| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2017/00401/И |
| Дугаар | 00447 |
| Огноо | 2017-04-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 00447
2017 оны 04 сарын 19 өдөр Дугаар 142/ШШ2017/00447 Орхон аймаг
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1987 онд төрсөн, 30 настай эрэгтэй, Ар гөрөөчин овгийн Алтанцолмонгийн Чинтөрийн /регистрийн дугаар ГБ87012117/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1985 онд төрсөн, 32 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Сэлэнгэ аймаг Хөтөл сум 12 дугаар хороо, 18 тоотод оршин суух Цэмбэлтэн овгийн Р.Ганцэцэгт /регистрийн дугаар ГБ85021303/ холбогдох 300 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Чинтөр, хариуцагч Р.Ганцэцэг, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Чинтөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Чинтөр би Ганцэцэгийн хүсэлтээр 300 000 төгрөгийг 1 сарын хугацаагаар зээлдүүлэхээр болсон. Ганцэцэг нь тус мөнгийг хугацаандаа өгөөгүй бөгөөд удаа дараа биеэр болон утсаар нэхэмжлэхэд дараа сард өгнө гэсээр өдийг хүрлээ. Иймд Ганцэцэгээс 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Р.Ганцэцэг шүүх хуралданд гаргасан тайлбартаа: “Хариуцагч миний бие 2017 оны 04 дүгээр сарын 02-нд Чинтөрийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авлаа, 300 000 төгрөгийг өгөх нь үнэн, хариуцагч би болон нөхөр тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа, 3 сарын хугацаанд төлөх саналтай байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Чинтөр нь хариуцагч Р.Ганцэцэгт холбогдуулан 300 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 300 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчээс улсын тмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 9650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 9650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч А.Чинтөрийн нэхэмжлэлтэй хариуцагч Р.Ганцэцэгт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 300 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 9650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 9650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Чинтөрд олгосугай.
3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх ТухайХуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА