баянзүрх Засаг дүүргийн 8-р хороо Хилийн цэргийн 1*******-р ангийн барьж ашиглалтанд оруулсан Х*******-А******* хотхоны 6 блок, 792 айлын орон сууцны барилга гэж бичсэн байна. Гэвч ийнхүү хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буйг нь мэдсээр байж тусгай зөвшөөрөл олгосон нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт заасан “...нийтийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” зарчмыг зөрчсөн байна. 

“СЭ” ХХК нь үйл ажиллагаа явуулж эхлэснээсээ хойш оршин суугчдын хэрэглээний халуун усыг байнга доголдуулж, шөнийн цагаар хааж /0 градус/ “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль”-ийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан цэвэр усны хэрэглээнд хязгаарлалт хийх нөхцөл бүрдээгүй байхад хязгаарлалт хийж оршин суугчдын эрх, ашгийг хохироож байсан. Мөн түүнчлэн халаалт ирсэн өдрөөс эхлэн халаалт дулааныг бүрэн гүйцэт хангаж чадахгүй, оршин суугчдаас төлбөр тооцоог бэлнээр авдаг зэрэг зөрчил их гарч оршин суугчидтай зүй бусаар харьцдаг, хэл амаар доромжилдог зэрэг олон гомдлууд гарсаар байна. Мөн “Х*******-А*******” хотхоны 102, 104, 106, 108-р байрнуудын доор байрлах гражын халаалт дулааны зардлыг граж эзэмшигчдээс авсан атлаа 2016 оны 11 дүгээр сарын 03-аас эхлэн дулааныг хааж бүх секцүүдийг хөлдөөж оршин суугчдын эрх ашгийг зөрчиж байсан.

“СЭ” ХХК нь хууль, дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулахгүй, оршин суугчдын эрх ашиг зөрчигдөж байгаа тухай удаа дараа Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд хандаж байсан атал “Х*******-А*******” хотхоны оршин суугчдын эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн шийдвэр гаргасан байна. 

Иймд Хот, суурины ус хангамж ариутгах татуурын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “СЭ” ХХК-д ус хангамж, ариутгах ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай 22 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэг. Зохицуулах зөвлөлийн тухай товчхон: Монгоп Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасны дагуу Засгийн газрын 2012.02.15- өдрийн 46 дугаар тогтоолоор Хсухатаүзз /цаашид “Зохицуулах зөвлөл” гэх/-ийн ийг баталж, мөн оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 183-р тогтоолоор бүтэц, тоог баталснаар тус Зохицуулах зөвлөл үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус Зохицуулах зөвлөл нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт усны үйлчилгээний төлбөр, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний тариф тогтоох, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг бие даасан, хамтын удирдлагын байгууллага болно.

Хоёр. Шийдвэр гаргах хууль зүйн үндэслэл: Монгол Улсын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.14.5-т “нийтийн аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тохиолдолд тусгай зөвшөөрөл авна”, мөн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйл 12.1-д “Хот, суурины ус хангамж, ариутгах татуурга /цаашид “УХАТ" гэх/-ыг шинээр барьж байгуулах болон түүний ашиглалт, засвар, үйлчилгээг Зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэнэ.” гэж тус тус заасан байдаг. Зохицуулах зөвлөл нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т “энэ хуулийн 12 дугаар заасан тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд хот, суурины УХАТ-ын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангасан хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг олгодог. Тус Зохицуулах зөвлөл нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах” гэж заасан бүрэн эрхийнхээ дагуу 2013.07.09-ний өдрийн 18 тоот тогтоолоо Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага /цаашид “ТЗНШ” гэх/-ыг баталсан. УХАТ-ын ашиглалт, засвар, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах хуулийн этгээд нь ТЗНШ-ыг хангасан нөхцөлд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах шаардлагатай байдаг.

Хоёр. “СЭ” ХХК-ийн хүсэлт, түүнтэй холбогдсон үйл ажиллагааны тухай: “СЭ” ХХК-аас тус Зохицуулах зөвлөлд 2016.05.18-ны 16/07, 2016.06.20-ны 10, 2016.08.01-ний А/15, 2016.09.16-ны А/21 тоот албан бичгээр ту тус ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүсч байсан ч тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын холбогдох заалтыг хангахгүй гэсэн үндэслэлээр уг компанийн хүсэлт, холбогдох материалыг буцааж байсан. Мөн уг компаниас 2016.11.02-ны өдрийн А/26 тоот тусгай зөвшөөрөл хүсэхтэй холбогдсон холбогдох материалыг тус Зохицуулах зөвлөлд гаргасан нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж байсан тул Зохицуулах зөвлөлийн 2017.01.26-ны өдрийн хуралдаанд танилцуулж, 22 дугаар тогтоолоор ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгосон. ХА хотхоны 108-121 тоотод оршин суугч Н.Б нь 2017.09.26-ны өдөр Зохицуулах зөвлөлд гаргасан өргөдлийн хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг уг өдрийн 14 цаг 30 минутад Зохицуулах зөвлөлийн хуралдааны танхимд зохион байгуулсан. Уг сонсох ажиллагаад “СЭ” ХХК-ийн захирал Э.Энхтуяа, сантехникийн инженер Эрдэнэбаяр, “ХА” СӨХ-ны дарга Б.Д, ХА хотхоны 108-121 тоотын оршин суугч М.Б нар оролцсон бөгөөд тус Зохицуулах зөвлөлийн 2017.09.28-ны өдрийн 01/385 тоот албан бичгээр “СЭ” ХХК-нд холбогдох үүрэг даалгаврыг өгч, хувийг иргэн М.Бд өгсөн.

Гурав. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тухай: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хэн дуртай нь эрхлэн явуулах боломжгүй онцлог зохицуулалттай үйл ажиллагаа байдаг. Өөрөөр хэлбэл, асар өндөр өртөг бүхий дэд бүтцээр дамжуулан олон хэрэглэгч, хүн ам, аж ахуйн нэгж, байгууллагыг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, ариутгах амаргүй үйл ажиллагаа байдаг. Энэхүү үйлчилгээ нь тодорхой нутаг дэвсгэрийг хамарсан монопол шинжтэй тул хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор тодорхой нөхцөл, шаардлагыг хангасан хуулийн этгээд эрхэлж явуулахыг зөвшөөрдөг байна. Тус Зохицуулах зөвлөл нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургьг ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д “Зохицуулах зөвлөл нь ... тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх бүрэн эрхтэй” гэж заасны дагуу маргаантай асуудлыг шийдвэрлэхдээ зөвхөн уг хуулиар гүйцэтгэх чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх зохицуулалттай болно. Гэтэл Баянзүрх дүүргийн ХА хотхоны 108-121 тоотод оршин суугч М.Б-ын өргөдөл, гомдолд дурдагдсан халаалт, халуун ус, дулаантай холбоотой асуудал нь тус Зохицуулах зөвлөлийн хуулиар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхиин асуудалд хамаардаггүй тул халаалт, халуун ус, дулаантай холбогдох асуудлыг шийдвэрлэх боломжгүй байсан. Монгол Улсын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох зохицуулалт байдаг ч дээр дурдсан оршин суугчаас “СЭ” ХХК-ийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хангалттай нөхцөл байдал /Зохицуулах зөвлөлийн чиг үүрэг үүрэг, бүрэн эрхэд хамаарах/, түүнийг нотлох холбогдох баримтыг ирүүлээгүй байсан. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг судлан үзэж, “Х******* Аптай” СӨХ болон М.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: “Х*******-А*******” СӨХ, М.Б нарын нэхэмжлэлтэй, хариуцагч “Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй “СЭ” ХХК нь дараах хариу тайлбарыг гаргаж байна. “СЭ” ХХК нь “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-тай жил бүр “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулдаг бөгөөд хамгийн сүүлд 2017 оны 09-р сарын 29-ний өдөр 1 жилийн хугацаатайгаар дээрх гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу Амгалан дулааны станцаас манайд дулаан нийлүүлдэг. Дулааны станцаас ирж буй дулааны температур нь гадна агаарын температураас шалтгаалж тухайн үеийн дулааны температурыг автомат систем мэдрэгч нь температурыг тогтоосны үндсэн дээр айл өрхүүдэд нийлүүлдэг. Шугам хоолойгоор ирж буй дулааныг манай байгууллага дамжуулан айл өрхүүдэд хуваарилдаг юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд дурьдаж буй халуун усыг доголдуулах, шөнийн цагаар 0 градуст хүргэж буулгах үндэслэл, эрх хэмжээ манай байгууллагад байхгүй. Манай байгууллага дулааны станцаас ирж буй дулааны температур, гадна агаарын температур хоорондын уялдаанаас шалтгаалж хэдэн градусын халуунтай байлгахыг дур мэдэж шийдвэрлэдэггүй. Гадна агаарын температур хэд байгаа үед ямар хэмжээний дулаан нийлүүлэхийг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ий ерөнхий инженер график гарган баталдаг. Тус графикийн дагуу автомат систем мэдрэгч нь дулааны станцаас ирж буй дулааны температурыг гадна агаарын температуртай уялдуулан дулааны температурыг тогтоож нийлүүлдэг юм. 

Амгалан дулааны станц 2017 оны 04-р сарьн 10-ны өдрөөс эхлэн зогсолт хийсний улмаас шаардлагатай халаалт, халуун ус түгээж хүрэлцэхгүй нөхцөл байдал үүссэний улмаас “ХА” хотхоны оршин суугчдаас маш их гомдол ирж байсан. Үүний дагуу манай байгууллага 2017 оны 04-р сарын 18-ны өдрийн А/11 тоот үүсэн буй нөхцөл байдлын талаар хариу арга хэмжээ авч өгнө үү гэх утгатай албан бичгийг Улаанбаатар дулааны шугам сүлжээ ТӨХК-д хүргүүлсэн бөгөөд 2017 оны 04-р сарын 21-ний өдрийн 15/711 тоот өргөтгөл шинэчлэлийн ажил дууссан, дулааны температур нэмэгдсэн гэх хариуг УБДС ТӨХК-иас ирүүлж байсан.

Жич: “СЭ ” ХХК болон “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нарын хооронд байгуулсан 2017 оньг 09-р сарын 29-ний өдрийн “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-ний эх хувийг, 2017 оны 04-р сарын 18-ны өдрийн А/11 тоот албан бичиг, Улаанбаатар дулааны шугам сүлжээ ТӨХК-ий 2017 оны 04-р сарын 21-ний өдрийн 15/711 тоот албан бичгийн эх хувийг тус тус хавсаргав. 

Нэхэмжлэгч М.Б нь 2016 оны 11-р сараас 2017 оны 12-р сар хүртэл хугацааны цэвэр ус, бохир ус, ус халаасны төлбөр болон дулааны төлбөрийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүйн улмаас 717,895.20 төгрөгийн өр төлбөр үүссэн. Нэхэмжлэгч  “ХА” СӨХ нь 2016 оны 10-р сараас 2017 оны 12-р сар хүртэл хугацааны цэвэр ус, бохир ус, ус халаасны төлбөр болон дулааны төлбөр, гражийн халаалтын төлбөрийг төлж барагдуулаагүйн улмаас өнөөдрийн байдлаар 20,225,163.16 төгрөгийн өр төлбөр тус тус үүсээд байна: “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн 2017 оны 05-р сарйн *******-ний өдрийн 74 тоот тогтоолоор батлагдсан “Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хоорондын аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 6 дугаар зүйлийн 6.7-д “Хэрэглэгч цэвэр, бохир усны төлбөрөө 3-н сараас дээш хугацаагаар төлөөгүй, ус ашиглалт, ариутгах татуургын улсын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хэрэглэгчийн ус хангамжийг хязгаарлаж болно.” гэж зааснаар нэхэмжлэгч М.Б-ын орон сууцны усыг богино хугацаагаар хязгаарласан. Бидний зүгээс усыг хаахдаа олон цагаар цаашлаад хоногоор хэзээ ч хязгаарлаж байгаагүй. Учир нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хүний үндсэн эрхүүдийг нарийвчлан хуульчилсан буюу хүний үндсэн эрхийг хязгаарлаж цаашлаад хохироох эрх бидэнд байхгүй билээ. Төлбөрөө удаан хугацаагаар төлөөгүйн улмаас бидний зүгээс анха*******га сануулга хүргүүлэх, төлбөр төлөхийг шаардах хөшүүрэг болгон богино хугацаагаар усыг хязгаарласан үйлдэл гаргасан боловч удалгүй хязгаарлалтыг цуцалсан. Ус хязгаарласнаас үүдэн М.Б нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд ус хязгаарлалаа гэх гомдол гаргаж байсан. Тус зөвлөлөөс дээрх гомдлыг шалгаад 2017 оны 09-р сарын 28-ны өдрийн 01/385 тоот албан бичгээр төлбөрийн маргааныг иргэний шүүхээр хянан шийдвэрлүүл, гомдол гаргасан оршин суугчийн усны хязгаарлалтыг цуцал гэх хариу ирүүлсэн. Үүргээ биелүулнэ үү хэмээн нэхэмжлэгч нараас удаа дараа шаардаж холбогдох арга хэмжээг авсан үйлдлийг эрх ашгийг хохироосон хэмээн үзэж тусгай зөвшөөрөл цуцлуулах тухай нэхэмжлэл гаргаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. 

Манай байгууллага нь тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл”-д анх 2016 оны 05-р сарын 18-ны өдөр 16/07 тоот албан бичгийг холбогдох материалуудын хамт хүргүүлж байсан. Гэвч үндсэн үзүүлэлтийг хангахгүй байна гэх үндэслэлээр материалыг буцааж байсан. Үүний дараа 2016 оны 06-р сарын 20-ны өдрийн 010 тоот, мөн оны 08-р сарын 01-ний өдрийн А/015 тоот тусгай зөвшөөрөл хүссэн албан бичгийг холбогдох материалуудын хамт хүргүүлж байсан ч тухай бүр нь зохицуулах зөвлөлөөс шаардлага хангахгүй байгаа үндэслэлийг тодорхой зааж буцааж байсан. Үүний дагуу манай байгууллага нь хангахгүй байгаа үндэслэлүүдийн дагуу засаж, дутуу материалуудыг бүрдүүлэн өгснөөр Хот суурины ус хангамж, ариутгах татуургын аншглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2017 оны 01-р сарын 26-ны өдрийн 22 тоот тогтоолоор тусгай зөвшөөрөл олгосон. Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрөл олгоход баримтлах буюу холбогдох хууль, дүрэм, журамд заасан шаардлагыг үндэслэн тусгай зөвшөөрөл хүссэн материалыг шаардлага хангаагүй тохиолдолд буцааж, тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан үндэслэл арилсан буюу шаардлага хангасан байдлыг үндэслэн хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олгосон нь хэрэгт авагдсан тусгай зөвшөөрөл хүссэн дээр дурдсан удаа дараагийн албан бичиг, мөн тооны албан бичгийн хариу, тусгай зөвшөөрөл олгосон 22 тоот тогтоолоор нотлогдож байна. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2017 оны 01-р сарын 26-ны өдрийн 22 тоот тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна Мөн “СЭ” ХХК нь ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байснаараа дээрх зөвлөлийн 2017.01.26-ны өдрийн тоот тогтоол хүчин төгөлдөр байснаар нэхэмжлэгчдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, хохироосон, хөндөгдөж болзошгүй нь тодорхойгүй байна. Маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн тохиолдолд тухайн захиргааны актыг хүчингүй болгож хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх ёстой ба угаас дээрх тогтоолоор “СЭ” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосноор нэхэмжлэгчдийн ямар ч эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно. Иймээс нэхэмжлэгчдийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нараас “СЭ” ХХК нь 2016 оны 06 сарын 01-ээс “Х*******-А*******” хотхонд үйл ажиллагаа явуулж эхлэхдээ мэргэжлийн, албан ёсны орон тооны ажилчидгүй байсан байна. Гэтэл Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл нь “СЭ” ХХК тусгай зөвшөөрөл авахаар өгсөн материалдаа өөр компаний ажилчдын материалыг өгсөн буюу хуурамч бичиг баримт гэдгийг мэдсээр байж тусгай зөвшөөрөл олгосон гэж үзэх үндэслэлтэй байна. Гэвч ийнхүү хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буйг нь мэдсээр байж тусгай зөвшөөрөл олгосон нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт заасан “...нийтийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” зарчмыг зөрчсөн байна” гэж маргажээ.  

Бодит байдал дээр “СЭ” ХХК-аас тусгай зөвшөөрөл авахаар Хсухатаүззд анх 2016 оны 5 дугаар сарын 18-ний өдөр 16/07, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 010, мөн оны 08 дугаар сарын 01-ний өдөр А/015 тоот албан бичгүүдээр тусгай зөвшөөрөл хүсэж холбогдох материалуудын хамт хүргүүлж байсан ч  тухай бүр нь Зохицуулах зөвлөлөөс тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын холбогдох заалтыг хангахгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг буцааж байсан байна.

“СЭ” ХХК нь хангахгүй байгаа үндэслэлүүдээ засаж дутуу материалаа бүрдүүлэн дахин 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүсэлтээ гаргахад Зохицуулах зөвлөл материалуудыг шалгаж үзээд Хсухатаүззийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 22 дугаар тогтоолоор “СЭ” ХХК-д Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4, 12.2.5, 12.2.6, 12.2.7, 12.2.8-д тус тус заагдсан нийтийн аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгосон нь хуульд нийцсэн байна. 

“СЭ” ХХК нь тусгай зөвшөөрөл авахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйл болон тус зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 98 дугаар “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага шинэчлэн батлах тухай” тогтоолд заасан бүрдүүлвэл зохих бичиг баримтыг бүрдүүлж өргөдлөө гаргасан болох нь хэрэгт авагдсан тусгай зөвшөөрлийн материал, СЭ ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/26 дугаар албан бичгийн хавсралтуудаар нотлогдож байна. 

Нэхэмжлэгчээс “СЭ” ХХК нь өөр компанид ажиллаж байсан ажилтнуудын материалыг өгсөн” гэх боловч Хот, суурины ус хангамж, ариутгах татгуургын ашиглалт үйлчилгээний зохицуулах тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага дээр орон тооны ажилчин байна гэж нарийвчлан заагаагүй байх бөгөөд “СЭ” ХХК-аас давхар ажиллаж байсан ажилчдыг чөлөөлж, шинээр сонгон шалг*******ж авсан ажилчдын материалыг зөвлөлд хүргүүлсэн, мөн нийгмийн даатгал төлөлтийн лавлагаагаар тухайн үед дээрх ажилчид нь “СЭ” ХХК-д ажиллаж байсан зэргээс үзвэл өөр газар ажиллаж байсан ажилчдаа халсан гэдэг хариуцагчийн тайлбар нотлогдож байна. 

Хариуцагч байгууллага нь Хот, Суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3,12 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангасан гэж үзэж “СЭ” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нарын “СЭ” ХХК нь “үйл ажиллгаа явуулж эхэлснээс хойш оршин суугчдын хэрэглээний халуун усыг байнга доголдуулж, шөнийн цагаар хааж /0 градас/ болгодог “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль”-ийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан цэвэр усны хэрэглээнд хязгаарлалт хийх нөхцөл бүрдээгүй байхад хязгаарлалт хийж оршин суугчдын эрх, ашгийг хохироож байсан” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй болох нь дараах байдлаар нотлогдож байна.

“СЭ” ХХК нь “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-тай жил бүр “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж ирсэн байх бөгөөд сүүлд 2017 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр 1 жилийн хугацаатайгаар дээрх гэрээг байгуулсан байна.

Дулааны станцаас ирж буй дулааны температур нь гадна агаарын температураас шалтгаалж тухайн үеийн дулааны температурыг автомат систем мэдрэгч нь температурыг тогтоосны үндсэн дээр айл өрхүүдэд нийлүүлдэг гэх гуравдагч этгээдийн тайлбараас дүгнэвэл  шугам хоолойгоор ирж буй дулааныг “СЭ” ХХК нь дамжуулан айл өрхүүдэд хуваарилдагаас бус халуун усыг доголдуулах, шөнийн цагаар 0 градуст хүргэж буулгах үндэслэл, эрх хэмжээ гуравдагч этгээдэд байхгүй төдийгүй дулааны станцаас ирж буй дулааны температур, гадна агаарын температур хоорондын уялдаанаас шалтгаалж хэдэн градусын халуунтай байлгахыг дур мэдэж шийдвэрлэдэггүй байна.  

Өөрөөр хэлбэл гадна агаарын температур хэд байгаа үед ямар хэмжээний дулаан нийлүүлэхийг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн ерөнхий инжнер график гарган баталж тус графикийн дагуу автомат систем мэдрэгч нь дулааны станцаас ирж буй дулааны температурыг гадна агаарын температуртай уялдуулан дулааны температурыг тогтоож нийлүүлдэг байна.

Бодит байдал дээр нэхэмжлэгч нарын дээрх үндэслэл нь “СЭ” ХХК наас шалтгаалаагүй байх бөгөөд Амгалан дулааны станц 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн зогсолт хийсний улмаас шаардлагатай халаалт, халуун ус түгээж хүрэлцэхгүй нөхцөл байдал үүссэний улмаас “ХА” хотхоны оршин суугчдаас гомдол гарч үүний дагуу “СЭ” ХХК нь 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/11 тоот яара******* арга хэмжээ авах талаар албан бичгийг Улаанбаатар дулааны шугам сүлжээ ТӨХК-д хүргүүлсэн болох нь мөн Улаанбаатар дулааны станц ТӨХК-аас 2017 оны 04 дүгээр сарын 21-ний 15/177 тоот албан бичгээр өргөтгөл шинэчлэлийн ажил дууссан, дулааны температур нэмэгдсэн гэх хариуг гуравдагч этгээд “СЭ” ХХК-д хүргүүлж байсан болох нь гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан дээрх албан бичгүүдээр нотлогдож байна.

Иймд “СЭ” ХХК нь оршин суугчдын халаалтыг үндэслэлгүйгээр доголдуулсан гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй тул “СЭ” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

            Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3,12 дугаар зүйлийн 12.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйл, мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ХА” СӨХ, М.Б нарын “Хот, суурины ус хангамж ариутгах татуурын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “СЭ” ХХК-д ус хангамж, ариутгах ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай 22 тоот тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгон үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ОЮУНГЭРЭЛ