Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 00468

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан хийсэн шүүх хуралдаанаар

             Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг 16 дугаар гудамжны 24 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ФД63071005/, Хорчин овогт Бойгорын Туяагийн нэхэмжлэлтэй  

“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.Туяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Орхон аймгийн БОЭТ-д 1984 оны 09 дүгээр сарын 01-нээс өнөөдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэтэл тухайн үеийн бичиг барит олдохгүй байгаа тул 1984 оны 09 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг өдрийг хүртэл асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, Орхон аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн архивын лавлагаа, Орхон аймгийн архивын тасгийн 2011.09.06-ны өдрийн 308 дугаартай лавлагаа, гэрч Д.Нарангэрэл, С.Цэцэгмаа нарын тодорхойлолт зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

            Хорчин овогт Бойгорын Туяа нь 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг өдрийг хүртэл Эрдэнэт хотын нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан болох нь Иргэний үнэмлэхний хуулбар, Орхон аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн архивын лавлагаа, Орхон аймгийн архивын тасгийн 2011.09.06-ны өдрийн 308 дугаартай лавлагаа, гэрч Д.Нарангэрэл, С.Цэцэгмаа нарын тодорхойлолт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

             Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

            Монгол Улсын  Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хорчин овогт Бойгорын Туяаг 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг өдрийг хүртэл Эрдэнэт хотын нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН