| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2019/0385/Э/001/2019/0673 |
| Дугаар | 2021/ШЦТ/225 |
| Огноо | 2021-04-02 |
| Зүйл хэсэг | 17.1.3.1., 18.6.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/225
2021 04 02 2021/ШЦТ/225
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүгч П.Ариунболд, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй,
улсын яллагч М.Энхбаатар,
иргэдийн төлөөлөгч М.Саранчимэг,
хохирогч С.С-ын өмгөөлөгч Т.Одгал /ҮД:0104/,
хохирогч Ц.А-ын өмгөөлөгч Б.Алдармаа /ҮД:2830/,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг /ҮД:0752/,
шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж /ҮД:0931/,
шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Д.Ганбат /ҮД:0216/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Н.Н, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Б нарт холбогдох эрүүгийн 1804 00030 0021 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн 36.2, 36.3, 36.5 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокуророос шүүгдэгч Ш.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тус тус заасныг баримтлан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Н.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэн үйлдсэн гэмт буруутайд,
шүүгдэгч Ш.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдийг мэдсээр байж худалдан авсан гэмт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-д 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял,
шүүгдэгч Н.Н-д 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял,
шүүгдэгч Ш.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар /Сэлэнгэ аймаг, Хүдэр сум, Тарвагатай 1 баг, горбушкин 1-104 тоотод оршин суух хаягтай Ш.Б-ыг уг оршин суух гэрийн хаяг, фермерийн үйл ажиллагааны орчим /Хүдэр сум/-ын нутаг дэвсгэрээс гарах/ зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Н.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Ш.Б-ыг эрх бүхий байгууллагын хяналтан дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ оршин суух газраа өөрчлөхийг даалгасугай.
6. Шүүгдэгч Ш.Б нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, түүнчлэн хийх гэж буй бусад ажил, хөдөлмөрөө тодорхой болгон ажил, оршин суух газрынхаа хооронд явах маршрут тогтоолгож болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-ийн цагдан хоригдсон 1067 хоног, Н.Н-ийн цагдан хоригдсон 1037 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
9. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн иштэй отверка 1 ширхэг, отверкны иш 1 ширхэг, эвдэрсэн бахь 1 ширхэг, 25 см урттай төмөр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг саарал чулуутай, дээрээ толботой хөөргийг хохирогч С.С-д, 1 ширхэг улаан толгойтой, цагаан өнгийн чулуутай хөөргийг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газарт хүргүүлж, Ролекс /Roleх/ цагны брэндийг тодорхойлсон бичиг баримтыг хохирогч Ц.А-д тус тус буцаан олгосугай.
10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Б-с нийт 105.783.148 төгрөгийг гаргуулан хохирогч З.О-д 3.303.149 төгрөг, хохирогч Ц.Э-т 2.599.333 төгрөг, хохирогч Б.Б-д 160.000 төгрөг, хохирогч Т.Болдод 140.000 төгрөгийг, хохирогч Л.Б-д 820.000 төгрөг, хохирогч Ц.А-д 170.000 төгрөг, хохирогч Д.Ш-д 55.000 төгрөг, хохирогч Я.С-д 1.076.000 төгрөг, хохирогч Ц.Б, С.С нарт 7.583.070 төгрөг, хохирогч Г.С-д 5.261.500 төгрөг, хохирогч Д.Н-д 180.000 төгрөг, хохирогч Б.С-д 1.410.000 төгрөг, хохирогч Б.Б-д 1.105.000 төгрөг, хохирогч С.Х-т 125.000 төгрөг, хохирогч А.М-н 731.000 төгрөг, хохирогч А.Г-ийн 1.980.000 төгрөг, хохирогч Т.Х-д 5.655.000 төгрөг, хохирогч Д.О-д 1.450.000 төгрөг, хохирогч Ц.А-д 71.979.096 төгрөгийг олгох,
шүүгдэгч Н.Н-с нийт 16.758.770 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Б-д 140.000 төгрөг, хохирогч Л.Б-д 820.000 төгрөг, хохирогч Ц.А-д 170.000 төгрөг, хохирогч Д.Ш-д 55.000 төгрөг, хохирогч Я.С-д 1.076.000 төгрөг, хохирогч Ц.Б, С.С нарт 7.583.070 төгрөг, хохирогч Г.С-д 5.261.500 төгрөг, хохирогч Д.Н-д 180.000 төгрөг, хохирогч Ш.Э-ын 599.000 төгрөг, хохирогч Н.С-т 296.000 төгрөг, хохирогч Б.У-д 578.200 төгрөгийг тус тус олгосугай.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-аас 17.839.140 /арван долоон сая найман зуун гучин есөн мянга нэг зуун дөчин/ төгрөгийг гаргуулж Улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Н.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ш.Б-т авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
13. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ш.Б-т авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Хил хамгаалах Ерөнхий газарт шийтгэх тогтоолын хувийг хүргүүлсүгэй.
14. Шийтгэх тогтоолыг талууд эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ
ШҮҮГЧИД П.АРИУНБОЛД
Н.БАЯРМАА