Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 00430

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 13 өдөр                        Дугаар 142/ШШ2017/00430                                     Орхон аймаг

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг, 5-13-92 тоотод оршин суух Шарнууд овгийн Пунцаг-Очирын Шүрэнцэцэгийн /регистрийн дугаар РФ73100368/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, Залуус хотхон 23а-37 тоотод оршин суух Нямцэрэнгийн Орхонтуулд холбогдох 1 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н.Орхонтуул нь биологийн идэвхит нэмэлт бүтээгдэхүүн зарж, борлуулдаг ба ажил хэргийн шугамаар миний үйлчлүүлэгч П.Шүрэнцэцэгтэй танилцаад удаагүй 2016 оны 01 дүгээр сард “Уулын үйлдвэрт танил хүмүүстэй, ажилд оруулж өгнө” гэж итгүүлэн 2016.02.01-ний өдөр П.Шүрэнцэцэг нь Хаан банкны 5094326313 дугаартай Н.Орхонтуулын данс руу 1 000 000 төгрөг шилжүүлсэн байдаг. Удахгүй ажилд оруулна гэсээр нилээд хугацаа өнгөрсөн бөгөөд Н.Орхонтуулын хэрэглэж байгаа 99254192 дугаартай утас нь П.Шүрэнцэцэгийн утасны дуудлагыг блоклосон. Холбогдох боломжгүй, нэмэлт бүтээгдэхүүн зардаг байсан оффистоо ажиллахаа байсан тул Н.Орхонтуулаас мөнгөө авч чадахгүй хохирсоор явна. Н.Орхонтуул нь П.Шүрэнцэцэгээс авсан мөнгөө өнөөдрийг хүртэл өгөхгүй байх тул тус шүүхэд хандаж 1 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: “ нэхэмжлэгч П.Шүрэнцэцэг нь Н.Орхонтуулд хариуцуулан 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Н.Орхонтуул нь 1 000 000 төгрөг төлсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамж 28 550 төгрөг төлсөнийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, ИХШХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар зохих хэсгийг буцаан нэхэмжлэгч Шүрэнцэцэгт олгоно уу” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Шүрэнцэцэг нь хариуцагч Н.Орхонтуулд холбогдуулан 1 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28 550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 14 275 төгрөг, төрийн сангаас 14275 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч П.Шүрэнцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага 1 000 000 төгрөгийг хариуцагч Н.Орхонтуул биелүүлснийг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28 550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 14 275 төгрөг, төрийн сангаас 14 275 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     Р.ҮҮРИЙНТУЯА