| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2019/0824/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/207 |
| Огноо | 2021-03-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 12.1.2.7., 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/207
2021 3 29 2020/ШЦТ/207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, С.Батгэрэл, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч М.Энхбаатар,
хохирогчийн өмгөөлөгч Б.Билгүүн,
шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж,
Иргэдийн төлөөлөгч М.Тнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 1911013120494 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, , 1971 оны 02 дүгаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Улаанбаатар Баянзүрх дүүргийн 8-р хороо, Улаанхуаран 4-р гудамж 134 тоотод оршин суудаг,
урьд 1992 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 346 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-д зааснаар 1000 төгрөгийн эд хөрөнгийг хураах нэмэгдэл ял хэрэглэн, 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 1994 оны 07 дугаар сарын 15-ны өдөр үлдэгдэл 4 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
1998 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 267А дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жил зургаан сарын хорих ялаар шийтгүүлж 1999 оны 12 дугаар сарын 09-ны өдөр үлдэгдэл 9 сар 15 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
2000 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн шүүхийн 112 дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 жил, Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил, Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн ба уг ялыг нэмж нэгтгэн нийт 10 жилийн хорих ялаар шийтгүүлж 2007 оны 5 дугаар сарын 24-ны өдөр үлдэгдэл 1 жил 11 сар 26 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
2007 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 264 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил, мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2-т зааснаар 8 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн ба ялыг нэмж нэгтгэн нийт 9 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,
2014 оны 7 дугаар сарын 01-ны өдөр Сум дундын 28 дугаар шүүхийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн ба 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 264 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 2 хоногийн хорих ялын зарим болох 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хорих ялаар шийтгүүлж 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа эрүүл гэх, /
Шүүгдэгч Н.М нь /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/ 2019 оны 02 дугаар сарын 25-ны шөнийн 22 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2-р баг, Замын цагдаагийн постны хойно Б.Ггийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, урьд нь Эрүүгийн хуулийн 12 дугаар бүлэгт заасан “хүчиндэх” гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан, уг гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Б.Ггийн нүүр лүү гараараа цохих, хоолойг нь боох, үсдэж чирэх, хэвлий, хөл рүү нь өшиглөх зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Мөн 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганц худгийн задгай тоотод оршин суух иргэн Л.Бат-Очирын байшингийн цонхыг онгойлгон хууль бусаар нэвтрэн орж 209.800 төгрөгийн үнэ бүхий спикерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан,
2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 6 дугаар гудамжны 101 а тоотод оршин суух иргэн В.Борхүүгийн байшингийн цонхыг тоосгоор хагалан, хууль бусаар нэвтэрч 39 инчийн BSB загварын LCD зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хулгайн гэмт хэргийг цагдаа нар намайг эрүүдэн шүүж, зодож, гэмтээж хүлээлгэсэн. Энэ талаар гомдол гаргаж Авлигатай тэмцэх газарт шалгуулж байсан. Дээд шатны прокуророос эрүүдэн шүүсэн байх үндэслэлтэй гэж үзээд хэрэг үүсгэсэн талаарх баримтаа хавтаст хэрэгт өгсөн байгаа. Хүчиндэх гэмт хэргийн талаар Гантуяа бид хоёр Хятад улсын Эрээн хотын Солонго гэх хоолны газарт таарсан. Гантуяа намайг хоолны газарт орсны дараа орж ирсэн. Би хажууд хоол идээд сууж байсан 2 эмэгтэй 3 залуугаас “..Та хэд Улаанбаатар явах уу? Явахаар бол миний машиныг бариад үнэгүй явах уу?..” гэж би асуусан. Тэр хэд маргааш явна гэж байсан. Намайг хоол идээд сууж байхад Гантуяа ирээд “..Би Улаанбаатар явна. Би жолооны үнэмлэхтэй. Би нэг эгчээ хамт аваад явъя..” гээд гуйгаад байсан. Бас надад 100 грамм архи авч өгсөн. Тэгээд хамт явахаар болоод Эрээн хотын дэлгүүрээр хамт явсан. Нөхөр, хүүхдэдээ өмд авна гээд “..Миний нөхөр тантай адилхан биетэй..” гээд надад өмд өмсүүлж үзсэн. Өмсүүлж үзээд “..Танд ёстой гоё зохиж байна..” гэж хэлээд надад өмд, футболк авч өгсөн. Би өөрөө тооцоогоо хийе гэхэд “..Би өөр юм авч байгаа юм чинь тооцоог нь би цуг хийе. Дараа нь тооцоогоо бодъё..” гэж хэлсэн. Гантуяагийн авч өгсөн футболк одоо ч надад байдаг. Өдөр 14 цагийн үед дэлгүүрээс гараад автобусны буудал дээр очиход автобус хөдлөх арай болоогүй байсан. Тэгээд хажуу талын Монгол зоогийн газарт орсон. Бид хоёр юм ярьж сууж байгаад Гантуяа надад бас 100 грамм архи авч өгсөн. Тэгээд автобусанд суугаад Монгол руу орж ирсэн. Би машинаа дуудаад Улаанбаатар руу явахаар болсон. Гантуяагийн таньдаг эгч нь их ачаатай байсан болохоор би ачаагаа тээшинд өгчих тэгээд гурвуулаа явъя гэхэд Гантуяагийн эгч намайг загнаад ачаагаа авч явна гээд байсан. Тэгэхээр нь би “...Та хоёр тэгвэл явахаа боль..” гэхэд Гантуяа “..Би тантай хамт явъя. Эгч эндээ үлд..” гэсэн. Тэгээд Гантуяа ганцаараа надтай хамт явахаар болсон. Машин авч ирсэн залуу миний машины бензин дуусгасан байсан. Тэр залуу шатахуун түгээгүүр дээрээс бензин хийж өгөөд Гантуяа тэндээс машин бариад явсан. Замын-Үүдээс гараад 5 км явж байхад цагдаа зогсоосон. Гантуяа жолооны үнэмлэхгүй байсан. Би Ганзориг гэх таньдаг цагдаа руу ярьж аргалаад цааш явсан. 20 орчим км газар явж байгаад Гантуяа бие засахаар зогссон. Гантуяа Эрээн хотоос аавдаа авсан талын хар архиа задлаад надад хийж өгсөн. Цааш явж байхад Гантуяа замаа голлож яваад байсан. Би “..Баруун тал руугаа шахаж яв. Замд зөрсөн машинууд дохио өгөөд сигналдаад байна..” гэхэд Гантуяа “..Би 3 сар машин бариагүй болохоор ингээд байх шиг байна. Одоо гайгүй..” гэж хэлсэн. Явсаар байгаад Сайншандын пост дээр мөн цагдаа зогсоосон. Дахин би таньдаг цагдаа руу ярьж аргалаад цааш явсан. Замдаа Гантуяа нэг зогсож бие зассан. Замд зөрсөн машинууд бүгд сигналдаад дохио өгөөд байсан. Би “..Чи машин барьж чадахгүй юм байна. Өөдөөс машин ирвэл замаас гараад зогс. Өнгөрснийх нь дараа явъя. Зам тээврийн осол их гардаг..” гэж хэлсэн. Чойр дээр очиход бензин дуусаад бензин авах гээд зогссон. Гантуяа 19 цаг гэхэд Чойр дээр ирсэн гэж мэдүүлсэн байсан. Бид хоёр Чойр дээр 22 цагийн үед ирсэн. Сайншандаас Чойр хүртэл 400 км газрыг 2 цагт явж амжихгүй. Мөн Билгүүн гэх цагдаа худал мэдүүлэг өгсөн байна. Билгүүн машинуудыг шалгаж байхад Гантуяа машин бариад би хажууд нь суусан байсан. Бид хоёрыг яв гэж дохиод явуулсан. Үүнээс хойш 5 минут болоогүй байтал хоёр том машин сигналдаад зөрөхөөр нь би Гантуяаг “..Чи зогс. Чи том машин доогуур орох гээд байна. Чи энд үлд. Би чамайг цагдаагийн пост дээр аваачиж өгье. Чи тэндээс өөр унаанд суугаад яв..” гэж хэлсэн. Гантуяа зогсохгүй байсан учраас би хажуу талаас нь алгадсан, үснээс нь дугтарсан. Гантуяа намайг тохойгоороо тохойдсон гэж мэдүүлсэн байсан. Хажуугийн суудал дээрээс миний тохой Гантуяагийн шанаанд хүрэх боломжгүй. Зогсохгүй болохоор нь үрүүлээс барьж зогсоосон. Би өөрөө машинаа бариад эргэж Чойрын цагдаагийн пост дээр очиход Билгүүн гэх цагдаа “..Та хоёр постоор гараад 5 минут ч болоогүй байна. Постоор гарахдаа эмэгтэй машин барьж байсан. Одоо та согтуу машин барьсан байна..” гэж хэлсэн. Би тэр цагдаад “..Энэ эмэгтэй машин барьж чадахгүй, осол гаргах гээд байна..” гэж үнэнээ хэлсэн. Гэтэл Гантуяа “..Энэ хүн намайг үсдээд, алгадаад, өшиглөөд машинаас буулгасан..” гэж цагдаад хэлсэн. Би учраа тайлбарлаж, нөгөө таньдаг цагдаа руугаа залгаж байтал миний утсыг түлхэж унагаагаад намайг эрүүлжүүлэх рүү авч явсан. Маргааш нь намайг Говьсүмбэр аймгийн цагдаа дуудсан цагт ирээрэй гээд миний машиныг журамлаж үлдсэн. Би хүчиндэх гэмт хэрэг үйлдээгүй. Надад Гантуяаг жолоочийн суудал дээр хөндлөн хэвтүүлээд хүчиндэх боломж байхгүй. Машины голын хайрцаг, жолооны хүрд гэж байгаа. Өмдийг нь өвдгийг нь хүртэл тайлаад өвлийн хувцастай хүнийг 1 минутын дотор бэлгийн ажил хийх боломжгүй. Яллах дүгнэлтэд дурдсан зүйлс худал. Чойрын пост дээр Гантуяа машин барьж очсоноос 5 минутын дараа би эргэж очсон. 5 минутын дотор хүн хүчиндэх боломжгүй. Би их согтолттой байгаагүй. Миний машинд талын хар архины талаас илүү нь үлдсэн байсан. Гантуяа худал мэдүүлэг өгч байна. Би өмнө нь муу хүн байсан. Би 3 жил ажил, хөдөлмөр эрхэлж хэвийн амьдарч ирсэн. Би өмнө нь нэг ч ширхэг цагаан үстэй байгаагүй. Одоо би 2 жил гаруй хоригдож байна. Би элэгний хурц үрэвсэлтэй болсон. Цагдаа нар миний хоёр хавирга хугалсан, хоёр мөрийг мулталж намайг зодож байсан. Би хүчиндэх гэмт хэрэг үйлдээгүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв
Шүүгдэгч Н.Моос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би тухайн хүнийг танихгүй, харин 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотын “Солонго” ресторанд хоол идээд сууж байхад тухайн эмэгтэй уг ресторанд үйлчлүүлж байсан юм. Тэр үед тухайн ресторанд 2-3 монгол залуу, нэг эмэгтэй орж ирэхээр нь тэр хүмүүсээс Монгол Улс руу орох гэж байна уу гэж асуусан, харин тэр хүмүүс үгүй, маргааш орно гэж хэлсэн. Тэгснээ яасан гэж хэлсэн, харин та нарыг хот руу орвол хамт явъя, жолооны үнэмлэхтэй бол миний машиныг Замын-Үүдээс унаад хот руу үнэгүй хүргүүлж өгье гэж хэлсэн. Харин тэр хүмүүс орохгүй, маргааш орно гэж хэлсэн. Харин тухайн үед хохирогч гээд байгаа эмэгтэй эсрэг талын ширээн дээр сууж байгаад “би жолооны үнэмлэхтэй гэж хэлээд, одоо ороод хот руу явна гэж хэлсэн” юм. Харин тэр үед нь би ашгүй дээ гэж хэлсэн. Харин би хил нээхээр нь орлоо тэр эмэгтэйгээс чи хэзээ орох юм бэ гэж асуусан, харин тухайн эмэгтэй 15-16 цагийн орчимд автобусаар орно гэж хэлсэн. Харин тухайн эмэгтэй миний утасны дугаарыг авч үлдээд замын үүд ороод ярья гэж хэлсэн. Тэгээд өөрийнхөө ширээн дээр суугаад байж байхад тухайн эмэгтэй над дээр ирж уулзаад цуг Монгол Улс руу манай автобусаар оръё гэж хэлсэн. Харин тэр эмэгтэй би дэлгүүр хэсэх гэсэн юм, та надтай хамт яваад өгөөч гэж хэлсэн. Манай автобусаар би таныг үнэгүй оруулаад өгье гэж хэлсэн. Тэгээд хоолоо идэж дуусаад, би цүнхтэй эд зүйлийг бариад, хамт дэлгүүрээр хэсэж явсан. Уг эмэгтэй хоёр хүүхэдтэй гэж хэлээд тус бүр нэг нэг куртик, өмд, хүзүүний ороолт зэрэг эд зүйлийг авсан, харин надад олон халаастай өмд, үүнийг аваад өгье гэж хэлээд надад өмсүүлж үзүүлсэн, харин би яах юм бэ гэж хэлээд аваагүй. Нэг майк авах гэхээр нь би яах юм бэ, гээд би өөрөө мөнгөө төлөөд майкаа худалдаж авсан. Тэгээд замдаа идэх жимс авъя гэж хэлээд хамт хүнсний дэлгүүр орсон. Тэр дэлгүүрээс олон янзын жимс авсан, мөн аавдаа талын хар архи авсан эмчилгээний журмаар уудаг юм гэж хэлсэн. Надад мөн адил 1 шил талын хар архи авч өгсөн. Замдаа уугаарай гэж хэлсэн би мөнгийг өгье гэтэл шууд тооцоогоо өөрөө хийсэн. Харин автобусанд суухын өмнө, хажуу талын ресторанд ороод надад 100 грамм архи, тэр эмэгтэй 1 ус авч уугаад Тэгээд Замын-Үүд рүү орох автобусны буудал дээрээс 15 цагийн үед хүлээж байгаад уг автобусанд суугаад Замын-Үүд рүү орсон юм. Замын үүд дээр орхисон машинаа утсаар ярьж автобусны буудлын тээшин дээр хүрээд ир дуудуулсан. Автобуснаас буугаад Замын-үдийн тээшин дээр буугаад байж байхад Гантуяа гэх эмэгтэйгийн төрсөн эгч нь гээд нэг эмэгтэй бид 2 дээр ирсэн Тэр үед надад хандаж, ахаа манай эгч хамт явъя гээд байхаар нь би тал зардлыг нь өгөөд явбал яв гэж хэлсэн. Харин тухайн эмэгтэй ачаа ихтэй гэхээр нь болиулсан юм Учир нь ачаатай хүн авахгүй гэж хэлсэн. Харин тэр үед нэмээд тэндээс хүн авъя гэхэд уг эмэгтэй орой болчихлоо эртхэн гаръя гээд тэндээс хөдөлсөн юм. Харин миний машиныг замын үүд дээр орхисон, танихгүй хүн машиныг авч ирж өгсөн. Тэгээд бид 3 миний машинд суугаад тухайн жолооч бензин клонк хүртэл машин барьж ирээд тэндээ үлдсэн юм. Харин Гантуяа гэх эмэгтэй миний машиныг бариад Замын-Үүдээс хот руу хөдөлсөн юм. Замын-Үүдээс гардаг замын цагдаагийн постонд дээр цагдаа зогсоогоод, Гантуяагийн бичиг баримтыг шалгасан. Тэр үед уг эмэгтэй яаанаа би үнэмлэхээ орхисон байна гэж хэлсэн, харин цагдаа уг эмэгтэйг дагуулаад замын цагдаагийн пост руу дагуулж орсон, Харин тэр хооронд Айраг сумын цагдаагийн хэсгийн дарга хошууч Ганзориг луу утсаар ярьж, машин бариулаад явж байхад үнэмлэхээ орхисон байна гэнэ, та цагдаад хэлээд өгөх үү гэж хэлээд утсаа бариад чанга яригч дээр тавиад тухайн цагдаагийн нэрийг хэлсэн. Харин Ганзориг тэр цагдаатай яриад “наана чинь манай ах байгаа юмаа, явуулчих гэж хэлээд явуулсан” юм. Тэгээд замдаа явсаар байгаад Дорноговь аймгийн замын цагдаагийн постон дээр мөн адил зогсоогоод мөн адил цагдаа буулгаад пост руугаа авч орсон, мөн адил Ганзоригт энэ байдлыг хэлээд цагдаагаас торгуулахгүй салсан юм. Тэгээд тэндээс уг эмэгтэй машин бариад Чойр ороод Чойрын клонкоос бензин хийлгэж банкаа дүүргүүлсэн. Харин бензин клонкоос 100 метрийн зайд замын цагдаагийн пост байдаг юм билээ. Тэр үед Гантуяа гэх эмэгтэй машин барьж явсан. Замын цагдаа ирээд цонхоор харангуутаа яв яв гэж хэлсэн. Замын цагдаагийн пост өнгөрөөд жаахан явахад, хажуугаар зөрж өнгөрч байгаа том ачааны тэрэг, чанга сигналдаад өнгөрсөн, тэр үед би чи машин барьж чадахгүй байна аа, зогс гэж хэлсэн. Харин тэр эмэгтэй би зогсохгүй, өнөөдөртэй хот орно гэж хэлсэн. Харин би зогс би амиа алдмааргүй байна, чи машин барьж чадахгүй байна, гэж хэлээд дахин зогс гэж хэлсэн. Машинаа зогсоохгүй яваад байхаар нь би тэр эмэгтэйгийн зүүн хацар луу гарынхаа ар хэсгээр алгадсан, тэгсэн чинь зүгээрээ ахаа гэж хэлээд яваад байхаар нь би зогс гэж хэлээд үснээс хойш зулгаасан, тэгсэн чинь зогсохгүй байсан, харин би машины рульнээс нэг гараараа барьж аваад зогс гэж хэлээд зогсоосон. Харин тэр эмэгтэй буу гэж хэлээд жолооны хүрдэн дээрээс буулгаад нөгөө талаар тойроод суу, би өөрөө дотуураа дамжаад жолооны хүрдэн дээрээ очсон. Харин чамайг би замын цагдаагийн постон дээр буулгаад өгье, чи эндээс цагдаа нараас унаа олуулаад хот руу ор гэж хэлээд замын цагдаагийн пост руу эргээд 3-4 минутын дараа очсон юм. Тэгээд замын цагдаагийн пост өнгөрөөд, машинаа дөнгөж зогсоотол, тухайн эмэгтэй машинаас хаалга онгойлгон машинаас буугаад замын цагдаагийн пост руу орсон. Харин би машинаа унтраагаад, араас нь буутал цагдаа өөдөөс гарч ирээд, хамт цагдаа руу нь орсон юм. Харин замын цагдаа дээр ороод “энэ ах чинь намайг зодоод, энд буулгаж хаяна гээд байна” гэж замын цагдаад хэлсэн юм. Харин би тухайн эмэгтэйг машин барьж явж чадахгүй байна гэж цагдаад хэлсэн, харин би эндээ хононо, маргааш хот руу орно гэж хэлээд тайлбарлаж хэлсэн. Тэгээд замын цагдаа намайг үлээлгэж, та согтуугаар машин барьсан гээд намайг түр саатуулж, улмаар миний машиныг журмын хашаанд хийсэн юм. Харин маргааш өглөө надаас эмэгтэй мөрдөгч мэдүүлэг авсан бөгөөд дуудсан цагт ирээрэй гэж хэлээд явуулсан юм. Тэгэхээр би энэ эмэгтэйг танихгүй бөгөөд Эрээн хотоос хамт хот руу орж ирэх зорилгоор үнэмлэхтэй гэж хэлээд үнэгүй хот орохын тулд надтай хамт явсан байна. Харин тухай эмэгтэй Замын-Үүдээс Чойр орох хүртэл, зөрж байгаа том тэрэгнүүдтэй шүргэлцэх гээд байсан, нөгөө машинууд нь хажуугаар гарахдаа байнга сигналдаад өнгөрөөд байхаар нь би машин барьж чадахгүй байна, гэрлээ хол ойрдоо шилжүүл, замын захын цагаан зураасыг налж хараад яваа гэж хэлсэн. Харин тэгэхгүй бол машинтай шүргэлцэх гээд байна гэж хэд хэдэн удаа хэлсэн. Тэгээд би уг эмэгтэйд хандаж хот руу орохоо болилоо гээд машинаа өөрөө бариад явъя гэж бодоод замын цагдаа дээр эргэж ирсэн ..” гэсэн мэдүүлэг /2хх-82-84/,
Хохирогч Б.Ггаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би Улаанбаатар хотод хувиараа нүдний шилний газар ажиллуулдаг юм. БНХАУ-ын Бээжин хот орчихоод 2019 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Бээжин-Замын-Үүд чиглэлийн автобусаар буцаж яваад Эрээн хотод Солонго гэдэг хоолны газарт хоол идээд сууж байхад үл таних эрэгтэй над дээр ирээд “Улаанбаатар хот орох уу” ах нь Эрээнд хүнтэй уулзчихаад гарах гэж байгаа юмаа. Чамтай нийлээд 2-3 хүн нэмж аваад хот руу өөрийн машинтай явъя 20-30 мянган төгрөгөнд хямдхан аваад явъя таньдаг хүн байвал хэлээд өгөөч гэхээр нь би бодож байж болъё гэж хэлсэн.. Тэгээд би нөгөө хот руу авч явах хүндээ манай энэ эгч бас явахаар болсон гэдгийг автобусанд явж байхдаа хэлэхэд тэр хүн утсаар яриад л яваад байсан. Тэгснээ тэр хүн Айраг дээрээс ачаа авч явахаар болчихлоо чамаас өөр хүн машинд авч явах боломжгүй болчихлоо гэж хэлсэн.. Тэгээд би Мөнхболдтой явахаар болоод жолоочийн хажуу талын суудал дээр суугаад Мөнхболд машинаа бариад Замын-Үүдээс 15-16 цагийн үед Улаанбаатар хот руу хоёулахнаа хөдөлсөн. Дорноговь аймаг хүртэл Мөнхболд хэвийн явж ирсэн. Надтай ойр зуурын юм яриад өөрийгөө танилцуулаад байсан.. Тэгээд Дорноговь аймаг өнгөрөөд явж байгаад гэнэт өмсөж байсан гадуур хувцасныхаа халааснаас 1 шил “Талын хар” нэртэй задлаагүй архи гаргаж ирээд “өчигдөр нилээн уусан юм. Бие муу байна, шартаад байна. Ах нь ганц балгачихъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “үгүй ээ, таныг архи уулгачихаад машин бариулахгүй, зөвшөөрөхгүй” гэж хэлсэн. Тэгээд тэр хүн архиа задлаад аяганд хийлгүй амаар нь шууд архиа уусан. Тухайн үед гадаа харанхуй болох гээд нар шингэж байсан. Бид хоёр бие засах гээд зогсож байхад тэр архиа уусан. Тэгээд түүнийг архи уугаад согтчих шиг болохоор нь би түүнд “машиныг чинь барья, та архи уучихаад яаж машин барих гээд байгаа юм бэ” гэхэд надаар машинаа бариулсан. Яг хаанаас машин барьж хөдөлсөнөө бол би мэдэхгүй байна. Ямар ч байсан Айраг сум ороогүй байсан. Тэгээд намайг машин барьж явснаас хойш хажууд суудал дээр суугаад архиа уугаад зан ааш нь огцом өөрчлөгдөөд ширүүн догшин болж эхэлсэн. Замдаа явж байгаа машины “бензин дүүрэг” гэж хэлээд уурлаад байсан. Тэгэхээр нь би замын хажуугийн “ШТС” дээр зогсож машиных нь бензинийг дүүргэсэн. Худалдан авсан баримт нь надад байна. Уг баримтан дээр “НИК” ХХК 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 19:28:37 гэсэн он, сар, өдөр, цаг, минут, секунд тэмдэглэгдсэн байна. Мөн би 57,700 төгрөгийг шатахуунд төлсөн. Анх бол 20-30 мянга төгрөг замын зардал гэж хэлж байсан боловч надаар машиныхаа бензинийг дүүргүүлсэн. Бензин дүүрэг гэж хэлэхэд нь айсандаа өөдөөс нь юм хэлж чадаагүй. Тэгээд намайг машин жолоодоод явж байхад хүзүүгээр тэврэх гээд үнсээд байсан. Би тэгэхээр нь цааш нь түлхээд л яваад байсан. Тэгж явж байгаад бие засах болоод зогсоод бид 2 машинаас буугаад би тэр хүнээс нилээн зайтай очоод бие засаж байхад тэр хүн надаас зайтай бие засаж байгаад над руу маш хурдан хүрээд ирсэн. Гадаа харанхуй болсон байсан. Тэр хүнийг хүрээд ирэхээр нь би айсандаа босоод өмдөө татаад дутуу бие засаад тэр хүнд уурлаад “та яагаад хүнийг бие засуулахгүй байгаа юм бэ” гэхэд тэр хүн намайг хүчээр тэвэрч авах гэж оролдсон. Тэгээд би айсандаа түүнээс зугтаад машинд нь гүйж ирээд жолооны хүрдний ард суугаад тэр хүнийг хаяад явчихъя гэж бодсон боловч тэр хүн машин руу хурдан араас ирээд хажуугийн суудал дээр суучихсан. Тэр үед би тэр хүн намайг хүчиндэх гээд байгааг ойлгосон. Ер нь тиймэрхүү ааш авир гаргаад байсан. Би дотроо яаж энэ хүнээс мултарна даа гэж бодсон. “..Зам дээр машин тэрэг зогсож байхаар нь би тусламж эрэхээр хөдөлгөөнөө уудаашруулахаар миний үснээс зулгаагаад хойш нь татаад зогсоолгохгүй байсан.. “Айраг дээр яагаад зогсоогүй юм бэ, би тэнд хүнтэй уулзах ёстой байсан” гэж хэлээд намайг “хулгайч, пиздаа, новш” гэх мэт хараалын үгээр доромжлоод миний нүүр рүү баруун хацарт 2-3 удаа баруун гарын тохойгоор цохисон. Тэгээд Чойрын замын цагдаагийн постоор өнгөрсөн. Тэгэхэд постон дотор нь хүн байгаа харагдсан гадаа нь бол байгаагүй. Тэгээд би пост өнгөрөөд зогсох гэтэл тэр миний зүүн талын гар, хөл 2-оос зуурчихаад зогсоолгүй цааш нь явуулсан. Чамайг энд зогсвол ална шүү гэж хэлсэн. Тэгээд пост өнгөрөөд 300 орчим метр яваад би өөрөө машинаа хүчээр зогсоосон. Үүнээс цааш өнгөрөөд явбал ойрхон суурин газар байхгүй туслах хүнгүй найдвар тасарна гэж бодоод машинаа замын голд эргүүлж харуулаад хөндлөн зогсоосон. Машинууд миний сууж явсан машиныг тойрч гараад байсан. Би машины сигналыг дараад байсан боловч нэг ч машин зогсоогүй. Тэгээд би буугаад шууд зугтаасан. Урд талаас ирж байсан машиныг гар өргөөд зогсоох гэсэн боловч зогсоогүй. Тэгэхэд Мөнхболд машинаасаа бууж ирээд барьж аваад үснээс зулгаагаад машин руу ор гэж хэлээд засмал дээр намайг чирээд машин руу чирж оруулаад жолооны хүрдний ард суулгасан. Тэгсэнээ тэр намайг цаашаа суу, би машинаа барина гээд байсан.. Тэгээд тэр миний нүүр рүү гараараа 3-4 удаа цохисон. Намайг маажсан, баруун сугандаа толгой хавчуулаад хоолой боогоод амьсгал боогдуулсан. Тэгсэнээ тэр надад “чиний өмнө би хэд, хэдэн эмэгтэй хүмүүсийг ингэж авч яваад хүчиндчихдэг л байсан. Чамайг л барахгүй байна. Гэхдээ би хүчиндэнэ гэсэн л бол хүчиндэнэ. Чамайг ингээд байх юм бол хүмүүсийн нүдэн дээр хээр газар аваачаад заваарчихъя л даа” гэж хэлээд буттай газар заагаад машинаас намайг үсдэж буулгаад замын хажуугийн шороон дээр үснээс чирсэн. Чирээд явж байхдаа тэр миний хэвлий рүү 2 удаа, хөл рүү 1 удаа өшиглөөд намайг дагаад яваач гээд байсан..” гэсэн мэдүүлэг /1хх-164-166/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..манай эхнэр Гантуяа 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 17 цаг 50 минутын үед “Сайншандаас жижиг машинтай Улаанбаатар хот руу” явж байна гэж ярьсан. Түүнээс хойш яриагүй байж байгаад орой 23 цагийн үед “Говьсүмбэр аймагт ирчихсэн байна Нөгөө сууж явсан машины жолооч замдаа архи уугаад намайг зодоод хүчиндэхийг завдлаа, тэгээд Чойрын цагдаа дээр мэдүүлэг өгч байна гэж хэлсэн. Тэгээд би Улаанбаатар хотоос ирсэн. Эхнэр Гантуяатай уулзаад болсон асуудлын талаар асуухад жолооч гэх залуу замдаа архи уугаад машинаасаа буулгахгүй, гар хөлийг нь өчиж дарамталсан, мөн үсдэж чирсэн, хүзүүгээр нь боосон, тохойгоороо нүүр хэсэгт цохьсон байсан...”, “Тэр жолооч залуу манай эхнэрийг зодож, дарамтлан хүчиндэхийг завдсан байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-170/,
Гэрч Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..би 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Замын цагдаагийн постонд жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгсэн 22 цаг өнгөрч байхад зам шалгалт хийж байсан чинь Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замд саарал өнгийн “Инсаят” маркийн тээврийн хэрэгслийг шалгахаар дохиж зогсооход постноос урагшаа 30 метр орчим явсан. Тэгсэн чинь нэг эмэгтэй жолоочийн эсрэг тал буюу урд талын суудлаас машин нь зогсож амжаагүй бууж ирсэн. Тэгээд над дээр гүйж ирээд “энэ залуу согтуу машин бариад байна. Намайг дарамтлаад оролдоод зүгээр явуулахгүй байна” гэж хэлсэн. Тэгээд жолооч дээр очоод шалгахад жолооч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан. Тэгээд “энэ хүн манай эхнэр байгаа юм” гэж хэлэхээр нь би тэр эмэгтэйгээс “та эхнэр нь юм уу” гэж асуухад “үгүй, би Замын-Үүд сумаас дайгдаж яваа гэж” хэлсэн. Тэгээд би пост руу дагуулж ороод регистрийн дугаар болон бичиг баримтаа шалгуул гэж хэлэхэд регистрийн дугаараа хэлээгүй, ямар ч бичиг баримт үзүүлээгүй. Тэгээд би цагдаагийн хэлтсийн ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан мөрдөгч, цагдаагийн дэслэгч Л.Ганбаатарт мэдэгдэж, хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 172х/, .
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..ингээд маргааш нь байх 1 хоногийн дараа машины эзэн залуу над руу утсаар тээшин дээр хүрээд ирээд автобусаар Монгол Улсын хилээр орж ирж байна гээд 15 цагийн үед ярихлаар нь би машиныг асаагаад төмөр замын тээшин дээр ирэхэд Эрээн хотоос орж ирж байгаа автобуснаас нөгөө залуу 2 гартаа чемодантай, мөн нэг эмэгтэйтэй хамт ирсэн “урьд өдөр нь хамт явж байгаад Цагдаагийн хэлтсийн гадаа бууж үлдсэн эмэгтэй мөн байсан эсэхийг нь мэдэхгүй байна” тэгээд бид 3 тээшнээс хөдлөөд Шунхлай ШТС-дээр очоод 70 юань гаргаж ирээд бензин авсан санагдаж байна. Тухайн үед нөгөө залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд хамт явж байсан эмэгтэй нь машиныг унаад явна гэхлээр нь би Шунхлай ШТС-д тэдний машинаас буугаад үлдсэн, тэд явсан...Тэд хоорондоо ямар нэгэн зүйлийн талаар яриагүй, нөгөө залуу надтай ярихдаа бол “ Ах нь жаахан уучихсан байна, энэ эмэгтэй үнэмлэхтэй миний машиныг барьж явна” гэж байсан. Тэд хоорондоо ямар харилцаа холбоотой хүмүүс болох нь мэдэгдээгүй, мэдэхээр ч цаг хугацаа гараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-179/,
Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Сэргэлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 78 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: /хх-188/ “..Б.Ггийн биед тархи доргилт, баруун гарт зулгаралт, зүүн чамархайд цус хуралт, толгойн хуйхны оройн хэсэг, баруун шанаа, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт,
Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дугаар 159 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: /1хх-196/ “..Б.Г нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. Б.Г нь жирэмсэн болоогүй байна...” гэсэн дүгнэлт,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /2хх-139-141, 148-149х/,
Хохирогч Л. мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гэртээ байж байгаад дүүгийн төрсөн өдрийг тэмдэглэхээр 11 цаг 30 минутын үед гарсан. Ингээд өдөржингөө гадуур явж байгаад 17 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд манай байшингийн том өрөөнд байсан 49 инчийн зурагтыг маань буулгаад гал тогооны ширээний хажууд тавьчихсан цонх маань онгорхой байсан. Ингээд цагдаад дуудлага өгсөн ба ингээд дуудлага өгсөнийхөө дараа гэрийн эд зүйлсээ бүртгэж үзэхэд гэрт байсан 80x50 см хэмжээтэй хар өнгийн спикер алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-143/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээний газрын гарын мөрийн шинжилгээний лабораторийн ахлах шинжээч Э.Сүхболдын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар 297 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: /2хх-152/ “..Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас бэхжүүлж авсан “1,3,4,5,8” гэж дугаарласан 5 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. “2,6,7” гэж дугаарласан 3 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцсэн “1,3,4,5,8” дугаартай гарын мөр Наваанцэрэнгийн Мөнхболдын баруун гарын алга, зүүн гарын алга, зүүн гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн...” гэсэн дүгнэлт,
“Дамно” хөрөнгө үнэлгээ зуучлалын компани 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дугаар: №БЗД2-19-463 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: /2хх-168/ “..Л.Бат-Очирын 80x50 хэмжээтэй спикерийг...209,880 /Хоёр зуун есөн мянга найман зуун наян төгрөг/-р үнэлэгдэв” гэсэн дүгнэлт,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1хх-5-8х/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 9-12х/,
Хулгайд алдагдсан гэх “ВSВ” загварын 39 инчийн “LCD” зурагтыг хохирогч В.Борхүүд биет байдлаар хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-24х/,
Хохирогч В мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн орой 21 цагийн орчимд гэртээ ирэхэд байшингийн цонх хагарсан, гэрт байсан байшингийн хананд байсан 39 инчийн “БСБ” загварын зурагт алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан..”.гэсэн мэдүүлэг /1хх-27-28/,
Гэрч Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр тус цагдаагийн хэлтэст ажлаа хийж байхад Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 17 дугаар сургуулийн автобусны буудал дээр зурагт зарах гэж байгаа сэжиг бүхий хүн яваад байна гэсэн дуудлагын дагуу очиход 45-50 орчим насны толгой нь хагарсан байдалтай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн хажуудаа зурагт тавьчихсан сууж байсан... энэ зурагт та авч явж байгаа юм уу гэхэд үгүй гэж хэлсэн. Харин дэргэд нь байсан таксины жолоочоос энэ зурагт хэнийх юм бэ гэж асуухад уг хүн авч явж байгаа зурагт мөн гэж хэлсэн...гэсэн мэдүүлэг /1хх-32-33/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст Бэлх 112 дугаар чиглэлд ажлаа хийж байхад Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо 17 дугаар сургуулийн автобусны буудал дээр “зурагт хулгай хийсэн хүн байх шиг байна” гэсэн мэдээллийг Бэлх-10-аас өгсний дагуу эргүүлийн офицер Бөхжавхлангийн хамтаар очиж шалгахад зурагтаа газар хаячихсан, миний зурагт биш би наадхыг чинь авч яваагүй гэж хэлсэн. Улмаар тухайн сэжигтэн этгээдийг зурагтынх нь хамтаар тус цагдаагийн хэлтсийн жижүүрт хүлээлгэн өгсөн....гэсэн мэдүүлэг /1хх-34-35/,
Гэрч М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хэлтэст Согоот- 116 дугаар чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад “Согоот-10” хэлтэс дотор согтуу хүн агсан тавиад орилж хашгираад байна, эрүүлжүүлэх шаардлагатай байна” гэж хэлсний дагуу тус цагдаагийн хэлтэс дээр ирэхэд хөх өнгийн хүрэмтэй, толгой нь хагарсан, 45 орчим насны согтуу эрэгтэй хүнийг түр саатуулах төв рүү аваачиж саатуулсан..” гэсэн мэдүүлэг /1хх-36-37/,
Гэрч Я мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “..2019 оны 05 дугаар сарын 01-ны өглөө 07 цагийн орчимд гэрээсээ гарч ажилдаа явсан юм. Харин манай охин Мөнгөнцэцэг 21 настай эмэгтэй гэртээ унтаад үлдсэн бөгөөд 10 цаг гэж хичээлдээ явсан гэж байсан. Орой 21 цагийн орчимд гэртээ ирэхэд манай байшингийн баруун талын цонхыг хага цохисон байсан. Улмаар гэр лүүгээ орж харахад байшингийн авдар дээр тавьсан байсан 39 инчийн “БСБ” загварын “ЛСД” зурагт хулгайд алдагдсан байсан. Харин гэрийн буйдангийн ойролцоо газар тоосго, мөн хар өнгийн саравчтай малгай зэрэг эд зүйл байсан. Тэгээд цагдаад шууд дуудлага өгсөн юм Цагдаа нар ирээд үзлэг шалгалт хийгээд явсны дараа, цагдаагийн газар дээр бид нарыг мэдүүлэг авна гэж дагуулж ирээд нэг зурагт үзүүлсэн, манай гэрээс алдагдсан зурагт мөн байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-39/,
Гэрч Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2019 оны 05 дугаар сарын 01-ны өдөр би Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Хайлаастаас төв зам руу өөрийн эзэмшлийн 10-60 УНБ улсын дугаартай автомашинтай явж байхад 15-ийн автобусны буудлын орчмын замын баруун талдаа зурагт барьчихсан хүн гараа өргөөд зогсож байсан юм. Тухайн нөхөр өөрөө согтуу 17-гийн ломбарданд зурагтаа тавина гэж хэлсэн. Тэгээд миний машинд суугаад надад хандаж “энэ зурагтыг хямдхан авчих, танд хямдхан өгнө” гэж хэлээд байсан. Тухайн үед би “наадах чинь чиний зурагт мөн юм уу” гэхэд “мөн” гэж хэлсэн. Мөн миний дэргэд нэг эмэгтэй хүнтэй зурагт аваад явж байна гэж утсаар яриад байсан. 17-гийн гэрлэн дохиотой уулзвар дээр ирээд, зүүн гар тийш буюу 7 буудал руу явах чиглэлд 17 дугаар сургуулийн автобусны буудал дээр зогссон. Тухайн үед замын зүүн талд ломбард байсан. Харин тэр үед тухайн этгээд “машин дотор чинь зурагтаа байлгаж байгаад зурагтаа зарагдсан хойно хангалттай мөнгө өгнө” гэж хэлсэн. Тэр үед би “ах нь яарч явна, зурагтаа аваад буу” гэж хэлээд “мөнгө төгрөг өгсний хэрэггүй” гэж хэлээд зурагтыг нь тэврүүлээд буулгасан юм. Харин тэр үед уг этгээд зурагтыг газар тавьсан, би урагшаа бага зэрэг явж байгаад толиндоо харсан, харин тэр эрэгтэй зурагтаа газар тавьчихаад замын голоор такси барих гээд гар өргөөд байсан. Харин би 102 дугаарын утас руу “17-гийн буудалд согтуу хүн хулгайн зурагт бололтой аваад яваад байна, энэ хүн дээр анхаарлаа хандуулна уу” гэж дуудлага өгсөн юм. Тэр үед 102-ын ажилтан “цагдаа очтол наад хүнээ харж байгаарай” гэж захисан. Үүний дагуу хэсэг ажиглаад зогсож байхад нэг цагдаа залгаад одоо очиж байна гэж хэлсэн. Харин утсаар ярьж дуусаад удалгүй нэг цагдаа хүрч ирээд, намайг автобусны буудал дээр байж байхад цагдаа надаас “энэ зурагтыг авч яваа хүн аль нь вэ” гэж асуухад, тухайн зурагт авч явсан нөхрийг би зааж өгчихөөд би тэндээс хөдлөөд явсан юм...” гэсэн мэдүүлэг /1хх-40/,
мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Н.М харин нэг удаа залгаад ойр зуурын юм ярьж байгаад, миний жолооны үнэмлэхний дугаар, регистрийн дугаар зэргийг асуусан. Би тэр үед нь жолооны үнэмлэхний дугаарыг мөн регистрийн дугаараа хэлсэн юм. Түүнээс хойш дахин холбоо бариагүй...тухайн өдөр би гэртээ байсан шиг л санаж байна. Миний нэрийг ямар учраас ашиглан түр саатуулах, эрүүлжүүлэх байранд хоносныг би мэдэхгүй. байна...” гэсэн мэдүүлэг /1хх-44/,
Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Чингэлтэй дүүргийн кримналистикийн шинжилгээний тасгийн ахлах шинжээч Б.Бадамсайханы 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 06/344 дугаартай дүгнэлтэд: /хх-50/ “..Шинжилгээнд ирүүлсэн гарын дардас харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж буй гарын дардсыг папилон санд ММ000520004355 дугаараар кодлон оруулж, харьцуулан шинжилж үзэхэд папилон санд 2500267, 2555911, 21311, МN0000НШШГ00221 дугаараар бүртгэлтэй гарын дардастай тохирч байна. Шинжлэгдэж буй гарын дардас нь папилон санд 2019-185-БЗД дугаараар бүртгэгдсэн гарын мөртэй тохирч байна. /2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр БЗД-ийн 21-р хороо ганцын задгай тоотод хулгай орсон гэх хэргийн газраас илрүүлсэн гарын мөрүүдтэй тохирч байна/...” гэх шинжээчийн дүгнэлт,
DAMNO хөрөнгийн үнэлгээ зуучлалын компани 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн дугаар: №ЧД2-19-267 дугаартай тайланд /хх-65/ “..В.Борхүүгийн гэрээс алдагдсан гэх 39 инчийн “ВSВ” загварын “LCD” зурагт... 2019 оны 5 дугаар сарын 01-ны өдрийн зах зээлийн ханшаар үнэлэхэд 537,000 /таван зуун гучин долоо мянган төгрөг/-р үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан..” гэх тайлан,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний Газрын ДНХ-ийн «шинжээч Цагдаагийн ахлах дэслэгч Б.Ггийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дугаар 2830 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: /1хх-141/ “..Шинжилгээнд ирүүлсэн хөвөн бамбарт цус илэрсэн. Хөвөн бамбарт илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна. Хөвөн бамбарт илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцоороо Н.М гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх /1-р хх-ийн 141-р хуудас/, зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Мын иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-89/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-93/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.М нь БНХАУ-ын Эрээн хотод “Солонго” нэртэй хоолны газарт хоол идээд сууж байсан үл таних эмэгтэй Б.Г дээр очиж “Улаанбаатар хот орох уу” ах нь энд хүнтэй уулзчихаад гарах гэж байгаа юмаа. Чамтай нийлээд 2-3 хүн нэмж аваад хот руу өөрийн машинтай явъя 20-30 мянган төгрөгөнд хямдхан аваад явъя таньдаг хүн байвал хэлээд өгөөч гэж хэлэн улмаар түүнтэй хамт явахаар болж “Айраг дээрээс ачаа авч явахаар болчихлоо чамаас өөр хүн машинд авч явах боломжгүй болчихлоо” гэж хэлэн Б.Гтай хамт Улаанбаатар хот руу хөдөлжээ. Тэрээр замдаа 1 шил “Талын хар” нэртэй архи гарган “өчигдөр нилээн уусан юм. Бие муу байна, шартаад байна. Ах нь ганц балгачихъя” гэж хэлж ууж улмаар зан ааш нь огцом өөрчлөгдөн ширүүн догшин болж Б.Ггаар машинаа жолоодуулж, түүнийг янз бүрээр оролдон, эсэргүүцэхэд хацар руу нь цохих, үснээс нь зулгаах, чирж машин руу оруулах, хоолойг нь боож “чиний өмнө би хэд, хэдэн эмэгтэй хүмүүсийг ингэж авч яваад хүчиндчихдэг л байсан. Чамайг л барахгүй байна. Гэхдээ би хүчиндэнэ гэсэн л бол хүчиндэнэ. Чамайг ингээд байх юм бол хүмүүсийн нүдэн дээр хээр газар аваачаад заваарчихъя л даа” гэж хэлж машинаас үсдэж буулгаад замын хажуугийн шороон дээр үснээс нь чирж хэвлий рүү 2 удаа, хөл рүү 1 удаа өшиглөх зэргээр хүч хэрэглэн хүчиндэж улмаар хохирогч машинаас үсэрч буун тухайн замд үүрэг гүйцэтгэж байсан цагдаад хандсан байна. Энэ нь хэрэгт цуглаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.М нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №264 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар Н.Мод энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2-т зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1-т зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 1 жил 6 сарыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 9 жил 6 сарын хугацаагаар хорих ял тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар Н.Мод энэ тогтоолоор оногдуулсан 9 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Нийслэлийн шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 112 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 10 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 26 хоногийн хорих ялын зарим болох 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт ялыг 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байжээ.
Шүүгдэгчээс “би хүчиндэх гэмт хэргийг үйлдээгүй“ гэх зэргээр өөрт холбогдох хэргийг хүлээн зөвшөөрөөгүй боловч хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Н.М нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон болох нь хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн мэдүүлэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч Н.М нь дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Б.Ггийн нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа гараараа цохих, машин луу үсдэж чирч оруулах, хэвлий хэсэгт нь өшиглөх, хоолойг нь боох зэргээр түүний биед тархи доргилт, баруун гарт зулгаралт, зүүн чамархайд цус хуралт, толгойн хуйхны оройн хэсэг, баруун шанаа, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэжээ.
Энэ гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч хохирогчийг дээрх байдлаар зодож үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно. Иймд шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн түүнчлэн шүүгдэгч Н.М нь 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганц худгийн задгай тоотод оршин суух иргэн Л байшингийн цонхыг онгойлгон орж 209.800 төгрөгийн үнэ бүхий спикерийг авсан мөн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 6 дугаар гудамжны 101 а тоотод оршин суух иргэн В.Борхүүгийн байшингийн цонхыг тоосгоор хагалан орж 39 инчийн BSB загварын LCD зурагтыг авсан болох нь хэрэгт цуглаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Мын дээрх үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал болж байна. Тэрээр хулгайлах гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэнийг үргэлжилсэн үйлдэлд тооцож шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Н.Мыг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Мын үйлдсэн дээрхи гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуульд 2010 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт орж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хүндэрсэн байх тул шүүгдэгчийн үйлдсэн энэ гэмт хэрэгт ял оногдуулахдаа гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийг хэрэглэж, бусад хэрэг тус бүрт ял оногдуулж нэмж нэгтгэн, ялын төрөл хэмжээг тогтоохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдоржоос “шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гэсэн хүсэлтийг шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд гаргасан бөгөөд шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаан дотор яллагдагчаар татсан байх тул хүсэлтийг хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх боломжгүй байна.
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож шүүгдэгчийн гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргажээ. Дүгнэлтэд улсын яллагчаас яллаж буй дээрхи гэмт хэргүүдийг шүүгдэгч Н.М нь үйлдсэн гэм буруутай гэсэн байх бөгөөд энэ нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэсэн зөв дүгнэлт болжээ.
Шүүгдэгч Н.М шүүхийн шатанд хохирогч 210.000 төгрөг, хохирогч Б.Гд 600.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан боловч хохирогч В.Борхүүгийн хохиролыг барагдуулаагүй байх тул шүүгдэгч Н.Моос 537.000 төгрөг гаргуулан Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо согоотын 6-101а тоотод оршин суух Ухнан овгийн Векротын Борхүү /ЗЮ75111974/-д олгуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.М нь 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс цагдан хоригдсон бөгөөд түүний нийт цагдан хоригдсон 695 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 6 дугаар гудамжны 101 а тоотод оршин суух иргэн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг тоосгоор хагалан, хууль бусаар нэвтэрч 39 инчийн “BSВ” загварын “LCD” зурагтыг хулгайлсан хэрэгт хулгайн зурагтыг гаднаас тус цагдаагийн хэлтэс рүү оруулж ирж байгаа болон, хэлтэс дотор орж ирээд, цагдаагийн алба хаагчийн үйлдлийг эсэргүүцэж байгаа дүрс бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж, хэргийн газрын үзлэгээр эд мөрийн баримтаар тооцож хураан авсан хар өнгийн саравчтай хар малгай 1 ширхэг, хажуу талдаа “mauve” гэсэн латин бичиглэлтэй 30*10 см хэмжээтэй 1 ширхэг тоосгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “урьд энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар шүүгдэгч Г.Мөнхболдыг 3 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон 80 хоногийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг нийт 5 жил 8 сар 20 хоногоор тогтоож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мод оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Мын энэ хэрэгт цагдан хоригдсон 695 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж, 1 ширхэг хар өнгийн саравчтай малгай, 30*10 см хэмжээтэй 1 ширхэг тоосго зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Моос 537.000 төгрөг гаргуулж хохирогч Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо согоотын 6-101а тоотод оршин суух /-д олгосугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР
ШҮҮГЧИД С.БАТГЭРЭЛ
Д.РЕНЧЕНХОРОЛ