Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 00469

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан хийсэн шүүх хуралдаанаар

             Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 4-16-12 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ХБ66112181/, Боржигон овогт Дэмбээгийн Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй  

“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Оюунгэрэл, гэрч Ц.Нарангуа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улаанбаатар хотын үслэг эдлэлийн үйлдвэрт 1984 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд эсгүүрчин, оёдолчноор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Иргэний үнэмлэхний хуулбар, үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн хуулбар, Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 205дугаартай тушаалын хуулбар, үндэсний төв архивын лавлагаа, үндэсний төв архивын тодорхойлолт, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн архивын лавлагаа, гэрч Г.Эрдэнэбилэг, Д.Тунгалаг, Ц.Нарангуа нарын тодорхойлолт зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

            Боржигон овогт Дэмбээгийн Оюунгэрэл нь Улаанбаатар хотын үслэг эдлэлийн үйлдвэрт 1984 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд эсгүүрчин, оёдолчноор ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Иргэний үнэмлэхний хуулбар, үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн хуулбар, Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 205дугаартай тушаалын хуулбар, үндэсний төв архивын лавлагаа, үндэсний төв архивын тодорхойлолт, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн архивын лавлагаа, гэрч Г.Эрдэнэбилэг, Д.Тунгалаг, Ц.Нарангуа нарын тодорхойлолт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

             Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

            Монгол Улсын  Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Дэмбээгийн Оюунгэрэлийг Улаанбаатар хотын үслэг эдлэлийн үйлдвэрт 1984 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд эсгүүрчин, оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН