Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЗТ/22

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхболд,

Улсын яллагч Г.Цолмонгэрэл,

Хохирогч Д.Г, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг,

Гэрч Д.С,

Шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Э.О-д холбогдох эрүүгийн 1826004720245 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогтой Э.О

 

Үйлдсэн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.О нь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 15-ны орой 23 цагийн орчимд Б.Г-н толгойн тус газар чулуугаар цохиж, баруун чамархай, духны хэсэг, серфи дагуудаа баруун сильвиевийн ховилд САК-тай,  баруун чамархай хэсгээр 0.7 см хүртэл зузаан субдураль цус хуралт эдэд цусархаг няцрал, хамрын ясны баруун хана бага зэрэг цөмрөлтэй зөрөө багатай. Гавал ясанд баруун чамархай, ясны цөмөрсөн хугарал, баруун дух ясны хугарал суурь ясны их далавч ясны цуурал. Баруун чамархай хэсэгт цөмрөлттэй хэсэгт хуйхан доор зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан" гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Э.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ”Мэдүүлэг өгөхгүй.” гэв

 

Хохирогч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Миний толгойны байдал хүнд байгаа. Тухайн үед өгч байсан мэдүүлэг зарим зүйлээ сайн санахгүй байсан. Ярьсан зүйлээ их мартдаг болсон. Хавтаст хэргийн материалд мэдүүлэг, тайлбараа тодорхой хэлсэн. Миний өмгөөлөгч тодорхой зүйлийг ярих байх. Болсон зүйлийн талаар ярих гэхээр яг одоо сайн санахгүй байна. Тэр өдөр оройны 23 цаг 30 минутанд “Star” нэртэй бааранд орж 30 минут үйлчлүүлсэн. Бид нар 5-6 уулаа явж байсан бөгөөд манай нэг залуугийн төрсөн өдөр нь болж байсан юм. Бид нар тэнд ороод нэг шил виски авсан. Би тэр вискинээс 50 граммыг стаканаар нэг удаа уусан. Би архи нэг их хэрэглэдэггүй. Болсон зүйлийн талаар тухайн үедээ санаж байсан. Одоо нарийн сайн санахгүй байна. Тухайн үед болсон зүйлийг санахгүй байгаа нь энэ гэмтэлтэй холбоотой. Би сая хагалгаанд орохдоо бүтэн наркозтой орсон. Надад хийсэн хагалгаа амь насанд аюултай хүнд хагалгаа байсан. Их зүйлийг бодох тусам миний толгойд ачаалал ирээд их өвддөг. Эмчийн зөвлөснөөр нэг их битгий юм бодоорой, таталтын голомттой байгаа учраас татаж унах магадлалтай байна гэсэн. Миний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Миний хувьд ажил хөдөлмөрөө үргэлжлүүлэн хийх боломжгүй болсон. Эмчийн хэлснээр 3-5 жилийн хугацаанд маш сайн гам барих ёстой гэж хэлсэн. Миний өөрийн ажил барилгын салбарын ажил учраас хүнд хүчир ажил ихтэй байдаг. Тийм учраас цаашид мэргэжлээрээ ажиллах боломжгүй болсон. Хохирол төлбөрийн хувьд баримтаар 9800000 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа. Тухайн үед Өвөрхангай аймгийн ******* суманд цэвэршүүлэх байгууламжийн төслийн ажилд туслан гүйцэтгэгчээр нь манай компани ажиллахаар ирсэн байсан. Би доороо 13 хүн ажиллуулдаг байсан. Гэвч энэ бэртлээс болоод дуусч байсан ажлаа гүйцээж чадаагүйн улмаас 20 гаран сая төгрөгийн ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийг авч чадаагүй. Түүнээс болж ажилчдынхаа цалинг гүйцэд төлж чадаагүй. Гэхдээ тэр мөнгийг нэхэмжилсэн зүйл одоогоор байхгүй. Ажилчдадаа учирсан хохирлыг би өөрийнхөө машин бусад зүйлийг зарж байж хүмүүсийн цалин хөлсийг нь өгч, өөрийн эмчилгээний зардалд зарцуулсан. Цаашид нэг жилдээ 5-6 удаа курс эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Нэг эмчилгээг нь гэрээрээ болон эмнэлэгт хэвтээд хийлгэхэд 600000-700000 төгрөг болдог. Гэвч би тэр эмчилгээгээ хийлгэж чадахгүй байгаа. Яагаад гэвэл би ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон учраас санхүүгийн эх үүсвэргүй болсон. Миний эмчилгээ их тасарч байгаа. Хэрвээ нэхэмжилсэн мөнгийг төлчихвөл эмчилгээгээ гүйцэд хийлгэнэ гэсэн бодолтой байна. Миний хувьд яг хийж бүтээх залуу насан дээр явж байсан. Өнгөрсөн хугацаанд маш их зүйлийг хийсэн. Би өөрийнхөө зүтгэлээр барилгын салбарт орж арван хуруугаараа аливаа юмыг хийж сурсан. Эцэг эхээсээ ямарч санхүүгийн тусламж авдаггүй байсан. Өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн зүйл олон байгаа. Гэвч цааш нь үргэлжлүүлээд өөрийн хүсэл, мөрөөдөл, зорилгыг биелүүлэх боломжгүй болж хөдөлмөрийн чадвараа алдсандаа их гомдолтой байна. Барилгын салбарт ажил гүйцэтгэхэд нэг жилдээ 100-200 сая төгрөгийн орлого байнга олдог байсан. Э.Огийн шидсэн чулуу миний баруун чихний дээд баруун чамархай хэсэгт оносон. Чулуугаар цохиулснаас болж хамарт гэмтэл учирсан гэж бодож байна. Өмнө нь Ж гэдэг хүнтэй маргалдаж 2 удаа нүд рүүгээ цохиулсан. Өөрөөр зодолдсон зүйл байхгүй.” гэв.

 

          Гэрч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тэр өдөр хохирогч Б.Г Э гэх залуу болон өөр гурван залуутай хамт манай бааранд орж ирсэн. Эхлээд ямар нэг маргаан болоогүй. Харин баар хаахын үед Улаанбаатар хотод барилгын ажил хийдэг гэсэн 4-5 залуутай маргалдсан. Тэр үед нь би та нар битгий маргалдаад бай. Одоо гарцгаа гэж хэлсэн. Гадаа гарангуутаа тэр залуучуудтайгаа барилцаж аваад зодолдсон. ******* гэх залуу уг маргааныг салгах гээд голоор нь орж байсан. Э.О-гийн хувьд ч бас эхлээд салгаж байсан. Э.О гэх залуу зааланд нэг шил пиво уучихаад дахиж нэг шил пиво авч гадаа гарч уучихаад тэд нарыг салгах гэж оролдож байсан. Манай баарны харалдаа блокон хашааны урд тэр залуучууд зодолдоод байсан. Тэнд ******* гэдэг залуу ганцаараа салгаад яваад байсан. Барилга дээр ажилладаг гээд 4-5 залуутай зодолдоод нэгийгээ хэвтүүлчихсэн цус нөжтэй нь хольчихсон байсан. Би хоёр давхрын өрөөнөөс бохироо хураагаад гараад явж байсан. Тэр үед Б.Г шонгийн модны хажууд суучихсан байж байгаад өндийхөд нь Э.О чулуу аваад шидэж байгаа харагдсан. Замын гэрэлтүүлэг болон манай баарны урд талын гэрэлтүүлэг асаалттай байсан. О чулуу аваад Глуу шидсэн.Б.Г чулуунд оногдоод доош суунгуут нь хөөе болиочээ та нар гэж хэлээд доод талын хаалгаар гарсан чинь өөдөөс цагдаа нар ирж таарсан. Өмнө нь бүгдийг нь харж байсан болохоор таньсан. Тэр өдөр Э.О манайд орж ирэхдээ шар өнгийн гутал болон дээгүүрээ хойд талдаа зурагтай нацист куртик өмссөн байсан. Э.О-тэй хамт явж байсан залуу болон тэнд байсан ******* гэдэг залуус энэ хэргийн талаар сайн мэдэж байгаа. ******* гэдэг залуу энэ хүмүүсээс биеэ хянах чадвар нь илүү байсан. Би тэр үйл явдлыг хоёр давхрын коридорын цонхоор харсан. Тэр цонхоор гадаа талбай бүхэлдээ харагддаг. О эхлээд бааранд байж байгаад надтай зэрэгцэж баарнаас гараад тэр зодоон болсон хүмүүс дээр очоод салгах гээд байсан” гэв.

Хохирогч Д.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2018 оны 10 дугаар сарын 15-ны орой 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын “*******” шөнийн клубт орж үйлчлүүлсэн. 23 цагийн орчим ороод 23 цаг 30 минутын орчимд гарсан буюу 30 минут л болсон. Тухайн үед би өөрийн хамт ажилладаг У, М, Э, Э нарын хамтаар явсан. Тэгээд гарах гээд байж байтал баарны текний хажуу талд Э зогсож байсан ба түүнийг авч гарах гэж байтал би сүүлд нэрийг нь мэдэж авсан жижиг биетэй туранхай бордуу Ж гээд залуу “бандиа пиво аваад өг пацаан банди” гэж согтуурахаад дайраад байхаар нь би “зүгээр бай” гэж хэлээд маргасан. Тэгээд би хамт явсан хүмүүсээ дагуулаад гартал араас Ж гээд залуу дагаж гарч ирээд намайг хоргоогоод ална, энэ тэр гээд агсан согтуу тавьсан, тухайн үед Ж нь өөрөөсөө гадна 2 залуутай явж байсан. Нэг нь өндөр цайвардуу царайтай, монхордуу хамартай залуу байсан, нөгөө залуу нь бас дунд зэргийн нуруутай залуу байсан, тэр хоёртойгоо нийлээд дайраад байсан. Тэгээд хэдүүлээ одоо болъё гэж хэлээд салаад авах гэтэл Ж архины шил бариад О руу, бас над руу дайраад байсан, тухайн үедээ архины шил бүтнээр нь барьсан, хагараагүй байсан. Тэгсэн гэнэт л Ж миний зүүн нүд рүү гараараа 1 удаа цохьсон. Ж нь архины шил барьчихсан ална гээд л яваад байсан. Манай Э гээд залууг Ж архины шилээр нүүрний зүүн дээд хэсэгт, би бас У ах “одоо болъё” гээд орилтол тэд нар үгэнд ороогүй. Бид нартай хамт явсан Оргил гээд залууг Ж архины шилээр бас цохьсон байсан. Нөгөө хэд маань надад тэгж хэлсэн. Би хүмүүсээ салгах гэж байтал Ж бас архины шилээр баруун чихний дээд хэсэгт гэнэт л цохьсон. Тэгсэн нүдэнд оч манараад л муураад доошоо суусан. Тэр үед Ж хамт явсан хүмүүстэйгээ нийлж миний нүүр толгой хэсэг рүү нилээн олон удаа өшиглөсөн, яг хэдийг нь санахгүй байна. ..Шилээр цохиулснаас хойш сэргэхгүй байж байгаад маргааш нь эмнэлэгт сэрсэн. 103-т сууж байснаа огт санахгүй байгаа. ...Тухайн үед буюу хэрэг болсны маргааш надаас мэдүүлэг авсан. Тэр үед миний бие муу байсан буруу зүйл ярьсан байж магадгүй. Ер нь бол чулуугаар биш сая мэдүүлсэн шилээр Ж намайг цохьсон, би газар унасан. Дагуулж явсан 2 залуутайгаа Ж намайг өшиглөж зодсон. ...Цэрэг эрээн өмдтэй хөх эрээн хувцастай тийм хүн огт байгаагүй, тэр хүн намайг чулуугаар цохиогүй.” гэсэн мэдүүлэг/1хх-ийн 97-100 хуудас/

Хохирогч Б.Г-н мөрдөн байцаалтанд дахин өгсөн “...Миний санаж байгаагаар Ж, Жагийн 2 найз /нэг өндөр, бараан өнгийн хувцастай залуу байсан, нөгөөдөх нь Ж-тай ойролцоо нуруутай залуу нар/ намайг зодсон. Ж миний баруун нүд рүү баруун гараараа нэг удаа цохьсон. Ж нь Э-г архины шилээр нэг удаа толгой руу нь баруун гараараа цохьсон. Ж 2 найзтайгаар ирээд намайг ахиад түс хийтэл гараараа юмуу архины шилээр цохьсон. Архины шилээр цохьсныг Ж цохьсон гэж бодож байгаа.” гэсэн мэдүүлэг/1хх-ийн 129-130 хуудас/,

Хохирогч Б.Г-н мөрдөн байцаалтанд дахин өгсөн “...Ж миний баруун нүд рүү гараараа 2 удаа цохьсон. Би эхэндээ Ж-г намайг архины шилээр цохисон гэж бодож байсан. Ж бид 2-ын маргаан зодоон дуусаад би ******* ахтай баарны зогсоолоос зам хөндлөн гараад явж байтал миний араас нэг залуу чулуу шидсэн. Би зам гарч байсан тул хэн гэдгийг нь харах боломжгүй байсан. Мөрдөн шалгах ажиллагааны үед Өвөрхангай аймгийн дүрс бичлэгийн шинжилгээний дүгнэлтийг үзэхэд Э.О гэх залуу нь хэрэг болсон өдрөө өмсөж явсан хувцас, зүс царайг нь хараад таньсан. И, Н, С нар надад гэмтэл учруулаагүй. Эмчилгээний зардалд 15000000 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 131-132 хуудас/

 

 

Гэрч Т.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Хэргийн газар очих үед “*******” баарны гадаа хэсэг бүлэг 4-5 тооны насаар арай ахимаг залуучууд, нөгөө хэсэг бүлэг 3-4 залуучууд нь насаар арай бага залуучууд байсан ба хоорондоо зодолдоод цустайгаа холилдсон 2 хүний толгой нь хагарсан гэж байсан. Нэг нь толгой өвдөөд байна гээд орилоод байсан ба түүний ах нь гээд нэг залуу байсан. Тэгээд тухайн толгойдоо цохиулсан гэх залуу нөгөө залуучуудад хандан чи намайг ингэсэн биз дээ гээд хэрүүл маргаан хийх маягтай байж байснаа газар унаад өгсөн. ...Эмнэлэг рүү залгаж дуудлага өгсөн. Тэгээд эмнэлэг ирэхгүй нилээн удахаар нь дахин эмнэлэг рүү ярьсан чинь бид нар их ачаалалтай байна, та нар наад хүнээ аваад ир гэсэн. Тэгэхээр нь машиндаа толгойдоо цохиулсан гэх хүмүүсийг авч явсан ба жижиг машинд багтахгүй байсан учир бас 2 залууг нь машиндаа суулгаад эмнэлэг рүү эхэлж очиж үзүүлэх хүмүүсээ буулгачихаад дараа нь цагдаа дээр ирж биедээ гэмтэл аваагүй гэх 2 залууг нь эрүүлжүүлсэн, мөн хөдөлгөөнт эргүүлийн авч ирсэн хүмүүсийг мөн эрүүлжүүлэх байранд хийсэн. ...Тухайн үед “*******” баарны орчимд эрээн хувцастай хүн байгаагүй. Харин “51:аг” баар руу дуудлага аваад явж байхад тухайн зугтааж байсан залуусыг дуудахад ТИС-ийн уулзвараар урагшаа чиглэлтэй нэг эрээн хувцастай хүн ганцаараа гүйчихээр нь би тухайн зугтаж явсан залуусаас тэр цэрэг хувцастай хүн хэн юм гэж асуухад бид нар танихгүй хүн байна гэсэн. Энэ хүн бид нарыг өмөөрөөд салгасан юм гэж байсан. Тухайн өдөр зодоон хийсэн гэх Ж, *******, Н, С, Э, У, Г, Э, М нарын дунд десант эрээн хувцастай залуу байхгүй байсан. Тэр эрээн хувцастай хүн ажил хийдэггүй байх. цэргээс дөнгөж халагдаж ирсэн залуу байх шиг байсан. Тухайн өдөр цэрэг халагдаж ирсэн өдөр байсан. Орой нь “*******" баарны үүдэнд цэрэг эрээн хувцастайгаа хүмүүсээс хэрүүл өдөөд байсан залуу мөн байх шиг харагдсан. Би тухайн залууг харвал танина. Нэрийг нь мэдэхгүй байна. Хэрэг учрал болсон гэх газар хагарсан пивоны шил байсан. Толгой руугаа цохиулсан гэх Б.Г нь нэг том чулуу барьчихсан энэ намайг цохьсон чулуу байна гээд нилээн том чулуу барьчихсан яваад байсан. /1хх-ийн 152-153 хуудас/,

Гэрч Г.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн "...2018 оны 10 дугаар сард цэрэг халагдаж ирсэн өдөр байсан яг сайн санахгүй байна. ...Тэр өдөр бааранд ойролцоогоор 50-60 орчим хүн үйлчлүүлж байсан. Ус цэвэршүүлэх байгууламж барих гэж яваа гээд нэг ахтай танилцсан. Манай 108 дугаар байрыг үзчихээд явж байхад нь урьд харж байсан ах ажлынхаа 4 хүнтэй явж байсан. Тэд нар ширээн дээрээ архи захиалж авсан. Тэд нар орой 22 цаг өнгөрч байхад бааранд орж ирсэн. Тэр байр сонирхож байсан ахын нэрийг нь мэдэхгүй байна. Манай баар хөгжмөө 23 цаг 30 минут өнгөрч байхад зогсоосон. Хөгжим зогсны дараа тухайн ахтай явж байсан хүмүүс тооцоогоо хийгээд баарнаас гарсан. ...Би баарнаас дахиж гартал миний зүс таних барилгын ажил хийж байгаа ах тэнд байсан хүмүүсийг салгаад маргаан нилээн намжсан байсан. Миний хажууд эрээн өмдтэй, хагас түрүүтэй шар өнгийн гуталтай ойролцоогоор 23-25 орчим насны 170 см орчим өндөр нуруутай, өргөн шанаатай, хөрслөг бор царайтай, булчинлаг өргөн биетэй халамцуу залуу баарны үүдэнд хүрээд ирэхээр нь баар хаасан гэж хэлсэн. Тэр залуу маргалдаж байсан хүмүүсийг ажиглаж зогсож байснаа тэнд байсан хүмүүстэй зодолдоно гээд өдөөд, маргаан дунд нь орох гээд байсан. Би тэр залууг яах гээд байгаа юм гэсэн. Тэр цэргийн эрээн өмдтэй залуу маргалдаж байсан хүмүүс дунд орохоор нь би татаад гаргасан. ...Тухайн эрээн өнгийн өмдтэй, шар өнгийн хагас түрийтэй гуталтай залуу маргаан болохоос өмнө 2 удаа манай баараар үйлчлүүлж байсныг харсан. Маргаан болсноос хойш тэр залуу манай бааранд дахиж орж ирээгүй. Би тэр залууг харвал танина. Эрээн өнгийн өмдтэй, шар өнгийн хагас түрүүтэй гуталтай залууг бааранд 2 удаа урьд нь харж байсан. Тэр залуу маргаан болохоос хэд хоногийн өмнө орж ирж байсан тул санаж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 165-166 хуудас/,

           Гэрч Б.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 15- ны өдөр “31аг” нэртэй бааранд И, Ж, С нартай хамт 22 цаг өнгөрч байхад ороод “Болор” сэт захиалж түүнийгээ уугаад сууж байхад баар нь хаах болсон ба Ж ах текэн дээр нькранчин гэх нэг өндөр биетэй сахалтай ахтай юм яриад зогсож байсан. Би  хажууд нь  зогсож   байсан   чинь   цаанаас нь нэг Б.Г гэх намхан ах

ирээд “юу болоод яагаад байгаа юм” гэсэн чинь Ж ах юу ч болоогүй хөгшөөн гэж хэлсэн.Тэгсэн “чи намайг хөгшөөн гэдэг хэн бэ”гээд уурлаад байсан.Тэгээд Ж ах уучлалт гуйгаад гар барих гэсэн чинь гар барихгүй байсан.  ...Хэдэн хүмүүсовоорчихсон

нэг хүнийг доороо хийгээд зодоод байгаа юм шиг болохоор нь би ойртож очоод хартал

Ж ахыг доороо унагачихсан зодож байсан. Тэгээд би И хамт зодооныг салгах гэсэн салахгүй байсан ба кранчин ахаас бусад нь Ж ахыг зодож байсан. Кранчин ах бас зодооныг салгах гээд дийлэхгүй болохоор нь сүүлд нь уурлаад байсан. Тэгээд зодооныг салгаад байж байтал Б.Г гэх толгойдоо гэмтэл авсан залуу над руу чулуу авч шидээд байсан. Тухайн баарны үүдэнд байсан цэрэг эрээн өмдтэй нэг ах зөрүүлээд өмнөөс нь нэг чулуу шидсэн чинь Б.Г ахын толгойн баруун талын хэсэгт нь оносон.  ...Г-г миний харснаар цэрэг эрээн өмдтэй нэг ах гарч ирээд дундуур ороод байсан ба Г ах замын нөгөө талаас чулуу аваад шидээд байсан  чинь цэрэг эрээн өмдтэй ах чулуу аваад Г руу шидсэн толгойны баруун хэсэгт нь оносон. Цэрэг эрээн өмдтэй хүн өөрийгөө хилийн цэрэгт ажилладаг ахлагч гэж байсан. Цэрэг өмдтэй ах зам дагаад зүүн зүгт гүйгээд явсан.  Эрээн хувцастай хүнийг Г гэх хүний найз нь харсан байсан. Тухайн өдөр цагдаагийн газар ирээд тэгж ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 135-136 хуудас/,

 

Гэрч Ж.И-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 15- ны өдөр 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын “*******” гэх бааранд Ж, С, Н нарын хамт 4-лээ орсон. ...Бид нар баарнаас гарах гээд текний хажууд очтол Ж ах нэг ахтай /кранчин Э/ хамт юм ярьж зогсож байсан, хажууд нь Н зогсож байсан. Тэгсэн Кранчин ахын найз нь гэх /толгойндоо цохиулдаг ах Г/ гэх залуу ирсэн. Тэгсэн Ж ах “уучлаарай, хөгшөөн 2-лаа танилцъя” гэсэн чинь “чи надтай хэзээ найз болчихсон юм, мангар бацаан чинь" гэх мэтээр хэлээд байсан. Тэгээд Н бид 2 тухайн үедээ маргааныг нь зогсоогоод Ж ах уучлалт гуйгаад маргалдахаа больчихсон. ...Баарны гадаа нэг цэрэг эрээн өмдтэй, дээгүүрээ хөх алаг нацист хувцастай хүн би цэргийн ахлагч байна гээд орилоод байсан. ...Тэгээд Н, кранчин ах /Э/, бид 3 юм яриад зогсож байсан чинь баарны үүдэнд тавьсан машины цаад талд нь хүмүүс хүн зодоод байх шиг болохоор нь кранчин ахад танай найз нар чинь хүн зодоод байгаа юм биш үү гэж хэлээд Н, кранчин ах бид 3 ойртож очоод хартал бид нартай хамт явсан Ж ахыг доороо хийчихсэн кранчин ахтай хамт явсан хүмүүс зодоод зогсож байсан. Тэгээд бид 3 нөгөө хэдийг очоод татаж, түлхэж салгаад холдуултал Ж ах нүүр нь цус болчихсон газар хэвтэж байсан. ...Бид нар цаагуур байсан хүмүүсээс цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн. Цагдаа ирэхээс өмнө анх баарны гадаа шил бариад яваад байсан эрээн өмдтэй өөрийгөө цэргийн ахлагч гээд байсан ах бид нарыг өмөөрөөд архины шилээрээ нэг ахыг нь цохиод, мөн замын цаад талаас толгойдоо цохиулдаг Г гэх ах чулуу шидээд байсан чинь өмнөөс нь зөрүүлж чулуу шидээд толгойны баруун талын хэсэгт нь оносон. Г гэх ах баруун гараараа толгойгоо бариад байсан. Тэгээд толгой руу нь чулуугаар цохичихоод засмал зам дагуу ерөнцийн зүгээр зүүн зүгт 2 найзынхаа хамт яваад өгсөн. Би тухайн 2 найзынх нь өмсөж явсан хувцасыг нь санахгүй байна. ...Тэр үед тухайн зодоон хийж байсан гэх кранчин ахын найз нараас Г гэх хүнийг чулуугаар цохьсон хүнийг хамт явж байсан, нүднийхээ доод талд мэнгэтэй ах харсан байсан /зураг үзүүлэхэд ******* мөн байна гэв/ бид нарт хэлж байсан ба цагдаа нарт ч гэсэн эрээн хувцастай хүн чулуу аваад шидэж байсан гэж хэлж байсан. ...Ж ах газраас босч ирээд кранчин ахыг пивоны шилээр толгойн зүүн дээд хэсэгт нь 1 удаа цохьсон. Тэгээд кранчин ах уурлаад Ж ахыг зөрүүлээд 2-3 удаа гараараа нүүрний зүүн хэсэгт цохьж байсан. Өөр их зодоон болоогүй. ...******* ахын толгойг Ж ах пивоны шилээр цохьсон. Г ах нь толгойн баруун хэсэгтээ чулуугаар цохиулсан, нөгөө хэд нь яасан талаар мэдэхгүй байна. ...Гыг баарны гадаа байсан эрээн хувцастай, өөрийгөө цэргийн ахлагч гээд байсан ах чулуугаар толгойд нь цохьсон.” гэсэн мэдүүлэг/1хх-ийн 140-141 хуудас/,

 

Гэрч Б.Х-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Би тухайн өдөр 23 цаг 40 минутын орчимд тооцоо хийхээр ажил дээрээ ирсэн. Тухайн үед барилгын ажилчид гэх залуучууд бааранд тооцоогоо хийгээд зөрөөд гарсан. Намайг тооллого хийж байхад 00 цаг өнгөрч байсан. Манай баарны Дижи С надад хэлэхдээ баарны үүдэнд зодоон

 

болоод байна. Зөөгч Т гадаа хаалган дээр зогсож байна гэсэн. Би баарнаас гараад өөрийнхөө эзэмшлийн цагаан өнгийн “Приус 20” маркийн машиныг баарны үүднээс холдуулаад цагдаад дуудлага өгсөн. ...Миний мэдэхээр 6-7 хүн хоорондоо маргалдаад бие бие рүүгээ чулуу шидээд байсан. Тухайн зодоон болох үед цэргийн шар өнгийн өмдтэй залуу байсан. Намайг 23 цаг 30 минутын орчимд бааранд орох үед байгаагүй. Гадаа машинаа холдуулах гээд гарахад тэр залуу ирчихсэн тэнд байсан хүмүүстэй маргалдаад байсан.” гэсэн мэдүүлэг/1хх-ийн 174-175 хуудас/,

Гэрч Д.С-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 15-аас 2018 оны 10 дугаар сарын 16-нд шилжих шөнө “*******” баарны дижигээр ажиллаж байхад баар хаах үеэр бааран дотор нүд нь солир /цэнхэр подвалктай Г гэх/ залуу хар өнгийн куртиктэй, жинс өмдтэй, цагаан өнгийн даавуун цамцтай, залуу хоёр баарны үүдэнд хоорондоо маргалдсан. Би тэр хоёр дээр очоод дундуур нь ороод салгах гэсэн чинь эрээн өнгийн цэргийн десант өмдтэй, доогуураа шар өнгийн гуталтай /цөлийн шар/, дотуураа ногоон цэргийн подвалктай, гадуураа саарал өнгийн куртиктэй, куртикны хойд тал цэнхэр улаан өнгийн хосолсон амьтантай /яг ямар амьтны дүрстэй байсныг санахгүй байна/ куртиктэй залуу миний урдаас бор өнгийн “Сэнгүр” нэртэй пивоны шил барьчихсан ирээд чи бид нарын дундуур ордог хэн бэ? гэж хэлсэн. Тэгсэн тэр залууг нэг залуу ирээд баарнаас аваад гарсан. Би тэр залуугийн өмсөж явсан хувцасыг нь сайн санахгүй байна. ...Намайг баарнаас хүмүүсийг гаргаж байхад яг хэн нь хэнийгээ пивоны шилээр цохьсныг мэдэхгүй цохих чимээ гарахаар нь харахад цагаан цамцтай, хар өнгийн өмдтэй залуу, эрээн өнгийн десант өмдтэй, доогуураа шар өнгийн израйль гуталтай /цөлийн шар/, цэргийн ногоон подвалктай залуу, цэнхэр өнгийн цамцтай солир нүдтэй залуу /Г/, хар өнгийн подвалк өмссөн ******* нар маргалдаж байсан. ...Баарны 2 давхарт гараад караокены бохирыг цэвэрлээд 1 давхар руу буух гээд ганцаараа явж байгаад цонхоор харахад эрээн өнгийн цэргийн десант өмдтэй, доогуураа шар өнгийн израль гуталтай, дотуураа ногоон өнгийн цэргийн подвалктай залуу нь засмал замын хойд талд зогсож байснаа засмал замын урд талд шонгийн модны хажууд зогсож Г руу том чулуу аваад шидэхэд тэр солир залуугийн толгойны баруун тал орчим руу оносон. 2 давхрын шатан дээр явж байсан тул барьж явсан пивоны шилнүүдээ цонхны тавцан дээр тавиад цонхоор хүн аллаа гэж хэлчихээд ... гартал урдаас саарал өнгийн УАЗ-469 маркийн машинтай 3-4 цагдаа хүрээд ирсэн. ...Эрээн өнгийн цэргийн десант өмдтэй, доогуураа шар өнгийн израль /цөлийн шар/ гуталтай, дотуураа цэргийн ногоон подвалктай залуу манай баараар үйлчлүүлсэн эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Баар хаахын өмнөхөн тэр залуу бааранд орж ирсэн явж байсан. Тэр залуу 4-6-уулаа хамт явж байсан. Хоорондоо маргалдаж байхдаа баарны үүдэнд тэр залууг Отгоо болиоч гээд нэрийг нь найзууд нь дуудаад байсан. Би тэр залууг харвал танина. Гэр нь Өвөрхангай аймгийн ******* сумын 12 дугаар багийн “Гарьд” хүнсний дэлгүүрийн зүүн талд байдаг. Яг хаягийг нь сайн мэдэхгүй байна. Хэрэг болохоос 2-3 хоногийн өмнө эрээн өнгийн цэргийн десант хувцастай, доогуураа шар өнгийн израль гуталтай /цөлийн шар/, дотуураа ногоон подвалктай залуу “*******” бааранд орж ирээд үйлчлүүлж байгаад надтай маргалдсан тул би сайн таньж байгаа юм. ...Зодоон болсны маргааш нь хэсгийн байцаагч Ганбат нэг залуутай хамт ирээд гар утсаар камерын бичлэг хийгээд хуулж авсан. Би тухайн үед бичлэгийг нь үзүүлсэн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 176-177 хуудас/,

Гэрч Б.Ж-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Э.О 3 жил цэргийн алба хаачихаад ирсэн гээд намайг гэртээ байхад 2018 оны 10 дугаар сарын 13, 14-ний үед ганцаараа ирсэн. ...Маргааш нь тухайн өдөр цэрэг халагдаж ирж байсан. Яг хэдний өдөр байсан гэдгийг санахгүй байна. Би тэр өдөр цэргээс халагдаад ирж байгаа цэргүүдтэй уулзаад Э.О утсаар намайг дуудаад “*******” бааранд хүрээд ир гэхээр нь очиход Э.О ганцаараа бааранд байсан.”*******” бааранд бид хоёр хүний 2-3 пиво уучихаад, “*******” бааранд 22 цаг 40 минутын орчимд хоёулаа ороод хүний нэг, нэг шил пиво аваад ууж байхад “*******” баар хаах болоод Э.О шилтэй пивоо ууж дуусаагүй байсан тул шилтэй пивоо аваад баарнаас гарсан. Би бааранд пивоо ууж дуусгасан. Э.О бид хоёр “*******” баарнаас хамт гарахад баарны үүдэнд 4 хүн 1 залууг газар унагаачихсан зодоод байсан. Тэгсэн Э.О баарнаас гараад тэд нар дээр очоод зодуулсан залууг өмөөрөөд 4 залуутай маргалдсан. Зодуулаад байсан залуу

 

нь босож ирээд зодоод байсан 4 залууг бүгдийг нь өшиглөөд авсан. Э.О нилээн согтчихсон, миний үгэнд орохгүй барьж байсан шилтэй пивоо барьчихаад “та нар надтай үзэхүү” гээд тойроод гүйгээд байсан. ...“*******” баарны урд байрлах засмал замын урагшаа 3 залуу гарсан.Э.О би, баарны гадна зодуулсан байсан бас нэг залуу бид гурав засмал замынхаа хойд талд зогссон. Тэгсэн засмал замын урд гарсан 3 залуугийн нэг нь Э.Од хандаж уурыг нь хүргэсэн үг хэлсэн чинь Э.О уурлаад газраас чулуу аваад шидэхэд нэг залуугийнх ньтолгойны баруун тал орчим руу чулуугаар оносон. Чулуугаар цохиулсан залуу газар унасан. Цагдаагийн машин ирж яваа харагдахаар нь Э.О бид хоёр “Хүлэг” дэлгүүрийн урд талаар ороод ******* сумын 1 дүгээр багт байрлах эгчийнд нь Э.Ог би хүргэж өгчихөөд гэр рүүгээ харьсан. Э.О өөрийн гэсэн ухаантай, дунд зэргийн согтолттой байсан. Би согтолт гайгүй байсан. Болсон зүйлийн талаар мэдэж байгаа. Э.О бид хоёр хоёулаа л байсан. Тухайн үед Э.О нь дээгүүрээ энгэр нь саарал өнгийн, ар тал нь байшингийн эрээн зурагтай, доогуураа цөлийн шар гуталтай, өмдийг сайн санахгүй байна. Чулуугаар цохиулсан хүний биеийн байдал гайгүй байх гэж бодоод цагдаад мэдэгдээгүй юм. Э.О нь Өвөрхангай аймгийн ******* сумын МСҮТ-д сурч байхдаа томоотой хүүхэд байсан. Цэрэгт яваад ирсний дараа агсан зантай болчихсон байсан. Э.О нь ээж, хойд аавын хамт амьдардаг. Би Э.Ог Отгоо гэж дууддаг. Тухайн үед “*******” баарны гадна Отгоо гэж дуудаж байсан.” гэсэн мэдүүлэг/1хх-ийн 185-186 хуудас/,

 

        Хохирогч Д.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн орой 22 цаг өнгөрөөгөөд Г, М, У, манай компанид цуг ажилладаг ах /нэрийг нь мэдэхгүй/ бид 5-лаа ******* сумын 5 дугаар багт байрлах Стар бааранд орсон. Баар хаах цаг нь болоод аяа зогсоогоод бид нарыг гарахын өмнө текэн дээр Ж гэх залуу нэг залуутай маргалдаад байсан. Би хувцсаа өмсөөд гарах гэж байсан болохоор очоод Ж тэр хоёрыг “...боль боль” гэж хэлчихээд баарнаас гарсан. ...*******ын найз гэх залуу /нэрийг нь санахгүй байна, харвал танина/ миний хажууд зогсож байснаа “...хөөе ах танай найзууд чинь хоорондоо зодолдоод байгаа юм биш үү” гэхээр нь би баарны үүд рүү гүйгээд очиход Ж гэх залуу -тай хоёулаа газар уначихсан ноцолдоод байсан. Баарнаас Мөнх-Оргил, ******* нар гарч ирээд тэр хоёрыг салгах гэхэд *******ын найзууд гэх 2 залуу хажуугаас /Ж-н найзууд гэх 2 залуугийн нэрийг мэдэхгүй байна, зүс харвал танина/ нь хэрүүл хийгээд байсан. Тэгээд Ж Г хоёрыг салгахад Ж нь М зууралдаад авсан. ...Би Ж-г заамдаад “...боль, ахын дүү одоо боль, найзыгаа аваад яваач” гэж хэлэхэд Ж миний толгой руу шилээр цохьсон. Архины шил байсан уу, пивоны шил байсан уу гэдгийг мэдэхгүй, ямар ч байсан хоосон шилээр миний толгой руу цохьсон. Би шилэнд толгойгоо цохиулаад толгой манараад тонгойход миний зүүн талын шанаа хэсэгт ахиад чулуу юм уу би хараагүй болохоор мэдэхгүй байна, хатуу биетээр нэг удаа цохьсон. Тэгээд толгойноос цус гараад толгой манараад байхаар нь толгойгоо дараад хэсэг суусан. Сууж байгаад сэргээд босоход баарнаас урагшаа замын урд талд бөөнөөрөө очицгоочихсон бөөгнөрцгөөчихсөн байсан. Замын урд талд Г толгойгоо барьчихсан хажууд нь ******* зогсож байгаа харагдсан. Өөдөөс нь Ж болон Жтай цуг явж байсан залуучууд харчихсан зогсож байсан. Зодоон дууссан байсан. Тэгээд би босоод тэд нар дээр очиход Г толгойгоо барьчихсан суугаад байсан. ...Ж миний биед гэмтэл учруулсан, өөр намайг зодож цохьсон хүн байхгүй. Баарны гадаа эхлээд Жтай Г зууралдаад байсан. Намайг Жд шилээр цохиулсны дараа нь зодуулсан юм шиг байна лээ. Би өөрөө шилээр цохиулаад манараад байсан болохоор толгойгоо бариад хэсэг суугаад босоод ирэхэд замын цаана Г толгойгоо бариад явган суучихсан байсан. Намайг цохиулсны дараа л Г чулуугаар толгой руугаа цохиулсан гэж ******* хэлж байсан. Би хараагүй. ...Хилийн цэргийн өмдтэй, гадуураа цэнхэр өнгийн нацист хувцастай хүн зодоонд оролцоогүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 68-70 хуудас/,

 

Хохирогч С.М-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн орой 22 цаг өнгөрч байхад хамт ажилладаг хүмүүс болох Г, *******, *******, Энхбат нарын хамт 5-лаа ******* сумын 5-р багт байрлах Стар нэртэй бааранд орсон. ...Намайг  баарнаас  гарахад  баарны  гадна  үүдний   зүүн    талд

 

Ж Гтай барилцаад авчихсан, манай найз ******* хажууд нь оччихсон тэр хоёрыг салгах гээд зогсож байсан. Ж Г хоёр хоорондоо маргалдаад байсан. ...Ж Г хоёрыг салгахаар тэр хоёр буцаж барилцаж аваад байсан. Би *******ын найз гэх өндөр залуутай маргалдаад бие биенийгээ заамдаж аваад “...одоо хэдүүлээ болъё, найзуудаа аваад явцгаая” гээд харахад баарны буланд Ж нь Гыг газар унагачихсан өшиглөөд байгаа харагдсан. Тэгээд намайг өндөр /Жтай явж байсан гэх залуучуудын зургийг харуулахад надтай заамдалцаж байсан залуу энэ мөн байна гээд *******ын гэх зургийг заав/ залуутай зууралдаад зогсож байхад миний араас дагз хэсэгт архины шилээр цохьсон. Тэгээд би толгойгоо дараад доошоо суусан. Намайг доошоо суухад хавирга орчимд өшиглөсөн. Хэдэн удаа өшиглөснийг би бас сайн санахгүй байна. Өмнө нь хугараад бороолсон байсан хавирганы бороолсон хэсэг нь салсан байна гзж зураг авахуулахад хэлж байеан. Тухайн үед би согтуу байсан, дээрээс нь толгой руу шилээр цохьсон болохоор нилээн манарсан байсан. Миний толгой руу хэн шилээр цохьсон, хавирга руу хэн өшиглөснийг мэдэхгүй байна. *******, ******* нар салгасан гэсэн. Тэгээд намайг толгойгоо дараад босоход цагдаа нар Ж нарыг машиндаа суулгачихсан ирсэн. ...Намайг *******тай зууралдаж байгаад нэг харахад Ж баарны буланд Гыг газар унагачихсан өшиглөөд байсан. Бусдыг нь бол санахгүй байна. *******ын биед хэн гэмтэл учруулсныг мэдэхгүй. *******ын толгой руу Ж шилээр цохиод араас нь чулуугаар цохихыг нь харсан. Хилийн цэргийн өмдтэй, гадуураа цэнхэр өнгийн нацист хувцастай хүн байсан үгүйг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг/1хх-ийн 76-78 хуудас/,

 

Хохирогч Ч.У-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Стар бааранд Мөнх-Оргил, Г, Э, Э нарын хамт 5-уулаа оройн 22 цаг өнгөрч байхад орсон. ...Намайг баарнаас гарахад баарны үүдэнд Ж, Г хоёр хоорондоо юм ярьчихсан зогсож байсан.Тэгээд юм яриад зогсож байснаа гэнэт хоорондоо зууралдаад авсан. Зууралдаад авахаар нь би очоод тэр хоёрыг салгах гээд татсан.Татаж байгаад салахгүй болохоор нь тавьчихсан чинь 2-лаа газар уначихсан. ...Тэгээд Ж нь Г Э хоёртой ахиад зууралдаад эхлэхэд Ж-н хоёр найз нь тэд нар дээр очоод тэд нартай ахиад зууралдаад эхэлсэн. ...Ж-тай цуг явж байсан цагаан малгайтай залуу /зургийг нь харуулахад Нямсүрэнг мөн байна гэж зааж байв/ миний өөдөөс хүрээд ирэхээр нь би “...найзуудыгаа салгаад аваад яв л даа” гэхэд тэр залуу “...та нар ер нь яах гээд байгаа юм бэ” гээд гараараа миний зүүн талын нүд рүү цохиод авсан. ...Нэг харахад Гыг Ж найзуудтайгаа тойрчихсон өшиглөж байсан. Тэгэхээр нь би “...та нар хүн аллаа ш дээ болиоч ээ” гээд орилоод гүйгээд очиход тэр гурав зугтаагаад цаашаа явчихсан. Тэгээд би Г дээр очиход Г толгойгоо бариад “...миний толгой өвдөөд байна” гээд байсан. ...Нямсүрэн гэх залуу нэг удаа миний нүд рүү цохьсон. Өөр цохьсон хүн байхгүй. ...Гыг Ж найзуудтайгаа зодож гэмтэл учруулсан. ...Хоорондоо чулуу шидэлцэхийн хувьд тэд нар шидэлцээд л байсан.Харин Ж чулуу шидээд Гыг оносныг мэдэхгүй байна. Тэд нарт өшиглүүлснийхээ дараа Г нь толгойгоо бариад байсан. ...М-г Ж болон Ж-н найзууд газар унагачихсан өшиглөөд байсан. ...Би цэргийн хувцастай хүн бид нарын зодоонд оролцохыг хараагүй, тийм хүн тэнд харагдаагүй.” гэсэн мэдүүлэг/1хх-ийн 84-85 хуудас/,

 

        Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн "...Серфи гэдэг тархины баруун зүүн бөмбөлгийн ховилыг хэлнэ. Сильвиев гэдэг нь тархины ховилыг хэлнэ. Тархины ховилыг нээсэн хүн нь Сильвиев гэдэг байсан ба уг хүний нэрээр нэрлэгдсэн юм. Сак гэдэг нь тархины аалзан хальсан дахь цус харвалтыг хэлнэ.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 212-213 хуудас/,

 

Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мөрдөн байцаалтанд дахин өгсөн ”...2018 оны 10 дугаар 18-ны өдрийн 650 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд гаргасан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд чулуугаар нэг удаа болон пивоны шилээр хэд хэдэн удаа цохих үед үүсгэгдэхийг тогтоох боломжгүй. Учир нь тухайн цохиж байгаа зүйлийн /чулуу, пивоны шил/ хэлбэр хэмжээ, жин, цохьсон зай, цохилтын хүч зэргээс хамаарч болно. Суурь ясны хугарал, баруун чамархай ясны цөмөрсөн хугарал, аалзан хальсан

 

дээрх цус харвалт, хатуу хальсан дээрх цус хуралт гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хамар ясны хугарал болон бусад зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 231-232 хуудас/,

 

Шүүгдэгч Э.О-гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн ”...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 гэсэн зүйл ангийг зөвшөөрч байна. Гэрчээр өгсөн мэдүүлэгтээ бүх зүйлийг үнэн зөв ярьсан” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 5 хуудас/,

 

Мөрдөгчийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “таньж олуулах ажиллагаа явуулсан” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 63-64 хуудас/,

Мөрдөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 941 дугаартай эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол, тэмдэглэл /1хх-ийн 237-239 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 650 дугаартай шинжээчийн:

 

  1. Үзүүлэгч Б.Г-н биед баруун чамархай, духын хэсэг, серфи дагуудаа баруун сильвиевийн ховтолд Сакетай, баруун чамархай хэсгээр 0.7 см хүртэл зузаан субдураль цус хуралт эдэд, цусархаг няцрал, хамрын ясны баруун хана бага зэрэг цөмрөлттэй зөрөө багатай. Гавал ясанд баруун чамархай ясны цөмөрсөн хугарал, баруун дух ясны хугарал, суурь ясны их далавч ясны цуурал. Баруун чамархай хэсэгт цөмрөлттэй хэсэгт хуйхан дор зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, хамрын нуруу, баруун чихний дэмбэн, баруун чамархай, зүүн гарын бугалаг, зүүн гарын тохойн Баруун гарын эрхий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 

         2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлээр үүсгэгдэнэ.

 

         3.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

 

  4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.2-т заасанаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.”гэсэн дүгнэлт /1хх-ийн 192 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Криминалистикийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 84 дугаартай шинжээчийн:

 

         1.Шинжилгээнд ирүүлсэн камерын бичлэг шинжилгээнд тэнцэнэ.

 

          2. Шинжилгээнд тэнцсэн камерын бичлэгийн 07 минут 22 секунтэнд зүүн доод булан хэсгээс баруун тийш алхаж явж буй саарал өнгийн ханцуйтай куртикны зураглал нь иргэн Э.Огээс хураан авч шинжилгээнд ирүүлсэн куртиктэй, ар хэсгийн зураглал ерөнхий шинж тэмдэгээрээ тохирч байна.

 

          3.Шинжилгээнд ирүүлсэн камерын бичлэгийн 07 минут 22 секунтэнд бичлэгийн зүүн

доод булан хэсгээс баруун тийш алхаж явж буй хүнтэй Э.О нь ерөнхий онцлого шинж тэмдэгээрээ тохирч байна.” гэсэн дүгнэлт /1хх-ийн 220-225 хуудас/,

 

        Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1826004720245 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /2хх-ийн 01-02 хуудас/,

 

Шүүгдэгч Э.О-гийн хувийн байдлыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 52/, иргэний үнэмлэхийн хуулбар /2хх-ийн 50/, Өвөрхангай аймгийн ******* сумын 12 дугаар багийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 44 дугаартай тодорхойлолт /2хх-ийн 48/,  гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /2хх-ийн 51/,

 

Хохирлын баримтууд /1хх-ийн 30, 52, 53, 54, 62 хуудас/,

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж шүүгдэгч Э.Од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э.О нь  согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 15-ны орой 23 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Star" баарны гадна Б.Г-н толгойн баруун хэсэгт чулуугаар цохиж, зрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж үзлээ.

 

Хохирогч Б.Г-н эрүүл мэндэд “баруун чамархай, духны хэсэг серфи дагуудаа баруун сильвиевийн ховилд САК-тай, баруун чамархай хэсгээр 0.7 см хүртэл зузаан субдураль цус хуралт, эдэд цусархаг няцрал, хамрын ясны баруун хана бага зэрэг цөмрөлтэй, зөрөө багатай. Гавал ясанд баруун чамархай ясны цөмөрсөн хугарал, баруун дух ясны хугарал, суурь ясны их далавч ясны цуурал. Баруун чамархай хэсэгт цөмрөлтэй хэсэгт хуйхан дор зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, хамрын нуруу, баруун чихний дэлбэн, баруун чамархай, зүүн гарын бугалга, зүүн гарын тохой, баруун гарын эрхий хуруунд зулгаралт” бүхий хүнд хохирол учирсан болох нь Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 650 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /1хх-ийн 192 хуудас/ тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.О нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Б.Гын “... Болсон зүйлийн талаар тухайн үедээ санаж байсан. Одоо нарийн сайн санахгүй байна. Тухайн үед болсон зүйлийг санахгүй байгаа нь энэ гэмтэлтэй холбоотой. Би сая хагалгаанд орохдоо бүтэн наркозтой орсон. Надад хийсэн хагалгаа амь насанд аюултай хүнд хагалгаа байсан. Миний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хохирол төлбөрийн хувьд баримтаар 9800000 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа. Э.Огийн шидсэн чулуу миний баруун чихний дээд баруун чамархай хэсэгт оносон. Чулуугаар цохиулснаас болж хамарт гэмтэл учирсан гэж бодож байна. Өмнө нь Ж гэдэг хүнтэй маргалдаж 2 удаа нүд рүүгээ цохиулсан. Өөрөөр зодолдсон зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.С-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би хоёр давхрын өрөөнөөс бохироо хураагаад гараад явж байсан. Тэр үед Б.Г шонгийн модны хажууд суучихсан байж байгаад өндийхөд нь Э.О чулуу аваад шидэж байгаа харагдсан. Замын гэрэлтүүлэг болон манай баарны урд талын гэрэлтүүлэг асаалттай байсан. Отгонсүрэн чулуу аваад Г луу шидэхэд Гын толгойн баруун хэсэгт оносон. Б.Г чулуунд оногдоод доош суунгуут нь хөөе болиочээ та нар гэж хэлээд доод талын хаалгаар гарсан чинь өөдөөс цагдаа нар ирж таарсан. Өмнө нь бүгдийг нь харж байсан болохоор таньсан. Тэр өдөр Э.О манайд орж ирэхдээ шар өнгийн гутал болон дээгүүрээ хойд талдаа зурагтай нацист куртик өмссөн байсан.”,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Г-н “...2018 оны 10 дугаар сарын 15-ны орой 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын "*******" бааранд орж үйлчлүүлсэн. Тухайн үед хамт ажилладаг *******, Мөнх-Оргил, *******, Энхбат нарын хамтаар явсан. ...Ж миний баруун нүд рүү гараараа 2 удаа цохьсон. Би эхэндээ *******ыг намайг архины шилээр цохиж гэж бодож байсан. Ж бид хоёрын маргаан зодоон дуусаад би ******* ахтай баарны зогсоолоос зам хөндлөн гараад явж байтал миний араас нэг залуу чулуу шидсэн. Би зам гарч байсан тул хэн гэдгийг нь   харах   боломжгүй байсан. Мөрдөн   шалгах    ажиллагааны   үед    Өвөрхангай

 

 

 

аймгийн дүрс бичлэгийн шинжилгээний дүгнэлтийг үзэхэд Э.О гэх залуу нь хэрэг болсон өдрөө өмсөжявсан хувцас, зүс царайг нь хараад таньсан.” /1хх-ийн 131-132/,

Гэрч Д.С-н "... 2018 оны 10 дугаар сарын 15-аас 2018 оны 10 дугаар сарын 16-нд шилжих шөнө “*******” баарны дижигээр ажиллаж байхад баар хаах үеэр бааран дотор нүд нь солир /цэнхэр подволктай Г гэх/ залуу хар өнгийн куртиктэй, жинс өмдтэй, цагаан өнгийн даавуун цамцтай, залуу хоёр баарны үүдэнд хоорондоо маргалдсан. Би тэр хоёр дээр очоод дундуур нь ороод салгах гэсэн чинь эрээн өнгийн цэргийн десант өмдтэй, доогуураа шар өнгийн гуталтай /цөлийн шар/, дотуураа ногоон цэргийн подволктай, гадуураа саарал өнгийн куртиктэй, куртикны хойд тал цэнхэр улаан өнгийн хосолсон амьтантай /яг ямар амьтны дүрстэй байсныг санахгүй байна/ куртиктэй залуу миний урдаас бор өнгийн “Сэнгүр” нэртэй пивоны шил барьчихсан ирээд чи бид нарын Дундуур ордог хэн бэ? гэж хэлсэн. Тэгсэн тэр залууг нэг залуу ирээд баарнаас аваад гарсан. ...Би баарны 2 давхарт гараад караокены бохирыг цэвэрлээд 1 давхар руу буух гээд ганцаараа явж байгаад цонхоор харахад эрээн өнгийн цэргийн десант өмдтэй, доогуураа шар өнгийн израйл гуталтай, дотуураа ногоон өнгийн цэргийн подволктай залуу нь засмал замын хойд талд зогсож байснаа засмал замын урд талд шонгийн модны хажууд зогсож байсан Г руу чулуу аваад шидэхэд тэр солир залуугийн толгойны баруун тал орчим руу оносон. ...Баар хаахын өмнөхөн тэр залуу бааранд орж ирсэн явж байсан. ...Хоорондоо маргалдаж байхдаа баарны үүдэнд тэр залууг Отгоо болиоч гээд нэрийг нь найзууд ^ь дуудаад байсан. Хэрэг болохоос 2-3 хоногийн өмнө эрээн өнгийн цэргийн десант өмдтэй, доогуураа шар өнгийн израиль гуталтай /цөлийн шар/, дотуураа ногоон өнгийн цэргийн подволктой залуу "*******" бааранд орж ирээд үйлчлүүлж байгаад надтай маргалдсан тул би сайн таньж байгаа юм. Гэр нь Өвөрхангай аймгийн ******* сумын 12 дугаар багийн “Гарьд” дэлгүүрийн зүүн талд байдаг юм."/1хх-ийн 176-177/,

Гэрч Б.Ж-н Э.О 3 жил цэргийн алба хаачихаад ирсэн гээд намайг гэртээ байхад 2018 оны 10 дугаар сарын 13, 14-ний үед ганцаараа ирсэн. ...Маргааш нь тухайн өдөр цэрэг халагдаж ирж байсан. Яг хэдний өдөр байсан гэдгийг санахгүй байна. Э.О утсаар намайг дуудаад “*******” бааранд хүрээд ир гэхээр нь очиход Э.О ганцаараа бааранд байсан.”*******” бааранд бид хоёр хүний 2-3 пиво уучихаад, “*******” бааранд 22 цаг 40 минутын орчимд хоёулаа ороод хүний нэг, нэг шил пиво аваад ууж байхад “*******” баар хаах болоод Э.О шилтэй пивоо ууж дуусаагүй байсан тул шилтэй пивоо аваад баарнаас гарсан. Би бааранд пивоо ууж дуусгасан. Э.О бид хоёр “*******" баарнаас хамт гарахад баарны үүдэнд 4 хүн 1 залууг газар унагаачихсан зодоод байсан. Тэгсэн Э.О баарнаас гараад тэд нар дээр очоод зодуулсан залууг өмөөрөөд 4 залуутай маргалдсан. Э.О нилээн согтчихсон миний үгэнд орохгүй барьж байсан шилтэй пивоо барьчихаад “та нар надтай үзэх үү” гээд тойроод гүйгээд байсан. ,..“*******” баарны урд байрлах засмал замын урагшаа 3 залуу гарсан. Э.О, би, баарны гадна зодуулсан байсан бас нэг залуу бид гурав засмал замынхаа хойд талд зогссон. Тэгсэн засмал замын урд гарсан 3 залуугийн нэг нь Э.Од хандаж уурыг нь хүргэсэн үг хэлсэн. Тэгсэн Э.О уурлаад газраас чулуу аваад шидэхэд нэг залуугийнх нь толгойны баруун тал орчим руу чулуугаар оносон. Чулуугаар цохиулсан залуу газар унасан. ...Э.О бид хоёр хоёулаа л байсан. Тухайн үед Э.О нь дээгүүрээ энгэр нь саарал өнгийн, ар тал нь байшингийн эрээн зурагтай, доогуураа цөлийн шар гуталтай, өмдийг сайн санахгүй байна. Бид Отгоо гэж дуудаж байсан." /1хх-ийн 185-186/

Гэрч Б.Н-н "...Тэгээд зодооныг салгаад байж байтал Б.Г гэх толгойдоо гэмтэл авсан залуу над руу чулуу авч шидээд байсан. Тухайн баарны үүдэнд байсан  цэрэг эрээн өмдтэй нэг ах зөрүүлээд өмнөөс нь нэг чулуу шидсэн чинь Б.Г ахын толгойн баруун талын хэсэгт нь оносон. ...Г-г миний харснаар цэрэг эрээн өмдтэй нэг ах гарч ирээд дундуур ороод байсан ба Г ах замын нөгөө талаас чулуу аваад шидээд байсан чинь цэрэг эрээн өмдтэй ах чулуу аваад Г руу шидсэн  толгойны баруун хэсэгт нь оносон. Цэрэг эрээн өмдтэй хүн өөрийгөө хилийн цэрэгт ажилладаг ахлагч гэж байсан. Цэрэг өмдтэй ах зам дагаад зүүн зүгт гүйгээд явсан.

Эрээн хувцастай хүнийг Г гэх хүний найз нь харсан байсан. Тухайн өдөр цагдаагийн газар ирээд тэгж ярьж байсан." /1хх-ийн 135-136/,

Гэрч Ж.И-н "... Баарны гадаа цэрэг эрээн өмдтэй дээгүүрээ хөх алаг нацист хувцастай хүн би цэргийн ахлагч байна гээд орилоод ах бид нарыг өмөөрөөд архины шилээрээ нэг ахыг нь цохьсон. Мөн замын цаад талаас толгойдоо цохиулдаг Г гэх ах чулуу шидээд байсан чинь өмнөөс нь зөрүүлж чулуу шидээд толгойны баруун талын хэсэгт нь оносон. Г гэх ах баруун гараараа толгойгоо бариад байсан. Тэгээд толгой руу нь чулуугаар цохьчихоод засмал зам дагуу ертөнцийн зүгээр зүүн зүгт 2 найзынхаа хамт яваад өгсөн. Би тухайн 2 найзынх нь өмсөж явсан хувцасыг нь санахгүй байна.." /1хх-ийн 140-411/,

Гэрч Г.Т-н "...Миний хажууд эрээн өмдтэй, хагас түрийтэй шар өнгийн гуталтай, ойролцоогоор 23-25 орчим насны, 170 см өндөр нуруутай, өргөн шанаатай, хөрслөг бор царайтай, булчинлаг биетэй халамцуу залуу баарны үүдэнд хүрээд ирэхээр нь баар хааж байгаа гэж хэлсэн. Тэр залуу маргалдаж байгаа хүмүүсийг ажиглаж зогсож байснаа тэнд байсан хүмүүстэй зодолдъё гээд өдөөд маргаан дунд орох гэхээр нь би яах гээд байгаа юм гээд татаад гаргасан. Тухайн хүмүүсийг маргалдсаныг манай ажлын С камерт харсан тул энэ талаар сайн мэдэж байгаа. Тухайн эрээн өнгийн өмдтэй, шар өнгийн хагас түрийтэй гуталтай залуу маргаан болохоос өмнө 2 удаа манай баараар үйлчлүүлж байсныг хар!сан. Маргаан болсноос хойш тэр залуу манай бааранд дахиж орж ирээгүй. Би тэр залууг харвал танина. Тэр залуу маргаан болохоос хэд хоногийн өмнө орж ирж байсан тул санаж байна.." /1хх-ийн 165-166/,

Гэрч Б.Х-н "... Миний мэдэхээр 6-7 хүн хоорондоо маргалдаад бие бие рүүгээ чулуу шидээд байсан. Тухайн зодоон болох үед цэргийн шар өнгийн өмдтэй залуу байсан. Намайг 23 цаг 30 минутын орчимд бааранд орох үед байгаагүй. Гадаа машинаа холдуулах гээд гарахад тэр залуу ирчихсэн, тэнд байсан хүмүүстэй маргалдаад байсан. Тэр хүн манай баараар үйлчүүлсэн эсэхийг нь би мэдэхгүй байна." /1хх-ийн 174-175/,

Гэрч Т.Т-н “...31аг” баар руу дуудлага аваад явж байхад ТИС-ийн уулзвараар урагшаа чиглэлтэй нэг эрээн хувцастай хүн ганцаараа гүйчихээр нь би тухайн зугатааж явсан залуусаас цэрэг хувцастай хүн хэн юм гэж асуухад бид нар танихгүй гэсэн. Цэргээс дөнгөж халагдаж ирсэн залуу байх шиг байсан. Толгой руугаа цохиулсан гэх Г нь нэг том чулуу барьчихсан яваад байсан. Толгойноос нь цус гарчихсан байгаа харагдсан." /1хх-ийн 152-153/ гэсэн мэдүүлгүүд,

Хохирогч Б.Г-н Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд болон Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэж эмчлүүлсэн гэмтэл согог судлалын үндэсний төвийн  2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №13732 дугаартай, Өвөрхангай аймгийн Бүсийн  оношилгоо эмчилгээний төвийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №7078 дугаартай өвчний түүхийн хуулбарууд /1хх-ийн 103-128 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 18- ны өдрийн №650 дугаартай шинжээчийн “...Б.Г-н биед баруун чамархай, духны хэсэг серфи дагуудаа баруун сильвиевийн ховилд САК-тай, баруун чамархай хэсгээр 0.7 см хүртэл зузаан субдураль цус хуралт, эдэд цусархаг няцрал, хамрын ясны баруун хана бага зэрэг цөмрөлтэй, зөрөө багатай. Гавал ясанд баруун чамархай ясны цөмөрсөн хугарал, баруун дух ясны хугарал, суурь ясны их далавч ясны цуурал. Баруун чамархай хэсэгт цөмрөлтэй хэсэгт хуйхан дор зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, хамрын нуруу, баруун чихний дэлбэн, баруун чамархай, зүүн гарын бугалга, зүүн гарын тохой, баруун гарын эрхий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /1хх- ийн 192/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Криминалистикийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №84 дугаартай “...Шинжилгээнд тэнцсэн камерын бичлэгийн 07 минут 22 секундэнд зүүн доод булан хэсгээс баруун тийш алхаж явж буй саарал өнгийн ханцуйтай, куртикны зураглал нь иргэн Э.О-гээс хураан авч шинжилгээнд ирүүлсэн куртиктэй ар хэсгийн зураглал ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна. ...Шинжилгээнд ирүүлсэн камерын бичлэгийн 07 минут 22 секундэнд бичлэгийн зүүн доод булан хэсгээс баруун тийш алхаж явж буй хүнтэй Э.О нь ерөнхий онцлог шинж тэмдгээрээ тохирч байна.” гэсэн дүгнэлт /1хх-ийн 220-225 хуудас/,

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1826004720245 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай" прокурорын тогтоол /2хх-1-2/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 63-64/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Э, Ч.У, С.М нарын мэдүүлгийг шинжлэн судалж, шүүх хуралдаанд “хохирогч Б.Гын эрүүл мэндэд Э.О, Г.Ж хоёрын хэний үйлдлийн улдааас хүнд хохирол учирсан нь эргэлзээтэй байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд түүний дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч Д.С, Ж.И, Б.Ж, Б.Н нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 650 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №84 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “таньж олуулах ажиллагаа явуулсан” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр няцаагдаж байна.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Э С.М, Ч.У нар нь тухайн үед хилийн цэргийн өмдтэй нацист хувцастай хүн зодоонд оролцоогүй, тийм хүн байсныг мэдэхгүй талаар мэдүүлдэг, мөн хохирогч Д.Э, С.М нар нь өөрсдөө толгойдоо шилээр цохиулсны улмаас толгой нь манарч хэсэг сууж байгаад босоход Б.Г толгойдоо цохиулсан байсан талаар мэдүүлжээ.

Харин гэрч Д.С, Ж.И, Б.Ж, Б.Н нар нь шүүгдэгч Э.О-г хохирогч Б.Г руу чулуу шидэж түүний толгойн баруун хэсэгт оносныг өөрсдөө харсан талаар, мөн гэрч Хонгорзул, Г.Т нар нь баарны гадаа цэрэг эрээн өнгийн өмдтэй, шар өнгийн хагас түрийтэй гуталтай залуу зодолдож байсан хүмүүстэй маргалдаж байсан талаар тус тус мэдүүлдэг, тэдгээрийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 650 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №84 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “таньж олуулах ажиллагаа явуулсан” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр давхар нотлогдсон бөгөөд хохирогч Д.Э, С.М, Ч.У нарын мэдүүлэг нь эдгээр нотлох баримтуудаар няцаагдаж байна гэж үзлээ.

Иймд гэрч Д.С, Ж.И, Б.Ж, Б.Н, Б.Х, Г.Т нарын мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой гэж нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч ******* овгийн Э.О-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялаар шийтгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Э.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Б.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 9885596 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд шүүх хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг үнэлж үзээд нотлох баримтын шаардлага хангасан 5838790 төгрөгийг нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч Э.Огээс 5838790 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Г-т олгож,

Хэрэгт авагдсан хохирлын баримтуудаас 2018.10.29 хоолны үнэ 4900 төгрөг гэсэн зарлагын баримт /1хх-33/, ******* дэлгүүрээс оймс, алчуур авсан 10800 төгрөг /1хх-34/, Эрдэнэт хоолны үнэ 65000 төгрөг /1хх-35/, хаанаас юу авсан нь тодорхойгүй 7670 төгрөг /1хх-37/, Берлин ^оог хоолны үнэ 10900 төгрөг /1хх39/, “*******” дэлгүүрээс ахуйн хэрэгцээний бараа авсан 13630 төгрөг/1хх-42/, Баян төхөм цайны газрын хоолны үнэ 9300 төгрөг, хоолны 11500 төгрөг, хоолны үнэ 8000 төгрөг, хоолны үнэ 11300 төгрөг, хоолны үнэ 8900 төгрөг /1хх-54-57, 59/, эмч дуудсан машины шатахуун 10000 төгрөг /1хх-39/, Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд өвчтөн хүргэсэн жолооч Б.Г-н 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр замын цагдаад торгуулсан торгох шийтгэлийн мөнгө 20000 төгрөг /1хх-60/, Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд өвчтөн хүргэсэн эмчийн хөлс 60000 төгрөг, мэс засалд орсон эмч, сувилагч нарт өгсөн мөнгө 350000 төгрөг, мэс засалд орсон эмч, сувилагч нарын хоол 65000 төгрөг, эргэлтийн хоол 10900 төгрөг, хохирогч Ч.У, С.М нарын Улаанбаатараас Өвөрхангайд ирсэн замын зардлын 50000 төгрөг /1хх-62/, Номин дэлгүүрээс 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр авсан хүнсний барааны үнэ 11994 төгрөг, Их өшгөг хоолны үнэ 17000 төгрөг, Хос уянга ундрах дэлгүүрээс хүнсний бараа авсан 6500 төгрөг, Фрэндшип наран 90000 төгрөг /1хх-52/, Агар шим эмийн сангаас 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр авсан эм тарианы үнэ 147000 төгрөг /1хх-58/, Номин дэлгүүрээс хүнсний бараа авсан 42090 төгрөг, /1хх-43/, Арга билэг дэлгүүрээс авсан тамхи, ундааны үнэ 7400 төгрөг, илүү нэхэмжилсэн 186500 төгрөг, нийт 1236284 төгрөгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй,

Хохирогч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэхгүй тул хохирогч Б.Гын нэхэмжилсэн өмгөөллийн хөлс болох 1500000 төгрөг буюу нийт 2736284 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд толгойн компьютер томографид харуулсны 300000 төгрөгийн баримт хэрэгт авагдаагүй, мөн нотлох баримт нь хэрэгт авагдаагүй 1010522 төгрөгийн, нийт 1310522 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Мөрдөгч Б.Бямбабат нь “2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Г.Ж, Ж.И нарыг бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 15-наас 2018 оны 10 дугаар сарын 16-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр

Стар баарны гадаа С.М-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Ч.*******, Б.Г, С.М нар нь бүлэглэн Г.Ж-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.Нямсүрэнг Ч.У-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Г.Ж-г Д.Э-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэжүзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Мөн Г.Ж-г Б.Г-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” мөрдөгчийн саналыг гаргасан бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 19 дугаартай “Мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгох тухай” прокурорын тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын шийдвэр гарах хугацаанд буюу 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дээрх үйлдлүүд гарснаас хойш 1 жил өнгөрсөн гэсэн үндэслэлээр мөрдөгчийн саналыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч Б.Г нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Шүүхээс шүүгдэгч Э.О-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн Э.О-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн Э.О-г 2 /хоёр/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-д оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Э.Огээс 5838790 төгрөгийг гаргуулж хохирогч  Б.Г  олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 2736284 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 1310522 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй орхисугай.

5. Шүүгдэгч Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Э.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.