Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 249

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийж,

Нэхэмжлэгч: “НК” ХХК  

Хариуцагч: ОӨ, УБЕГД 

Нэхэмжлэлийн шаардлага: “Б.Ж-ийн нэр дээр бүртгэгдсэн өмчлөх эрхийн улсын Ү-2206******* дугаартай бүртгэлийг хүчингүй болгохыг ОӨ, УБ ийн ерөнхий газрын даргад даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч, Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  “НК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

“НК” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Р******* Г*******” орон сууцны цогцолбор хотхоны 302 дугаар байрны 7******* тоот, 180 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг иргэн Б******* овогтой Ж /РД:ЙЮ86*******/-тай 2*******2 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын RG1793******* тоот гэрээний дагуу барьж ашиглалтад оруулан түүнд хүлээлгэн өгснөөр уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ иргэн Б.Жгийн нэр дээр бүртгэгдсэн юм.

Харин иргэн Б.Ж-ийн санаачлага, хүсэлтээр талуудын хооронд байгуулсан дээрх гэрээг 2*******5 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр цуцалснаар иргэн Б.Ж орон сууцны төлбөрөө буцаан авч “НК” ХХК нь орон сууцаа буцаан хүлээн авсан юм.

Ийнхүү анх удаа шинээр бүртгэгдсэн орон сууцны өмчлөгчийн бүртгэлийн эх үндэс нь болсон гэрээ цуцлагдаж гэрээний талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгснөөр өмчлөгчийн эрхийн бүртгэлийг хүчингүй болгох асуудал үүссэн юм.

Бид гэрээг цуцалсантай холбогдох баримт бичгийг бүрдүүлэн уг бүртгэлийг хүчингүй болгуулахаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагад удаа дараа хандсан боловч тэд бүртгэлийг хүчингүй болгохгүйгээр “Ямар нэгэн эрх шилжих, бэлэглэх, худалдах гэх мэт гэрээгээр өмчлөх эрхээ шилжүүлэх” ёстой гэж үзэж хариу өгдөг бөгөөд бүртгэлийн байгууллагад анх, шинээр бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгох эрх олгогдоогүй болох нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 Энэ хуулийн 7.3, 7.5-д зааснаас бусад эрхийн улсын бүртгэлийг зөвхөн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно гэж зааснаас харагдаж байна.

Хэрвээ тус компани нь улсын бүртгэлийн байгууллагын татгалзал, зөвлөлгөөгөөр явахад иргэн Б.Ж-аас уг орон сууцны өмчлөх эрхээ шилжүүлэн авах, дараагийн шинэ захиалагчид шилжүүлэн өгөх гэсэн дараалсан бүртгэл хийгдэх, эд хөрөнгө худалдаж шилжүүлсэн гэж үзэж давхар татвар төлөх, цаашлаад энэ бүртгэлийн асуудлаас хамаарч шинэ захиалагч гэрээнээсээ татгалзах зэрэг олон сөрөг, хохиролтой үр дагаварыг үүсгэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөр, зөрчигдсөөр байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээ цуцлагдсанаар уг гэрээнд үндэслэн явагдсан өмчлөгчийн эрхийн бүртгэл ч нэгэн адил цуцлагдаж хүчингүй болох ёстой ийм энгийн логикийг улсын бүртгэлийн байгууллага хэрэгжүүлэхгүй, бидэнд хүндрэл чирэгдэл учруулж байгаа нь харамсалтай байна.

Иймээс талуудын хооронд байгуулсан гэрээ цуцлагдсантай холбогдон үүссэн нөхцөл байдал, холбогдох баримт бичгийг харгалзан Б.Ж-ийн нэр дээрх өмчлөгчийн эрхийн Улсын Ү-2206******* дугаартай бүртгэлийг хүчингүй болгохыг ОӨ, УБ ийн ерөнхий газрын даргад даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч ОӨ, УБ ийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын бүртгэгч Н.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ривэр г******* /17*******2/ Их Монгол улс гудамж 302 дугаар байрны 7******* тоот 180 м.кв талбайтай, таван өрөө орон сууцыг бүртгүүлэхээр 2*******4 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэн Б.Ж /ЙЮ86*******/ мэдүүлэг Ү-2206******* дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 00036******* гэрчилгээг бичиж олгосон байна.

Дээрх бүртгэл нь “Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 13, 15, 17-д заасан шаардлагыг хангасан үнэн зөв бүртгэл бөгөөд мөн хуулийн 23 дугаар зүйлд заасан үндэслэлээр уг хувийн хэрэг, бүртгэлийг хаах үндэслэл үүсээгүй байх тул холбогдох зөвлөгөөг өгч байсан байна.

Уг орон сууцыг “НК” ХХК болон иргэн Б.Ж нарын хооронд байгуулсан 2*******2 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн орон, сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ, 2*******4 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн төлбөр тооцоо дууссан албан бичиг болон бусад холбогдох нотлох баримтыг үндэслэн хуулийн дагуу нэгэнт өмчлөх эрх бүртгэгдсэн бол иргэний хуулийн дагуу өмчлөх эрх шилжих тохирох гэрээ, хэлцлээр л зөвхөн өмчлөх эрхээ шилжүүлэх боломжтой байна.

Өөрөөр хэлбэл талуудын гэрээний биелэлт хангагдаж өмчлөх эрхээ 2*******4 оны 10 дугаар сарын 08-ны өдөр бүртгүүлж иргэн Б.Ж гэрчилгээгээ авсан байх бөгөөд 2*******5 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гэрээгээ цуцалсан нь нэгэнт үндсэн гэрээ биелэгдсэн тул тус газраас олгосон өмчлөх эрх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Өнөөдрийн байдлаар мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, журам болон цахим программын хувьд тухайн эд хөрөнгөд нэг удаа анхны бүртгэл үүсэх бөгөөд өмчлөх эрх өөрчлөгдөх шаардлагатай бол иргэний хуульд заасан гэрээ хэлцлээр л шилжих боломжтой болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “НК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч, Б.М нар нь “НК” ХХК болон Б.Ж нарын хооронд байгуулсан гэрээ цуцлагдсантай холбогдон үүссэн нөхцөл байдал, холбогдох баримт бичгийг харгалзан Б.Жгийн нэр дээр бүртгэгдсэн өмчлөх эрхийн улсын Ү-2206******* дугаартай бүртгэлийг хүчингүй болгохыг ОӨ, УБ ийн ерөнхий газрын даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбаруудаас тогтоогдсон үйл баримтуудыг үнэлээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж дараах үндэслэлээр хэргийг шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... иргэн Б.Ж болон “НК” ХХК-ийн хооронд 2*******2 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын RG1793******* тоот гэрээ” байгуулж орон сууц барьж ашиглалтанд оруулан түүнд хүлээлгэн өгснөөр уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ Б.Жгийн нэр дээр бүртгэгдсэн. Б.Жгийн санаачилга, хүсэлтээр талуудын хооронд байгуулсан гэрээг 2*******5 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр цуцалснаар иргэн Б.Ж орон сууцны төлбөрөө буцаан авч “НК” ХХК нь орон сууцаа буцаан хүлээн авсан. Ийнхүү шинээр бүртгэгдсэн орон сууцны өмчлөгчийн бүртгэлийн эх үндэс нь болсон гэрээ цуцлагдаж, гэрээний талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгснөөр өмчлөгчийн эрхийн бүртгэлийг хүчингүй болгох асуудал үүссэн. Мөн бид татварт их хэмжээний мөнгө төлөх болоод байгаа учир бидний эрх ашиг хохирч байна ...” гэх тайлбарын тухайд:

Иргэн Б овогтой Ж нь “НК” ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан “Ривэр Г*******” хотхоны 302 дугаар байрны 7******* тоот, 180 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 2*******2 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын RG1793******* тоот “Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дагуу захиалсан байх бөгөөд 2*******4 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байрны төлбөрөө 100 хувь төлснөөр дээрх гэрээний 9.1-д зааснаар талуудын гэрээний биелэлт хангагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбар зэргээр нотлогдож байна. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Б.Ж нь өмчлөх эрхээ баталгаажуулахаар 2*******4 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хан Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст “Р******* Гардан” хотхоны 302 дугаар байрны 7******* тоот, 180 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг өөрийн нэр дээр анх удаа улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлт гаргаснаар улсын бүртгэлийн Ү-2206******* дугаарт бүртгэгдэж 00036******* дугаар бүхий гэрчилгээг гаргуулан авсан нь Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13, 15, 17 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, үнэн зөв бүртгэл хийгдсэн байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл талуудын гэрээний биелэлт хангагдаж өмчлөх эрхээ 2*******4 оны 10 дугаар сарын 08-ны өдөр бүртгүүлж иргэн Б.Ж гэрчилгээгээ авсан байх бөгөөд 2*******5 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр үндсэн гэрээ биелэгдсэн гэж үзэхээр байх тул тус газраас олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл тухайн эд хөрөнгөд нэг удаа анхны бүртгэл үүсэх бөгөөд өмчлөх эрх өөрчлөгдөх шаардлагатай бол иргэний хуульд заасан гэрээ хэлцлээр шилжих хуулийн зохицуулалттай байхаас бус нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаа шиг татвараас чөлөөлөгдөхийн тулд улсын бүртгэлийг бүртгэх болсон анхны гэрээ цуцлагдсан гэх үндэслэлээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3-т “шүүх, арбитрын шийдвэр гарсан” бол эрхийн улсын бүртгэлийг хааж, бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох нь боломжгүй бөгөөд үнэн зөв хийгдсэн анхны улсын бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.5, 7.7 дугаар зүйлд эрхийн улсын бүртгэлийг ямар тохиолдолд хүчингүй болгох талаар нарийвчлан зааж өгсөн бөгөөд гэрч н.Б*******ы шүүхэд өгсөн мэдүүлгээс үзэхэд Б.Жгийн санаачилгаар гэрээ дуусгавар болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна. .

Иймд нэхэмжлэгч “НК” ХХК-ийн гаргасан “Б.Жгийн нэр дээр бүртгэгдсэн өмчлөх эрхийн улсын Ү-2206******* дугаартай бүртгэлийг хүчингүй болгохыг ОӨ, УБ ийн ерөнхий газрын даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг тус тус баримтлан “НК” ХХК-ийн Б.Ж-ийн нэр дээр бүртгэгдсэн өмчлөх эрхийн улсын Ү-2206******* дугаартай бүртгэлийг хүчингүй болгохыг ОӨ, УБ ийн ерөнхий газрын даргад даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгон үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ОЮУНГЭРЭЛ