Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЗТ/55

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Гандулам,

Улсын яллагч Г.Цолмонгэрэл,

Шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн З.Б-д холбогдох 1926004650042  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овгийн З.Б

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч З.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 09-18 цагийн орчимд хохирогч С.С-н гэрийн гаднаас учрах саадыг арилгах, үйлдлээ хялбарчлах зорилгоор зэвсэг болох хайч ашиглан 3 фазын 58 метрийн урттай гэрлийн утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 319000 /гурван зуун арван есөн мянган/ төгрөгийн хохирол учруулсан,

 2019 оны 11 дүгээр сарын 02-ны шөнө 22 цагийн орчимд хохирогч О.А-н гэрийн гаднаас учрах саадыг арилгах, үйлдлээ хялбарчлах зорилгоор зэвсэг болох хайч ашиглан 3 фазын 75 метр цахилгааны утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 412500 /дөрвөн зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөгийн хохирол учруулсан,

 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр үргэлжилсэн үйлдлээр хохирогч Д.Н-н 4 фазын 42 метр, хохирогч Д.Д-н 2 фазын 12 метр цахилгааны утсыг учрах саадыг арилгах, үйлдлээ хялбарчлах зорилгоор зэвсэг болох хайч ашиглан утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 318000 /гурван зуун арван найман мянган/ төгрөгийн хохирол учруулсан." гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч З.Б шүүхийн хэлэлцүүлэгт “...Би хулгай хийсэн нь үнэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэв.

Хохирогч С.Сүрэнхорлоогийн мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн “...Би 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 09 цагийн орчимд эхнэр Ц.Ц-н хамт Ө гэрээсээ “*******” ХХК-р уу ажил руугаа явсан. Тэгээд орой 18 цагийн орчимд ажил таараад гэртээ ирсэн. Гэрт хүн байхгүй, хүүхдүүд ахынх руугаа явсан. Манай гэр тоггүй болсон байсан. Хажуу айлаас тог асуух гээд гарсан чинь манай гэрлийн утсыг тасдаад аваад явсан байсан. Манай гэрлийн утас нийт 58 метр орчим, хар өнгийн, 3 фазын утас байсан. Би алдсан гэрлийн утсаа анх 3 жилийн өмнө 1 метрийг нь 5500 төгрөгөөр худалдаж авч байсан. Гомдолтой байна. Хулгайд алдагдсан гэрлийн утсаа гаргуулж авах эсвэл үнэлгээгээр гарсан мөнгөө гаргуулж авах хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлэг ” /хх-ийн 35-36 хуудас/,

Хохирогч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн “...Би он, сар өдрийг нь сайн санахгүй байна. Гэртээ очсон чинь хөлдөөгч асахгүй байсан. Тэгтэл манай гэрлийн утас хулгайд алдагдсан байсан. Манай айлын эгч Д.Н бас гэрлийн утсаа хулгайд алдсан байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг ” /хх-ийн 180, 182-183 хуудас/,

Хохирогч Д.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн “...Би он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. 2019 онд манай гэрийн гаднаас цахилгааны 42 метр 4 фазын утас хулгайд алдагдсан байсан. Тухайн цахилгааны утсыг 2007-2008 онд Өвөрхангай аймгийн төв бараан захаас худалдаж авч байсан. Хэдэн төгрөгөөр авч байсан гэдгээ санахгүй байна. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг ” /хх-ийн 185-186 хуудас/,

Хохирогч О.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн “...2019 оны 01 дүгээр сарын 02-ны орой 09 цагийн орчимд манай гэр гэнэт тоггүй болчихсон. Тэгээд тог тасарчихлаа гэж бодоод унтсан. Өглөө босоод байшингийн араар харахад манай гэрлийн утсыг тасдаад аваад явсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. 3 фазын хар өнгийн нийт 75 метр утас байсан. Хурц ирмэгтэй зүйлээр шувтраад тасдсан харагдаж байсан. Сүхээр тасдсан байх гэж бодож байна. Тухайн гэрлийн утсыг 2016 оны 04 дүгээр сард метрийг нь 3500 төгрөгөөр худалдаж авч байсан. Гомдолтой байна. Хулгайд алдсан зүйлээ буруутай этгээдээр төлүүлмээр байна. ” гэсэн мэдүүлэг ” /хх-ийн 108-109 хуудас/,

Гэрч Г.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн “...Би өөрийн “*******” дэлгүүр дээрээ зэс, хөнгөн цагаан гэх мэт бүх төрлийн хоёрдагч түүхий эд авдаг юм. 2019 оны 11 дүгээр сард цагдаа нар З.Б гэх хүн танайд зэс утас борлуулсан уу гэж асууж байсан. Тэр хүн намраа хойш бараг өдөр бүр ойр зуурын зэс, хөнгөн цагаан борлуулж байсан. Борлуулсан мөнгөөрөө манай дэлгүүрээс архи аваад явдаг. Түүнээс хойш дахиж үзэгдэхгүй байгаа. Хамгийн сүүлд 2019 оны 11 дүгээр сард дутуу шатсан зэс борлуулсан.гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/,

Гэрч О.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн “…Фаз гэж цахилгааны утас гэсэн үг. Гаднаасаа нэг утас боловч дотроо 1,2,3,4 гэх мэтээр байгаа нь фаз болдог. Энэ утсыг зөвхөн цахилгаанд л ашиглана. Өргөн нарийнаасаа шалтгаалаад өөр өөр үнэтэй байдаг. Хүн гараараа тасдаж авах боломжгүй. Цахилгаан холбоотой байсан бол заавал ямар нэгэн багжаар тасдаж авна. гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 хуудас/,

Шүүгдэгч З.Б-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн “...Би тухайн үед цахилгааны утсыг хайчаар тасдаж авсан. Одоо тэр хайч хаана байгааг би мэдэхгүй байна. Архи ууж яваад хаясан. Би өөрийн хийсэн үйлдэл гэм буруугаа ойлгож байна. Би тухайн өдөр бойн дээр ажиллах гээд очсон чинь бой хаасан байсан. Буцаад явж байтал замд задгай хашаан дотор гэр байсан. Тэр гэрт хүн байсан үгүйг нь анзаараагүй. Би хашаагаар дамнасан байсан хар өнгийн цахилгааны утсыг тасдаж аваад хойд жалганд очиж шатаагаад зэс авдаг газарт тушаасан. Тухайн цахилгааны утсыг хар өнгийн жижиг хайчаар тасдаж авсан. Тухайн үед согтуу явсан. Архи уух гэж тэр утсыг авсан. Өөр ямар нэг зорилго байгаагүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг              /хх-ийн 51,132, 209 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч М.Ө-н 2020 оны 03 дугаар 31-ний өдрийн 37 дугаартай:

  1. Цахилгаан кабелийн тог, цахилгаан дамжуулах зориулалтаар ашиглана.

2.Цахилгааны кабелийг хүн гараараа тасдах боломжгүй, хурц ир үзүүртэй зүйлээр /хутга, хайч, цаасны хутга гэх мэт/ зүйлээр тасалсан байх боломжтой.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 223-224 хуудас/,

 Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1926004650042 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 48 хуудас/,

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1926004650042 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 48 хуудас/,

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1926004650045 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 129 хуудас/,

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1926005150050 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 206 хуудас/,

Өвөрхангай аймгийн аймгийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 05,06 дугаартай эрүүгийн хэрэг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 78, 137 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/03 дугаартай “...Ц.Ц-н БНХАУ-д үйлдвэрлэсэн, 3 фазын цахилгааны утас 58 метр 319000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 18-20 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ийн 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11/05 дугаартай “...О.А-н БНХАУ-д үйлдвэрлэсэн, 3 фазын цахилгааны утас 75 метр 412500 төгрөг”” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 101-103 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 11/46 дугаартай “...Д.Д-н БНХАУ-д үйлдвэрлэсэн, 2 фазын цахилгааны утас 12 метр 66000 төгрөг”” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 166-169 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/03 дугаартай “...Д.Н-н БНХАУ-д үйлдвэрлэсэн, 4 фазын цахилгааны утас 42 метр 252000 төгрөг”” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 160-163 хуудас/,

 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн яллагдагч З.Б-р таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-26 хуудас/,

 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн шүүгдэгч З.Б-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 27-33 хуудас/,

 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-10, 90-91 хуудас/,

 Шүүгдэгч З.Б-н хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 06/165 дугаартай тодорхойлолт /хх-54/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-14/, эрүүгийн хариуцалага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-55/,

 Шүүгдэгч З.Б-с хохирогч О.А-д 412500 төгрөг төлсөн Хаан банкны 2020 оны 04 дүгээр 13-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогч С.Сүрэнхорлоод 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 319000 төгрөг хүлээлгэн өгсөн хохирол хүлээлцсэн тэмдэглэл,

 Хохирогч Д.Д-н шүүхэд ирүүлсэн “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлт,

 Хохирогч Д.Н-н шүүхэд ирүүлсэн “252000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлт,

 Хохирогч О.А-н шүүхэд ирүүлсэн “хохиролд 412500 төгрөг авсан. Шүүх хуралдаанд суухгүй. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт,

 Хохирогч С.С-н шүүхэд ирүүлсэн “хохиролд 319000 төгрөг авсан, шүүх хуралдаанд суухгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

  Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, шүүгдэгч З.Бод холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

  Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч З.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 09-18 цагийн орчимд хохирогч С.С-н хашаанаас 3 фазын 58 метрийн урттай цахилгааны утсыг хайч ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 319000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 11 дүгээр сарын 02-ны шөнө 22 цагийн орчимд хохирогч О.А-н хашаанаас 3 фазын 75 метр цахилгааны утсыг хайч ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 412500  төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр үргэлжилсэн үйлдлээр хохирогч Д.Д-н 2 фазын 12 метр цахилгааны утсыг хайч ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 318000  төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  заасан  гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч З.Б-г учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг буюу хайч ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн болох нь  хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

Хохирогч С.С-н “...Би 2019 оны 11 дүгээр сарын 02-ны орой 18 цагийн орчимд ажил таараад гэртээ ирсэн. Манай гэр тоггүй болсон байсан. Хажуу айлаас тог асуух гээд гарсан чинь манай гэрлийн утсыг тасдаад аваад явсан байсан. Манай гэрлийн утас нийт 58 метр орчим, хар өнгийн, 3 фазын утас байсан. Би алдсан гэрлийн утсаа анх 3 жилийн өмнө 1 метрийг нь 5500 төгрөгөөр худалдаж авч байсан.” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 35-36 /,

Хохирогч Д.Д-н “...Гэртээ очсон чинь хөлдөөгч асахгүй байсан. Тэгтэл манай гэрлийн утас хулгайд алдагдсан байсан.” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 180, 182-183 /,

Хохирогч Д.Н-н “...2019 онд манай гэрийн гаднаас цахилгааны 42 метр 4 фазын утас хулгайд алдагдсан байсан. Тухайн цахилгааны утсыг 2007-2008 онд Өвөрхангай аймгийн төв бараан захаас худалдаж авч байсан. Хэдэн төгрөгөөр авч байсан гэдгээ санахгүй байна.” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 185-186 /,

 

Хохирогч О.А-н “...2019 оны 01 дүгээр сарын 02-ны орой 09 цагийн орчимд манай гэр гэнэт тоггүй болчихсон. Тэгээд тог тасарчихлаа гэж бодоод унтсан. Өглөө босоод байшингийн араар харахад манай гэрлийн утсыг тасдаад аваад явсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. 3 фазын хар өнгийн нийт 75 метр утас байсан. Хурц ирмэгтэй зүйлээр шувтраад тасдсан харагдаж байсан. Тухайн гэрлийн утсыг 2016 оны 04 дүгээр сард метрийг нь 3500 төгрөгөөр худалдаж авч байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 108-109 /,

Гэрч Г.А-н “...Би өөрийн “*******” дэлгүүр дээрээ зэс, хөнгөн цагаан гэх мэт бүх төрлийн хоёрдагч түүхий эд авдаг юм. 2019 оны 11 дүгээр сард цагдаа нар З.Б гэх хүн танайд зэс утас борлуулсан уу гэж асууж байсан. Тэр хүн намраа хойш бараг өдөр бүр ойр зуурын зэс, хөнгөн цагаан борлуулж байсан. Борлуулсан мөнгөөрөө манай дэлгүүрээс архи аваад явдаг. Түүнээс хойш дахиж үзэгдэхгүй байгаа. Хамгийн сүүлд 2019 оны 11 дүгээр сард дутуу шатсан зэс борлуулсан.гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/,

Гэрч О.Б-н “…Фаз гэж цахилгааны утас гэсэн үг. Гаднаасаа нэг утас боловч дотроо 1,2,3,4 гэх мэтээр байгаа нь фаз болдог. Энэ утсыг зөвхөн цахилгаанд л ашиглана. Өргөн нарийнаасаа шалтгаалаад өөр өөр үнэтэй байдаг. Хүн гараараа тасдаж авах боломжгүй. Цахилгаан холбоотой байсан бол заавал ямар нэгэн багжаар тасдаж авна. гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 хуудас/,

            2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-10, 90-91/,

Мөрдөгчийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн яллагдагч З.Боор таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-26 /,

Яллагдагч З.Б-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 27-33/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар 31-ний өдрийн 37 дугаартай “...Цахилгаан кабелийн тог, цахилгаан дамжуулах зориулалтаар ашиглана. Цахилгааны кабелийг хүн гараараа тасдах боломжгүй, хурц ир үзүүртэй зүйлээр /хутга, хайч, цаасны хутга гэх мэт/ зүйлээр тасалсан байх боломжтой.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 223-224/,          

            Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/03 дугаартай “...Ц.Ц-н БНХАУ-д үйлдвэрлэсэн, 3 фазын цахилгааны утас 58 метр 319000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 18-20 хуудас/,

            Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ийн 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11/05 дугаартай “...О.А-н БНХАУ-д үйлдвэрлэсэн, 3 фазын цахилгааны утас 75 метр 412500 төгрөг”” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 101-103 /,

           Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 11/46 дугаартай “...Д.Д-н БНХАУ-д үйлдвэрлэсэн, 2 фазын цахилгааны утас 12 метр 66000 төгрөг”” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 166-169/,

          Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/03 дугаартай “...Д.Н-н БНХАУ-д үйлдвэрлэсэн, 4 фазын цахилгааны утас 42 метр 252000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 160-163/,

         Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1926004650042 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 48/, шүүгдэгч З.Б-н яллагдагчаар болон  шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагааг бүрэн хийгдсэн гэж үзлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан тул мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг  шүүх нотлох баримтаар үнэлээгүй  болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан бөгөөд Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч З.Быг үргэлжилсэн үйлдлээр зэвсэг хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч З.Б-г учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх  дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний  хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч З.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.Д, Д.Н, С.С, О.А, гэрч Г.А, О.Б нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Хохирогч Д.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 252000 төгрөгийн, хохирогч Д.Д нь 66000 төгрөгийг шүүгдэгч З.Б-с нэхэмжлэхгүй гэсэн, шүүгдэгч З.Б нь хохирогч О.А-д 412500 төгрөг, хохирогч С.С-д 319000 төгрөг тус тус төлсөн болох нь хохирогч О.А, С.С, Д.Н, Д.Д нарын шүүхэд ирүүлсэн хүсэлтүүд, Хаан банкны 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, хохирол хүлээлцсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч З.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг арилгасан, бусдад төлөх төлбөргүй байна.

 Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч З.Б нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хор уршгийг арилгасан гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг хувийн байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг  тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Иймд шүүгдэгч З.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн  байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд  оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,  түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэлээ.

 Шүүгдэгч З.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О.Алтангэрэлд 412500 төгрөг, хохирогч С.С-д 319000 төгрөг төлсөн, хохирогч Д.Нарангэрэл нь 252000 төгрөгийн хохирлыг, хохирогч Д.Д нь 66000 төгрөгийн хохирлыг тус тус нэхэмжлэхгүй гэсэн,  хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 61.2 см урттай 3 фазын цахилгааны утсыг устгаж,

 Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  З.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3,  36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                                      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн З.Б-г учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг  хэрэглэж бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч ******* овгийн З.Б-г 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бод оногдуулсан 1 /нэг/ жил  2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч З.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Сүрэнхорлоод 319000 төгрөг, хохирогч О.-д 412500 төгрөг төлсөн, хохирогч Д.Д  66000 төгрөг, хохирогч Д  252000 төгрөгийг тус тус нэхэмжлэхгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол саналгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 61.2 см урттай 3 фазын цахилгааны утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч З.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.