Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 00373

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 30 өдөр                        Дугаар 142/ШШ2017/00373                                     Орхон аймаг

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 5-14-15 тоотод оршин суух Мягмарын Даваажавын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Шанд баг, 30-14 тоотод оршин суух Эрдэнэбилэгийн Алтан-Одод холбогдох 295 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Даваажав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Эрүүгийн 20001714000132 дугаарын хэрэгт иргэний нэхэмжлэгч болох хохирогчоор М.Даваажав би барьцаалдан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2017.02.08-ны өдөр Э.Алтан-Од нь Samsung I-7 маркийн гар утсыг иргэний үнэмлэхээ үзүүлэн 250 000 төгрөгөнд өдрийн 0.5 хувийн хүүтэй гэрээ хийж тавьсан. Гэтэл удалгүй цагдаа ирж хулгайн утас байна гээд хураагаад явсан. Иймд Э.Алтан-Одоос 250 000 төгрөг , хүү 45 000 төгрөг, нийт 295 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч М.Даваажав шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Мягмар овогтой Даваажав нь Алтан-Одоос 295 000 төгрөгний нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Алтан-Од нь 295 000 төгрөгийг барагдуулсан болно. Иймд нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Даваажав нь хариуцагч Э.Алтан-Одод холбогдуулан 295 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 13 400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 6700 төгрөг, төрийн сангаас 6700 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч М.Даваажавын нэхэмжлэлийн шаардлага 295 000 төгрөгийг хариуцагч Э.Алтан-Од биелүүлснийг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 13 400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 6700 төгрөг, төрийн сангаас 6700 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     Р.ҮҮРИЙНТУЯА