| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2017/00457/И |
| Дугаар | 00481 |
| Огноо | 2017-04-26 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 00481
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Бямбасүрэн даргалан хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй
“Хариуцагч “Доонобат” ХХК-ийн захирал ажилтай Б.Өлзийтогтохыг эрэн сурвалжлуулах” тухай хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: “Доонобат” ХХК нь нарийн боов үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. 2013 оны 05 дугаар сараас эхлэн нийгмийн даатгалын үйл ажиллагаа явуулж тайланг сар бүр ирүүлдэг байсан бөгөөд хамгийн сүүлд 2015 оны 12 дугаар сард тайлан өгч, 420,000 төгрөгийн өр үүсгэн одоог хүртэл барагдуулаагүй сураггүй алга болсон тул “Доонобат” ХХК-ийн захирал ажилтай Б.Өлзийтогтохыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтаар шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд хандаж хариуцагч “Доонобат” ХХК-ийн захирал ажилтай Б.Өлзийтогтохыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан байна.
Ажил олгогч “Доонобат” ХХК нь нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2015 оны 12 дугаар сарын тайлан, “Доонобат” ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2015 оны 12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, “Доонобат” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа зэргээр нотлогдож байна.
Ажил олгогч “Доонобат” ХХК нь нарийн боов үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, 2015 оны 12 дугаар сард тайлан өгч 420,000 төгрөгийн өр үүссэн, одоог хүртэл 420,000 төгрөгийг төлөөгүй байна.
Ажил олгогч “Доонобат” ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, оршин сууж байсан хаягтаа амьдрахаа больсон байна.
Ажил олгогч “Доонобат” ХХК-ийн төлөөлөгч Б.Өлзийтогтохын оршин сууж байсан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, Баянзамын 9-5 тоот хаягтаа амьдрахгүй байгаа, 94331052, 96681052, 91112033, 91710304 дугаарын утас нь холбогдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй болсны улмаас Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах боломжгүй болсон нь батлагдаж байна.
Иймд Ажил олгогч “Доонобат” ХХК-ийн төлөөлөгч Б.Өлзийтогтохыг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг баримтлан “Доонобат” ХХК-ийн захирал ажилтай, Алаг адуут овогт Баярхүүгийн Өлзийтогтохыг /РД: НТ72011509, утас нь: 94331052, 96681052, 91112033, 91710304/-г эрэн сурвалжилсугай.
2. Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч Б.Өлзийтогтохыг эрэн сурвалжилж түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа явуулахыг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журмыг хамгаалах тасагт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
4. Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН