| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2020/0002/э |
| Дугаар | 2020/ШЗТ/07 |
| Огноо | 2020-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЗТ/07
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Гандулам,
Улсын яллагч Д.Ганцэцэг,
Иргэний нэхэмжлэгч Ц.Ц, Д.М, О.Д,
Шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Р.Б-д холбогдох 201515000275 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн улсаас авсан гавьяа шагналгүй, урьд...
Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/150 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Өмнөговь аймаг сум дундын шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5-д зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим хэсэг болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 4 сарын хугацаагаар тогтоосон,
Өвөрхангай аймгийн Арвайхээр дэх сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1/43 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,
Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1/35 дугаартай шийтгэх тогтоолоор эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 48 дугаартай хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллах тухай шүүгчийн захирамжаар 1 жил 22 хоногийн хорих ялыг тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1/19 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн Р.Б
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Р.Б нь Г.Т, Б.М нартай бүлэглэж, машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах зориулалттай, орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, нэвтэрч 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн орчимд хохирогч Н.Б гэрээс мөнгөн аяга, мөнгөн бүс зэрэг эд зүйлсийг нууцаар хууль бусаар авч 600000 төгрөгийн хохирол,
2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хооронд хохирогч Ө.Б-н гэрээс 4 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хазаар, мөнгөн бүс, булган малгай, “Баян Намсрай” бурхан зэрэг эд зүйлийг нууцаар хууль бусаар авч 5530000 төгрөгийн хохирол,
2015 оны 07 дугаар сарын 18-ны шөнө хохирогч Т.Б-н гэрээс эмээлийн мөнгөн баавар 1 ширхэг, “Ногоон дарь эхийг” дүрсэлсэн 10 см өндөртэй, хүрэн модон агуйтай хуучны бурхан зэргийг нууцаар хууль бусаар авч 900000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,
Мөн ганцаараа 2016 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу Хүүхдийн төлөө төвийн байранд байдаг Ахмадын хорооны өрөөний цонхоор нэвтрэн орж “Notebooк”-ийг нууцаар, хууль бусаар авч 700000 төгрөгийн хохирол,
2016 оны 09 дүгээр сарын 02-ны шөнө “Бөмбөлөг” нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж бэлэн 499000 төгрөг, бэлэн мөнгө хадгалдаг сав, “Нокиа 3220” маркийн гар утас зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч 609000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 07 дугаар сарын 03-наас 4-нд шилжих шөнө Улаанбаатар хот Налайх дүүргийн 2 дугаар хороо Баянгийн бүрд захын зүүн талд "*******" нэртэй буузны газрын баруун талд залгаа байрлалтай 1 давхар цагаан өнгийн байшинд байрлах махны мухлагаас 41100 төгрөгний үнэ бүхий “Яао” гэсэн бичиг бүхий андройд гар утас 1 ширхэг, 5700 төгрөгний үнэ бүхий гар утасны цэнэглэгч, бэлэн 50990 төгрөг зэрэг эд зүйлсийг хууль бусаар, нууцаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Р.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...2015 оны хэрэг гээд ярьж байна. Энэ хэрэгт хохирогч гэж харагдаагүй хүмүүс байна. Би энэ хэргийг огт хийгээгүй. Энэ хэргийг хийгээгүй гэдгээ анхны мэдүүлэг дээрээ хэлсэн байгаа. Би тэр үед ажилтай явж байсан. Замд таарсан хүмүүс болон очиж хоносон хүмүүс бас мэдэж байгаа. Би энэ хэргийг хийгээгүй нь үнэн. Намайг ганц Г.Т гэрчилсэн байна. Би тэр хоёртой хамт яваагүй. Хийгээгүй хүнийг гүтгэх муухай байх. Би 2015 онд Өвөрхангай аймгийн ******* суманд хулгай хийгээгүй гэдгээ хэлж байна. Харин Дундговь аймаг болон Налайхад хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрөө төлнө гэв.
Иргэний нэхэмжлэгч Д.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Өвөрхангай аймгийн ******* сумын төвд гэрээ барьсан байсан. Нэг өглөө ирсэн чинь гэрийн цоож эвдэж ороод гэр ухсан байсан. Гэрт хоол хийж идсэн, мах чанаад шөлийг нь асгасан байсан. Авдар сав ухаад хүүхдийн хувцас аваад явсан байсан. Р.Б-с хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэв.
Иргэний нэхэмжлэгч Ц.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ”...Би өөрөө сайн мэдэхгүй байна. Бүсээ алдсан. Манай нөхөр С энэ хэргийг хөөцөлдөж байсан юм. Гэнэт даралт харваад нас барсан. Нутгийн хүүхэд миний хүүгээс ялгаа юу байхав. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Дахиж битгий хулгай хийгээрэй.” гэв.
Иргэний нэхэмжлэгч О.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ”...Манай гэр Өвөрхангай аймгийн ******* сумын төвд байдаг байсан. Гэрийн түгжээ эвдлээд авдар ухаад нэг мөнгөн бүс авсан байсан. Р.Б-с хохирол нэхэмжлэхгүй.” гэв.
Эрүүгийн 201515000275 дугаартай хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Хохирогч Т.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Гэрээсээ эмээлийн мөнгөн баавар 1 ширхэг, мөн тус авдран дээр бурхны гүнгэрваанд байсан хуучны шармал “Ногоон дарь эх” бурхан алга болсон байна. Эмээлийн мөнгөн баавар нь цулгуй, мөнгөөр хийсэн, гурвалжин хээтэй сэнжтэй. Харин шармал бурхны хувьд 10 см өндөртэй, хүрэн модон агуйтай “Ногоон дарь эхийг” дүрсэлсэн хуучны бурхан байгаа юм. Би бурхнаа 2500000 төгрөгөөр, эмээлийн мөнгөн баавраа 100000 төгрөгөөр үнэлж байна. Үнэлгээ хийлгүүлсний 60000 төгрөгийг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг ” /1хх-ийн 10-11 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч М.Л-н мөрдөн байцаалтанд өгсөн “…Би 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 12 цагийн үед хөдөө гэрээс ******* ахын төвд байрлах гэрээс төмрийн хөрөө авахаар очсон. Намайг очиход гэрийн цоож цуурга болоод түгжээ бүрэн бүтэн байсан. Би буцаад явахдаа ******* ахын гэрийн хаалгыг нь өөрөө цоожлоод шалгачихаад шууд хөдөө гэр рүүгээ явсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 14-15 хуудас/,
Хохирогч Ө.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Манай гэрээс хуучны дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, эрэгтэй хүний булган малгай, эрэгтэй мөнгөн бүс, хуучны шармал “Баян Намсрай” бурхан зэрэг эд зүйлс алга болсон.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 41-43 хуудас/,
Хохирогч Н.Б мөрдөн байцаалтанд өгсөн “...Манай гэрээс нийт 6 ширхэг мөнгөн аяга,
|
|
эмэгтэй хүний мөнгөн бүс, бурхны гүнгэрваан дээр байсан 6000 төгрөг буюу нэг ширхэг 5000-тын дэсвгэрт, 1 ширхэг 1000-тын дэвсгэрт тус тус алга болсон байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 68-69, 71 хуудас/,
Гэрч П.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Р.Б нь манайд 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг өнгөрч байхад орж ирсэн. Би уржигдар шөнө аймгаас замын унаанд *******д дайгдаад ирсэн гэж хэлж байсан. Г.Т 10 цагийн орчимд гэртээ ирэхээр иь “би хаагуур юу хийж яваад ирэв” чи гэж асуухад “хаагуур ч явсангүй ээ” гэж надад хэлснээ өчигдөр шөнө Р.Б намайг уруу татаад М бид гурав сумын төвийн хойд хороололд байдаг Н.Б, Ө.Б, Б-гийн гэрт орж гэрээс нь мөнгөн эдлэл хулгай хийсэн гэж надад ярьсан. ...Г.Т нь гэртээ орж ирэхдээ ямар нэгэн эд зүйл авч ирээгүй. Г.Т 4 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хазаар, мөнгөн бүс, булган малгай, ганган Заяагийн гэрээс бурхан зэрэг эд зүйлс хулгайлсан гэж хэлж байсан. Дээрхи эд зүйлсээ бүгдийг нь Р.Б, М хоёр аваад явсан гэж л надад хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 15-16 хуудас/,
Гэрч Б.Н мөрдөн байцаалтанд өгсөн “…Би 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдөр сумынхаа ЗДТГ-ын хамт олонтой зугаалганд явсан. ...Манай гэрээс хуучны дунд гарын 4 ширхэг мөнгөн аяга, миний /буудаггүй/ булган малгай, мөнгөн бүс, мөнгөн хазаар, “Баян Намсрай” гэх шармал бурхан зэрэг эд зүйлс алга болчихсон байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 45-46 хуудас/,
Гэрч Ч.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн “…Р.Б нь 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн оройн 17-18 цагийн орчимд Өвөрхангай аймгаас хар өнгийн “Хэнсим” маркийн муухан мотоцикльтой ганцаараа манайд ирсэн. ...Р.Б надад “Би Өвөрхангай аймгийн наадам үзчихээд байж байтал манай нэг *******анд байдаг найз Мазар явъя хоёулаа гэхээр нь би нөгөө найзыгаа аваад явж байтал манай нөгөө найз Мазар дээр ирээд тасраад ойчсон. Маргааш өглөө эрт очоод нөгөө найзыгаа аваад цаашаагаа явна” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 82-83 хуудас/,
Гэрч Ч.Э-н мөрдөн байцаалтанд дахин өгсөн “...Өвөрхангай аймгийн ******* сумын наадам 2015 оны 07 дугаар сарын 06, 07-ны өдрийн үед Б манайд ирсэн. Өвөрхангай аймаг руу 07 дугаар сарын 08, 09-ний орчимд л явсан байх, өдрийг нь сайн санахгүй байна, наадам өнгөрөөгөөд удаагүй л явсан юм. ******* сумын наадмын өмнө ирэхдээ замын унаагаар ирсэн. Дараа нь 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагийн орчимд аймгаас ирэхдээ хар өнгийн “Хэнсим” маркийн мотоцикльтой ганцаараа ирсэн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 84 хуудас/,
Гэрч П.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “…Би 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Р.Баас тайлбар авсан. Намайг тайлбар авахад Р.Б нь “...Би *******ы гэрийн тооноор ороод 2 ширхэг мөнгөн аяга, 6000 төгрөг хулгайлж авсан” гэж мэдүүлсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 85 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч О.Ө-н мөрдөн байцаалтанд өгсөн “…2015 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 18 цагийн орчимд өвөөгийн хамт сумын төв дээр гэртээ иртэл өвөөгийн гэрийн хаалганы цүүг мушгиад онгойлгочихсон, даруулга нь цүүтэйгээ цуг эргэчихсэн байсан. Өвөөгийн гэрээс эмэгтэй мөнгөн бүс алдагдсан байна гэж байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 86 хуудас/,
Гэрч Ш.И-н мөрдөн байцаалтанд өгсөн “…2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн үед ******* сумын төв орж гэртээ иртэл манай гэр цоожтой байсан. Түлхүүрээр нь хаалгаа онгойлгоод гэрт ортол гэрт хулгай орсон байсан. Манай гэрээс шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга, зэсэн аяга алга болсон байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 87 хуудас/,
Гэрч Б.О-н мөрдөн байцаалтанд өгсөн “…2015 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн орой 20 цагийн орчимд машиндаа бензин авах гээд ******* суманд ирчихээд гэртээ иртэл хаалга онгорхой цүүг нь хуга мушгиад хаячихсан, эхнэр О.Д-н мөнгөн бүс алга болсон байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 88 хуудас/,
Гэрч С.Ч-н мөрдөн байцаалтанд өгсөн “…гэрийн хаалга онгорхой цүүг нь хөшөөд суга татаад хаячихсан байсан. Тэгээд гэрт ороод үзтэл гэрт хураасан байсан эд зүйлүүдийг бүгдийг нь онгичоод, ухаад авдранд байсан хувцас, эд зүйлсийг нь газраар гаргаад хаячихсан байсан. Тэгээд эд зүйлээ бүртгэж үзтэл алдагдсан юм байхгүй байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 89 хуудас/,
Гэрч Ж.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн “…2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн үед сумын төвийн гэртээ иртэл гэр цоожгүй, цоожны цүүг хөшиж онгойлгосон, гэрийн хаалга онгорхой байсан. Гэртээ ороод үзтэл гэрт байсан авдар, хувцасны шкаф, бүгдийг нь онгичоод ухаад авдранд байсан хувцас эд зүйлсийг чь газраар гаргаад хаячихсан байсан. Тэгээд эд зүйлээ бүртгэж үзтэл эд зүйл алдагдаагүй байсан. Манайд тухайн уед алдчихмаар эд зүйл байгаагүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 90 хуудас/,
Гэрч О.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн “…Би 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр бензин авахаар сумын төвд ирсэн. Хүү *******ы гэрийн хөргөгчинд сүү хийчихээд гэрийг нь цоожлоод түлхүүрийг нь аваад явсан. ...2015 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүүхдүүд гэр рүүгээ явцгаасан. Тэр өдөртөө Б над руу залгаад манай гэрт хулгай орчихож гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 191 хуудас/,
Гэрч Ц.И-н мөрдөн байцаалтанд өгсөн “…2015 оны 07 дугаар сарын дундуур 2 удаа мотоцикльтой манайд ирсэн. Хаанаас хаа хүрч явааг нь асуухад аймаг орохоор явж байна гэх шиг болсон. Дараагийн удаа мөн л адилхан аймаг орох гээд явж байна гэсэн. Гартаа барьсан юм харагдаагүй, мотоцикль дээр нь юм харагдаагүй. Р.Б нь цэнхэр өнгийн цэцэгтэй үйтэн хуаран дээлтэй явж байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 92 хуудас/,
Гэрч А.Ч-н мөрдөн байцаалтанд өгсөн “…2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн үдээс хойш Р.Б ганцаараа орж ирсэн. Тэгээд манайд орж ирээд Өвөрхангай аймгийн төвөөс ******* сум руу явж байгаа юм мотоцикль эвдэрчихлээ гэхээр нь би Р.Бы мотоциклийг янзалж өгсөн. Тухайн үед Р.Б ганцаараа явж байсан. Р.Б би Өмнөговь аймагт ажиллаж байгаа. ******* сумын төв орж Цэрэн гуайгаас бичиг авах гэж байгаа юм гэж байсан. Унаж явсан мотоциклийн өнгийг анзаараагүй, хуучин мотоцикль байсан. Цэнхэр өнгийн дээлтэй явж байсан шиг санагдаж байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 93 хуудас/,
Гэрч Л.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн “…Манайх 2 хүүхэдтэй. Г.Т манай өргөж авсан хүү байгаа юм. Г.Т найз хүүхэнтэй болсон гээд Өвөрхангай аймгийн ******* сумын төвд тэднийдээ амьдарч байгаа. Албан ёсоор гэр бүл болоогүй. Г.Т бага насаа эхнэр бид хоёртой хамт өнгөрөөсөн. 1998 онд Өвөрхангай аймгийн ******* сумын 10 жилийн сургуульд сурч байгаад 1 дүгээр ангиасаа сургуулиас гарсан. Хөдөө мал маллаж байсан, цэргийн алба хаагаагүй. Г.Т зан байдлын хувьд хүнд тусархуу хүний үгэнд оромтгой хүн байгаа юм. Ажилд сайн, нийтэч элдэвийн ааш зангүй хүүхэд байгаа юм. Ийм хэрэг хийсэнд нь гайхаж байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 94 хуудас/,
Гэрч О.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн “…Би Г.Т-н аав Л.Г-г 2005 оноос хойш мэднэ. Харин Ганбаатарын хүү ийг 2-3 жилийн өмнөөс мэддэг болсон. эхээс тавуулаа. 2 эгч, 2 дүүтэй айлын дундах хүүхэд байгаа юм. Г.Т нь сургуульд сураагүй, бичиг үсэг мэдэхгүй. Хөдөө аав, ээжтэйгээ мал маллаж байгаад Өвөрхангай аймгийн ******* суманд гэр бүлтэй болсон. Эхнэртэйгээ албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Одоогоор Г.Т нь эрхэлсэн тодорхой ажилгүй. Зан байдлын хувьд үг дуу цөөтэй, хөөрхөн ааштай, ажилд сайн хүнд тусархуу хүүхэд байгаа юм. Гэмт хэрэгт холбогдсон талаар би мэдээгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 95 хуудас/,
Гэрч Ч.С-н мөрдөн байцаалтанд өгсөн “…Хүүгийндээ /*******/ очтол гэрийнх нь цүүг нь хуга татаад хаячихсан хаалга нь цоожгүй байсан. ...3 ширхэг авдар, хувцасны шкаф, тогооны сав, бурханы гуу зэргийг юу ч үгүй онгичоод ухаад авдранд байсан хувцас, эд зүйлсийг нь газраар гаргаад хаячихсан байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 96-97 хуудас/,
Гэрч М.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Сумын наадмаас өмнө 07 дугаар сарын эхээр Б нь миний машинд дайгдаад суманд ирсэн. ...07 дугаар сарын 14, 15-ны үед өглөө эрт 10 цагийн орчим аймаг явах гээд зогсоол дээр хүн хайгаад байж байхад Р.Б мотоцикльтой ирсэн. Мотор халаад тос муутай байна гэхээр нь би машинаасаа тос нэмж өгсөн. Хүний мотоцикльтой ирсэн аваачиж өгөх гээд яараад байна, аймаг явлаа гэж байсан. Тэгээд л явсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 98 хуудас/,
Гэрч О.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн “…2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нөхрийн дүү Мтай хамт мотоцикльтой сумын төвд ирсэн юм. ...М бид 2 сумын төвийн зүүн хороололд байдаг ийн гэрт очиж махаа янзалчихаад тэднийд цай чаначихаад нөхөртөө аваачиж өгөх гээд эргээд эмнэлэгт ирсэн. ...Нөхрийн дүү М ирээгүй ийн гэрт нь үлдсэн байсан. ...М бид хоёр бүрэнхий гэгээ тасарч байхад тэднийхээс хөдөлсөн. ...М манайхаас 8 дугаар сарын сүүлээр явсан. ...Сая суманд ийн // гэрт нь ирэхэд л М танилцаад байсан. Тэрнээс хойш л таньдаг болсон байх.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 99-100 хуудас/,
Гэрч Ч.О-н мөрдөн байцаалтанд өгсөн “…Би Өвөрхангай аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт нярав, үйлчлэгчээр ажилладаг. Манай байгууллагын ажилчид 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймаг руу зугаалгаар явсан юм. Явахдаа байгууллагынхаа хаалгыг цоожлоод үлдээсэн. Бид нар 2015 оны 07 дугаар сарын 20-ны орой ирсэн. Маргааш өглөө нь буюу 2015 оны 07 дугаар сарын 21-ний өглөө ажилдаа ирсэн чинь ЗДТГ-ын нэг давхрын алжаал тайлах өрөөнд байдаг агуулахын хаалганы доод хэсгийг цөмөлчихсөн, хаалганы цоожийг гаргаж онгойлгож чадаагүй байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 103 хуудас/,
Ш.С-н тайлбар “...2015 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 18 цагийн орчимд гэртээ ортол гэрийн хаалганы цоожны цүүг мушгиж онгойлгосон, цоож, даруулга нь зүүлттэй байсан. ...Баруун талын авдран дотор байсан манай эхнэр Ц.Ц-гийн мөнгөн бүс алдагдсан байсан. Уг мөнгөн бүсийг ногоон эрээн өнгийн алчууранд боогоод авдранд хийсэн байсан юм. Алчуурыг нь үлдээгээд бүсийг нь аваад явсан байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 72 хуудас/,
Д.М тайлбар “...2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр манай төрсөн хүү над руу гар утсаараа яриад танай гэрийг ухчихсан байна ирж үз гэсэн. Гэртээ ороод үзтэл гэрийн хойд талд байсан 3 ширхэг авдар, хувцасны шкафийг бүгдийг онгичоод ухаад авдранд байсан хувцас, эд зүйлсийг иь газраар гаргаад хаячихсан байсан. Манай гэрээс ногоон өнгийн халуун тогоо, авдран дотор байсан шар тортой хүүхдийн хувцас хунар тус тус алга болсон байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 74 хуудас/,
Г.Б-н тайлбар “...2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн орчимд гэртээ ирэхэд гэр цоожтой байсан. Тэгээд гэрээ түлхүүрээр нь онгойлгоод ортол гэр дотор байсан авдар сав, шүүгээ бүгдийг нь ухаад онгичоод хаясан байсан. Манайхаас дунд гарын, шинэ цагийн мөнгөн аяга, мөн дунд гарын зэс аяга алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 76 хуудас/,
Ц.Г-н тайлбар “...2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр манай эгч сумын төвөөс утсаар ярихдаа танай гэрт хулгай орсон байна, хурдан ир” гэсэн. ...Манай гэрээс эмэгтэй хүний мөнгөн бүс алга болсон” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 80 хуудас/,
Яллагдагч Б.М-н мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-ийн 176-177 хуудас/,
Яллагдагч Г.Т-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-ийн 165-166 хуудас/,
2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тухай тогтоол /1хх-ийн 1 хуудас/,
2015 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 631 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 3 хуудас/,
2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 4-6 хуудас/,
2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 38-40 хуудас/,
2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 64-66 хуудас/,
2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн яллагдагч Г.Т-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 167-174 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ийн 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 07/31 дугаартай “...Т.Б. Хатуу мөнгө, цэцгэн хээтэй, саравгар дүрстэй, том хэмжээтэй, 1 лан гаран орцтой, 20-р зууны дунд үеийн монгол дарханы хийц бүхий эмээлийн баавар 50000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 18-19 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ийн 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 07/32 дугаартай үнэлгээний тайлан /1хх-ийн 20-25 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ийн 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 07/27 дугаартай үнэлгээний тайлан /1хх-ийн 48-50 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ийн 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 07/26 дугаартай үнэлгээний тайлан /1хх-ийн 117-118 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ийн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 09/17 дугаартай үнэлгээний тайлан /1хх-ийн 125 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ийн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 09/18 дугаартай үнэлгээний тайлан /1хх-ийн 141-142 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ийн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 09/20 дугаартай үнэлгээний тайлан /1хх-ийн 133-134 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ийн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 09/19 дугаартай үнэлгээний тайлан /1хх-ийн 149-150 хуудас/,
Өвөрхангай аймгийн ******* сумын эд зүйлийн үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 109 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 201515000278 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол,
Өвөрхангай аймаг дахь Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн шийтгэх тогтоолын хуулбар,
Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 188 дугаартай мэдэгдэх хуудасны хуулбар,
Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 34 дугаартай магадлалын хуулбар,
Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 594 дугаартай тогтоолын хуулбар,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 90 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоол,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 88 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоол,
Хохирогч Н.Б шүүхэд ирүүлсэн 2015 оны 07 дугаар сард Өвөрхангай аймгийн ******* суманд гарсан Р.Б-д холбогдох хулгайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон. Үнэлгээгээр гаргасан хохирлыг төлж барагдуулаагүй. Хохирлоо гаргуулж авах хүсэттэй байна. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минутанд товлогдсон шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байна.” гэсэн хүсэлт,
Хохирогч Ө.Б-н шүүхэд ирүүлсэн “Миний бие Р.Р.Бд холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон. Хулгайд алдсан эд зүйлийн үнэлгээгээр гаргасан 5530000 төгрөгийг гаргуулж авах хүсэлттэй байна. Албан ажилтай тул шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, гомдолтой байна” гэсэн хүсэлт,
Хохирогч Т.Б-н шүүхэд ирүүлсэн “Р.Бд холбогдох хэрэгт хохирогчоор тогтоогдсон. Үнэлгээгээр гарсан хохирлоо гаргуулж авах хүсэлттэй байна. Шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй” гэсэн хүсэлт,
Эрүүгийн 201615000056 дугаартай хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Хохирогч С.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах хүнс барааны зах дотор комиссын гутлын дэлгүүр ажиллуулдаг. Манай дэлгүүрээс цүнхэн дотор байсан мөнгөн аягийг хулгайлсан байсан. Мөнгөн аяга нь дунд гарын, ёроолдоо 2 загасан хээтэй, заарцагтай, 3 ширхэг ногоон өнгийн шигтгээтэй аяга байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 187 хуудас/,
2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн эд зүйл хураан авсан мөрдөн байцаагчийн тогтоол /1хх-ийн 184 хуудас/,
2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “дунд гарын шар өнгийн тагштай ёроолдоо 2 ширхэг загасан хээтэй, 3 ширхэг ногоон өнгийн шигтгээтэй мөнгөн аяга”-д үзлэг хийж иргэний нэхэмжлэгч С-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 185 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №02/14 дугаартай үнэлгээний тайлан /1хх-ийн 190-192 хуудас/
Р.Б мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 196-197 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай яллагдагч Р.Б-д холбогдох хэргээс С.Төмөрбатын мөнгөн аягыг хулгайлсан гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон “Зарим яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /2хх-ийн 210 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч С.Төмөрбатын шүүхэд ирүүлсэн “Р.Б-д холбогдох хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Шүүх хуралдаанд суухгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт,
Эрүүгийн 201612000212 дугаартай хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Хохирогч Г.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2016 оны 11 дүгээр сарын 29-ний өглөө би гэрээсээ гараад ажил дээрээ 08 цаг өнгөрөөгөөд очсон юм. Тэгээд би өөрөөгөө түлхүүрээрээ нээгээд ортол манай өрөөний цонх нь онгорхой түгжээгээрээ мултарсан, хөшиг хагас нээлттэй орхисон байсан. Тэгээд би өөрийнхөө суудаг ширээний нүдээ нээгээд үзтэл ширээн дотор байсан зөөврийн нөүтбүүк болох хар өнгийн “НР” маркийн компьютер, мөн компьютерын хар өнгийн цүнх, мауз зэрэг нь бас алга болсон байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 233-234 хуудас/,
Гэрч Ж.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Эрдэнэмандал гуанзанд тогоочоор ажиллаж байсан. Тэр өдөр 10 цаг өнгөрч байхад Дундговь аймгаас Улаанбаатар явж байгаа автобусны жолооч Батбилэг ирсэн. Автобусанд сууж явсан үл таних 30 гаран насны залуу орж ирээд “мах зарна, мах авах уу” гэж асуухаар нь би “мах авна” гэж хэлсэн. Автобуснаас ногоон шуудайтай хонины гулууз мах оруулж ирсэн. Би тэр хонины махыг хиллэж үзэхэд 17 кг болсон, 49000 төгрөгийг бэлнээр өгч махыг авсан. Тэр хүн 12000 төгрөгөөр “Ерөөл” нэртэй архи аваад гарсан. 170 см орчим өндөртэй, бараан царайтай, 30 гаруй настай, 2 нүд нь долир туранхай хүн байсан. Замдаа машинд танилцсан гээд нэг танихгүй хүнтэй хамт орж ирж байсан. Би тэр хүний зургийг харвал танина” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 239 хуудас/,
Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 07 цаг 30 минутанд Дундговь аймгийн авто тээвэр дээр хот руу явах гэж байхад нэг үл таних залуу ирээд Улаанбаатар хот явах гэсэн юм, зардлын мөнгө байдаггүй, 7000 төгрөг байна, үлдэгдэл 2000 төгрөгийг хотод очоод өгье гэж хэлсэн. Би автобусандаа суулгаад 2 шуудайтай махыг багажинд хийгээд явсан. Тэгээд Довын гуанзанд хоол идэж байхад 1 шуудайтай махаа авах гэсэн юм гэж хэлээд ногоон шуудайтай махаа авсан. Тэгээд автобус хөдлөх гэж байхад 2000 төгрөг надад өгсөн. Драгон дээр ирээд 1 шуудайтай махаа аваад буусан. Өөр ачаа бараа байгаагүй, 2 шуудайтай мах байсан. Гуанзан дээр зарсан мах нь хонины мах байсан. Би тэр хүнийг болон зургийг нь харвал танина.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 240 хуудас/,
Гэрч Ю.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2016 оны 11 дүгээр сарын 29-нд 08 цаг 30 минутанд Улаанбаатар хот руу автобусаар явсан юм. Тэгтэл үл таних залуу ирээд “ах хажууд чинь суугаад явъя” гээд ирсэн. Миний хажуу талд сууж байгаад утсаар чинь нэг яръя гэсэн. Тэгээд гэсэн утас руу залгасан, тэр утас нь холбогдоогүй.Тэр залуу би Өвөрхангай аймгийн хүн, Дундговь аймгаас урагш айлд тэмээ маллачихаад явж байна. Нэг сар болсон. Сарын 500000 төгрөгийн цалинтай ажилласан гэж байсан. Тэгээд замдаа Эрдэнэмандал гуанзан дээр 1 хонины гулууз мах байгаа. Мал маллуулсан айл өгсөн юм гэсэн. Замын гуанзан дээр ногоон шуудайтай төлөгний гэмээр махыг кг-ийг нь 2800 төгрөгөөр өгсөн. Тэгэхээр нь би надад шовгор өгөөрэй гэсэн чинь 0.5 граммтай “Ерөөл” нэртэй архи авч өгсөн. Архинаас өөрөө уугаагүй надад өгсөн. Тэгээд хотод Драгон дээр ирээд хүрэн бор өнгийн куртик аваад буусан. 30-35 орчим настай, үүдэн 2 шүд байхгүй, 2 нүд нь дотор тал руугаа долир, бүлцэндүү нүдтэй, үрчгэр нүүртэй залуу байсан. Нэрээ хэлээгүй, мал малладаг байсан хүмүүсийг сайн танихгүй, манай гэр хотод байдаг гэж ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 242 хуудас/,
Гэрч С.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүү Цэнд-Очир утсаар залгаад дэлгүүрт хулгай орсон байна гэж хэлсэн. Би 12 цагийн үед очиход “” дэлгүүрийн баруун талын 2 цонхны урд талын цонхны төмөр хаалтыг аваад тавьсан, салхивч нь онгорхой, дэлгүүрт ороход лангууны ар болон урд талаар газраар ногоо тараасан байсан. Хөргөгчинд байсан хайлмаг 2 кг, 7 хөл болгосон хонины мах 22 кг, лангуун дээрээс 2 кг ааруул, арын агуулахад байсан 22 кг-тай хонины гулууз мах, зүүн талын лангууны хамгийн дээд талд байсан улаан өнгийн төмөр хайрцагнаас 50000 төгрөг алга болсон. Үнэлгээний комиссын үнэлгээг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 236-237 хуудас/,
Гэрч С.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 18 цаг өнгөрөөгөөд “” дэлгүүрийн хаалга, цонхыг бүгдийг хааж цоожлоод явсан. 2016 оны 11 дүгээр сарын 29-ний 09 цаг өнгөрөөгөөд “” дэлгүүрийг онгойлгох гэж иртэл баруун тийшээ харсан хаалганы урд талын цонхны төмөр хамгаалалтыг аваад газарт тавьсан, онгорхой байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Дэлгүүрээс ар талын агуулахад байсан 22 кг 1 ширхэг хонины гулууз мах, мөн хөргөгчинд 7 хөл болгоод эвдсэн байсан нэг хонины 22 кг мах, лангуу дээр байсан ааруулнаас 2 кг алга болсон байсан. Хөргөгчинд байсан хайлмаг 2 кг, хойд талын хананд байрлуулсан лангууны хамгийн дээд талд улаан өнгийн төмөр хайрцаг дотор хадганд боодолтой байсан 20000 төгрөг 1 ширхэг, 3 ширхэг 10000 төгрөг, нийт бэлнээр 50000 төгрөг алга болсон байсан. Манай ээж “” дэлгүүрийг түрээсэлдэг юм. Мах, хайлмаг алдах үед би ээжийн түрээсэлдэг дэлгүүрт хэд хоног түр сууж наймаа хийж байсан юм. 2016 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө цас орсон байсан болохоор дэлгүүрийн ойр орчимд мөр байгаагүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 243 хуудас/,
Гэрч Б.О-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Б хамгийн сүүлд 9 сард Дундговь аймаг ороод ирлээ гэж хэлж байсан. 10 дугаар сард манай найзаас худалдаж авсан 4 ширхэг нөүтбүүк байгаа, танд нэгийг нь өгье гэхээр нь би аваагүй, хулгайн нөүтбүүк гэж бодоод аваагүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 241 хуудас/,
Шинжээч С.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Би үнэлгээг гаргахдаа Ахмадын хорооноос алдагдсан гэх HP маркийн зөөврийн компьютерийг 700000 төгрөгөөр үнэлсэн. Харин “” дэлгүүрээс алдагдсан хонины гулууз махыг 22 кг-ыг 55000 төгрөгөөр, эвдсэн хонины мах 22 кг-ыг 55000 төгрөгөөр, ааруул 2 кг-ыг 26000 төгрөгөөр, хайлмаг 2 кг-ыг 5000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Эдгээр зүйлсийг үнэлэхдээ тухайн үеийн эдийн засгийн ханшийг судалж байж үнэлгээг гаргасан.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 2-4 хуудас/,
2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 201-219 хуудас/,
Гэрч Б.Б, Ж.Д нараар 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 224-225 хуудас/,
2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр яллагдагч Р.Бы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 227-231 хуудас/,
Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2016 оны 12
дугаар сарын 01-ний өдрийн “...Зөөврийн HP маркийн компьютер 700000 төгрөг” гэсэн эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 246, 249 хуудас/,
Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2016 оны 12
дугаар сарын 01-ний өдрийн “...хонины гулууз мах 22 кг 55000 төгрөг, хонины эвдсэн мах 22 кг 55000 төгрөг, ааруул 2 кг 26000 төгрөг, хайлмаг 2 кг 5000 төгрөг” гэсэн эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 245, 250 хуудас/,
Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 170300005 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 20-26 хуудас/,
Шүүгдэгч Р.Б мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх-
ийн 32-34 хуудас/
Хохирогч Г.Ц шүүхэд ирүүлсэн “Р.Б гэгч манай Ахмадын хорооны өрөөнөөс зөөврийн комьпютер хулгайлж одоо болтол хохирол төлж барагдуулаагүй байгаа. Иймд Дундговь аймгийн Ахмадын хороог хохиролгүй болгож өгнө үү. Шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй.” гэсэн хүсэлт,
Иргэний нэхэмжлэгч С.Ц-н шүүхэд ирүүлсэн “Р.Бд холбогдох хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Хохирлоо гаргуулж авах хүсэлттэй байна. Шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй.” гэсэн хүсэлт,
Эрүүгийн 20161200156 дугаартай хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Хохирогч Ц.Б мөрдөн байцаалтанд өгсөн “...Кассын машин дотор байсан “Нокиа 3220” маркийн гар утас, бэлэн 200000 төгрөг, мөн кассын машины доод талд шар шургуулганд хийсэн байсан 299000 төгрөг, кассын машины мөнгө хадгалдаг хар өнгийн сав алга болсон” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 59-60 хуудас/,
Гэрч Т.У-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Бөмбөлөг дэлгүүрээс кассын машины доод талын мөнгө хадгалдаг савнаас 200000 төгрөг, кассын машины доод талын шар шургуулганаас 299000 төгрөг, “Нокиа 3220” маркийн гар утас алга болсон байсан. ” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 61-62 хуудас/
Шинжээч Д.М-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Бөмбөлөг дэлгүүрт хулгай орж эд зүйл алдагдсан хэрэгт үнэлгээ гаргасан. Кассын машин мөнгө хадгалдаг савыг худалдан авсан баримтыг үндэслэн 90000 төгрөгөөр үнэлсэн, харин Nokia 3220 маркийн гар утсыг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр үнэлсэн” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 77-78 хуудас/
Шүүгдэгч Р.Б мөрдөн байцаалтанд яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг /2хх-ийн 35-36 хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 42 хуудас/,
2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 44-50 хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /2хх-ийн 56 хуудас/,
Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2016 оны 10
дугаар сарын 05-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 75 хуудас/
Хохирогч Ц.Б шүүхэд ирүүлсэн “ Дундговь аймгийн “Бөмбөлөг” нэртэй дэлгүүрт хулгай орж эд зүйл алдагдсан. Р.Баас хохирлоо гаргуулж авах хүсэлттэй байна. Шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй.” гэсэн хүсэлт,
Эрүүгийн 1907002930111 дугаартай хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Хохирогч А.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Манай мухлагаас цэнэглээд үлдээсэн нүүрэн дээрээ “YAAO” гэсэн бичигтэй ногоон өнгийн гар утас, цагаан өнгийн цэнэглэгчийн хамт, өрөөний зүүн талын 3 ширхэг шургуулганы дунд талын шургуулганд байсан 1000 төгрөгийн дэвсгэрт 34 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 24 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 39 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт 17 ширхэг, нийт 50990 төгрөгийг хулгайд алдсан байсан.” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 216-217 хуудас/,
2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3хх-ийн 204 хуудас/,
2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 205-207 хуудас/,
2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэл /3хх-ийн 211 хуудас/,
2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 212-213 хуудас/,
Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Үүрэг гүйцэтгэж байхад шөнийн 03 цаг 15 минутын орчимд Баянгийн бүрд захын хажуу талын махны мухлагт хүн орох шиг боллоо гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Тэр дарай Налайх дүүргийн 2 дугаар хороо Баянгийн бүрд захын төв хаалганы зүүн талд байрлалтай, “*******” нэртэй буузны газрын баруун талд залгаа байрлалтай 1 давхар цагаан өнгийн байшинд байрлах махны мухлагын гадна төмөр хаалга онгорхой байсан. ...Өрөөний дунд байрлалтай төмөр ширээний ард талд эрэгтэй хүн нуугдсан байсан. ...Тэр хүнээс овог нэрийг нь асууж, ямар зорилгоор яах гэж яваа талаар нь асуухад ямар нэгэн зүйл хэлээгүй бөгөөд өөрийгөө Шоовдорын Сайнаа гэдэг гэж байсан. Тэгээд биед нь үзлэг хийхэд ногоон өнгийн гар утас, цагаан өнгийн цэнэглэгч, 1000 төгрөгийн дэвсгэрт 34 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 24 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 39 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт 17 ширхэг, нийт 50990 төгрөг гарч ирснийг тэмдэглэл үйлдэж, түр хураан авч жижүүрийн мөрдөгчөөр ажиллаж байсан цагдаагийн ахмад Ц.Б-д эд зүйлийн хамтаар хүлээлгэн өгсөн.” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 218 хуудас/,
Шүүгдэгч Р.Б мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /3хх-ийн 231-232 хуудас/,
2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн тайлан /3хх-ийн 220-221 хуудас/,
Хохирогч А.Э-н шүүхэд ирүүлсэн “Р.Бд холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд суухгүй.” гэсэн хүсэлт,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 33 дугаартай “Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол /2хх-ийн 123 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай “Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай” прокурорын тогтоол /2хх-ийн 136 хуудас/,
Яллагдагч Р.Б-с АР-3278294 серийн дугаартай 500 төгрөгийн дэвсгэртийг хураан авч битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоол, тэмдэглэл /2хх-ийн 142-143 хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, шүүгдэгч Р.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Р.Б нь Г.Т, Б.М нартай бүлэглэж, машин механизм ашиглаж 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Хоолт-3-21 тоотод оршин суух хохирогч Н.Б гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч 6 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хүний мөнгөн бүс зэргийг хулгайлж 600000 төгрөгийн хохирол,
2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хооронд ******* сумын 1 дүгээр багийн Хоолт 3-25 тоотод оршин суух хохирогч гийн гэрт хаалганы цоожийг нь эвдлэн хууль бусаар нэвтэрч, дунд гарын 4 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хазаар, мөнгөн бүс, эрэгтэй хүний булган малгай, улаан шар модон гуутай шиллэсэн, 15 см орчим өндөртэй, өргөөшөө 8 см орчим хэмжээтэй “Баян намсрай” гэдэг хуучны гуулин бурхан зэргийг хулгайлж 5530000 төгрөгийн хохирол,
2015 оны 07 дугаар сарын 18-ны шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр баг “Задгай” гэх газар оршин суух хохирогч *******гийн гэрт хаалганы цүүг эвдлэн хууль бусаар нэвтэрч эмээлийн мөнгөн баавар 1 ширхэг, 10 см өндөртэй хүрэн модон агуйтай хуучны “Ногоон дарь эх” бурхан зэргийг хулгайлж 900000 төгрөгийн хохирол,
Мөн шүүгдэгч Р.Б нь ганцаараа 2016 оны 09 дүгээр сарын 02-ны шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Бөмбөлөг” нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж бэлэн 499000 төгрөг, кассын машины бэлэн мөнгө хадгалдаг сав, “Nokia 3220” маркийн гар утас зэрэг эд зүйлийг хулгайлж 609000 төгрөгийн хохирол,
2016 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн төлөө төвийн байранд үйл ажиллагаа явуулдаг “Ахмадын хороо”-ны өрөөний цонхоор хууль бусаар нэвтрэн орж “HP” маркийн зөөврийн компьютерийг хулгайлж 700000 төгрөгийн хохирол,
2019 оны 07 дугаар сарын 03-наас 2019 оны 07 дугаар сарын 04-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Налайх дүүргийн 2 дугаар хороо Баянгийн бүрд захын зүүн талд "*******" нэртэй буузны газрын баруун талд залгаа байрлалтай 1 давхар цагаан өнгийн байшинд байрлах махны мухлагт хууль бусаар нэвтэрч “YAAO” гэсэн бичиг бүхий андройд гар утас 1 ширхэг, гар утасны цэнэглэгч, бэлнээр 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 34 ширхэг, 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 24 ширхэг, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 27 ширхэг, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 39 ширхэг, 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 17 ширхгийг хулгайлж 50990 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримтууд тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.Б нь бусадтай бүлэглэж, машин механизм ашиглаж, 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хооронд хохирогч Н.Б, Ө.Б, Т.Б нарын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч Т.Б-н “...Би 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдөр сумын төвд байдаг гэрээ эргээд, гэрийнхээ цоож цуургыг үзээд цоожилж орхиод явсан. 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 12 цагийн үед гэртээ иртэл гэрийн цүүг эргүүлж мушгичихсан, гэр онгорхой байсан. Гэрт байсан 7 ширхэг авдрыг онгичиж ухаад авдранд байсан хувцас, эд зүйлсийг гаргаад хаячихсан байсан. Гэрийн хойд талын авдарны ёроолд байсан эмээлийн мөнгөн баавар 1 ширхэг, мөн тус авдарны дээр бурхны гүнгэрваанд байсан хуучны шармал “Ногоон дарь эх” бурхан алга болсон байсан. Би хөдөө байдаг гэртээ амьдардаг. Төвд байдаг гэртээ хамаг эд зүйлээ хураагаад үлдээчихсэн байсан юм. Манай дүүгийн хүүхэд болох нь 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 12 цагийн үед манай төвд байдаг гэрээс төмрийн хөрөө авахаар яваад ирсэн.Тэгэхдээ манай гэрийг цоожилчихоод ирлээ, зүгээр байна гэж надад хэлсэн. Эмээлийн мөнгөн баавар нь цулгуй, мөнгөөр хийсэн, гурвалжин хээтэй сэнжтэй. Харин шармал бурхны хувьд 10 см өндөртэй, хүрэн модон агуйтай “Ногоон дарь эх”-ийг дүрсэлсэн хуучны бурхан байгаа юм. Би бурхнаа 2500000 төгрөгөөр, эмээлийн мөнгөн баавраа 100000 төгрөгөөр үнэлж байна.” /1хх-ийн 10-11 хуудас/,
Хохирогч Ө.Б-н “...2015 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагт манай хадам ээж Ч.С над руу яриад “танай гэрийн хамаг эд зүйлийг чинь ухаад тараагаад хаячихсан байна. Гэрийн чинь хаалганы цүүг хугалчихсан, гэр чинь онгорхой байна” гэж хэлсэн. ...Гэрийнхээ эд зүйлийг шалгаж үзтэл манай гэрийн хойд талд байрлах гурван зэрэгцээ авдарны баруун талын авдарнаас мөнгөн хазаар, харин голын авдарнаас хуучны дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, эрэгтэй хүний булган малгай, эрэгтэй хүний мөнгөн бүс, авдар дээр байсан бурхны гүнгэрваан дотор байсан хуучны шармал “Баян Намсрай” бурхан зэрэг эд зүйлс алга болчихсон байсан. Мөнгөн хазаарын товруу нь цулгуй мөнгөөр хийсэн, амгайвчны зуузай хэсэгт морины толгойны дүрс цутгаж хийсэн, мөнгөн духавчтай хазаар байгаа юм. Манай нөхөрт өвлөгдөж ирсэн. Хоёр аяга нь улаан, ягаан модон тагштай, гадна талын ёроолдоо зөрсөн загасны дүрстэй, нэг аяга нь хар модон тагштай, харин нөгөөдөх нь бор үндсэн тагштай ёроолдоо /гадна/ загасан хээтэй аяга байсан. Бүгд л хуучны мөнгөн аяганууд байгаа юм. Булган малгай нь эрэгтэй хүний бор хүрэн өнгийн, буудаггүй, дөрвөн талтай малгай. Мөнгөн бүс нь арал толин дээрээ “Очир” хээтэй, тойрсон зөрсөн загасны нүдэн цутгамалтай. Бурхан нь хуучны “Баян намсрай” гэдэг гуулин бурхан нь шар өнгийн, гадуураа улаан шар модон гуутай шиллэсэн, 15 см орчим өндөртэй, өргөөшөө 8 см орчим хэмжээтэй байх гэж бодож байна. Би мөнгөн хазаараа 6000000 төгрөгөөр, үндсэн тагштай бор мөнгөн аягыг 2000000 төгрөг, улаан, ягаан модон тагштай аяга тус бүрийг нь З000000 төгрөг, хар тагштай мөнгөн аяга 1998 онд шагналд авч байсан 400000 төгрөгөөр, булган малгайгаа 1000000 төгрөг, мөнгөн бүс 1000000 төгрөгөөр үнэлж байна. Бурхнаа үнэлж сайн мэдэхгүй байна.” /1хх-ийн 41-43 хуудас/,
Хохирогч Н.Б “...2015 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 12 цагийн үед гэртээ эхнэр хүүхдийнхээ хамт иртэл гэрийн цоожийг онгойлгоод зүүгээд орхичихсон байхаар нь гэртээ ороод үзтэл гэрийн хамаг эд зүйлийг онгичоод ухаад гаргаад хаячихсан байсан. Манай аав О.Н нь 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр сумын төв рүү шатахуун авах ажилтай орохдоо манай гэрээр орж гэрийн хөргөгчинд сүү хийчихээд ирлээ, танай гэр зүгээр байна гэж байсан. Манай гэрээс нийт 6 ширхэг мөнгөн аяга, үүнээс 4 ширхэг нь дунд гарын мөнгөн аяга, нэг аяга нь тэр дөрвөөс арай том, харин үлдсэн нэг аяга нь жижигхэн мөнгөн аяга байсан. Хамгийн том аяган дээр “Ч, Б, Д, С нарын гэр бүлээс дурсгав. 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр” гэсэн бичигтэй. Мөн нэг дунд гарын аяган дээр “Ах Норовын гэр бүлээс дурсгав” гэсэн бичигтэй. Нөгөө 4 аяга нь цулгуй мөнгөн аяга байсан. Мөн манай эхнэрийн
|
|
шаргал өнгийн ширэн, тойроод 5 ширхэг мөнгөөр товойлгон бүрсэн, урд талын толь буюу арлан дээрээ товойлгож цутгасан хээ маягийн зүйлтэй, ногоон шигтгээтэй мөнгөн бүс, содон шинж тэмдэг нь гэвэл тойрсон 5 ширхэг товгор хээтэй, яг ар талын товгор нь уначихсан. Би алдагдсан дунд гарын 4 ширхэг мөнгөн аягаа тус бүрийг нь 130000 төгрөгөөр, жижиг мөнгөн аягаа 70000, харин том мөнгөн аягаа 160000 төгрөгөөр, эхнэрийнхээ мөнгөн бүсийг 100000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Бурхны гүнгэрваан дээр байсан 6000 төгрөг буюу нэг ширхэг 5000-тын дэсвгэрт, 1 ширхэг 1000-тын дэвсгэрт тус тус алга болсон байсан” /1хх-ийн 68-69, 71 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч М.Л-н “…Би 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 12 цагийн үед хөдөө гэрээс Т.Б ахын төвд байрлах гэрээс төмрийн хөрөө авахаар очсон. Намайг очиход гэрийн цоож цуурга болоод түгжээ бүрэн бүтэн байсан. Би буцаад явахдаа Т.Б ахын гэрийн хаалгыг нь өөрөө цоожлоод шалгачихаад шууд хөдөө гэр рүүгээ явсан. Би тухайн үедээ ганцаараа очсон. Намайг Т.Б ахын гэрт очиход гэр доторх эд зүйлс нь бүрэн бүтэн байсан. Харин авдран дээр нь бурхан байсан эсэхийг нь би тэр үедээ анзаараагүй.” /1хх-ийн 14-15 хуудас/,
Гэрч П.Ц-н “...Р.Б нь манайд 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг өнгөрч байхад орж ирсэн. Би уржигдар шөнө аймгаас замын унаанд *******д дайгдаад ирсэн гэж хэлж байсан Тэгэхээр нь би Э ахынд очоогүй юм уу чи гэж асуухад үгүй ээ гэхээр нь “ямар ажлаар ирсэн юм” гэж асуухад “зүг зүг” гэж байсан. Тэгээд манайхаас Э ахынх руу явлаа гэж хэлээд ганцаараа гараад явсан. Тэр өдрийн 12 цаг болох гэж байхад би Эрдэнээ ахтай таарахад “Р.Б манайд орж ирээд гарсан, танайхаар орсон уу” гэхээр нь би “өглөө л Р.Б манайд орж ирсэн, тэрнээс хойш орж ирээгүй” гэж хэлсэн. Маргааш нь буюу 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад М гэдэг залуу “хар цагаан” гэдэг хочтой эмэгтэй хүнтэй бензин авах гэж байгаа гээд манайд ирсэн. Тэр үед манай нөхөр Г.Т байсан. Оройн 20 цаг өнгөрч байхад тог ирээд нөгөө хоёр мотоцикльдоо бензин авчихаад мотоцикль гэрэлгүй гээд Г.Т-г аваад Мазар руу явсан. Тэр өдөр Г.Т гэртээ ирж хоноогүй. Маргааш өглөө нь Г.Т 10 цагийн орчимд гэртээ ирэхээр нь “би хаагуур, юу хийж яваад ирэв чи” гэж асуухад “өчигдөр шөнө Р.Б намайг уруу татаад М бид гурав сумын төвийн хойд хороллолд байдаг Н.Б, Ө.Б, Б-гийн гэрт орж гэрээс нь мөнгөн эдлэл хулгай хийсэн” гэж надад ярьсан. Тэгэхээр нь би “чи яагаад хулгай хийсэн юм бэ” гэж асуухад Р.Б л намайг уруу татаад ийм зүйл болчихлоо гэж надад хэлсэн. Г.Т нь гэртээ орж ирэхдээ ямар нэгэн эд зүйл авч ирээгүй. Тэр хулгайлсан эд зүйлээ Р.Б М хоёрыг аваад явсан гэж надад хэлсэн. Г.Т 4 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хазаар, мөнгөн бүс, булган малгай, ганган Заяагийн гэрээс бурхан зэрэг эд зүйлс хулгайлсан гэж хэлж байсан. Дээрхи эд зүйлсээ бүгдийг нь Р.Б, М хоёр аваад явсан гэж л надад хэлсэн.” /1хх-ийн 15-16 хуудас/,
Гэрч Б.Н “…2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр манай эхнэр 3 хүүхдээ аваад Өвөрхангай аймаг руу явсан. 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдөр эхнэр Ө.Б нь над руу 16 цагийн орчимд залгаад манай гэрт хулгай орчихсон гэж ээж хэлж байна гэсэн. ...Манай гэрээс хуучны дунд гарын 4 ширхэг мөнгөн аяга, миний /буудаггүй/ булган малгай, мөнгөн бүс, мөнгөн хазаар, “Баян Намсрай” гэх шармал бурхан зэрэг эд зүйлс алга болчихсон байсан. Хоёр мөнгөн аяга нь улаан модон тагштай гадна талын ёроолдоо зөрсөн загасны дүрстэй дунд гарын, нэг аяга нь хар модон тагштай, харин нөгөөдөх нь бор үндсэн тагштай ёроолдоо /гадна/ загасан хээтэй дунд гарын аяга байсан. Аяган дээр ямар нэгэн бичиг байхгүй. Мөнгөн хазаарын товруу нь цулгуй мөнгөөр хийсэн, амгайвчны зуузай хэсэгт морины толгойны дүрс цутгаж хийсэн /гуулин/, мөнгөн духавчтай, хазаарын сурыг битүү бөгжилсэн, хазаарын хамар хэсгийн сур тасарчихсан байсан, надад өвлөгдөж ирсэн хазаар байсан. Булган малгай нь бор хүрэн өнгийн, буудаггүй дөрвөн талтай малгай байсан. Мөнгөн бүс нь арал толин дээрээ “Очир” хээтэй, тойрсон зөрсөн загасан нүдэн мөнгөн цутгамалтай, улаан шаргал өнгийн ширэн бүс байсан. Бурхан нь шар өнгийн, гадуураа улаан шар модон гуутай, гууны өндөр ойролцоогоор 20 см орчим өндөртэй, өргөөшөө 12 см орчим хэмжээтэй хуучны “Баян намсрай" гэдэг шармал өнгийн бурхан байсан.” гэсэн мэдүүлэг. /1хх-ийн 45-46 хуудас/,
Гэрч Ч.Э-н “…Р.Б нь 2015 оны 07дугаар сарын 14-ний өдрийн оройн 17-18 цагийн орчимд Өвөрхангай аймгаас хар өнгийн “Хэнсим” маркийн муухан мотоцикльтой ганцаараа манайд ирсэн. Тэгээд оройн 20 цагийн орчимд манай гэрээс мотоцикльдоо масло олж ирнэ гээд гарсан. Би 21 цаг өнгөрч байхад хүү Ганзоригийнхоо гэрт нь ороод унтсан. Үүрийн гялаан гарчихсан, үүр хаяарах гэж байхад би гарч бие зассан. Тэгэхэд Р.Б нь гэрийн зүүн талд бүхлээрээ хэвтэж байгаа харагдсан. Өглөөний 08 цагийн үед Р.Б нь мотоциклио асаагаад давхиад явчихсан. Р.Б надад “Би Өвөрхангай аймгийн наадам үзчихээд байж байтал манай нэг *******анд байдаг найз Мазар явъя хоёулаа гэсэн. Нөгөө найз Мазар дээр ирээд тасраад ойчсон. Маргааш өглөө эрт очоод нөгөө найзыгаа аваад цаашаагаа явна” гэж хэлсэн. Тэгээд би Р.Б-г явсных нь дараа сумын зүүн хойд талд багийн Засаг дарга той таараад ойр зуурын юм яриад Р.Б-г урд шөнө ирж хоноод явсан гэж хэлэхэд тэр нөхөр бас надтай өчигдөр ******* явах замд таарсан. Мотоциклийнх нь гинж тасарчихсан зам дээр байсан. Би гэдэг хүнтэй хамт гинжийг нь янзалж өгөөд явуулсан, ганцаараа явсан гэж хэлсэн. ...Өвөрхангай аймгийн ******* сумын наадам 2015 оны 07 дугаар сэрын 06, 07-ны өдрүүдэд болсон юм. Р.Б наадам болохоос хэд хоногийн өмнө суллагдаад ирлээ гээд манайхаар ирсэн. Манай гэрт байж байгаад сумын наадам өнгөрөөгөөд буцаад аймаг явсан. Өвөрхангай аймаг руу 07 дугаар сарын 08, 09-ний орчимд л явсан байх, өдрийг нь сайн санахгүй байна, наадам өнгөрөөгөөд удаагүй л явсан юм. ******* сумын наадмын өмнө ирэхдээ замын унаагаар ирсэн. Дараа нь 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагийн орчимд аймгаас ирэхдээ хар өнгийн “Хэнсим” маркийн мотоцикльтой ганцаараа ирсэн.” /1хх-ийн 82-84 хуудас/,
Гэрч О.Н-н “…Би 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр бензин авахаар сумын төвд ирсэн. Хүү Б гэрийн хөргөгчинд сүү хийчихээд гэрийг нь цоожлоод түлхүүрийг нь аваад явсан. ...2015 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүүхдүүд гэр рүүгээ явцгаасан. Тэр өдөртөө ******* над руу залгаад манай гэрт хулгай орчихож гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 191 хуудас/,
Гэрч Ч.С-н “…Би 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдөр сумын төвийн гэртээ байж байтал ...Эрдэнэчимэг гэгч эмэгтэй миний гар утас руу залгаад сумын төвд хулгай гарсан гэнэ. Б гэрийг сандраагаад ухчихсан байна гэнэ, надаар мэргэлүүлээд гарлаа” гэж ярьсан. Тэгээд би 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн орчимд бэр Б руу залгаад суман дээр эзэнгүй байгаа айлуудыг ухчихсан байна гэж байна, би одоо танайхыг очиж үзэх гээд явж байна гэж ярьсан. Хүүгийндээ /*******/ очтол гэрийнх нь цүүг нь хуга татаад хаячихсан, хаалга нь цоожгүй байсан. Гэрийн хаалгаар нь шагайж харахад гэрийн хойд талд эгнээстэй байсан нийт 3 ширхэг авдар, хувцасны шкаф, тогооны сав, бурхны гуу зэргийг нь юу ч үгүй онгичоод ухаад эд зүйлсийг нь газраар гаргаад хаячихсан байсан.” /1хх-96-97 хуудас/,
Яллагдагч Б.М-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Г ахын эхнэр Г бид хоёр ******* сумын төв орсон. Сумын төвд Г эгч бид хоёр Г.Т-д очсон. Тэр өдрөө нь Г бид хоёртой цуг Мазар явсан. Маргааш өглөө нь буюу 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн өглөө Г.Т аймаг явна гээд явсан. Би сумын төв рүү бензин авахаар явсан. Бензин авчихаад буцаад Мазар руу явж байгаад Цагаан хаалганы хажууд Р.Б, Г.Т хоёртой таарсан. Тэр хоёртой таарах үед харанхуй болж байсан. Р.Б надад “хэдүүлээ сумын төв оръё, ганц юм уучихаад ирье” гэхээр нь би зөвшөөрөөд гурвуулаа сумын төв орсон. Надаас 2500 төгрөг аваад Г.Т төв замын хажуугийн дэлгүүрээс “Нутгийн буян” нэртэй архи авсан. Бид 3 авсан архиа сумын захад очиж уусан. Архиа ууж дуусаад Р.Б “хэдүүлээ айл ухъя, эзгүй байгаа юм” гэсэн. Тэгээд бид 3 сумын төвийн хойд хорооллын үзүүрийн айлын гадаа очиж зогссон. Г.Т надад ”чи нэг мотоциклио жалганд аваачаад тавьчих, нэг мотоциклио асаагаад байж байгаарай, бид хоёр энэ айлд орчихоод ирье” гэсэн. Тэгээд би өөрийнхөө унаж явсан мотоциклио жалганд аваачиж тавьчихаад иртэл тэр хоёр айлаас гараад ирсэн. Г.Т “чи мотоциклио авчихаад байж бай, бид хоёр нэг шил юманд яваад ирье” гээд явсан. Намайг мотоциклио аваад ирэхэд тэр хоёр нэг шил “Харзтай” нэртэй архи авчирсан байсан. Түүнийг уучихаад Р.Б айлуудаар явъя гэсэн. Бид гурав 10 гаран айлаар орсон. Айлын хаалгануудыг Р.Б отверкаар хөшиж онгойлгож, Г.Т гадаа хүн харж, Р.Б бид хоёр айлд орж байсан. Гэрт нь ороод асаагуурын гэрэл тусгаад хамаг авдар савыг нь ухдаг байсан. Юм гарч ирвэл бүгдийг нь хамж авдаг. Орох айлуудыг Р.Б зааж өгдөг. Нэг дэх айлаас шармал бурхан, эмээлийн баавар авсан. 2 дахь айлаас 6 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй мөнгөн бүс авсан. 3 дахь айлаас эрэгтэй мөнгөн бүс, мөнгөн хазаар , 4 ширхэг мөнгөн аяга, эрэгтэй булган малгай авсан. Зарим айлаас эд зүйл аваагүй, 3-4 айлаас мөнгөн бүс авсан. Айлуудаас авсан зүйлүүдээ Р.Б, Г.Т хоёр аваад явсан., надад юу ч өгөөгүй. 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ******* сумын наадам болсон. Наадам дээр Р.Б, Г.Т хоёртой танилцсан. Наадмаас хойш уулзаагүй байж байгаад 2015 оны 07 дугаар сарны 17-нд Г.Ттэй, 2015 оны 07 дугаар сарын 18-нд Р.Б, Г.Т хоёртой таарсан.” гэсэн.” /1хх-176-177 хуудас/,
Яллагдагч Г.Т-н яллагдагчаар өгсөн “...2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр бүрэнхий болчихсон байхад би “хар цагаан” гэдэг хочтой Мазарт байдаг хүүхэн, М гэдэг залуу хоёрын хамт Мазарын бригад руу явсан. М намайг миний мотоцикль гэрэлгүй, чи урд гэрэл тусгаад яваад өг гээд байхаар нь явсан юм. Тэгээд би “Хар цагаан” гэдэг хүүхнийд М-н хамтаар очиж хоночихоод маргааш өдөр нь 14 цагийн орчимд ногооны талбай дээр ногоо зулгааж байтал Р.Б нь надтай ирж уулзаад “чи намайг өнөө орой ******* сумын төв хүргээд өгөөрэй” гэж хэлчихээд явсан. Тэгээд орой нь Р.Б-тай сумын төв явсан. Замдаа Р.Б нь “хоёулаа сумын төв орж эзэнгүй айл ухъя” гэж хэлэхээр нь би тэгье гэж дэмжсэн. Бид хоёр сумын төв рүү орж байтал сумын төвийн цагаан хаалганы тэнд М гэдэг залуу сум ороод буцаж явж байсан. М хамт явахаар болсон. Тухайн үед шөнийн 02 цаг болж байсан. Тэгээд бид гурав сумын төвд байдаг эзэнгүй айлуудаар орсон. Хамгийн эхэлж сумын төвийн хойд;хороололд байдаг банкинд ажилладаг Б гэх айлд орсон. Намайг хүн харж бай гэж хэлээд Р.Б гэрийн цоожийг эвдэлж М-тай хамт орсон. Р.Б М хоёр уг айлд ороод 6 ширхэг мөнгөн аяга, нэг мөнгөн бүс аваад гараад ирсэн. Дараа нь тэднийхээс гараад сумын Засаг даргын тамгын газрын жолооч ******* гэх айлд орсон. Тэдний гэрийн цоожийг бас л Р.Б эвдлээд М тэр хоёр гэрт нь ороод би хүн харсан. Тэднийхээс гараад тэр хавиар байдаг эззнгүй 2 айлд орсон. Би тэр айлуудыг мэдэхгүй. Р.Б нь М бид хоёрыг дагуулж яваад дахиад нэг эзэнгүй айлд орсон. Тэр айл нь ямар ч байсан сумын төвийн хойд хороололд байдаг айл. Би бас л хүн харж өгсөн. Тэгээд дараа нь Батзаяа /ганган Заяа/ гэдэг айлд орсон. Би тэр айлын эзнийг бол танина. Тэр айлд Р.Б М ороод гарч ирэхдээ шармал өнгийн бурхан авчихлаа гээд надад үзүүлж байсан.Тэгээд тэдний гэрээс гараад Чимэг гэх айлд орсон. Эднийхээс юм авсангүй гэж надад хэлсэн. Тэгээд дараа нь О гэх айлд орж мөнгөн бүс авсан. Дээрх бүх айлын гэрийн цоожийг Р.Б нь отверткаар хөшиж эвдэлсэн. Дараа нь сумын ЗДТГ-ын цонхоор Мын хамт орсон. Р.Б нэг зүйл өвөртлөөд гараад ирэх шиг болсон. Би сайн харж чадаагүй. Тэр хоёр Өвөрхангай аймаг явлаа гэж хэлээд яваад өгсөн. Би шууд гэр рүүгээ явсан. Намайг гэртээ ороход үүр цайж байсан. ...Би тэгээд эхнэрийг хоргоогоод хаагуур яваад ирэв ээ чи гээд байхаар нь эхнэртээ болсон зүйлийн талаар хэлсэн. Тэгээд тэрнээс хойш би нилээн хэдэн хоногийн дараа Өвөрхангай аймгийн Хүнс барааны зах дээр Р.Б-тай таартал намайг ******* сумын цагдаа сурч магадгүй шүү намайг асуувал танихгүй гэж хэлээрэй гэж байсан. Яг тэр өдрийг би санахгүй байна. Ямар ч байсан 2015 оны 08 дугаар сарын 20-д гарчихсан л байсан. Миний танихгүй 3 айлаас яг юу авсныг нь бол би мэдээгүй. Надад үзүүлээгүй.” /1хх-165-166 хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
2015 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 3 хуудас/,
2015 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 4-6 хуудас/,
2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн яллагдагч Г.Тийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 167-174 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ийн 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 07/31 дугаартай хохирогч *******гийн эд зүйлийг үнэлсэн “...хатуу мөнгө, цэцгэн хээтэй, саравгар дүрстэй, том хэмжээтэй, 1 лан гаран орцтой, 20-р зууны дунд үеийн монгол дархны хийц бүхий эмээлийн баавар 50000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 18-19 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ийн 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 07/32 дугаартай хохирогч Т.Б-н эд зүйлийг үнэлсэн “Ногоон дарь эх” нэртэй цутгамал, гуулин, шармал бурхны зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ 850000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 20-25 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ийн 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 07/27 дугаартай хохирогч Ө.Б-н эд зүйлийг үнэлсэн “...5 товруутай, битүү ороолттой, төмөр амгайтай, зуузайны 2 талын төгсгөлдөө морины толгойн гуулин цутгамалтай, толгойны өмнүүр мөнгөн унжлагатай, 20-р зууны дунд үеийн хийцтэй мөнгөн хазаар 1 ширхэг 1800000 төгрөг, дунд гарын 6 инчийн хэмжээтэй, улаан ягаан модон тагштай, ёроолдоо загасан хээтэй, 20-р зууны дунд үеийн хийц бүхий мөнгөн аяга 2 ширхэг 1600000 төгрөг, 4 инчийн хэмжээтэй, үндсэн тагштай, ёроолдоо хээтэй 20-р зууны дунд үеийн хийц бүхий мөнгөн аяга 1 ширхэг 500000 төгрөг, 4 инчийн хэмжээтэй, хар тагштай, ёроолдоо хээтэй 20-р зууны сүүл үеийн хийцтэй, мөнгөн аяга 1 ширхэг 180000 төгрөг, эрэгтэй хүний, арьсан, мөнгөн чимэглэлтэй, арал нь очир чимэглэлтэй, 5 ширхэг зөрсөн загасан дүрс бүхий жижиг чимэглэлтэй, хуучин мөнгөн бүс 1 ширхэг 200000 төгрөг, эрэгтэй хүний, бор өнгийн буудаггүй, сор сайтай, хуучин булган малгай 1 ширхэг 250000 төгрөг, “Баян намсрай” гуулин, 20-р зууны эхэн үеийн хийц бүхий модон гуутай бурхан 1 ширхэг 1000000 төгрөг, нийт 5530000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 48-50 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ийн 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 07/26 дугаартай хохирогч Н.Б эд зүйлийг үнэлсэн “...дунд гарын, 5 инч хэмжээтэй, хуучин, хуванцар тагштай, цулгай, хээгүй мөнгөн аяга 4 ширхэг 360000 төгрөг, 4 инч хэмжээтэй, хуучин хуванцар тагштай, цулгай, хээгүй мөнгөн аяга 1 ширхэг 70000 төгрөг, дунд гарын 6 инч хэмжээтэй хуучин хуванцар тагштай, цулгай, хээгүй мөнгөн аяга 1 ширхэг 100000 төгрөг, эмэгтэй хүний, арьсан, мөнгөн чимэглэлтэй, арал нь цэцгэн хээтэй, 5ш жижиг чимэглэлтэй, хуучин мөнгөн бүс 1 ширхэг 70000 төгрөг, нийт 600000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 117-118 хуудас/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.М, Г.Т нарын мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул тэдний мэдүүлгийг шүүх үнэн зөв гэж үзэж нотлох баримтаар үнэлсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Б нь “Г.Т, Б.М нартай бүлэглэж, 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух Н.Б, Ө.Б, ******* нарын гэрээс эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлдээгүй” гэж мэдүүлж байгаа боловч түүний мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч П.Ц-н “...2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад М нь “хар цагаан” гэдэг хочтой эмэгтэйтэй бензин авах гэж манайд ирсэн. ...Оройн 20 цаг өнгөрч байхад тэр хоёр Мазар руу явах гэж байгаа, мотоцикль гэрэлгүй гээд Г.Тийг аваад явсан. Тэр өдрөө Г.Т гэртээ ирж хоноогүй. Маргааш өглөө нь Г.Т 10 цагийн орчимд гэртээ ирэхээр нь “би хаагуур, юу хийж яваад ирэв” гэж асуухад өчигдөр шөнө Р.Б, М, бид гурав сумын төвийн хойд хороололд байдаг Н.Б, Ө.Б, Б-гийн гэрт орж гэрээс нь мөнгөн эдлэл хулгай хийсэн. 4 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хазаар, мөнгөн бүс, булган малгай, ганган З-н гэрээс бурхан зэрэг эд зүйлс хулгайлсан гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг, гэрч О.Г-н “нөхрийн дүү М-тай хамт мотоцикльтой сумын төвд ирээд ийн // гэрт очсон. ийн // гэрт нь ирэхэд л М танилцаад байсан. Тэрнээс хойш л таньдаг болсон байх” /1хх-99-100/, яллагдагч Г.Тийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, Б.М-н сэжигтнээр өгсөн мэдүүлэг, Г.Т-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр тус тус няцаагдаж байна.
Шүүгдэгч Р.Б нь “тэр үед би ******* суманд байгаагүй, Өвөрхангай аймгийн төвд байсан” гэж мэдүүлж байх боловч Р.Б нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд Өвөрхангай аймгийн ******* суманд байсан болох нь гэрч Ч.Э-н “...Р.Б нь 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн оройн 17-18 цагийн орчимд Өвөрхангай аймгаас хар өнгийн “Хенсим” маркийн муухан мотоцикльтой ганцаараа манайд ирсэн. Б надад “Би Өвөрхангай аймгийн наадам үзчихээд байж байтал манай нэг *******анд байдаг найз Мазар явъя хоёулаа гэсэн. Манай найз Мазар дээр ирээд тасраад ойчсон. Маргааш өглөө эрт очоод нөгөө найзыгаа аваад цаашаагаа явна” гэж хэлсэн” /хх-ийн 82-83 хуудас/,
Гэрч А.Ч-н “...2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн үдээс хойш Р.Б ганцаараа орж ирээд Өвөрхангай аймгийн төвөөс ******* сум руу явж байгаа юм, мотоцикль эвдэрчихлээ гэхээр нь засаж өгөөд явуулсан. Тухайн үед Р.Б ганцаараа явж байсан. Унаж явсан мотоциклийн өнгийг анзаараагүй, хуучин мотоцикль байсан. Цэнхэр өнгийн дээлтэй явж байсан шиг санагдаж байна.” /1хх-ийн 93 хуудас/,
Гэрч М.Э-н “...2015 оны 07 дугаар сарын 14, 15-ны үед өглөө эрт 10 цагийн орчим аймаг явах гээд зогсоол дээр хүн хайгаад байж байхад Р.Б нэг мотоцикльтой ирээд мотор халаад тос муутай байна гэхээр нь би машинаасаа тос нэмж өгсөн. Мотоциклийнх нь өнгө маркийг нь мэдэхгүй, ямар ч байсан бараан өнгийн хужаа мотоцикль байсан. Аймгаас хүний мотоцикль унаж ирсэн хүргэж өгөх гээд яараад байна гэж байсан” /1хх-ийн 98 хуудас/,
Гэрч Ц.И-н “…Би өдрийг нь санахгүй байна. 2015 оны 07 дугаар сарын дундуур 2 удаа ирсэн. 2 удаа ирэхдээ мотоцикльтой ирсэн. Ямар мотоцикльтой ирснийг нь анзаараагүй. Гадаа мотоцикльтой орж ирж зогсоод л манайд орж ирж байсан. Тухайн үед Р.Б ганцаараа явж байсан. Орж ирэхээр нь “хаанаас хаа хүрэхээр явж байгаа талаар нь асуухад аймгаас сум орохоор явж байна” гэх шиг болсон. Дараагийн удаа ирэхэд нь мөн хаашаа явж байгааг нь асуухад “аймаг орох гээд явж байна” гэх шиг болсон. гэсэн. Юу хийж яваа талаар нь асуугаагүй. Р.Б нь гартаа барьсан болон мотоцикль дээр нь юм харагдаагүй. Р.Б нь цэнхэр өнгийн цэцэгтэй, үйтэн хуаран дээлтэй явж байсан. ” /1хх-ийн 92 хуудас/ гэсэн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Р.Б нь ганцаараа 2016 оны 09 дүгээр сарын 02-ны шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Бөмбөлөг” нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж бэлнээр 499000 төгрөг, кассын машины бэлэн мөнгө хадгалдаг сав, “Nokia 3220” маркийн гар утас зэргийг авч 609000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч Ц.Б “...2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 10 цагийн үед амайг гэртээ байхад манай дэлгүүрийн худалдагч У дэлгүүрт хулгайч орсон байна гэж утсаар хэлсэн. Би “Бөмбөлөг” хүнсний дэлгүүр дээр очиход зүүн талын бараа хадгалдаг өрөөний буюу агуулахын цонхны төмөр хамгаалалтыг нааш татсан, салхивч нь онгорхой байсан. “Бөмбөлөг” дэлгүүрийн үйлчилгээний заалны кассын машины хажуугаар бичиг цаас тараасан, кассын машины мөнгө хадгалдаг хар хайрцаг байхгүй, мөн дэлгүүрийн үйлчилгээний заалны баруун талын ханын таазнаас өлгөөтэй 2 ширхэг камер, зүүн хойд талд таазнаас өлгөөтэй байсан 1 камер байхгүй байсан. Сүүлд юм янзалж байгаад 3 ширхэг хяналтын камераа агуулахын өрөөнөөс цаасан хайрцаг дотор хийсэн байсныг олж авсан. Кассын машин дотор байсан “Nokia 3220” маркийн гар утас алга болсон. Кассын машин дотор байсан 200000 төгрөг, мөн кассын машины доод талд шар шургуулганд хийсэн байсан 299000 төгрөг, кассын машины мөнгө хадгалдаг хар өнгийн сав алга болсон. Кассын машины мөнгө хадгалдаг сав нь хар өнгөтэй 40х30 см орчим хэмжээтэй, “Nokia 3220” маркийн гар утас нь хажуу талдаа 4 гэрэл асдаг утас байсан.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 59-60 хуудас/,
Гэрч Т.У-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 21 цагт “Бөмбөлөг” дэлгүүрийг цоожлоод орхисон. Маргааш нь буюу 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цагт ирээд “Бөмбөлөг” дэлгүүрийг онгойлгоод ортол дэлгүүрийн кассын машины доод талын мөнгөний хайрцаг байхгүй, бичиг баримт, утас цэнэглэдэг нэгжний картыг лангуун дээр тараасан, дэлгүүрийн үйлчилгээний зааланд байсан 4 ширхэг камер байхгүй байсан. Дэлгүүрийн зүүн хойд хэсэгт бараа хадгалдаг жижиг өрөөнд ортол тэр өрөөний цонх онгорхой, хамгаалалтын төмөр торыг татаад салгасан байсан. “Бөмбөлөг” дэлгүүрээс кассын машины доод талын мөнгө хадгалдаг савнаас 200000 төгрөг, кассын машины доод талын шар шургуулганаас 299000 төгрөг, “Nokia 3220” маркийн гар утас алга болсон байсан. ” мэдүүлэг /2хх-ийн 61-62 хуудас/
Шинжээч Д.М-н “...Би Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын гишүүнээр 2014 оноос хойш ажиллаж байна. ...”Бөмбөлөг” нэртэй дэлгүүрт хулгай орж эд зүйл алдагдсан хэрэгт үнэлгээ гаргасан. Кассын машины мөнгө хадгалдаг савыг худалдан авсан баримтыг үндэслэн 90000 төгрөгөөр үнэлсэн, харин “Nokia 3220” маркийн гар утсыг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр үнэлсэн.” /2хх-77-78/,
Яллагдагч Р.Б “...Би 2016 оны 9 дүгээр сарын эхээр Дундговь аймагт ирсэн. Тэгээд тэр өдрийн орой 22 цагийн үед “Бөмбөлөг” дэлгүүрийн таамбарын зүүн талын цонхны хамгаалалтын төмрийг салгаж авч тавиад цонхоор нь ороод үйлчилгээний зааланд байсан 3 ширхэг камерыг аваад цаасан хайрцаг дотор хийж орхисон. Кассын машины доод талын шургуулганаас бэлэн мөнгө авсан, мөн кассын машины мөнгө хадгалдаг савыг аваад орж ирсэн цонхоороо буцаж гарсан. Хөдөө очоод кассын машины савыг онгойлгож үзэхэд дотор нь мөнгө байхаар нь аваад тэр савыг хөдөө хаясан. Тэр газрыг одоо мэдэхгүй. Дундговь аймагт би ганцаараа ирж хулгай хийдэг.” /2хх-35-36/ гэсэн мэдүүлгүүд,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2хх-42/, 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-44-50/, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Бөмбөлөг” дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий CD-ийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, хураан авсан тэмдэглэл /2хх-56-57/,
Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2016 оны 10
дугаар сарын 05-ны өдрийн “...кассын машины мөнгө хадгалдаг сав 1 ширхэг 90000 төгрөг, “Nokia 3220” маркийн гар утас 1 ширхэг 20000 төгрөг” гэсэн эд зүйлийн үнэлгээ /2хх-75/, шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Р.Б нь ганцаараа 2016 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн төлөө төвийн байранд үйл ажиллагаа явуулдаг “Ахмадын хороо”-ны өрөөний цонхоор хууль бусаар нэвтрэн орж “HP” маркийн зөөврийн компьютерийг авч 700000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч Г.Ц-н “...2016 оны 11 дүгээр сарын 29-ний өглөө би гэрээсээ гараад ажил дээрээ 08 өнгөрөөж очоод өрөөндөө ортол өрөөний цонх онгорхой, түгжээгээрээ мултарсан, хөшиг хагас нээлттэй байсан. Би өөрийнхөө суудаг ширээний нүдээ нээгээд үзтэл ширээн дотор байсан хар өнгийн “НР” маркийн зөөврийн компьютер, мөн компьютерын хар өнгийн цүнх, мауз зэрэг эд зүйл алга болсон байсан. Гомдолтой байна. Би энэ компьютерийг 2 жилийн өмнө 1400000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Хар өнгийн, дэлгэдэг дэлгэцтэй, шинэвтэр “НР” маркийн зөөврийн компьютер байсан. Би 1000000 төгрөгөөр компьютороо үнэлнэ. Хар өнгийн цүнхийг 30000 төгрөг, маузыг 20000 төгрөгөөр тус тус үнэлнэ” /1хх-ийн 233-234 хуудас/,
Шинжээч С.ын “...Би Дундговь аймгийн үнэлгээний комиссын даргын ажлыг 2012 оноос 2016 оныг хүртэл хийж байсан юм. 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ахлах мөрдөн байцаагч Б.Лхагважавын үнэлгээ гаргуулахаар ирүүлсэн тогтоолын дагуу Ахмадын хороо болон “” дэлгүүрт хулгай орсон хэрэгт эд зүйлийн үнэлгээ гаргасан юм. Би үнэлгээг гаргахдаа Ахмадын хорооноос алдагдсан гэх HP маркийн зөөврийн компьютерийг хохирогч 1000000 төгрөгөөр үнэлснийг эдэлгээ болон тухайн үеийн эд зүйлийн ханшийг үнэлэн 700000 төгрөгөөр үнэлсэн. Харин “” дэлгүүрээс алдагдсан хонины гулууз махыг 22 кг-ыг 55000 төгрөгөөр, эвдсэн хонины мах 22 кг-ыг 55000 төгрөгөөр, ааруул 2 кг-ыг 26000 төгрөгөөр, хайлмаг 2 кг-ыг 5000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Эдгээр зүйлсийг үнэлэхдээ тухайн үеийн эдийн засгийн ханшийг судалж байж үнэлгээг гаргасан.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 2-4 хуудас/,
Яллагдагч Р.Бы “...Би 2016 оны 11 сарын сүүлээр Дундговь аймгийн төвд автобусаар 19 цагийн үед ирсэн. Тэгээд би төвөөр явж байгаад 22 цагийн үед байх “Соёмбо” дэлгүүрийн хажуу талын цайны газрын хойд талын цонх нь онгорхой байхаар нь тэр онгорхой цонхоор орсон. Тэр цайны газраас юм аваагүй. Тэгээд цаашаа яваад төвд очоод “” дэлгүүрийн баруун талын 2 цонхны төмөр хамгаалалтыг гараараа татаж салгаж доош нь тавиад салхивчаар нь орж агуулахаас бүтэн гулууз мах, хөргөгчнөөс нь хонины 7 хөл мах, хайлмаг, лангуун дээрээс ааруул авч, лангууны хажууд байсан улаан, ногоон өнгийн шуудайг авч 2 ширхэг хонины мах, ааруул, хайлмагаа хийгээд цонхоор гарсан. “” дэлгүүрээс авсан эд зүйлээ дэлгүүрээс урагш байх баригдаж байгаа барилгын подвальд тавиад би цаашаа явж зам хөндлөн зүүн тийшээ гараад 2 давхар байшингийн подвальд хоносон. Маргааш өглөө нь 6 цаг өнгөрөөж босоод мах, ааруул, хайлмаг тавьсан газраа очиж аваад автобус явдаг газарт очиж автобусны жолоочийг гуйж байгаад 7000 төгрөг өгч суусан. Улаанбаатар хот руу явж байхдаа “Дов”-ын гуанзан дээр зогсохоор нь нэг махыг цайны газар нэг танихгүй хүүхэнд 50000 төгрөгөөр зарсан.Тэгээд Улаанбаатар хотод Драгон дээр буугаад мах, ааруул, хайлмагаа үүрч явж байгаад Христийн сүм таарахаар тэнд өгсөн. Сүм хаана байсныг мэдэхгүй. Би Дундговь аймгийн төвөөс өөр эд зүйл аваагүй. Соёмбо цайны газар, дэлгүүр хоёрт л орсон. Өөр газраар ороогүй. ...2016 оны 09 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Улаанбаатар хотод байсан. Улаанбаатар хотод байсныг Чунт, Оюунзүрх нар мэдэж байгаа.” /2хх-32-34/ гэсэн мэдүүлгүүд,
2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 201-219 хуудас/,
Гэрч Б.Б, Ж.Д нараар 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 224-225 хуудас/,
2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр яллагдагч Р.Б мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 227-231 хуудас/,
Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2016 оны 12
дугаар сарын 01-ний өдрийн “...Зөөврийн HP маркийн компьютер 700000 төгрөг” гэсэн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 246, 249 хуудас/,
Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2016 оны 12
дугаар сарын 01-ний өдрийн “...хонины гулууз мах 22 кг 55000 төгрөг, хонины эвдсэн мах 22 кг 55000 төгрөг, ааруул 2 кг 26000 төгрөг, хайлмаг 2 кг 5000 төгрөг” гэсэн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 245, 250 хуудас/,
Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 170300005 дугаартай криминалистикийн шинжээчийн гарын мөрний адилтгалын шинжилгээ хийсэн “1.2016-009-ДУА дугаартай гарын мөр санд байгаа дардас, мөр, Р.Бы гарын дардастай тохирохгүй.
2.Шинжилгээнд ирүүлсэн “7” гэж дугаарласан гарын мөр нь Р.Бы зүүн гарын алгаар үүсгэгдсэн байна.
3.Шинжилгээнд тэнцэх 4, 5, 6 гэж дугаарласан гарын мөрүүд нь нэгдсэн санд бүртгэлтэй мөр, дардсуудтай тохирохгүй.” гэсэн дүгнэлт /2хх-ийн 10-17 хуудас/
Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн 170300006 дугаартай криминалистикийн шинжээчийн гарын мөрний адилтгалын шинжилгээ хийсэн “1.Шинжилгээнд ирүүлсэн мөр нь хүний гараар дарагдаж үлдсэн мөр байна. Шинжилгээнд тэнцэнэ.
2.Хэргийн газраас ирүүлсэн гарын мөр нь Р.Бы зүүн гарын эрхий хурууны мөр байна.
3.Шинжилгээнд ирүүлсэн 2 гэж дугаарласан гарын мөр Р.Бы зүүн гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн байна.
4. 1 гэж дугаарласан гарын мөр санд байгаа гарын мөр дардастай тохирохгүй.” гэсэн дүгнэлт /2хх-ийн 20-26 хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Р.Б нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 04-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Налайх дүүргийн 2 дугаар хороо “Баянгийн бүрд” захын зүүн талд байх "*******" буузны газрын баруун талд залгаа байрлалтай 1 давхар цагаан өнгийн байшинд байрлах махны мухлагт хууль бусаар нэвтрэн орж, “YААО” гэсэн бичигтэй андройд гар утас 1 ширхэг, гар утасны цэнэглэгч 1 ширхэг, бэлнээр 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 34 ширхэг, 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 24 ширхэг, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 27 ширхэг, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 39 ширхэг, 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 17 ширхэгийг авч 50990 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч А.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Миний бие нь Налайх дүүргийн 2 дугаар хороо “Баянгийн бүрд” захын төв хаалганы зүүн талд “*******” буузны газрын баруун талд залгаа байрлалтай 1 давхар байшинд махны худалдаа эрхлэн явуулдаг юм. 2019 оны 07 дугаар сарын 04-ний өглөө ажил дээрээ ирэхэд манай мухлагын төмөр хаалганы цоож байхгүй байсан ба төмөр хаалгыг онгойлгоход дотор талын вакум хаалганы шилийг хагалж хулгайч ороод эд зүйл авсан шинжтэй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандахад манай мухлагаас эд зүйл авсан хүн шөнө нь цагдаад саатуулагдсан байсан. Манай мухлагаас цэнэглээд үлдээсэн нүүрэн дээрээ “YAAO” гэсэн бичигтэй ногоон өнгийн гар утас, цагаан өнгийн цэнэглэгчийн хамт, бэлнээр өрөөний зүүн талын 3 ширхэг шургуулганы дунд талын шургуулганд байсан 1000 төгрөгийн дэвсгэрт 34 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 24 ширхэг, доод талын шургуулганд байсан 100 төгрөгийн дэвсгэрт 27 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 39 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт 17 ширхэг буюу 50990 төгрөгийг хулгайд алдсан байсан. Өөр эд зүйл алдаагүй. Дээрх мөнгийг би орой ажлаа тарахдаа тоолж үлдээсэн байсан. Өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 216-217 хуудас/,
Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Миний бие 2019 оны 07 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Налайх дүүрэг дахь Цагдаагийн хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн цагдаагаар цагдаагийн ахлагч Б.Б-н хамт үүрэг гүйцэтгэж хоносон. Үүрэг гүйцтгэж байхад шөнийн 03 цаг 15 минутын орчимд Баянгийн бүрд захын хажуу талын махны мухлагт хүн орох шиг боллоо гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Тэр дарай Налайх дүүргийн 2 дугаар хороо “Баянгийн бүрд” захын төв хаалганы зүүн талд байрлалтай, “*******” нэртэй буузны газрын баруун талд залгаа байрлалтай 1 давхар цагаан өнгийн байшинд байрлах махны мухлагын гаднах төмөр хаалга онгорхой байсан. Тэгсэн төмөр хаалганы цаана байрлах вакум хаалга нь хагархай байсан ба дотор хэсэгт гар чийдэн тусгаж ажиглахад өрөөний дунд байрлалтай төмөр ширээний ар талд эрэгтэй хүн нуугдсан байсан. Тэр хүнийг гараад ир гэхэд вакум хаалганы хагархай хаалгаар гарч ирсэн. Тэр хүнээс овог нэрийг нь асууж, ямар зорилгоор яах гэж яваа талаар нь асуухад ямар нэгэн зүйл хэлээгүй бөгөөд өөрийгөө Ш.С гэдэг гэж байсан. Тэгээд биед нь үзлэг хийхэд ногоон өнгийн гар утас, цагаан өнгийн цэнэглэгч, 1000 төгрөгийн дэвсгэрт 34 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 24 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 27 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 39 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт 17 ширхэг, нийт 50990 төгрөг гарч ирснийг тэмдэглэл үйлдэж, түр хураан авч жижүүрийн мөрдөгчөөр ажиллаж байсан цагдаагийн ахмад Ц.Б-д эд зүйлийн хамтаар хүлээлгэн өгсөн. Ахмад Ц.Б болон жижүүрийн бүрэлдэхүүн цааш үргэлжлүүлж хэргийн газарт ажилласан. Тэр эрэгтэй хүн махны мухлагт ганцаараа байсан. Өөрөө ч гэсэн ганцаараа явж байгаа хэн нэгэнтэй бүлэглэж гэмт хэрэг үйлдээгүй гэж байсан. Согтуурал хэмжих багажаар согтуурал шалгахад эрүүл, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 218 хуудас/,
Шүүгдэгч Р.Б яллагдагчаар өгсөн “...2019 оны 07 дугаар сарын 03-ний өдөр Улаанбаатар хотоос Налайх дүүрэг явах автобусанд суугаад Налайхад 14 цагийн орчимд ирсэн. Тэгээд Налайхад уулзахаар тохирсон Улаанаа гэгчийн утас руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Налайх дүүргийн нутаг дэвсгэрээр явж байхдаа нэг махны мухлагт шөнөөр хаалгыг нь эвдээд орох боломжтойг харсан. Тэгээд шөнө болохыг хүлээж байгаад шөнийн 02 цагийн орчимд нөгөө махны мухлагын гадна талд очиход төмөр хаалга нь гадна талдаа цоожтой байхаар нь цоожийг нь гараараа мушгиж онгойлгоод дотогшоо ороход дотор талдаа вакум хаалгатай байсан. Вакум хаалганы цонхийг хагалаад дотогшоо орсон. Дотор нь ороод мөнгө төгрөг хайхад өрөөний хойд хэсэгт байрлалтай төмөр ширээн доогуур цэнэглээтэй байсан зузаан ногоон өнгийн гар утсыг цэнэглэгчийн хамтаар авсан. Өрөөний зүүн хойд талын хананд өлгөөтэй байсан жижиг 3 ширхэг шургуулгыг сөхөж үзэхэд мянгат, таван зуут, зуут, тавьт, хорьтын дэвсгэртүүд байсныг бүгдийг нь авсан. Нийт хэдэн төгрөг байсан гэдгийг мэдээгүй. Тэгээд тэндээс гарах гэж байгаад цагдаагийн алба хаагч нарт баригдсан. Цагдаагийн алба хаагч нарт хулгайлж авсан эд зүйлээ бүгдийг нь хүлээлгэн өгсөн. Урьд нь хулгайн гэмт хэрэгт шалгагдаж байгаад Өвөрхангай аймгийн шүүхэд хэрэг байхад оргосон нь үнэн. Энэ гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. Надад сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 231-232/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №НА-19-91 гэсэн дугаартай “Yaao” гэсэн бичигтэй, БНХАУ-д үйлдвэрлэсэн андройд гар утас 41100 төгрөг, гар утасны цэнэглэгч 5700 төгрөг, нийт 46800 төгрөг гэсэн үнэлгээний тайлан /3хх-ийн 221 хуудас/,
2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 204-206 хуудас/,
2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Р.Баас “YAAO” гэсэн бичигтэй, ногоон өнгийн гар утас 1 ширхэг, гар утасны цагаан өнгийн цэнэглэгч 1 ширхэг, 1000 төгрөгийн дэвсгэрт 34 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 24 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 27 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 39 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт 17 ширхэг” зэргийг хураан авсан тэмдэглэл /3хх-ийн 210 хуудас/
2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-211-213,
2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хохирогч А.Энхтуяад “YAAO” гэсэн бичигтэй, ногоон өнгийн гар утас 1 ширхэг, гар утасны цагаан өнгийн цэнэглэгч 1 ширхэг, 1000 төгрөгийн дэвсгэрт 34 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 24 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 27 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 39 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт 17 ширхэг зэргийг хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /3хх-213/, шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.Б нь 2016 оны 09 дүгээр сарын 02-ны шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Бөмбөлөг” нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Хүүхдийн төлөө” төвийн байранд үйл ажиллагаа явуулах “Ахмадын хороо”-ны өрөөнд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан, 2019 оны 07 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Налайх дүүргийн 2 дугаар хороо Баянгийн бүрд захын зүүн талд байх "*******" буузны газрын баруун талд залгаа байрлалтай 1 давхар цагаан өнгийн байшинд байрлах махны мухлагт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ц.Б, Г.Цэрэндорж, гэрч М.Уг, С.Ц, Ж.Д, Б.Б, Б.О, Ю.Гомбодорж, С.Ц нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн 170300005, 170300006 дугаартай криминалистикийн шинжээчийн гарын мөрний адилтгалын шинжилгээ хийсэн дүгнэлтүүд зэргээр давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Шүүгдэгч ******* овгийн Р Б-г ганцаараа болон бүлэглэж, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Р.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3хх-240/, Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/150 дугаартай шийтгэх тогтоол /3хх-95/, Өмнөговь аймаг сум дундын шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоол /3хх-96/, Өвөрхангай аймгийн Арвайхээр дэх сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1/43 дугаартай шийтгэх тогтоол /3хх-97/, Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1/35 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /3хх-99-100/, Өвөрхангай аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 48 дугаартай хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллах тухай шүүгчийн захирамжийн хуулбар /3хх-102/, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1/19 дугаартай шийтгэх тогтоол /3хх-104-109/ зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.Б нь 2015 оны 07 дугаар сараас 2019 оны 07 дугаар сар хүртэл нийт 6 удаагийн үйлдлээр ганцаараа болон бүлэглэж хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэсэн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч Р.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөөгүй, хор уршгийг арилгаагүй болон шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнийг хуульд заасан хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Р.Б нь 201515000265 дугаартай эрүүгийн хэрэгт 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 14 хоног сэжигтнээр цагдан хоригдсон болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 24 дугаартай “сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамж /2хх-148/, мөн шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 24а дугаартай “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай” шүүгчийн захирамж /2хх-152/,
201515000278 дугаартай эрүүгийн хэрэгт 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 120 хоног яллагдагчаар цагдан хоригдсон болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаартай “Яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай”, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 7а, 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 7б дугаартай “Цагдан хорьж мөрдөх хугацааг сунгах тухай” шүүгчийн захирамжууд, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 7в дугаартай “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай” шүүгчийн захирамжуудаар /2хх-162, 165, 168, 171/,
201612000212 дугаартай эрүүгийн хэрэгт 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 60 хоног яллагдагчаар цагдан хоригдсон болох нь Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2 дугаартай “Сэжигтнийг баривчлах тухай”, мөн өдрийн 2а дугаартай “Сэжигтнээр цагдан хорих тухай”, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2/б дугаартай “Яллагдагчаар цагдан хорих тухай” шүүгчийн захирамжууд /2хх-174-175, 178/,
201603000343 дугаартай эрүүгийн хэрэгт 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 58 хоног яллагдагчаар цагдан хоригдсон болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаартай “Яллагдагчийг шилжүүлэн цагдан хорих тухай”, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 06а, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 06б дугаартай “Цагдан хорьж мөрдөх хугацааг сунгах тухай”, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 6в дугаартай “Цагдан хорьж мөрдөх хугацааг сунгахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжууд /2хх-181-182, 185, 193-194/,
201515000278 дугаартай эрүүгийн хэрэгт 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 281 хоног цагдан хоригдсон болох нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2017/ШЗ/199 дугаартай “Шүүгдэгчийг албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамж, мөн шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 146/ШЦТ2018/07 дугаартай шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 24 дугаартай магадлал, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2018/ШЗ/194 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамж, мөн шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2018/ЦХШЗ/22 дугаартай “Яллагдагч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох тухай” шүүгчийн захирамжууд /3хх-101-106, 107-143, 144-159, 160-169, 171-184/,
201515000275 дугаартай эрүүгийн хэрэгт 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 120 хоног цагдан хоригдсон болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ШЗ/352 дугаартай “Яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай” шүүгчийн захирамж, 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЗ/358 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамж, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ДШМ/32 дугаартай магадлал, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2019/ЦХШЗ/63 дугаартай “Яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай” шүүгчийн захирамж, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2019/ЕШЗ/236 дугаартай “Гомдол хэлэлцэх тухай” ерөнхий шүүгчийн захирамж зэргээр /3хх-45, 73-78, 94-97, 195-198/,
201515000275 дугаартай эрүүгийн хэрэгт 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 17 хоног цагдан хоригдсон болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЗ/01 дугаартай “Яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай” шүүгчийн захирамж зэргээр тус тус тогтоогдож байх тул түүний цагдан хоригдсон нийт 670 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бы эдлэх ялд оруулан тооцлоо.
2016 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаарт байх хүнс барааны зах дотор байрлах С.Төмөрбатын комиссын дэлгүүрт хууль бусаар нэвтэрч 198000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга хулгайлсан гэх гэмт хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байгааг дурдах нь зүйтэй.
Иргэний нэхэмжлэгч нь 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр нас барсан болох нь нас барсны гэрчилгээний хуулбар, Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн Засаг дарга А.Донидын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн албан бичиг зэргээр тус тус тогтоогдсон бөгөөд тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЗ/31 дугаартай шүүгчийн захирамжаар талийгаач гийн эхнэр болох Ц.Цг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон болно.
Мөрдөн байцаагчийн 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 40, 41 дугаартай “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай” тогтоолуудаар Р.Б, Г.Т, Б.М нарт холбогдох 201515000275 дугаартай хэрэгт Р.Б, Г.Т, Б.М нарт холбогдох 201515000262, 201515000265 дугаартай эрүүгийн хэргүүдийг /1хх-ийн 59, 135 хуудас/,
Мөрдөн байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 62 дугаартай “Эрүүгийн хэргийг нэгтгэх” тогтоолоор , , ,, , , , , Г.Т нарт холбогдох 201515000278 дугаартай эрүүгийн хэрэгт Р.Б, Г.Т, Б.М нарт холбогдох 201515000275 дугаартай эрүүгийн хэргийг /2хх-ийн 131 хуудас/,
Мөрдөн байцаагчийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 05 дугаартай “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай” тогтоолоор , , ,, , , Б.М, , , Г.Т, Р.Б нарт холбогдох 201515000278 дугаартай эрүүгийн хэрэгт Р.Бд холбогдох 201615000056 дугаартай эрүүгийн хэргийг /1хх-ийн 180 хуудас/,
Мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Эрүүгийн хэргийг нэгтгэх” тогтоолоор Р.Бд холбогдох 201612000212 дугаартай эрүүгийн хэрэгт Р.Бд холбогдох 201612000165 дугаартай хэргийг /2хх-ийн 40 хуудас/,
Мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай” тогтоолоор , нарт холбогдох 201603000343 дугаартай эрүүгийн хэрэгт Р.Бд холбогдох 201612000212 дугаартай эрүүгийн хэргийг /1хх-ийн 198 хуудас/,
Мөрдөн байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 7 дугаартай “Эрүүгийн хэргийг нэгтгэх” тогтоолоор , , ,, , , , , Р.Б нарт холбогдох 201515000278 дугаартай эрүүгийн хэрэгт , , Р.Б, Г.Т, Б.М нарт холбогдох 201603000343 дугаартай эрүүгийн хэргийг /2хх-ийн 135 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 77 дугаартай “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай” прокурорын тогтоолоор Р.Бд холбогдох 201515000275 дугаартай эрүүгийн хэрэгт Р.Бд холбогдох 1907002930111 дугаартай эрүүгийн хэргийг /3хх-ийн 201 хуудас/ тус тус нэгтгэсэн.
Харин Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай “Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай” прокурорын тогтоолоор , , ,, , , Б.М, , , Г.Т, Р.Б нарт холбогдох 201515000278 дугаартай эрүүгийн хэргээс Р.Бд холбогдох 201515000275 дугаартай эрүүгийн хэргийг /2хх-ийн 136 хуудас/ тусгаарлажээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр шүүгдэгч Г.Т, Б.М, Ц.Б, М.Г, З.Н, Д. А, Д.Ш, Ц.О, Т.Б, Г.Х нарт холбогдох 201515000278 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд тус шүүхийн 2019/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Т, Б.М нарыг Р.Бтай бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Т-с 5343333 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б 3000000 төгрөг, хохирогч Н.Б-д 200000 төгрөг, хохирогч Ө.Б-д 1843333 төгрөг, хохирогч Т.Б-д 300000 төгрөг, иргэний нэхэмжлэгч д 26700 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.М-д 21170 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Б 50000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Г-д 26700 төгрөгийг,
Шүүгдэгч Б.М-с 2343333 төгрөгийг гаргуулж хохирогч Н.*******д 200000 төгрөг, хохирогч д 1843333 төгрөг, хохирогч Т.Б-д 300000 төгрөг, иргэний нэхэмжлэгч д 26700 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Мд 21170 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Б 50000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Г-д 26700 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.
2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Т, Б.М, Ц.Б, М.Г, З.Н, Д.С, Д.Ш, Ц.О, Т.Б, Г.Х нарт холбогдох 201515000278 дугаартай хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүх шүүгдэгч Б.М, Г.Т нарыг Р.Б-тай бүлэглэн бусдын эд зүйлийг хулгайлж нийт 7030000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг шүүгдэгч тус бүрээс 2343333 төгрөг буюу хохирлыг 3 хувааж гаргуулсан нь үндэслэлгүй байна. Учир нь Р.Б-д холбогдох хэргийг шалгах явцад тэрээр мөрдөн байцаалтаас оргон зайлсны улмаас хэргийг тусгаарласан байх бөгөөд түүний гэм бурууг шүүх эцэслэн шийдвэрлээгүй байхад дээрх хохирлыг 3 хүнээс хувь тэнцүүлэн гаргуулж шийдвэрлэсэн нь буруу байна гэсэн үндэслэлээр Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолд “шүүгдэгч Г.Т-с гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 6515000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б 3000000 төгрөг, хохирогч Н.Б-д 300000 төгрөг, хохирогч Ө.Б-д 2765000 төгрөг, хохирогч Т.Б-д 450000 төгрөгийг,
шүүгдэгч Б.М-с гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 3515000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Б-д 300000 төгрөг, хохирогч д 2765000 төгрөг, хохирогч Т.Б-д 450000 төгрөгийг тус тус олгуулж” гэсэн өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 497.3-д “гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж тус тус хуульчилжээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Р.Б-г Р.М, Г.Т нартай бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шударга ёсны зарчимд нийцүүлэн Р.Б-с түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б, Ө.Б, Т.Б нарт учирсан 7030000 төгрөгийн хохирлоос түүнд ногдох хэсгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Р.Баас 3870003 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Б-д 200000 төгрөг, хохирогч Ө.Б-д 1843333 төгрөг, хохирогч Т.Б-д 300000 төгрөг, хохирогч Ц.Б-д 609000 төгрөг, хохирогч Г.Ц-д /Дундговь аймгийн Ахмадын хороонд/ 700000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Б 50000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Г-д 26670 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч С.Ц-д 141000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Р.Б-с хохирогч Н.Б-д 200000 төгрөг, хохирогч Ө.Б-д 1843333 төгрөг, хохирогч Т.Б-д 300000 төгрөг тус тус гаргуулж шийдвэрлэсэн хохирлыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 594 дугаартай тогтоолоор шүүгдэгч Г.Т, Б.М нараас 7030000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Б, Ө.Б, Т.Б нарт олгуулж шийдвэрлэсэн хохиролд оруулан тооцох нь зүйтэй байна.
Хохирогч А.Э нь “YAAO” гэсэн бичигтэй, ногоон өнгийн гар утас 1 ширхэг, гар утасны цагаан өнгийн цэнэглэгч 1 ширхэг, 1000 төгрөгийн дэвсгэрт 34 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 24 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 27 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 39 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт 17 ширхэг зэргийг буцааж авсан болох нь мөрдөгчийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх-213/, хохирогч А.Э-н мэдүүлэг зэргээр,
Иргэний нэхэмжлэгч С.Т нь хулгайд алдсан гэх “дунд гарын, шар өнгийн тагштай, ёроолдоо 2 ширхэг загасан хээтэй, 3 ширхэг ногоон өнгийн шигтгээтэй мөнгөн аяга”-аа буцааж авсан болох нь мөрдөн байцаагчийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-185/, иргэний нэхэмжлэгч С.Т нарын мэдүүлгээр тус тус тогтоогдсон,
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Ц.Ц, Д.М, О.Д нар нь шүүгдэгч Р.Баас хохирол нэхэмжлэхгүй, иргэний нэхэмжлэгч Ц.Ц 66667 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Д.М 21170 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч О.Д 180000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан тул шүүгдэгч Р.Б нь хохирогч А.Э, иргэний нэхэмжлэгч С.Т, Ц.Ц, Д.М, О.Д нарт төлөх төлбөргүй байна.
Хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч А.Э, иргэний нэхэмжлэгч С.Т, Ц.Ц, Д.М, О.Д нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Бөмбөлөг” дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Р.Б-с хураан авч битүүмжилсэн АР3278294 гэсэн серийн дугаартай 500 төгрөгийг бусдад учруулсан хохиролд нөхөн төлүүлэхээр Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Р.Б Г.Т, Б.М нартай бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 14-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн хооронд хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан Г.Т-н эзэмшлийн улаан өнгийн мотоциклийг хурааж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр хурааж шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн Р Б-г ганцаараа болон бүлэглэж, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч ******* овгийн Р Б-г 3 /гурав/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бд оногдуулсан 3 /гурав/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бы цагдан хоригдсон 670 /зургаан зуун дал/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Р.Б-с нийт 3870003 төгрөгийг гаргуулж хохирогч Н.*******д 200000 төгрөг, хохирогч Ө.Б-д 1843333 төгрөг, хохирогч Т.Б-д 300000 төгрөг, хохирогч Ц.Б-д 609000 төгрөг, хохирогч Г.Ц-д /Дундговь аймгийн Ахмадын хороонд/ 700000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Буянцэцэгт 50000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Г-д 26670 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч С.Ц-д 141000 төгрөгийг тус тус олгосугай.
6. Шүүгдэгч Р.Б-с хохирогч Н.Б-д 200000 төгрөг, хохирогч Ө.Б-д 1843333 төгрөг, хохирогч Т.Б-д 300000 төгрөг тус тус гаргуулж шийдвэрлэсэн хохирлыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 594 дугаартай тогтоолоор шүүгдэгч Г.Т, Б.М нараас 7030000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Б, Ө.Б, Т.Б нарт олгуулж шийдвэрлэсэн хохиролд оруулан тооцсугай.
7. Шүүгдэгч Р.Б нь хохирогч А.Э, иргэний нэхэмжлэгч С.Т, Ц.Ц, Д.М, О.Д нарт төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Ц.Ц, Д.М, О.Д нар нь нэхэмжлэлээсээ татгалзсан, хохирогч А.Энхтуяа, иргэний нэхэмжлэгч С.Төмөрбат, Ц.Ц, Д.М, О.Д нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Баас хураан авч битүүмжилсэн АР3278294 гэсэн серийн дугаартай 500 төгрөгийг бусдад учруулсан хохиролд нөхөн төлүүлэхээр Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Бөмбөлөг” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч нар нь иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.