| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2021/0301/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/385 |
| Огноо | 2021-03-23 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | К.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/385
2021 03 23 2021/ШЦТ/385
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Г.Хатанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
иргэдийн төлөөлөгч Х.Бямбацогт,
улсын яллагч К.Чимгээ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Дэлгэрмаа,
шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч О.Б-т холбогдох эрүүгийн 2106 00000 0071 дугаартай хэргийг шүүх 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Их тамир суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Амьдрах ухаан” төвийн 011 тоотод оршин суух хаягтай боловч Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Их Дарь эхийн 1-57 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ХХ00000, О.Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Б нь 2021 оны 1 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Их Дарь эх”-ийн 1 дүгээр гудамжны 57 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.Мөнгөншагайтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний хүч хэрэглэж хөлөөрөө өшиглөсөн үйлдэлд дургүйцэн цээжин тус газарт нь хутгаар 1 удаа хутгалсны улмаас амь насыг нь хохироож хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ: “...Би 2 шил архи уусан. Тэгээд би гэртээ ороод зүүн урд талдаа зогсож байснаа л санаж байна. Тэгээд нэг мэдэхэд би гартаа хутга бариад зогсож байсан. Тэгээд хүүхэд рүүгээ харахад дээшээ хараад хэвтсэн биеэс нь цус гарч байсан. Тэгээд би юу хийчих нь энэ вэ гээд цагдаа, эмнэлэг дуудсан. Бусдыг нь сайн санахгүй байна...Би гэм буруутай үйлдэл хийсэн. Намайг уучлаарай.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Дэлгэрмаа мэдүүлэхдээ: “...Хэрэг болдог өдөр бид хоёр дээд гэрт архи ууж байгаад гэртээ орж ирээд бид жоохон маргалдсан. Тэгээд араас манай хүүхэд орж ирсэн. Би эхлээд хутгалсан гэдгийг нь мэдээгүй. Тэгээд гэнэт манай нөхөр “түргэн дууд” гээд орилохоор нь би анзаарч харсан. Манай нөхөр, хүүхэд хоёр намайг түшиж, тусалж, дэмжиж явсан хоёр хүн. Тэгэхэд одоо нэг нь нас барсан нөгөө нь шоронд явах гэж байна. Би яаж амьдрахаа мэдэхгүй байна. Манай нөхрийн ах, дүү болон манай ах, дүү нар бид нарыг тусалж дэмждэггүй. Манай нөхрийг цагдан хоригдсоноос хойш манай нөхрийн талаас нэг ч хүн над дээр ирээгүй. Манай бусад хүүхдүүд өөр хүний хүүхэд болохоор бүгд орхиод явсан. Одоо би ганцаараа бараг идэх хоол, ундны юм байхгүй л амьдарч байна. Би халамжийн группэд байдаг. Би халамжийн групп сунгуулж чадаагүй байж байгаад сая сунгуулаад 4 дүгээр сард халамжийн мөнгө орно гэсэн. Би нөхөртөө гомдол, санал байхгүй. Согтуу байсан болоод ухаангүй л тийм зүйл хийсэн байх. Манай хүүхэд, нөхөр хоёр хоорондоо эвтэй харилцаатай байсан...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Дэлгэрмаагийн өгсөн мэдүүлэг /хх-26-28/, гэрч Г.Сайханцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-33-34/, гэрч О.Отгоншагайгийн өгсөн мэдүүлэг /хх-35-37/, гэрч О.Төгсбаярын өгсөн мэдүүлэг /хх-38-40/, 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-15/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 608 дугаартай дүгнэлт /хх-57-59/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 143 дугаартай дүгнэлт /хх-71-80/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 85 дугаартай дүгнэлт /хх-61-62/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 295 дугаартай дүгнэлт /хх-84-90/, шүүгдэгч О.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-95/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч О.Б нь 2021 оны 1 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Их Дарь эх”-ийн 1 дүгээр гудамжны 57 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.Мөнгөншагайтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний хүч хэрэглэж хөлөөрөө өшиглөсөн үйлдэлд дургүйцэн цээжин тус газарт нь хутгаар 1 удаа хутгалсны улмаас амь насыг нь хохироож хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Дэлгэрмаагийн өгсөн: “... Нэг мэдэхэд талийгаач хүү О.Мөнгөншагай бид хоёрын араас орж ирсэн байсан. О.Б гэрийн зуухны хажуу талын ширээний хажууд зогссон. Хүү гэрийн зүүн талд цээжнээс нь пүл пүл гээд цус гараад хүү арагшаа юм налаад унаж байсан. Тэгэхээр нь би “ямар аймар юм бэ” гэж орилсон. Цаашаа юу болсныг санахгүй байна. Тэгтэл О.Б би “юу хийчихэв ээ, би хүүдээ хайртай ш дээ” гээд байсан. Би гэрийнхээ том тавцантай ширээн дээр хутга, заазуураа байнга ил тавьчихдаг байсан.” гэх мэдүүлэг /хх26-28/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Сайханцэцэгийн өгсөн: “...2021 оны 1 дүгээр сарын 12-ны шөнө 23 цагийн орчим намайг 32 дугаар тойргийн нийтийн байранд байхад дүү Отгоншагай нь 88686388 дугаараас над руу залгаж “Аниа та хаана байгаа юм бэ агаа хутгалуулчихлаа” гэж хэлсний дагуу би 00 цагийн орчимд өөрийн гэр болох Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Их Дарь эхийн 1-57 тоотод ирэхэд О.Б-, С.Дэлгэрмаа, Төгсөө нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай. Харин О.Мөнгөншагай толгойгоо хаалга руу харуулаад гэрийн зүүн хэсэгт дээшээ харж хэвтсэн байдалтай, их хэмжээний цус алдсан байсан. Гэтэл гаднаас цагдаа болон эмч орж ирсэн.” гэх мэдүүлэг /хх-33-34/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Отгоншагайгийн өгсөн: “...2021 оны 1 дүгээр сарын 12-ны орой 20 цагийн үед ээжийнхээ гэрт байж байхад ээж маань хамтран амьдрагчын хамт О.Мөнгөншагай ахын гэр рүү “зурагт үзнэ” гээд орсон. Ахынх руу орохдоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэгээд ахын гэрт ороод нилээн архи уусан юм шиг байна лээ. Би ороогүй болохоор сайн мэдээгүй. Тэгтэл 23 цаг өнгөрч байхад ээж маань архи уусан, хоорондоо маргалдсан бололтой гэртээ ууртай орж ирсэн. Араас нь Баагий ах бас согтуурсан байдалтай орж ирээд ээжийн нүүрний зүүн хэсэгт гараараа 1 удаа цохьсон. Тухайн үйл явдал гэрийн зүүн талд болсон ба би тэр хоёрыг салгаад байж байхад О.Мөнгөншагай ах гаднаас мөн ууртай орж ирээд Баагий ахыг зүүн талд зогсож байхад нь цээж рүү нь 1 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би дундуур нь орж салгаад ахын зүүн гарын бугалга хэсгээс нь зүүн гараараа бариад, баруун гараараа нурууны араар нь оруулаад цээжээр нь тэврээд хойшоо холдуулж байхад Баагий ах гэрийн зүүн талын ширээн дээр байсан хуванцар иштэй хутгыг аваад цээжин тус газар нь 1 удаа хутгалсан. Ахыг хутгалуулсаны дараа орилоод хүн дуудахад дүү Отгонболд, ахын найз Төгсбаяр нар ирсэн. Намайг дуудлага өгсөний дараа цагдаа ирээд араас нь 103-ын эмч ирээд ахыг үзээд нас барсан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх35-37/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Төгсбаярын өгсөн: “...Тэр гурав гэрээс гараад нилээн удаад байхаар нь Отгонболд гэх хүүхэд гаднаас орж ирсэн байхаар нь “хоёулаа Баагий ахын гэр рүү орох уу” гээд тэдний гэрт ороход гэрийн зүүн талд зуухны хажууд О.Мөнгөншагай дээшээ хараад “яаая” гээд баруун гараараа цээжээ дараад байхаар нь “яасан бэ, андаа” гэсэн чинь “сая намайг Баагий ах хутгалчихлаа” гэхээр нь “би та яаж байгаа юм бэ” гэхэд “би сая хүүгээ хутгалчихлаа” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх38-40/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 608 дугаартай Биологийн дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн гэх арчдасууд нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн гэх арчдасууд дээр цус илэрсэн.
3. Уг илэрсэн цус нь O (I) бүлгийн харьяалалтай хүний цус байна.
4. Хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн гэх арчдасууд дээр илэрсэн цусны бүлэг нь шинжилгээ бүртгэл мэдээллийн хэлтсийн 470 дугаартай амь хохирогч О.Мөнгөншагайгийн гэх цусны бүлэгтэй бүлгийн харъяаллаараа ижил байна.” гэх дүгнэлт /хх-57-58/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-59/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 143 дугаартай дүгнэлтэд:
1. Талийгаачид хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээгээр цээжний хөндий рүү зүүн талын 4,5-р хавирганы завсараар, эгэмний дунд шугамаар нэвтэрч үнхэлцэг, зүрхний баруун ховдлын урд хана, ховдол хоорондын таславчийг нэвт хатгасан шарх, үнхэлцэгийн хөндий дэх цус алдалт 400 мл, зүрх чихэлдэлт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх шарх нь талийгаачийн биеийн урдаас арагш, дээрээс доош ташуу чиглэлтэй, зүүн талын 4,5-р хавирганы завсараар цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх байна.
4. Дээрх гэмтэл нь талийгаачийг түрхэн зуур үхэлд хүргэнэ.
5.Талийгаачид хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээгээр дээрх цээжний хөндий рүү нэвтэрсэн шархнаас өөр гэмтэл тогтоогдсонгүй.
6. 7. Талийгаачийн цус нь 01-р бүлгийн харьяалалтай байна.
8. 9. Талийгаач нь дээрх цээжний хөндий рүү зүүн талын 4,5-р хавирганы завсараар, эгэмний дунд шугамаар нэвтэрч үнхэлцэг, зүрхний баруун ховдолын урд хана, ховдол хоорондын таславчийг нэвт хатгасан шарх гэмтлийн улмаас үнхэлцэгийн хөндийд цус алдаж, зүрх чихэлдэж нас баржээ.
10. Химийн шинжилгээгээр талийгаачийн цусанд 1.8 промилли, ходоодны шингэнд 3.6 промилли спиртийн зүйл илэрсэн байна. Цусанд 1.8 промилли илэрч байгаа нь согтолтын дунд зэрэг хамаарна.
11. Э.Талийгаачид хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг, хууч өвчин тогтоогдсонгүй.” гэх дүгнэлт /хх71-80/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-87-90/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 85 дугаартай дүгнэлтэд:
1. О.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй гэх шинж болон эмнэлгийн баримт бичиг үгүй байна.
2. О.Б нь сэтгэцийн хувьд оюуны хомсдолтой гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна.
3. О.Б нь сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг талаар эмнэлгийн бичиг баримт үгүй байна.
4. О.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
5. О.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтой.” гэх дүгнэлт /хх-61-62/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 295 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хүрэм дээр хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт, татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралтууд, цагаан өнгийн цамц дээр хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт, татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин ханзралтууд байна. Хаана ямар хэмжээтэй гэмтэл байгааг гэрэл зургийн үзүүлэлт болон үзлэг ба шинэилгээ хэсгээс харна уу. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн өмд, хар өнгийн тэлээ нь гэмтэлгүй байна.
2. Хувцас дээр гарсан гэмтлийн цаг хугацааг тогтоох боломжгүй.” гэх дүгнэлт /хх-84-87/,
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1-3/,
Эд зүйл хүлээн өгсөн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай /хх-5, 24/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-10/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-14/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-15-21/,
Шүүгдэгч О.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-95/ болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэгийн зүгээс: “... Шүүгдэгч О.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж харамсдаг. Мөн өмгөөлөгч миний бие хорих ангид шүүгдэгч О.Б-тэй уулзах гэж очих болгонд байнга уйлж буруу зүйл хийсэн гэдгээ ухамсарлаж хэлдэг байсан. Гэмт хэрэг үйлдсэндээ насан туршдаа гэмшиж, харамсаж явна гэж дандаа ярьдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг амь хохирогчийн талаас гэр бүлийн хүмүүс учир гомдол, санал байхгүй нэхэмжилсэн зүйлгүй амь хохирогчтой намайг авч явдаг байсан гэдэг. Эдгээр байдлыг харгалзан үзэж энэ зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас энэ гэмт хэрэг гарсан. Амь хохирогчтой эвтэй найртай байсан ямар нэг таарамжгүй харилцаа байгаагүй. Иймд хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү. Хэрэв шүүхээс боломжтой гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэж өгнө үү учир нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бэртлийн улмаас халамжийн группэд байдаг. Ар гэрийн хувьд асран хамгаалж байсан хоёр хүний нэг нь амь нас нь хохироод нөгөө нь ял эдлэх гэж байгаад харамсалтай байна. Мөн шүүгдэгч О.Б нь ял шийтгэлээ эдэлж дуусаад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн амьдралд тусалж дэмжиж болов уу гэсэн үүднээс ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэж тайлбарыг гарган мэтгэлцэх боловч эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шудрага ёсны зарчимд нийцэх ёстой тул өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Иймд шүүгдэгч О.Б нь 2021 оны 1 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Их Дарь эх”-ийн 1 дүгээр гудамжны 57 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.Мөнгөншагайтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний хүч хэрэглэж хөлөөрөө өшиглөсөн үйлдэлд дургүйцэн цээжин тус газарт нь хутгаар 1 удаа хутгалсны улмаас амь насыг нь хохироож үхэлд хүргэсэн байна. Иймд шүүгдэгчийг хүнийг алах гэмт хэргийг шууд бус санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэл шууд болсон буюу хэсэг хугацааны дараа болсон нь ямар нэгэн ач холбогдолгүй. Хүнийг алах гэмт хэргийг зүйлчлэхэд амь хохирогч хэзээ нас барсан болох нь нөлөөлөхгүй юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч О.Б-ийг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч О.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн санал гаргасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Дэлгэрмаа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүх шүүгдэгч О.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч О.Б-т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй бөгөөд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Б нь 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн яллагдагчаар цагдан хоригдсон ба түүний нийт цагдан хоригдсон 67 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг хутга, 0.75 литрийн хэмжээтэй 2 ширхэг архины шил зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасан болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Б-ийг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. О.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар О.Б-т оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар О.Б-ийн урьд цагдан хоригдсон 67 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг хутга, 0.75 литрийн хэмжээтэй 2 ширхэг архины шил зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба О.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС
ШҮҮГЧИД Д.МӨНХТУЯА
Г.ХАТАНЦЭЦЭГ