| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2017/00376/И |
| Дугаар | 00446 |
| Огноо | 2017-04-19 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 00446
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1979 онд төрсөн, 38 настай эмэгтэй, Бүгд найрамдах Чех улсын Праг хот zeleznicarska 1751- 66 тоотод оршин суух, Асгат овгийн Лүмбэнгийн Өлзиймаа /регистрийн дугаар РА79072200/ нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгч: 1988 онд төрсөн, 29 настай эрэгтэй, Бүгд найрамдах Чех улсын Праг хот zeleznicarska 1751- 66 тоотод оршин суух, Боржигон овгийн Дамбийнямын Пүрэв-Очир нарын /регистрийн дугаар ФА88122770/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1960 онд төрсөн, 57 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн 37 дугаар гудамжны 05 тоотод оршин суух Боржигон овгийн Содномын Дамбийням /регистрийн дугаар ФА60010116/,
Хариуцагч: 1956 онд төрсөн, 59 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн 37 дугаар гудамжны 05 тоотод оршин суух, Бэсүд овгийн Цэгмидийн Бунтар /регистрийн дугаар ФА56041205/ нарт холбогдох
Үрчлэлт хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Өлзийбат, хариуцагч С.Дамбийням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Пүрэв-Очир, Л.Өлзиймаа нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Л.Өлзиймаа нь нөхөр Д.Пүрэв-Очирын хамт өөрсдийн хүү Мөнх-Одыг нөхрийнхөө аав С.Дамбийнямд 2015.04.20-нд үрчлүүлсэн юм. Одоо бид БНЧех улсад ажиллаж амьдарч байгаа мөн өөрсдийн хүү Мөнх-Одыг энд авчирч өсгөж хүмүүжүүлэх хүсэлтэй байгаа тул бидний хүү Мөнх-Одыг эцэг Пүрэв-Очироор овоглож үрчлэлтийг цуцалж өгнө үү” гэжээ.
Хариуцагч С.Дамбийням, Ц.Бунтар нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...бид нар өөрийн хүү Пүрэв-Очир, бэр Өлзиймаа нарын хүү Мөнх-Одыг үрчилж авсан. Хүү Пүрэв-Очирын гэр бүл Чех улсад гэр бүлээрээ ажиллаж амьдрахаар болсон тул хүү Мөнх-Одыг өөрсдийнх нь нэр дээр овоглож, бидэнд үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Пүрэв-Очир, Л.Өлзиймаа нь хариуцагч С.Дамбийням, Ц.Бунтар нарт холбогдуулж 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Мөнх-Одыг С.Дамбийням, Ц.Бунтар нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Д.Пүрэв-Очир, Л.Өлзиймаа нарын дундаас 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүү Мөнх-Од төрж, Д.Пүрэв-Очир өөрийн төрсөн эцэг, эх болох С.Дамбийням, Ц.Бунтар нарт үрчлүүлсэн, үрчлэсний дараа Мөнх-Одыг С.Дамбийням өөрөөрөө овоглон төрсний гэрчилгээ авсан болох нь зохигчдын тайлбар, 1016/23 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, 23 тоот үрчлэлтийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, 60-с дээш настай этгээдэд үрчлүүлсэн, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан, урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн, ашиг хонжоо олох зорилготой, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн этгээдэд хүүхэд үрчлүүлсэн зэрэг нь үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэл болдог.
Д.Пүрэв-Очир, Л.Өлзиймаа нарын хүү Д.Мөнх-Одын үрчлэлтийг хүчингүйд тооцуулах гэж буй үндэслэл нь дээрхи нөхцөлд хамаарахгүй байгаа боловч Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж заасан.
Хүсэлт гаргагч Д.Пүрэв-Очир, Л.Өлзиймаа нар Бүгд найрамдах Чех улсад ажиллаж амьдарч байгаа бөгөөд хүүхэд Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д заасны дагуу эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг, эх нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдийг эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг үүрэгтэй учраас дээрхи үндэслэлээр хүү Д.Мөнх-Одыг үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Үрчлэлтийг хүчингүйд тооцсон тул хүү Д.Мөнх-Одыг асран хүмүүжүүлэх эрхийг эцэг Д.Пүрэв-Очир, эх Л.Өлзиймаа нарт шилжүүлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Ц.Бунтарт шүүх хуралданы тов мэдэгдсэн боловч хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагч Ц.Бунтарын эзгүйд нэхэмжлэгчийн тхйлбар, хэрэгт авагдсан баримтанд үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч нь хариуцагч нараас 70 200 төгрөг гаргуулахгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХнь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг баримтлан 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүү Мөнх-Одыг С.Дамбийням, Ц.Бунтар нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар Мөнх-Одыг төрүүлсэн эцэг Д.Пүрэв-Очир, эх Л.Өлзиймаа нарын асрамжинд байлгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нь хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж гаргуулахгүй гэснийг дурьдсугай.
4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА